УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Их Хурлын дарга нарыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нүүр

Энэ жил Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг өнөөдөр /2020.09.23/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар оролцов. Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж математикийн олон улсын цахим олимпиад зохион байгуулах ажилд оролцож байгаа тул хараахан хүрэлцэн ирж амжсангүй. Уулзалтын эхэнд Парламентын 30 жилийн ойг угтан хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Ойн хүрээнд парламентын ардчиллыг бэхжүүлэх, цахим парламент болох, 30 жилийн хугацаанд Монголын парламентын олсон ололт, хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, үе үеийн парламентчдын хуримтлуулсан туршлага, мэдлэгээс суралцах, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөө, чанарыг сайжруулахад түлхүү анхаарч байгааг УИХ-ын дарга онцоллоо.

УИХ-ын дарга нар засаглалын тогтолцооны хяналт тэнцэл, намуудын төлөвшил, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудал, парламентын болон гишүүдийн нэр хүнд, ёс зүй зэрэг олон асуудлаар санал солилцож, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын засаглалтай улс орнуудад “Спикерүүдийн клуб” гэж байдаг жишгийн дагуу үе үеийн Их Хурлын дарга нарын “Их Хуралдай” клуб байгуулах санал тавьсныг Их Хурлын дарга нар санал нэгтэй дэмжлээ.

Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм байх юм.

“Их Хуралдай” клубийн гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, Клубийн тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд клубийн үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Г [203.91.115.56] 2020-09-25 11:03:49

30 жил Монгол төрөөр тоглосон дарга нарын зүгээо л цөөхөн хэд нь эд нар. Эдний харуул хамгаалалт унаа утас шатахуун тэр олон туслахуудын цалин гадаад дотоод томилолт гэж овоо тоо гарах байхдаа Тэгээд зүгээр байхгүй идэж ууна Хэдэн тэрбумаар нь шаана. Тэгээд огцорсон ч гэсэн "үхэж далд орж магад"-гүй гээд хамгаалалт хэдэн жил ч гаргадаг юм бүү мэд Наадуулыг чинь хэн ч тоож алахгүй Ийм солиотой хууль энэ тэрээ одоо боль Эд нарыг хэзээ нэг цагт түүх шүүнэ "Шанзав Бадамдорж" шиг урвагч юугаа ч худалдахаас сийхгүй хулгайчууд..

зочин [115.65.47.30] 2020-09-23 13:54:45

Г.Занданшатар гуай хүмүүстэй гар барьсан нь яагаад өөр өөр хандлагатай байгаа юм бол оо? Эдгээр дарга нар Монголчуудын ахуй амьдралыг дээшлүүлж сайжруулж чадсан болов уу?

ЗОЧИН [150.129.142.33] 2020-09-23 11:48:13

БАГАБАНЬД ГУАЙ ЧИНЬ НИЛЭЭД ТУРСАН ХАРАГДАНА, ЕРНӨ Ч ТУРАНХАЙ ХҮН Л ДЭЭ, ОЮУТОЛГОЙН ТУЗ-ЫН ГИШҮҮН САРДАА 40 000 АМ ДОЛЛАР / 114 САЯ ТӨГ / АВДАГ ХҮНД ХООЛНЫ МӨНГӨ ХҮРЭЛЦЭХЭЭР ДЭЭ, ГЭХДЭЭ Л ЯНДАН БАЙНАА, ТЭР ИХ МӨНГИЙГ ХООЛ УНДАНДАА ХАРАМГҮЙ ЗАРАХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ, ХҮН МӨНГӨЖИХ ТУСАМ МӨНГӨ ЗАРЖ ЧАДАХГҮЙ ХАРАМ БОЛДОГ ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ.

ЗОЧИН [66.181.179.22] 2020-09-23 13:47:05

БАГАБАНДИ ЯМАР МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА АА. ЭНХБАЯРААС АЙМААР ХАРАГДАЖ БАЙХ ЧИНЬ. БУРУУ ЗАМААР ЮМ ИДЭХЭЭР ИЙМЭРХҮҮ Л БОЛДОГ БАЙНА.

Нэг зүйлийг мартсан байна.. [202.131.225.53] 2020-09-23 03:30:02

Мөн төрийн ахмад түшээнүүд үсээ хав хараар будаж 20-30-тай залуучууд шиг харагдахыг оролдсон нь зохимжгүй байна. Төмөр-Очиргуай шиг, Энхбаяр, З.Энхболд шиг л натурал-аараа байх хэрэгтэй ш дээ. Ингэвэл төрийн түүхэнд зохимжтой байна.

