Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?
Манай үндэсний бөхөд “хадны мангаа” нүүрлэжээ гэж хэлж болно. Тэр нь допинг. Жилийн жилд наадмын дараа заалттай юм шиг 2-3 бөх допингийн шинжилгээнд унасан тухай шуугих боллоо. Бүр нэг тэгж л тогтоосон шиг. Сүүлдээ наадмын түрүү үзүүр, бөхчүүд допинг хэрэглэсэн болж таардаг болов. Ер нь тэгж л байдаг юм, тэрний шээснээс тийм бодис илэрч гэнэ, нэг биш хэд хэдэн хориотой зүйл байсан юм байх гэх яриа дасал болчихлоо.
Энэ хэрээр Монголын уламжлалт өв соёлыг өнгөрсөн үед тээж ирсэн Үндэсний бөхийн маань нэр төр гутаж байна. Алсдаа наадам ч наадам биш болох янзтай. Сүүлийн жилүүдэд допингийн тухай яриагүй, тохиолдолгүй жил нэг ч байсангүй. Хэд хэдээрээ сэргээштэн болж, авсан цолоо хусуулж барилдах эрхээ хасуулдаг овлигогүй дүр зураг үндэсний бөхөд хар бараан түүх болж байна. Допингийн шинжилгээнд унагсадад тэр бүр жигд хандаж зохих шийтгэл ногдуулж байж чадсан уу гэвэл үгүй. Зарим нь цолоо авч үлдэж байлаа. Огт арга хэмжээнд ороогүй нь ч бий. Ингээд бүр ноднингоос хойш зүгээр нэг хэрүүлийн алим мэт хандлага ч бий болсон шүү. Улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын шинжилгээнээс хэд хэдэн төрлийн бодис илэрлээ гэхийн сацуу бүр их шуугисан бол одоо энэ тухай маргааныг шүүх Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо гэж шийдвэрлэсэн байсан. Гэтэл түүний түрүүг хүчингүй болгосон эсэх тухай аварга цолыг хураасан уу үгүй юу ямар ч мэдээлэл алга. Гэтэл энэ зуны наадмын дараа бас л гурван бөхөөс допинг илэрлээ гэв. Наадмын үзүүр бөх, аварга Н.Батсуурь олны хайртай бөх Р.Пүрэвдагва аймгийн арслан Б.Бат-Орших нар “шалгалт”-д унав гэх. Н.Батсуурь аваргад чимэг нэмж Б.Бат-Орших улсын харцага цол хүртсэн. Тэднээс хамгийн түрүүнд шинжилгээнийхээ хариуг авсан аварга Н.Батсуурь тун даруухан байдал гаргаж ийм юм болсонд өргөн олон түмнээсээ уучлал гуйж бөхийв. Өнөөгийн улстөрчид шиг, улсын арслан Э.Оюунболд шиг өөрийгөө өмгөөлөх маягаар элдэвлэсэнгүй. Аварга хүний зангараг гаргаж чадлаа. Дараа нь улсын арслан Р.Пүрэвдагва бас шинжилгээний хариуг үзээд хэлэхдээ,
-Би олон жил шударгаар барилдаж ирсэн. Гэтэл бэртлээс ангид байж чадаагүй болохоор эм, тариа хэрэглэж л байсан. Тэрнээс биш би санаатайгаар тэр хориотой зүйлийг хэрэглээгүй. Надад тийм ухамсар, ёс зүй байхгүй гэж өчнө билээ. Б.Бат-Орших чимээгүй л байх юм.
Тэгэхлээр допинг хэрэглэж гэж хэн нэгэнд буруу өгөх биш яагаад энэ допинг гэдэг юм үндэсний бөхөд минь шингэв, салшгүйгээр наалдчихав гэдгийг бодох хэрэгтэй болжээ. Аварга, арслангуудын үг ярианаас үзэхэд өөрсдийн буруугаас биш бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд муу ажилладгаас болж байна гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Допингийн эсрэг үндэсний төв гэж бий гэдэг. Тэр байгууллага нь таг чиг ажиллагаагүй. Сүүлийн үед допингоос сэргийлэх ажил хийхээ больж. Аварга, арслан хоёрын ярианд ухуулга сурталчилгаа сүүлийн үед хийгээгүй л тухай үг сонсогдоно лээ.
