АНУ-д өнгөт арьст хэрэгтнийг цаазаар авчээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Холбооны улсын хэмжээнд шийтгүүлсэн өнгөт арьст гэмт хэрэгтний цаазаар авах ялыг пүрэв гарагт гүйцэтгэлээ гэж Associated Press (АР) агентлаг мэдээлжээ. Тус улсад 17 жилийн дараа цаазаар авах ялыг гүйцэтгэж буй юм.

1999 онд цагаан арьст хосыг хөнөөсөн хэргээр шийтгүүлсэн Кристофер Виалва гэх африк гаралтай америк эрэгтэйн ялыг Индиана муж улсын Терре-Хот хотын шоронд гүйцэтгэсэн байна. Түүний арьсны өнгө ял шийтгэл оногдуулах үед шүүгчийн шийдвэрт нөлөөлсөн гэж гэмт хэрэгтний өмгөөлөгч өмнө нь мэдэгдэж байжээ.

Виалвагийн цаазаар авах ажиллагаа нь энэ онд цаазаар авах ялыг Холбооны улсын хэмжээнд гүйцэтгэсэн долоо дахь тохиолдол юм. “The Washington Post” сонинд бичсэнээр, АНУ-ын эрх баригчид хамгийн сүүлд 2003 онд цаазын ялыг гүйцэтгэжээ. Үүнээс хойш үхлийн тариа хэрэглэх журам батлагдаагүйн улмаас нэг төрлийн албан бус мораторийн арга хэмжээ хэрэгжиж байв. Холбооны улсын хэмжээнд цаазын ялыг гүйцтэгэх үйл явц тасалдсан хэдий ч сүүлийн жилүүдэд цаазаар авах ялыг муж улсуудын эрх баригчдын түвшинд хэрэгжүүлж байжээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:07:00

enVEPx http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:33:16

e0CZMs http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [192.82.67.14] 2020-09-26 11:09:03

Цагаан арьст гэж нэрлэдэг ч надад үнэндээ үснээсээ эхлээд бүх юм нь шардуу өнгөтэй харагддаг. Тэдэнтэй таарахад биднийг өөр гээд ялгавартай харьцдаггүй л санагдсан. Харин ч их эелдэг санагдсан. Гэхдээ ямар арьстай нь хамаагүй хүн бүр л өөр өөр зан харьцаатай байдаг биздээ. Ижил арьстай хүн яг тэгж муухай харьцахад тоодоггүй хэрнээ европ талын хүн бор арьстантай тэгж харьцахад маш том асуудал болоод байнуу гэж санагдах. Уг нь америкт хамгийн олон төрлийн хүмүүс холилдон суудаг газар болохоор аль эрт энэ орчиндоо дасан зохицчихсон л юм шиг санагдсан. Арьсны өнгө хамаарахгүй хоорондоо нөхөрлөж, хамтарч ажиллаж амьдардаг юм шиг санагдсан. Аль эрт энэ нийгэмдээ дасан зохицчихсон л юм шиг бсандаа. Тэс өөр арьс өнгөтэй хүмүүс хоорондоо гэрлэж эрлийз хүүхдүүд гаргах нь хэвийн үзэгдэл болчихсон юм шиг байсан. Хүүхэд үрчилж авахдаа хүртэл арьсны өнгийг нь тоохгүй зөвхөн хүүхэд гэдэг талаас нь л харж авдаг юм шиг бсан. Гэтэл яагаад буцаад ийм юм яриад эхэлдэг байнаа?

АНУ-ын бөглүү мужуудаар нь яваад үз. [202.131.225.53] 2020-09-28 03:20:14

АНУ-ын Лос Анжелес, Нью-Йорк, Вашингтон ДиСи, Сан Франциско зэрэг том төв хотуудад нь бол арьс өнгөний үзэл харагддаггүй юм. Гэтэл АНУ-ын бөглүү хотууд буюу хөдөөд РАСИЗМ нь цэцэглээд хэцүү байдаг. Та тэр бөглүү хотуудад нь оршоод амьдрах гээд үз, цагаан арьстангуудын үзвэрийн газраар нь орой үдэш явах гээд оролд. Азиудыг элдэв шалтаг тоочоод оруулдаггүй юм байнлээ.

