О.Баасанхүү: УИХ-ын 30 гаруй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн талаар яриагаа эхэлье. Таны хувьд байнга хагаралдаад байдаг Ц.Нямдоржтой нэг тойрогт өрсөлдлөө. Үүнээс гадна эрдэнэтчүүдийн хувьд ч мөн сонин сонголтыг хийлээ. Сонгууль ямархуу болж өнгөрөв?

-Сонгууль дуусчихсан байхад сонгуулийн талаар ярих нь утгагүй асуудал.

-Та тэгээд сонгуулийг шударга болсон гэж дүгнэж байгаа юм уу?

-Монгол Улс даяар шударга бус болсон шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын гишүүд ч зөвшөөрч Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг сольсон гэж би ойлгож байна. Гэхдээ шударга бус болсныг хүлээн зөвшөөрсөн атлаа 76 нэр дэвшигчийг яагаад УИХ-д өргөн барьсныг гайхаж байна л даа. Сонгуулиар зохион байгуулалттайгаар нэг хүнийг унагаахын төлөө ажилласан. Үр дүндээ хүрсэн. Одоо нэгэнт сонгууль дууссан. Тиймээс гоншгонож байгаа юм шиг энэ талаар яримааргүй байна.

-Та сонгуулиас өмнө яагаад АН-д орсон юм бэ?

-Би АН-д орсон юм биш шүү дээ. Хүмүүс намайг АН-д шинээр орчихсон юм шиг бараг С.Эрдэнээгийн гэрт амьдарч байгаа мэтээр яриад байдаг. Үгүй. 1994 онд оюутан байхдаа анх АН-ын гэрчилгээ авсан. Түүнээс хойш 2011 он хүртэл энэ намын гишүүн байсан. Харин 2011 онд Н.Энхбаяр даргыг өмгөөлөх асуудал гарсан. Мөн тухайн үеийн УИХ-ын гишүүн байсан Ц.Шинэбаяртай нийлж шинээр МАХН-ыг байгуулсан. Тэр цагаас эхлэн найман жил МАХН-ын гишүүнээр байж байгаад сая АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн төдий. Тэгээд ч МАХН-аас урваж шарваад АН-д орсон юм биш. Би МАХН-д байхдаа бие даасан гуравдагч хүчнийг бүрдүүлье, нэг хүний хараат бус, гэр бүлийн нам шиг байхыг болиулъя гэж тэмцэл өрнүүлсэн. Хувиасаа 127 сая төгрөг гаргаж намын их хурлаа хийсэн. Харамсалтай нь миний энэхүү тэмцэл олон эрх ашгийг хөндсөн бололтой. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй зарим хүмүүсийн уурыг үнэхээр барсан гэж би боддог. Учир нь хурал хийгдсэн цагаас эхлээд яагаад энэ хурлыг хийв, хэн санхүүжүүлэв гэх зэргээр хууль хүчний байгууллагууд намайг шалгаж дарамтлах, байж суухын аргагүйгээр гүтгэн доромжлох, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд гутаах, амь насанд илт заналхийлэх зэрэг зохисгүй үйлдлүүд олноор гарч байсан. Ямар сайндаа л аргаа барьж нутгийн ах Т.Бадамжунай дээр очин архи ууж, мөнгө олж өгөөч гэж бичлэгдүүлж байхав дээ. Би тэр бичлэгээс Монгол Улсад хууль үйлчилдэггүй юм байна, УИХ-ын гишүүнийг дураараа тагнах, мөрдөх нь хэвийн үзэгдэл юм байна гэж ойлгосон.

Магадгүй зарим хүмүүс намайг тэр бичлэг болон гутаан доромжлолоос болоод ялагдсан гэж бодох байх. Гэхдээ би өөрийгөө тэгж боддоггүй. Би УИХ-д найман суухдаа шударга үнэний талд зогсож, авлига албан тушаалын хэргийг зогсоолгохын төлөө тууштай ганцаараа тэмцэж ирсэн. Энэ нь олон хүний эрх ашигийг хөндсөн учраас зохион байгуулалттайгаар миний эсрэг бүгд хөдөлсөн гэж би боддог. Би тэдний эрх ашгийг хөндсөн олон хэргийг ярьж байсан. Жишээлбэл, “Жи-Тайм”-ын сүлжээний хэрэгт хууль хүчний байгууллага нарийн зохион байгуулалттай оролцсон асуудал бий. Стандартад банкинд 40 сая ам.долларыг төлсөн асуудалд бас л үл ойлгогдох зүйлүүд ихээр явсан. Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм тогтоосоны дараа хийгдсэн нэг их наяд орчим төгрөгийн шууд худалдан авалтын гэрээний асуудал. Цаашлаад Оюу толгой, Таван толгой, нүүрсний хулгай гэх мэт зүйлийг илээр бүр хүмүүсийн нэрийг нь хэлж ярьдаг байсан. Ингэж ярьж байгаа хүн нам шинэчлэх, гуравдагч хүчнийг амилуулах зэрэг ажлуудыг бодитой болгочих юм бол тэдний хэнд нь тааламжтай байх билээ дээ. Тиймээс ганцаараа зүтгэвэл хол явахгүй юм байна гэдгийг би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш сайн ойлгосон.