Сайхан үйл явдал болж. Ганц хоёр сайжруулалт хийсэн бол сайхан аа. [202.131.225.53] 2020-09-23 03:24:43

Муухай зүйл битгий бич, уншсаар байгаад залхаж байна. Энэ удаад "Сайхан зураг гарч", "Түүхэнд үлдэх зургууд болж" гээд л дуусгая. Хүн тус бүрийн тухайд сайн, муу зүйл дурьдаж болно, гэтэл нийтээрээ цугларсан энэ үед сөрөг утгатай зүйл бичмээргүй байна. Харин ийм уулзалтан дээр бүгд цагаан сорочк, галстуктай байсансан бол сүртэй, сайхан байх байсан юм. Мөн Гончигдорж гишүүнийг урьчихсан бол илүүдэхгүй байждээ. Монгол Улсын түүхийг л баримтжуулж байна ш дээ.

зочин [192.82.70.137] 2020-09-23 02:50:44

Гуй энэ муу Багабанди пизда чинь нарийнтаж ухэх гэж байгаа юм бна шдээ. царай зус алга энэ удахгуй далдаррах юм бна даа

зочин [139.5.219.64] 2020-09-23 01:52:20

Ардчилалын 30 жилд ардчилагчид биш МАН ын хулгайчууд монгол орныг удирдаж элгээр нь хэвтүүлсэн нь эндээс тодорхой байна даа. МАН ыг булшилж байж Монгол эх орон минь хөгжинө

Зочин [192.82.77.138] 2020-09-23 00:51:52

eh ornoo ood n tataj chadaagui oorsdiigoo ood n tatsan garuud l bna

Зочин [202.72.245.125] 2020-09-23 00:27:13

Нямдорж гуай шиг хүн Монголын төрд үгүйлэгдэж байна даа.Эх оронч шудрага хүнгүй парламент болоод байгаа шүү

Зочин [64.119.23.101] 2020-09-23 02:54:50

Хуцаарай

Зочин [124.158.109.140] 2020-09-23 02:25:22

Энэ үнэн шүү. Шударга байхад дайсан олон болдог нь хууль.

Зочин [66.181.186.145] 2020-09-22 15:20:43

Орон дотроо нууц амраг Долгормаатайгаа хууль зассан мэнгэт Ц.Нямдорж хамгийн муу дарга байсан. Хятадын тагнуул энэ нөхрийг хэзээ шалгах вэ?

Зочино [202.126.89.210] 2020-09-22 14:46:41

Логик сэтгэлгээ сайтай математикч Санжбэгзийн Төмөр- Очир гээд туршлагатай парламетчид байна шүү. Ахмад үеийнхний туршлага үнэхээр хэрэгтэй.

Зочин [206.83.114.79] 2022-07-15 01:44:31

Оde

Зочин [150.129.143.57] 2020-09-22 13:52:22

Zandanshatar eviig sahigch, Hujaa nariin esreg bid ev negdeltei baihiig sanuulsan uneheer mundag alkham tsag uye olj hiilee

Зочин [202.55.188.85] 2020-09-22 13:48:17

МАН намынхны уулзалт

Zochin [202.9.46.122] 2020-09-22 13:28:39

Oird sonsoogyi saixan gerel gegeetei medee bn. Ye yeiin darga nartaa ajliin amjilt xysie. Odoo l zuv zamdaa orj bn. Saixan bn.

Зочин [66.181.161.67] 2020-09-22 13:00:11

Bagbanid urvagch

Зочин [66.181.161.67] 2020-09-22 12:59:35

saihan bn

Зочин [202.55.188.91] 2020-09-22 12:33:40

Ffffffffff

Amjilt [203.91.115.54] 2020-09-22 12:19:08

Iim saihan tsag irdegiin baijee bugded ni eruul enh sain saihniig husie ! Ulstur nam mam gehguigeer ingeed hamtdaa neg tsul baival goyo ch haragdaj bn Bugdeeree l Mongol ulsiin tuluu 2gui setgeleer zutgej baisan heleh ugtei hiisen ajiltai humuus shuu dee ta naraar baharhaj bnaa


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.