Монголын Үндэсний бөхийн холбоо гэж хэрүүл, тэмцэлтэй 20-иод жил болж байгаа байгууллага байдаг. Тэд амжилт гэвэл наашаа, алдаа гэвэл цаашаа гэсэн юм ярьж суудаг. Жил бүр 2-3 хүн допингтой гэгдэж “жагсаалаас гараад” байвал үндэсний бөх маань юу болох юм бэ? Бөхчүүд тэр хорыг санаатай залгиад сууж байгаа гэвэл итгэмгүй юм. Бас Н.Батсуурь аваргын ярианд ч гарсан хэн нэгэн намайг хорлох гэсэн санаа байсан байх гэж. Э.Оюунболд ч тэгж хэлсэн удаатай. Чөлөөт бөхийн “олимпийн ганц найдвар” гэгдэж байсан тамирчин, дэлхийн аварга П.Орхон хүртэл “намайг хүн хорлосон” гэж байсан шүү дээ. Монголын бөхчүүд, тамирчдын хүрээлэл дотор олигтой яваа нэгнийгээ хорлодог бузар санаатнуд бий болсон гэж үү?
Хэрэв тийм бол тамирчдынхаа эрх ашгийг хамгаалдаг байгууллага, багш дасгалжуулагчдын л алдаа болж таарна байх. Тэднээс яагаад бөхчүүд, тамирчид ёс суртахууны ийм доройтолд автав гэж асуух байна.
Нөгөө гэвэл нэгэнт л шинжилгээнд унасан хүмүүсийн асуудлыг сунжруулах нь буруу юм. Э.Оюунболдын маргаан нэгэнт шүүхээр эцэслэгдсэнээс эхлээд дүрэм журмын дагуу шийтгэлийг оноох нь зөв байх. Нэг харамсалтай юм санагдана. Тэр юу вэ? гэвэл аварга Н.Батсуурьгүй, арслан Р.Пүрэвдагвагүй барилдаан хойшид ямар байх вэ. Үзэгч түмэн энэ хоёрт хайртай нь үнэн. Бичигч би л гэхэд нэг биш хүн “Дагвадоржийг барилдахаа байснаас хойш сүмо үзэхийг больсон” гэдэг шиг Н.Батсуурьгүй, Р.Пүрэвдагвагүй барилдааныг их үзээд баймгүй байна. Иймээс Монголын биеийн тамир, спортын байгууллагынхан худал, үнэн том ярьж хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр гэж ажлаа хэлбэрдэхээ зогсоож бөхчүүд тамирчдынхаа эрх ашигт үйлчлэх хэрэгтэй байна. Үндэсний гэсэн тодотголтой олон байгууллага үндсэн ажлаа хиймээр байна шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:39
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:39
монгол [66.181.161.39] 2020-09-25 14:02:28
бөх бол монголын титэмд байгаа гайхамшигтай шигтгээ түүнгүйгээр энэ титэм ямарч утгагүй хоосон малгай л болно
зочин [66.181.166.196] 2020-09-25 09:19:16
Бөхчүүдийг допингоос авархаасаа өнгөрсөн байхаа, угаасаа улс орны хөгжил дэвшилд тэдний хэрэг байхгүй учир аврах гээд байх шаардлага ч байхгүй, тэдэнтэй тэдэнгүй болж таарна ш дээ
Зочин [192.82.74.65] 2020-09-23 21:00:56
Бөхчүүд гэх оркуудад бүгдэд нь допинкийг нь чөлөөтэй өгөө. Бид зөвхөн зугаагаа л гаргаж барилдахыг нь үзэх хэрэгтэй.Түрүүлсэн бөхөд нь 1 кг допинктой хунз цай өгөөд л явуул.
зочин [66.181.166.196] 2020-09-23 03:52:54
Тэнэгүүдийг тэр чигт нь хаячих хэрэгтэй ш дээ, ингээд ярьж бичээд байх тусам бүр гаарна ш дээ, тоохгүй хаячихвал бөх допинг хоёр аль аль нь байхгүй л болно ш дээ
Зочин [202.21.103.46] 2020-09-23 00:39:24
Допинг бол бөхчүүдийн тэрбумтан болох арга гэж харагдаад байгаа юм даа. Өөрөөр хэлбэл цол авах, цол ахих найраа далд хэлбэр рүү гээ шилжиж байна. Сүүлийн 2 жилд яагаад түрүү үзүүрийн, өндөр даваануудад барилдсан бөхчүүдээс допинг илрээд байгаа нь ингэж хардах бас нэг шалтгаан болоод байна даа.
уншигч [91.20.62.121] 2020-09-22 20:30:39
барилдах эрхийг нь бүр хасчих хэрэгтэй.