-Та Т.Бадамжунайг МАНАН-ийн хүн биш гэх гээд байна уу, эсвэл...?

-Би чамд МАНАН-ын талаар ярьж өгөх хэрэгтэй юм шиг байна. МАНАН гэдэг нэрийг анх Баабар гаргаж ирсэн. МАНАН буюу зохион байгуулалттай эрх мэдэл албан тушаалын бүлэглэл байдаг уу гэвэл байдаг. Загалмайлсан эцэг нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр гэж боддог. Энэ мафийг хөгжүүлэхэд нь Х.Баттулга, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нар онцгой үүрэг гүйцэтгэсэн. Би хуульч хүнийхээ хувьд МАНАН гэдэг нэршилд дургүй. Эрх зүйт нийгэмд гэмт хэрэгтэн, гэмт хэрэгтэн биш л гэж байх ёстой. Гэмт хэрэг хийснийг нь шүүх тогтоогоогүй байхад хардах сэрдэх, доромжилж нэр хүндгүй болгох ёсгүй.

Миний үеийнхэн бүгд хуулийн байгууллагад томоохон алба хашдаг болж. Би тэдэнд хандаж “Заа найзууд аа, та нарыг ядарч зүдэрч явбал би тусална. Хэрвээ би гэмт хэрэг хийчихвэл намайг та нар шорондоо хийгээрэй. Би та нарыг гуйж сэтгэл санааг чинь зовоож ажил төрлийг чинь баллахгүй шүү. Харин хуульч хүнийхээ хувьд МАНАН-гийнх, МАНАН-гийн биш гэж хуваагдаж тэнэг үйлдэл битгий хийгээд байгаарай. Гэмт хэрэг хийсэн бол хэнийг ч шударгаар шийтгэх ёстой шүү. Хэзээ нэгэн цагт та нар гэмт хэрэгтнийхээ хамтрагч болсон гэж ариун сайхан нэр хүндээ гутааж уландаа гишгүүлэв. Саяхан төрийн нарийн бичиг авгайгийн арын өрөөнд хайрцагтай мөнгө байна гэсэн сураг дуулдсан шүү. Мөн саяхан нэг эрх мэдэлтний туслахыг чөлөөлж бусдад нь хэрэг үүрүүлж байгаа харагдсан шүү. Тэр бүү хэл Монголд хулгай ярихаа болиод дэлхий рүү гарсан байна шүү. Ганнам дүүрэг, Хонконг, Сингапур, Арабын тухай яригдаад байна шүү. Үнэн эсэхэд хариулт өгөөч” гэж зөвлөдөг.

-Та Т.Бадамжунайгаас 100 сая төгрөг авсан юм уу?

-Т.Бадамжунайгаас юу авсан уу гэж, би Т.Бадамжунайгаас юу ч аваагүй шүү дээ.

-Ц.Хурц, Т.Бадамжунай та гурвын ярьж буй бичлэг задарсан. Та ч сая ярилаа шүү дээ?

-Тэр бичлэг дээр би Т.Бадамжунайгаас мөнгө олоод өгөөрэй л гэж ярьсан байгаа биз дээ. Бүр инээдэмтэй нь 200 сая төгрөгтэй бол намаа босгоод алаад өгнө гэж хэлж байгаа биз дээ. 200 сая төгрөг чинь 100 мянган ам.доллар болно гээд нэлээн согтсон хүний яриа байгаа биз дээ.

-Тэгэхээр мөнгө аваагүй гэсэн үг юм уу?

