ХААН Банк харилцагчдадаа цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Цар тахлын улмаас дэлхий даяар цахим гүйлгээ идэвхжсэнтэй холбогдуулан олон улс болон Монгол Улсын хэмжээнд санхүүгийн болон санхүүгийн бус цахим гэмт хэргийн тоо эрчимтэй нэмэгдэх болжээ. Үүнтэй холбогдуулан ХААН Банкнаас Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран гадаад төлбөр тооцоон дахь аливаа эрсдэлийг танин илрүүлэх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар харилцагчдадаа зориулсан хоёр дахь удаагийн сургалтыг өнгөрсөн мягмар гарагт ХААН театрт зохион байгууллаа.
Сургалтад ХААН Банкны харилцагч 130 гаруй байгууллагын төлөөлөл хамрагдсан бөгөөд банкны зүгээс гадаад төлбөр тооцоо хийхэд анхаарах зүйлс, гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээлэл зөвлөгөө, харилцагчийн мэдээлэл шинэчлэхтэй холбоотой хуулийн шаардлагын талаар танилцуулсан юм. Мөн энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд сэжигтэй гүйлгээг танин мэдэх, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өгч, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд байгууллагуудад тогтмол хүргүүлэх нь зүйтэй хэмээн ХААН Банкны санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Хэдийгээр гадаад төлбөр тооцоон дахь луйврын шинжтэй гүйлгээ, энэ төрлийн цахим гэмт хэргийн тоо нэмэгдэж буй ч ХААН Банкны зүгээс аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, харилцагчдаа мэдлэг, мэдээллээр хангах, хамгаалах зорилгоор ийнхүү зөвлөгөө мэдээлэл өгч сургалт, хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулж байна.



































































Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ
Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьдралын өртөгт эерэгээр нөлөөлнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ
МАН-ын бүлэг: С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, дэмжлээ
"Хувьсал" продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” УСК энэ сарын 16-нд нээнэ