Зочин [59.153.87.173] 2020-09-22 18:47:23
МОНГОЛЫН ДОПИНГИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БАЯНМӨНХӨӨС АСУУ
Зочин [123.116.17.192] 2020-09-22 13:01:24
Ном унш боловсролдоо анхаар
зочин [202.179.26.126] 2020-09-22 10:22:59
Допинг хэрэглэсэн бөхийн бүх авсан цолыг нь хураадаг бол !!! Аварга байсан ч цолгүй бөх болгочих за тэгсэн цагт л допин Монгол бөхчүүдээс салнаа. Хэн хөдөлмөрлөж хүч чадал, цаг хугацаа, сэтгэл санаа, эр зоригоо зарцуулж амжилтанд хүрчихээд шууд цолгүй болохыг хүсэх вэ? дээ. ЭХЛЭЭД ГАНЦ 1 БӨХ НЬ ҮХНЭ Л БИЗ
Зочин [66.181.166.196] 2020-09-22 10:21:38
Бөх гэдэг юмыг үзэж сонирхохоо, ярьж бичихээ л больчих хэрэгтэй, хүн үзэхгүй, сонирхохгүй бол бөх нэртэй тэнэгүүд жаал хоорондоо ноцолдож байгаад л болино ш дээ
Монгол [139.5.216.184] 2020-09-22 08:03:21
Монгол бөх устсан үгүй болсон одоо энэ сэдвийг ярьж бичихээ болио...
Иргэн [202.126.90.2] 2020-09-22 06:47:02
Түрүүлсэн бөхөд ганц хунз цай өгдөг болгоо тэгээл наад махан зовлогонууд чинь өөр ажилтай болно
ЗОЧИН [202.126.89.223] 2020-09-22 06:44:28
ЭНЭ ЖИЛ ХӨВСГӨЛ АЙМГИЙН НААДАМД НЭГ ХӨГИЙН ЮМ ТҮРҮҮЛЖ БАЙНА БИ Ч ТАРХИЙГ НЬ ХАГА САВЧИХМААР ХАЧИН ЦАРАЙТАЙ ЮМ ОО
ЗОЧИН [202.126.89.223] 2020-09-22 06:42:34
ДОПИНГТОЙГОО БҮГД МОНГОЛООС ЗАЙЛ ЭД НАР МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БАЯЛАГ БҮТЭЭН ОРОЛЦОЖ БАЙГАА НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ НЭГ ИХ ЗАН ГАРАГСАН СДАНУУДААР МОНГОЛ ДУТАХГҮЙ
Bold [89.0.60.237] 2020-09-22 06:22:02
Hend ch heregui heden arhichin tanhai zerleg novshnuud baidag mongoliin huusun mantuunuud
санал [203.217.139.243] 2020-09-22 04:51:17
Бөхчүүдийг допингоос аварна гэж юугаа яриад байгаа юм бэ дээ !!!! Бөхчүүд дуртайдаа л допинг хэрэглэж, идэж уудаг биз дээ. Ямар ард түмэн нийлж байгаад ам, хамар руу нь чихээ юу? Шуналдаа хөтлөгдөж, энд тэнд очиж идэж ууж, дайлуулах гэж, элдэв шагнал урамшуулал, мөнгө төгрөг, унаа машин авах гэж, цол шагнал хүртэх гэж, хүч тамиртай хүмүүс болж харагдах гэж заваардаг хүмүүсийг аврана гэж элдэв юм бичихээ болиоч. Бөхчүүд өөрсдөө, бид буруу зөрүү юм хийх ёсгүй, ард түмнээ хүндэтгэх ёстой гэж наад толгой тархиараа сэтгэх хэрэгтэй.
Зочин [172.56.13.207] 2020-09-22 04:29:20
Бөхийг гутааж, нэр хүндгүй болголоо. Усан гүзээ л гэдэг. болждээ.
Bayanmunkh [202.126.89.241] 2020-09-22 03:43:14
Tsagaa togtookhoo bolood.shag ald ni daagaa l ugbul bolinodoo
Энэ бол маш хялбар. [202.131.225.53] 2020-09-22 03:22:16
Допингоо л хэрэглэхээ больчихгүй юу. Тэгээд л боллоо ш дээ.
Зочин [203.91.115.39] 2020-09-22 03:15:15
Ингээд л дэмий ярих юм. Бөхийг бөхчүүдээс аврах тухай ярихаас допингоос аварна гэж юу байх вэ? Хамгийн гол аюул нь бөх хүн өөрөө. Гол үндэслэл нь ямар ч хариуцлагын мэдрэмжгүй, харин ч дүлийдээ найдаад унгадаг, бүдүүлэг тэнэг, муйхар бөхчүүд өөрсдөө. Допинг бол уг нь бас л луйвар юм шүү дээ. Ёс суртахууны хувьд авилга, хээл хахуультай эн зэрэгцэх зүйл.