-Мэдээж аваагүй. Авсан бол ингээд өөр намд ороод сууж байх уу. Би чамд Т.Бадамжунай гэдэг хүний талаар товчхон ярьж өгье. Энэ хүн чинь Архангай аймгийнх. Архайнгай аймгийн бүх улстөрчид түүнтэй холбоотой байдаг. Үүгээр ч зогсохгүй Булганаас сонгогдсон Ц.Анандбазар, Баянхонгорын Г.Занданшатарын, Хэнтийгээс гарсан У.Хүрэлсүх нар миний хажууд бол жинхэнэ нягт, ойр дотно гэдгийг би мэднэ. Тэр өвгөнийг гадаадад байлгаад байх хэрэг байгаа ч юм уу. Би биш дүү нар нь тэр хүнд санаа тавьсан нь дээр. Ер нь улс төрийн хувьд тэтгэвэрт гарсан өвөө нарын духан дээр МАНАН мафи, авлигын загалмайлсан эцэг гэх мэт нэр хоч өгчихөөд өөрсдөө хөшигний ард ариун цагаан амьтан шиг суудгаа болих хэрэгтэй. Тэд нар ч гэсэн. Жишээлбэл, С.Баяр гэдэг ил гарч дүү нартаа хандаж ил тодоор нөхцөл байдлаа хэлэх хэрэгтэй. Миний бичлэг гээд байгаа юм бол уг нь хоёр цагийн бичлэг. Намын санхүүжилт дууссан учраас миний дайсны дайсан миний найз гэсэн утгаар уулзаж байсан төдий. Гэтэл дөрвөн минут болгож эвлүүлээд олон нийтэд цацсан. Хальт харахад муухай л юм билээ. Гэхдээ Тагнуул, Эрүүгийн цагдаа, Прокурор, Шүүх яваандаа солигдох биз дээ. Аливаа юм эргэдэг. Нэг л өдөр бодит үнэн ил болно.

-Орон нутгийн сонгуульд АН, МАХН, Шинэ нам эвсэж оролцохоор боллоо. Та энд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бүх зүйл хуулийн дагуу л яригдах ёстой. Мэдээж сөрөг хүчин нэгдэн эрх баригчдад хяналт тавьж, ялах нь зөв. Харамсалтай нь санаатайгаар орон нутгийн сонгуульд ялагдуулах зорилгоор ийм эвсэл байгуулагдлаа гэж би харж байна. Учир нь эвсэх хуулийн хугацаа нь өнгөрчихсөн. Тэгэхээр нам бүр орон нутгийн сонгуулийн төлөөлөгчийн тооноос цөөн хүнийг дэвшүүлж таарна. Өрсөлдөгч чинь төлөөлөгчийн тоотойгоо ижил бүтэн нэр дэвшигч өрсөлдөнө. Өрсөлдөж байгаа намууд нь цөөхөн хүнийг дэвшүүлнэ. Тиймээс шууд утгаараа ялагдсан байгаа биз дээ. Жишээлбэл, МАН 40 хүнийг нэр дэвшүүллээ, АН 25 төлөөлөгчийг дэвшүүлсэн гэж бодъё л доо. МАН-аас 25 төлөөлөгч яллаа гэж тооцохоор АН 12-оос дээш суудал авахгүй шүү дээ. 50 хувийн боломжоор тооцоолоход ийм дүн гарахаар байгаа биз дээ.

Шулуухан хэлэхэд, орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн хэн ч гарахгүй. Тэр дундаа манай Эрдэнэт хотод бүр гарахгүй шүү. Бараг цагийн гарз болно. Тэгэхээр энэ тоглоом лав АН-д ашиггүй. Зөвхөн “хаантанд” л ашигтай байлгүй дээ.

-Та АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчтэй хэр ойр байна?

-Монголд улс төр нь том, улстөрч нь цөөхөн шүү дээ. Саяхан би Ерөнхийлөгчийнхөө хамгийн дотны найзыг эмнэлэгт хэвтэж байхад нь эргэлээ. Одоогийн Ерөнхийлөгчтэй ах дүү шиг явсан хүний хувьд ч, Ерөнхийлөгчийг төрийн тэргүүний хувьд зөв, шударга яваасай гэж боддог. Хүний хувьд түүнд хэдэн үг хэлчихмээр санагдаж байна. Найзуудыгаа, дүү нараа эргэж тойрч бай Ерөнхийлөгч өө. Мэдээж шударга байлгүй л яахав. Энэрэнгүй байж шударгыг үйлдвэл энэ жинхэнэ шударга ёс юм шүү. “Дээлийн шинэ, хүний хуучин нь дээр” гэсэн монгол үг бий. Магадгүй дараагийн сонгуульд Х.Баттулга дэвшээд ялалт байгуулж болох юм. Оросууд ядарч яваа нэгнийхээ шархан дээр нь давс хүргэдэггүй. Ямагт нэг л зангаараа байдаг эр хүнийг жинхэнэ “мужик” гэж тэд нэрлэдэг. Энэ бол оросуудаас суралцах гоё чанар.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН www.dnn.mn/Р.ХИШИГЖАРГАЛ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:05:08