Зочин [192.82.67.14] 2020-09-26 11:31:23

Монгол ч юмуу өөр улс оронд гадны хүмүүс бусдаас тод ялгарч харагддаг, бас тэр бүр гадны хүнтэй гэрлэж хамт амьдрахыг сайшаахгүй тал байж болох. Харин олон улсын нэгдэл улс болсон америк ийм юм ярих нь утгагүй санагдах. Дэлгүүр гараад л нэг бор арьстай зөөгчид эелдэг сайхан харьцаж хоолоо захиалж идээд, нэг цагаан арьст худалдагчид эелдэгээр мэндчилж жүүс авч ууж гараад нэг энэтхэг жолоочтой автобусанд суугаад явдаг нийгэм ийм байна гэхээр өмнө нь яаж оршин тогтнож байсан байхав? Миний бодлоор зүгээр хоногын хоол, амжиргаагаа дөнгөж залгуулж, өөр юм бодох сөхөөгүй удсан хүмүүс тэр бухимдлаа ямар нэг эмзэг сэдвээр гаргаж байгаа юу эсвэл эмзэг сэдэвтээ хэт эмзэг хэтрүүлсэн байдлаар хандаад байна уу гэж санагдах. Хэрвээ арьс өнгөөр ялгаварлагч хүмүүс байдаг бол бүх л төрлийн арьстай хүмүүст энэ нь хамаарах байх. Тэр дотроо цагаан арьстнуудыг ч бор арьстнууд өөрсдөө ялгаварладаг юм шиг байсан.

0000 [103.10.23.68] 2020-09-26 05:58:57

Монгол улс цаазын ялыг сэргээх хэрэгтэй ҮҮНД 1 Албантушаалаан ашиглан их хэмжээгээр мөнгө луйвардах хулгайлах ба Эх орон ард түмнийхээн эрх ашгаас урваж бусдад ашигтай гэрээг санаатайгаар хийх ажилд ороцох хахууль авах замаар бусдад давуу байдал олгож их хэмжээний хөрөнгөөр улсын иргэдийг хохироох Байгал орчинд хохирол учруулан амьд амьтан ургамалд нөлөөлөж хүний амьд явах эрхийг зөрчөх 2Шунхайн зорилгоор хүний амь нас хөнөөх 3 Бага насаны хүүхэд хүчэндэх зэрэг хэрэг_т цаазын ялыг сонирхосон олон түмний ороцоотойгоор гүүцэтгэж байх хэрэгтэй

Aka-m [66.181.161.88] 2020-09-26 05:02:33

Hereg hiisenl bol yum Har tsagaan sudaltai baisanch haryutsalga hyleeh yostoi.

Зочин [103.229.121.130] 2020-09-25 10:55:11

Элбэгдорж зөвшөөрсөн юм байхдаа.

Зочин [103.10.23.68] 2020-09-26 05:45:57

Албан тушаал ашгалаж хулгай луйвар хийж газар нутаг баялгаан хахуулийн мөнгөөр бусдад өсөн хүмүүст цаазын ялын өгч байх нь зөв Дарга нартай хулгайч нарын луйвар хулгай дэндлээ

Цаазлах ёстой л бол цаазал. [202.131.225.53] 2020-09-25 09:18:15

Хар арьстан гэхлээр цаазалж болохгүй юм уу? Ягшдээ! Ноцтой гэмт хэрэг үйлдсэн л бол цаазлуулах ёстой. Харин ч 17 жил амьдруулсан байна. Үхсэн элэнцийн чинь моратори вэ.

зочин [103.10.22.105] 2020-09-25 08:23:13

ер нь англиас гаралтай цагаач колончлогчдын үр сад амьдарч байгаа хаа ч газар иймэрхүү арьс өнгөөр алагчлах , шинэ колонийн бодлогоор тонон мөлжих зэрэг олон зуун жил хэрэглэсэн арга нь хэвээрээ . ардчилал гэсэн багаар тусгаар улс орнуудын дотоод хэрэгт оролцож самардаг .манайд английн хатан хаан ротшильд нарын эзэмшлийн рио тинто гэсэн компани өөрсдийн давуу эрхээ бидэнд тулган багалзуурдаж байгаа .


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.