Зочин [203.91.115.39] 2020-09-22 03:18:38
Гол нь энэ хэрэглэсэн бөхчүүд өөрсдийгөө энхийн цагаан тагтаа, бусдад уруу татагдлаа, хорлогдлоо гэж гоншигноод байгаа нь хамгийн увайгүй хэрэг. Батсуурь бол тэртэй тэргүй даян аваргатай юм чинь яасан ч яахав гэж жүжиглэж байна. Энэ нь өөрөө увайгүй үйлдэл юм. Увсынхан ийм л хонжооч сэтгэлгээтэй ард түмэн юм. Муу ярьдаг хужаагаас нь дээрдэх юм огтгүй гэсэн үг. Оюунболд бол бөх хэрхэн улс төржсөний нотлогоо.
Зочин [192.82.67.12] 2020-09-22 02:49:00
Ганц арга : Допингдсон БӨХЧҮҮДИЙГ СҮХБАТААС \ чөрчгөр хэмээх \ эхлээд хөдөө байгаа энэ олон жуульчны баазуудын салхины дор зүгт " газарт сайн цементлээд суулгачих " - гадаадынхан болон донтсон эмс ялгадасаа дээд нүхээр нь оруулаад доод нүхээр нь гаргаж байг ... Баяр наадмын хуулиа цуцал аа , УИХ - аа , яавч бөхчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгож болохгүй . Монгол улсын түүхэн уламжлалыг эргээд нэг хараач - эзэн хаан зарлиг гаргаж цол олгож байсан инээдэм байна уу , Элбэгдоржоос \ төрийн тэргүүн байсан гэж тооцвол \ өөр ...
Зочин [202.126.89.236] 2020-09-22 02:47:06
Бүгдэд нь барилдахын нь өмнө тогтмол хийж бай
Зочин [103.212.116.15] 2020-09-22 02:24:40
Тоохоо л байчих
Зочин [202.55.180.58] 2020-09-22 01:29:53
1, бүртгэх үед нь бүх бөхөөс шинжилгээ авах 2, бөхийн цолыг төрийн зарлигаар бус БӨХИЙН ХОЛБОО олгох 3, даваа авсан цолоор нь барилдах хугацааг нь хасах . / жишээ нь 5 давсан бөхийг 5 жил , 6 давсан бөхийг 6 жил хасах / эдгээрийг хэрэгжүүлж байж л допинг арилна
Зочин [66.181.161.96] 2020-09-22 01:36:10
Эргүү юм бичих юмаа бүртгүүлснийхээ дараа хэрэглэвэл яах юм дараа нь авах нь зөв шдээ
zochin [122.201.23.84] 2020-09-22 01:26:33
Улсын баяр наадамд л допингийн шинжилгээ хийж байгаа. Аймгуудын баяр наадамд допинг хэрэглэж байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр тэмцээн уралдаанд бөх барилдаж л байгаа бол шинжилгээ хийх хэрэгтэй. Допингийн шинжилгээгээр илэрдэг хориотой бодисын жагсаалтыг ил тод тавьж, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх нь ирээдүйн спортын тамирчдад хэрэгтэй
МОНГОЛ БӨХ [202.179.27.133] 2020-09-22 00:52:06
ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮНДЭСНИЙ ХЭЛ СОЁЛ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦАС ҮНДЭСНИЙ МАЛ АХУЙ ГЭХЧИЛЭН.... ҮНДЭСТЭНИЙХЭЭ СЭТГЭЛИЙН ИХ АМАР АМГАЛАН БОЛДОГ ЭРИЙН ГУРВАН НААДАМ МААНЬ ХЭДХЭЭН БӨХЧҮҮДЭЭС БОЛЖ УСТАЖ МӨХӨХ ЗАМ РУУ ОРЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ. .. УГ НЬ ХАЙРЛАЖ ХАМГААЛЖ ХАРАМЛАЖ ТҮГЭЭЖ ДЭЛГЭРҮҮЛЖ , ӨНӨД МАНДУУЛЖ ЯВАХ УЧИРТАЙМСАН ДАА...
Баатар [202.9.47.24] 2020-09-22 07:40:02
Монгол бөхчүүд угаасаа л ийм байсан 2 Мөнх яаж бие биенээ хэмэлж байлаа одоо бай шагналаас болоод бүүр хөгийн үзэх хэрэг байхгүй дээ...
Зочин [202.9.46.237] 2020-09-22 00:16:31
Наад орк бөхчүүдээрээ ажил хийгүүл.