J3HFxu http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:50:11

F6E5Eq http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [202.126.88.134] 2020-09-13 03:05:19

,МАН-ЫН ХӨЛСНИЙ ПИАРЧДИЙГ БОДВОЛ ХЭНИЙ ЧБӨГС ДОЛООДОГГҮЙ ХҮН ДЭЭ,

Зочин [103.10.23.68] 2020-09-13 01:51:39

ОВИЛОГҮЙ НОХОР ДӨӨ ХЭНТЭЙ НИЙЛЭХЭЭН МЭДЭДГҮЙ ХҮН //АН// МӨН ИХ ШУДРАГ ӨАЙЖ ХАРАГДААЧ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ГОЛ ИХ ӨРГИЙГ АН ТАВСАН ЧИНГЭС САМУУРАЙ ХЭМЭЭХ МӨНГӨ ОДОО ХАА БАЙНА ХЭНЭЭС НЭХЭХ ВЭ

Зочин [80.60.19.250] 2020-09-11 18:05:23

Badamjunaitai l ah duu bol chi hen baigaad ch mongol tumend hereggui, uguieegui mungu huur umaa,

Зочин [202.9.46.239] 2020-09-11 12:23:59

Энэ хүн хэний таалал ч гэдэг юм уу даалгавараар ийм үг хэлж байгаа бол .Их муу үр дагавартай хэлсэн үгбайж мэднэ

Зочин [202.126.88.203] 2020-09-11 10:58:15

энэ хэн бэ таныг бид танихгүй ш дээ таньдаг байсан нэг нь мартсан байх оо

Баасанхүүгийн хөг нь түүх болсон. [202.131.225.53] 2020-09-11 10:04:32

Монголын улс төрд Баасанхүүгийн юм хийж чадах ХӨГ НЬ өнгөрсөн байх аа. 2024 онд буцаад орж ирж чадах нь уу, үгүй юу? Юү л болдоо. Иймд энэ хүн сурснаараа том том юм нэг хэсэгтээ л бүлтэрч л байг. Үүнийг нь итгэмтгий, завтай хүн байвал ангайгаад сонсож л байглдээ.

Зочин [66.181.161.97] 2020-09-11 05:54:07

Шинэ үеийн Дүлзэн хонины хонхорын Баастайхүү дахиад онигоогоо чирэхнүү?одоо боль!

эмээ [202.55.188.94] 2020-09-11 03:57:41

шударга л хүү байна.Хэнээс ч айхгүй үгээ хэлчихдэг

Зочин [202.126.89.248] 2020-09-11 01:34:35

Чи чадна. Бөгс батлутыг ялсан. Тэд хулгай дээрмээ хийж байгаа. Бүү шантараарай.

Зочин [202.126.89.248] 2020-09-11 01:33:10

Үнэхээр зоригтой мундаг залуу шүү. Үндсэн хуулийн өөрчлөлтийн эсрэг тууштай дуугарч байсаг

Зочин [203.91.115.37] 2020-09-11 00:16:37

тарвагахүү минь тарвагадоржийнхоо онжогыг долоо

Иргэн [103.57.92.192] 2020-09-10 23:49:03

Баасанхүү гишүүнд амжилт хүсье. Сайн хуульч ийм хүмүүс уг эь их хуралд суух хэрэгтэй. Гоё дээлтэй хоосон маяг сурсан авгай нар, мөнгө хүүлэгчид их хуралд огт хэрэггүй

Зочин [202.21.108.167] 2020-09-10 15:12:04

Дураарай янхан бэ гэдэг билүүү

zochin [202.126.89.102] 2020-09-10 14:48:49

honiin honhor manan mapiin golog

zochin [202.126.89.102] 2020-09-10 14:48:04

ene baas odo bolnoo oroltsoggui um bhgui shu

za [66.181.191.166] 2020-09-10 12:33:43

ene muu bandi

Тк [103.57.93.90] 2020-09-10 10:10:47

Баасаар хүн хийхээр чинь ойлгомжтой шүү дээ, нойлд ямар аймар үнэртэй байдаг билээ гаргаж ирээд хүн хийхээр заза явж бөөлжлөө дотор муухайраад.....

