Дональд Трампыг Хятадын банкинд данстай байсан тухай мэдээлжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг олон жилийн туршид Хятадад өргөн цар хүрээтэй бизнес төсөл хэрэгжүүлээд зогсохгүй тус улсын нэг банкинд данстай байжээ гэж эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлээрээ алдаршсан "Нью Йорк Таймс" мэдээлжээ.

Энэ мэдээллээр бол Дональд Трамп олон нийтэд мэдэгдэхгүйгээр БНХАУ-д данс эзэмшиж байсан. Энэ нь саяхан дэлгэгдэж дуулиан тарьсан татварын тайланд нь тодорхой тусгагдаагүй гэнэ. Тодруулбал, Америкийн төрийн тэргүүний Хятад дахь дансыг түүний “Трамп Олон улсын зочид буудлын менежмент хязгаарлагдмал хариуцлагатай компани” хариуцан ажиллаж, 2013-2015 оны хооронд Хятадад 188 мянга гаруй долларын татвар төлсөн байна гэж "Нью Йорк Таймс" мэдээлжээ.

Цаашлаад, тэрбээр олон жилийн туршид Хятадад төсөл хэрэгжүүлэхээр байгуулсан 5 компанидаа багаар бодоход 192 мянган долларын хөрөнгө оруулсан гэсэн байна. Тэгтэл Америкийн төрийн тэргүүний 500 гаруй компанийг нэгтгэсэн “Трамп Организэшн” группын хуульч Алан Гартен, уг дансыг Хятадад татвар төлөх зорилгоор нээсэн гэж тайлбарлажээ.

Цагаан ордны өнөөгийн тэргүүн Америкийн компаниудыг Хятадад үйл ажиллагаа явуулахад шүүмжлэлтэй ханддагийг хэвлэлүүд сануулж байна. Нөгөө талаар тэрбээр алдагдалтай ажилласан гэдэг шалтгаанаар 10 гаруй жилийн хугацаанд улсдаа огт татвар төлөөгүй, 2016-2017 онд улсдаа 750 долларын татвар төлсөн байна гэж "Нью Йорк Таймс" мэдээлж байсныг ч дурджээ.

Тиймээс Дональд Трампын Хятадад данстай байсан гэдэг энэ мэдээлэл сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөгч дэд ерөнхийлөгч асан Жо Байденыг Хятадын асуудалд сул дорой байр суурьтай гэж цоллоход нь цохилт болно гэж "СNN" бичсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.8] 2020-10-21 18:13:32

Сонгууль санал ойртож Ардчиллын ард талд зогсож байгаа хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүдийг хувьчлан авсан бүлэглэл сөрөг хүчний өрсөлдөгчөө муулах худал хуурмаг мэдээллээр хүмүүсийг төөрөгдүүлдэг аргаа хэрэглэж байна. Зайлуул. Хуурамч ардчилал амь тавьж байна.

Зочин [172.58.140.229] 2020-10-22 03:55:14

Битгий горьд!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.