Мэргэжлийн хяналтаас 26 барилгыг буулгах, долоон барилгын газрын эрхийг цуцлуулах санал гаргажээ
НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.
Шалгалтыг 2020 оны 4 дүгээр сараас хийж эхлэсэн бөгөөд 10 дугаар сарын 15-ныг дуустал гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжлэх юм байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 985 барилгад хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй 127 барилга, байгууламж, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 33, батлагдсан зураг төсөлгүй 37, барилгын норм дүрм зөрчсөн 39 байгууллага байжээ.
Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтны 53 албан даалгавар хүргүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу 18 зөрчлийн хэрэг нээж, хялбаршуулсан журмаар 35-ыг шийдвэрлэж 29 иргэнд 22,700,000 төгрөг, 24 ААН байгууллагад 186,000,000 төгрөг, нийт 208,700,000 төгрөгийн шийтгэл ноогдуулсан байна.
Буулгах шаардлагатай 26 барилга байгууламжийн саналыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Захиргааны хэргийн шүүх, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт
Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг зөрчин барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 7 барилга байгууламжийн захиалагч иргэн аж ахуйн нэгжүүдийн газрын эрхийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд
Зөрчлийг арилгуулсаны дараа барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжтой 92 барилга байгууламжийн саналыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл
qltneaxdqc [185.220.102.254] 2021-03-11 01:28:28
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
mtnmdyzjcb [185.220.102.254] 2021-03-11 01:28:28
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Ганбат [66.181.161.116] 2020-09-26 11:33:05
Санал гаргах биш дүгнэлт гаргасан байлгүй дээ Та нар хийж байгаа ажлаа олон түмэндээ ойлгуулах талаар анхаарах хэрэгтэй дээ Уулзаад ярилцаад сануулаад, шаардлага тавиад байхад үнэхээр эсэргүүцээд байгаа бол олон түмэндээ нэрийг нь гаргаад зарлах хэрэгтэй
Иргэн [202.126.88.164] 2020-09-26 05:51:20
Энэ нөхрийн хийсэн шалгалт, бичсэн тайлан нь зүгээр л илтгэх хуудас болжээ, Ажил хийсэн юм алга тухайлбал буулгах шаардлагатай төдөн тооны байшингийн сууринд доргилт өгч ажлыг зогсоолоо, Эрхийг нь цуцлах байшингуудыг зургийг байршуулж нийтэд мэдээлж 30 хоног сайтад байршууллаа гэх зэрэг хийсэн ажилаа л бич
Зочин [103.10.21.56] 2020-09-25 23:37:01
Ил тод зарласан нь дээр дээ Буулгана л гэдэг тэгсгэад чимээгүй л болдог шүү дээ Сүржигнээд зарлаад дарамтлаад эхлэхээр нөгөөдүүл нь мөнгөө бариад гүйдэг болохоор чимээгүй таг болдог байлгүй Шалгаад буулгана л гэсэн бол буулгадаг баймаар ХУДЛАА СҮРЖИН шалгалт хэрэггүй Үр дүнтэй шударга ажилла даа та бүхэн ...Зөвшөөрөлгүй л гэнэ зөрчилтэй л гэнэ буулгана л гэнэ ...энэ шалгуулаад байгаа барилгынхан ТА НАР ӨӨРСДӨӨ ДУУГАРААЧ эд хөрөнгө ажил төрлөөрөө хохирох ч тийм сайхан зүйл биш дээ одоо чимээгүйхэн хэдэн төгрөг атгуулаад ажлаа үргэлжлүүлнэ дээ худлаа ингэж л байдаг юм гэж бодоцгоож байгаа биз чимээгүйхэн аргыг нь олохгүй бол ЧАНГАРЧИХНА гэж айцгааж байгаа. Та нар хахуульдаж цаадуул чинь авна.МХЕГ байцаагч нар шалгаад буулгана л гэсэн бол буулгуулж баймаар ..Шалгалаа л гэдэг буулгана л гэдэг дараа нь чимээгүй л болдог эсвэл нэгийг ч буулгадаггүй ҮР ДҮНГҮЙ ШУДАРГА БУС ажил хийдэг байдал хэзээ арилах вэ..Төрийн албанд ажиллагсад л ШУДАРГА бол хэн ч хэзээ ч та бүхнийг АВИЛГАДАЖ чадахгүй
Зочин [50.101.118.166] 2020-09-25 18:37:53
Сүрчин Хүрэлсүхийн командын гишүүдэд дандаа хуурагдаж явсаар л байгаад одоо чих дүжирэж байна
Иргэн [103.26.194.112] 2020-09-25 23:05:47
Хэн чамайг хуурав. Энэ хулгайчийг олж хүн доромжилбол яадгийг үзүүлээч. Нэг эрүүгийн элемент л байгаа.
Иргэн [202.9.41.27] 2020-09-25 10:54:37
Буулгах шаардлагатай барилгуудаа тодорхой зарлаад дахин төлөвлөлтөнд оруулаачээ. Тийм олон барилга зөвшөөрөлгүй барьж байхад хотын удирдлагууд юу хийж байнаа....бодвол хахуулын л хүч байх даа
Зочин [103.229.122.245] 2020-09-25 07:24:08
Хамгийн гол нь шийдвэрээ хэрэгжүүлбэл цаашид зөрчил багасна. Худлаа сүрдүүлээд л хээл хахууль элдэв янз болоод л барилга баригдана биз
Zocnin [68.145.61.75] 2020-09-25 07:10:52
Niigem tsewer bsan bol zowshoorolgui barilga barigdajgui l bsan bizee Niigemd olon jil bugshsan yzegdel shuudee Tuunii orond barilgiin zardliig companid ni ogcn uls medeldee awbal mongo hemnej tosowiin horongo ursahgui bizee
Zocnin [68.145.61.75] 2020-09-25 07:08:02
Urid togtson awilgal heel hahuuli niigmiig ingej buzarlaj bna shuudeeHarin ene ih horongo hucn hodolmor material zarj barigdsan barilgiig uls awcn barilgiin materialiin zardal ajillah hucninii tsaling bodoj companid ni ogcn toriin omcnid awah ni zuitei bhaa
Зочин [43.242.243.249] 2020-09-25 07:07:09
бүхэл бүтэн 5-12 давхар 127 барилга нүдэн дээр нь зөвшөөрөлгүй баригдаж байхад мэдээгүй одоо шалгаад мэдлээ гэдэг бол МХГ яаж ажиллаж байгаагийн тод жишээ.
Зочин [43.242.243.249] 2020-09-25 07:04:36
127 зөвшөөрөлгүй барилгаас МХГ өөрсдөө таалагдсан 92 барилгыг үргэжилүүлэх санал гаргажээ гэсэн үг үү
Зочин [66.181.161.79] 2020-09-25 06:59:15
Үнэн шүү
zochin [202.55.183.178] 2020-09-25 06:58:35
Худлаа худлаа чадахгүй
зочин [115.65.47.30] 2020-09-25 05:47:21
Битүү хатуу зөвхөн тоог нь дурдаад байхын оронд буулгах шаардлагатай 26, эрх цуцлах 7, зөрчилтэй 92 барилгын жагсаалтыг нийтэд шууд, нээлттэй, ил тод зарлаж болдоггүй юмуу?
Зочин [66.181.160.111] 2020-09-26 00:45:05
Яг зөв.