Монгол [103.57.93.90] 2020-09-10 10:06:17

Баасанхүү бол баасаар хийсэн хүү юм

Зочин [59.153.114.42] 2020-09-10 08:37:55

Баасанхүү байхгүй болсон их хуралд ман намын хулгай луувар заль мэх дарангуйлал попорыг үнэнээр нь хэлэх хүн байхгүй болждээ пүрэвдоржл дуугарах юмдаа монголчууд сонгох хүнээ олж сонгож чадахгүй явсаар 30 жил ман намын хулих үгэнд хууртаж мөнч их зовж байндаа сэрэх нэг өдөр байх байлгүйдээ

Зочин [202.9.46.231] 2020-09-10 08:31:46

Баас АН хөбгүүн Жабхлан нар хаана явна вээ?

Зочин [122.201.24.5] 2020-09-10 08:16:24

Ёстой хүний муу гэвэл чи шүү. Лалар минэ зайлаач суганы үс.

Зочин [103.9.90.130] 2020-09-10 07:41:46

Баасхүү гэж хөөрхөн юмаа , сонгогдоогүй гээд л гомдоод яваа юм байна уг нь мэдрэмжтэй бол ард түмэн Баасхүүг сонгохгүй юм байна гэдгийг мэдмээр л юм. Жаахан сумтай нь ч сумтай

Зочин [80.98.41.154] 2020-09-10 07:41:06

Өмхий баас библээ тэврээд зайл

Зочин [66.181.161.90] 2020-09-12 04:49:20

O

Haraalchid [202.9.46.37] 2020-09-10 06:26:44

Tarhi ni vmhiirsen haraalchidyuch oilgoh setgeh chadbargvi haraalaas vvr yum suraagvi hvn hog boljee ene hvmvvs

Зочин [192.82.65.224] 2020-09-10 06:03:30

ха3

Aki [122.201.19.99] 2020-09-10 05:55:07

Ene er yanhan bna zail hoshnogoo

Зочин [192.82.70.137] 2020-09-10 05:47:58

Зайлалдаа чи ямар ч хэрэгуй новшоо гай минь

Zochin [122.201.19.99] 2020-09-10 05:52:05

Zailaachee baas min vh chi erdeneegiinhee araas zail erdenee chin chamaig gaj donton gee bz dee yuh d gaj donton hgvi er yashka min

Зочин [66.181.161.100] 2020-09-10 05:47:34

УИХ-д vнэний дуу хоолой болж байсан хvн. Бусад хулгайч нар нь даанч олуулаа болохоор нийлээд боорлочих болтоймаа. Энэ хvн ноен нуруутай, шударга санагддаг

Urnaa [122.201.19.99] 2020-09-10 05:53:05

Hutsaa ene gaj dontonu

Зочин [73.247.64.65] 2020-09-10 05:37:43

Ольбого муутай дурак байгаа юмаа. Мөнгө л түүнд хэрэгтэй. Эрдэнэтийн асуудал дээр хэний талд байлаа?! Сайхан зайлууллаа даа.

Асуулт? [66.181.161.71] 2020-09-10 05:19:41

AMWAY өнөөдрийн хувьд сүлжээ юу эсвээс ......???????

Зочин [64.119.21.113] 2020-09-10 05:10:24

Бадамжунайгаас намдаа мөнгө аваад тэгээд сөрөг хүчин болно ч гэх шиг ббббааас хүү одооо болиооооо

Зочин [202.126.89.198] 2020-09-10 04:32:20

Odoo l zuv ajillaj ehellee.30 gishuunee zarlaad heleerei

Зочин [172.58.140.143] 2020-09-10 03:37:45

Iim l hogiin uvaigui garshdee chi

Зочин [202.126.89.114] 2020-09-14 08:12:44

Mungunuus uur zvil boddoggvi mal bgaa yum.ih l uran dongdono gej bgaa odoo hangalttai turuus hold hvv mini

Зочин [66.181.161.102] 2020-09-10 03:29:53

nerendee taarsan baas

баасаар л бн үү.... [59.153.115.42] 2020-09-10 02:44:28

Яасан,гишүүн болж чадаГҮЙдээ боож үхлээ юү,бааскаа????

