Б.Болороо: Шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийхаа нэрийг цэвэрлэж чадлаа

Aдмин / Хууль

Иргэн Б.Болороогийн нөхөр өдийгөөс гурван жилийн өмнө лифтний хонгилд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, осолдож нас барсан хэмээсэн байдаг. Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргасаж албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн юм. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа хэдийн дууссан ч, шүүх хурал удаа дараа хойшлоод байсан билээ. Харин иргэн Б.Болороогийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал болж, Тэрбээр цахим хуудастаа “Бүтэн жил гурван сарын хугацаанд ханийнхаа амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явлаа.

Энэ хугацаанд хичнээн шөнийг нойргүй хонож, сэтгэл түгшин, хичнээн хормыг шаналж өнгөрүүлснийг ээжээс минь өөр хэн ч мэдэхгүй. Маш их тэвчиж, тэссэний үр дүнд өнөөдөр хэргийнхээ ард гарлаа. Хамгийн гол нь “Хишиг Арвин Индустриал” компаний захирал Б.Хишигдорж өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлийн уучлал хүссэн учраас шүүх хурал хурдан боллоо. Би “Хэн нэгний мууг үзэж, ял эдлүүлэх нь гол нь биш харин зөвхөн нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэнэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Миний байр суурь хэзээ ч ганхаагүй ээ. Тиймдээ ч миний нөхөрт хүн гарга гэж түлхүүр өгч явуулсан н.Мядаг гэх хүнийг ажил үүргээс гадуур ажил хийж байхад нь хяналт тавиагүй, ХАБ хариуцсан хүнийг, камерын инженерийг нь яллагдагчаар татуулах байсан ч хүний мууг үзэхгүй гэсэндээ ингээгүй.

Нөгөөтэйгүүр би өөрөө хайртай хүнээ санаж шаналах, ганцаардахын зовлонг амсаж яваа, охин маань эцгийн хайр халамжаар дутаж яваа учир өөр хэн нэгнийг ийм зовлонг бүү амсаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ташрамд дурдахад хохирсон дээрээ хохироод үлдэхгүй гэж, охиныхоо ирээдүйг бодон хохирол, гэм уршгийг тооцон хохирлоо барагдуулж авлаа. Би нэг л зүйлийг маш сайн ойлголоо. Ямар ч хэрэгт шүүх эмнэлгийн дүгнэлт ямар гарна хэрэг бүхэлдээ тэгэж шийдэгддэгийг, үхсэн хүн үг хэлэх биш, ясыг өндөлзүүлэхгүй гээд манайхан хаясаар байгаад хууль, шүүхийн байгууллагынхныг өөхшүүлж, ийм шударга бус байдлыг газар авахуулсан юм байна гэдгийг ойлголоо.

Ямар ч байсан шаардаж, тэмцэж, араас нь явсаар байгаад шүүх эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үнэн зөвөөр тогтоолгож чадлаа. Нэг өдөр шантрахгүй араас нь явсаар компаний гэм буруутайг тогтоолгож чадлаа. Надад тусалсан бүх хүнд баярлалаа” гэж бичжээ.


Сэтгэгдэл

hm [192.82.71.160] 2020-09-20 13:05:37

Баяр хүргэе ! Чи чадлаа. Хүний мууг үзэх гэж яваагүй чинь үнээн, гэхдээ энэ золгүй явдал болход хүргэсэн хүмүүс, дараа нь нуун дарагдуулахын тулд хууль гажуудуулсан хүн болгонд тохирсон хариуцлагыг нь үүрүүлэхгүй бол ахиад л ядарсан нэгнтийг хохироох байх даа.

00000 [103.10.23.68] 2020-09-19 02:15:46

Шүүх эмлэгийг шинэчлэх болоогүй юу дан худлаа дүгнэт гаргах юм ,,, Ийм шинжээч эмч нарт хатуу ял үүрүүлдэг байгаач Энэ бол үнэндээн Албан үүргээн буруугаар ашигласан Гэмэт хэрэгийг нуун дарсан Гэмгүй хүнийг гүтэгсэн гурван зүүл ангаар ял авах хүнд гэмэт хэрэг юм

Зочин [122.39.109.2] 2020-09-21 07:06:35

Тийи шүү хатуу шийтгэл оноож бх хэрэгтэй

Зочин [103.10.23.68] 2020-09-19 02:08:14

Ховорхон эмэгтэй байна Талийгаач хан ижлээ зөв сонгожээ ,, Талийгаачын өмнөөс баярлаж байна чамад ,,, Эрчүүдээ эхнэрээ зөв сонго сэтгэл муутай шуналтай өннгө мөнгөнд дуртай хормой сул охин бүү хан ижлээрээн сонгоорой Тийм хүүхэн үхсний чинь маргааш мартадаг өөр хүний өвөт хэвтэдэг юм

Zochin [64.119.18.20] 2020-09-18 23:15:39

Chamd bayr hurgie! Boloroo chi uur shigee olon olon yadarsan ,argaa barsan emegteid ulger duuriaalal,baharhal bolloo manai ene ueiin baatar,chamaar baharhaj bna. Tomoos tom amjilt!

Зочин [202.126.89.33] 2020-09-18 17:22:15

Мятрашгүй тэмцэгч л амжилт олдог жишээ энэ хүн байна.Эвий гэж өрөвдүүлэх дургүй сайхан зоригтой бүсгүй шүү.Мэдлэг чадвар бол мундаг юм билээ.