Генрих [103.229.178.26] 2020-09-10 02:43:19

Баасанхүүд амжилт ! Ганц дайчин ганцаардахгүй ! :)

зочин [202.9.46.124] 2020-09-10 05:22:06

Сэтгэл муутай хун шиг санагдсан.

ЗОЧИН [202.126.90.122] 2020-09-10 02:35:33

ЖОРЛОНДОО ХЭВТЭЖ БАЙ 127 САЯ ТӨГРӨГ ХУВИАСАА ГАРГАСАН Ч ГЭХ ШИГ ЯАСАН ИХ БАЯН ЮМ ӨӨРӨӨ БАС ИДЭГЧДИЙНИ НЭГ БАЙНА НАМЫН ТОЛГОЙД ГАРЧ ЭРХ МЭДЭЛ БУЛААЦАЛДСАН ДОЛДОЙ МИНЬ

зочин [203.91.115.46] 2020-09-10 11:40:32

баасанхүү.хүрэлсүх хоёр нэг тэрэгний хоёр дугуй шүү.хэн нь ч адилхан улаан луйварчид хулгайчид юм.ардын нам төр барьж хэзээ ч чадахгүй монгол улс унана.улсын. эгэл олны нэрээр хагартлаа баяжигч .ман.юм.удахгүй бурхан тэнгэрээс шүүлтээ хүртэнээ.

zochin [59.153.113.42] 2020-09-10 02:22:47

Энэ нөхөр УИХ дээр Хэрвээ бид Короног дотооддо алдаагүй юм бол маск зүүж яах гэж бгаа, сургууль соёлоо эхлүүлэч гэж байлаа. Хүмүүс бүгд түүн рүү уурлаад ....

Зочин [203.91.115.38] 2020-09-10 01:55:18

Яахав ээ, өөрийнх нь хэлж ярьж байгаачлан новшийн зүйлсийн талаар тэр бишгүй ярьж байсан шүү. Оноо авахын тулд ч заримдаа тэгдэг л биз. За тэгээд монголын улс төр гэж зүгээр л нүхэн жорлон доо. Улс төрчид бол жорлонгийн баасан дээр ажилладаг ялаанууд.

Зочин [66.181.186.174] 2020-09-10 01:41:54

Кайл зайл эрггүү мал

azaa [192.82.75.27] 2020-09-10 01:38:57

mash zuv ,demjij bn

Зочин [64.119.26.184] 2020-09-10 01:28:58

Хүн чанаргүй өөдгүй этгээд дээ энэ Баасанхүү

Зочин [66.181.170.117] 2020-09-10 01:25:03

ЯГ ЗӨВ ХЭЛЖЭЭ, ЧИ ЧАДНА, ИРЭЭДҮЙН МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИ ШҮҮ. САЙХАН НИЙГМИЙГ БҮТЭЭХЭД МОНГОЛ ЧАМААР ДУТНА ШҮҮ, ХЭЛЖ БАЙ, БАЯРАЛЛАА

Зочин [202.179.21.252] 2020-09-10 00:43:15

Batzandan ene 2 bol hurga shu dee. hurga. tolog ch ium uu Batzandan OSPAN Batzandan ene baas 2 adilhan Harin ter Badamjunai pizda mash auyaltai hogshin Badamjunai Mie Enhbold gsen 2 usama bin ladenguud bn. Jinhene avilgachid toryn daisan uud.

ЗОЧИН [66.181.169.70] 2020-09-10 00:39:20

ГИШҮҮН БАЙХАА БОЛИХООРОО ГИШҮҮДЭЭ ҮЗЭН ЯДААД ЭХЭЛСЭН ҮҮ?

z [64.119.20.253] 2020-09-10 00:00:51

jinhene hoshnogo nii nvh f c

Зочин [66.181.190.18] 2020-09-09 23:52:51

ЭНЭ АМЬТНЫГ БҮҮ ТОО. ЗАЛЬТАЙ ДОЛДОЙ

БААС БАЙСЫМ БИЛЭЭ [202.179.27.105] 2020-09-09 23:48:07

ЗАЙЛ ЦААШАА... МУУ ХОНИНИЙ ХОРГОЛ. ГЕНЕРАЛАА Л СУЛЛАХЫГ БОД. МУУ ТЭСЛЭГЧ .... ОЧООД ЁСЛООД ЗОГС

zochin [73.111.180.213] 2020-09-09 23:43:26

yum bas namar xodoldog bolj xulgaich gar dhuu dee


57 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
57 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.