Зочин [49.181.252.52] 2020-09-18 15:45:34

Shuuh emnelegiin anh shinjilge hiij Hudal dugnelt gargasan garuud yaasan be jenko

Zocnin [68.145.61.75] 2020-09-18 14:10:42

Ger bulee awcn yawsan sain haniihaa neriig tsewerlesdn cn gelee hani ni ur huuhed ger bukdee baisan bol yamar ih az jargaltai bh bsan bilee Ter oron zaig yu cn nohoj cnadahgui Huuhdee osgoh bolon amidraliinh ni heregtseeg hangah mongoor tus company tetgeh heregtei Tegj bj nuglee baga cn bolow hongoloh bolow uu hunii ami awsan ene company

Зочин [172.58.140.228] 2020-09-18 12:13:45

Sain baina unen yalsan baina sain saihaniig husie!

Сайн [59.153.115.118] 2020-09-18 12:05:14

Ханийхаа төлөө эцсээ хүртэл явсан Ухаалаг бүсгүй шүү.

Чулуун [122.201.24.54] 2020-09-18 11:30:17

Энэ бүсгүйд чинь сэтгэлээсээ баяр хүргэе! Шүүх засаглал миний мэдэхийн 1998 он гэхэд л ялзарчихсан байсан.

Зочин [87.88.170.44] 2020-09-18 10:39:33

Хохирлын мөнгөө аваа чамайг хэн ч буруутгахгүй үнэн шүү

Зочин [202.55.188.40] 2020-09-18 09:18:36

Зи гөлчгийгийн дүү анхнаасаа ингэх байсышд энэ нэг ядарсан эмэгтэйг яаж ч болно гэж бодсын байх даа муу лалар пзда

irgen [139.5.219.173] 2020-09-18 06:12:24

MANAI SHUUH TEGVEL ER NI DAMPUURTSIIM BISHUU SHINECHLELE HIIHGUI BOL SHUDRAGA BDAL BHGUI BOLTSIIM UU.

иргэн [64.119.25.231] 2020-09-18 04:01:59

Тайлийгаачийг хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцага хатуу шийдвэрлэсэн юм уу.Манайхан нэг ийм юм их хийнэ шүү.Ичиж амьдраач!!!!!!!!

Zochin [202.55.188.34] 2020-09-18 03:43:23

Яллаа гэх шиг

Зочин [202.126.90.32] 2020-09-18 02:19:08

Erunhii saidad yagaad bayarlasanaa helehgui bga yum be? Hun chanaraa aldavaa Bolor oo!

Зочин [67.168.135.57] 2020-09-18 02:23:10

ерөнхий сайд чинь хүн биш юмуу малаа? надад тусалсан бүх хүнд баярлалаа гэсэн байна. хүний өгзөгийг долоохдоо ухаантай бай

z [202.55.191.130] 2020-09-18 02:18:12

Shuuh emnelgiin huuramch dugneltees bolj myanga myangan hun hohirson. Bi ch bas hohirogch bolson. Yaj ch chadaagui. Zavtai uedee dahin suhuj huutsulduh umsan gej boddog. Daichin busgui umaa. Amjilt husiey. Shuuh emnelgiinhen uheesei gej haraaj baigaa hun argaa baraad helj baigaa gej bodoj bna. Shuuh. procurortoi-goo niilj iim muuhai zuil hiideg um bilee

Зочин [122.115.226.175] 2020-09-18 02:02:58

shuuh emnelgiinhen TAMd ochoosoi

Зочин [66.181.161.13] 2020-09-18 02:01:14

Мундаг дайчин дүүд амжилт аз жаргал хүсэн ерөөе

Зочин [202.9.47.15] 2020-09-18 01:37:56

1 жил 3 сарын өмнө гэж бичээч ээ дуракууд минь

Зочин [202.179.21.246] 2020-09-18 01:31:25

3 ЖИЛИЙН ӨМНӨ ГЭЖ ЗӨВ БИЧИЖ ҮҮ

0202 [202.179.25.44] 2020-09-18 01:19:57

Мундаг бүсгүй үлгэр дууриал авмаар, цаашидын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье

БУРХАН ӨРШӨӨГ [202.179.27.105] 2020-09-18 01:08:48

АГУУ ДАЙЧИН АГУУ ХҮНЛЭГ БҮСГҮЙ ЮМ. БАХАРХАМААР БАС ХҮНДЭЛМЭЭР ...

Зочин [202.72.247.58] 2020-09-18 00:30:21

Шудрага, даичин бүсгүй,хүний үнэнч хань.Эрүүл саруул зарим хүүхнүүд ч ингэж явж чадахгүй байдаг. Хань нь тэнгэрийн орноос хараад яасан их баярлаж байгаа бол. Ирээдүйн амьдралд нь аз жаргал, сайн сайханыг хүсэе.

Зочин [192.82.67.12] 2020-09-18 00:28:24

Бурхан өршөөг , харин шүүх эмнэлэгт ажиллаж нүгэл үйлдэж байсан хүн бүхнийг ТАМД аваачиг ...

Зочин [203.91.115.43] 2020-09-21 12:02:36

Там байхгүй л дээ.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.