Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргатай цахим уулзалт хийв

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Талууд Монгол, Оросын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Ардын намын 100 жил, Монгол, Оросын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой зэрэг олон чухал тэмдэглэлт ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэх нь чухал гэдэгтэй санал нэгдэв. Мөнхүү ойн арга хэмжээнд ноён Д.А.Медведевийг биечлэн оролцохыг Монгол Улсын Ерөнхий сайд урилаа. Тэрбээр урилгыг талархан хүлээн авч буйгаа хэлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр ОХУ-ын удирдлагуудтай харилцан тохиролцсон зүйлс амжилттай хэрэгжиж, түүний дотор ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төсөл бодитоор урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

huyag [202.9.46.35] 2020-10-24 02:15:23

yun urubdmuur yum be orosiin neg mujiin zahiragch shig l bh shibdee Tuslahuudaa bugdiig n huuguud yabuultsan yumuu

зочин [115.65.47.30] 2020-10-22 12:47:02

ЕС энэ орос руу хараад л юунд нь учиргүй сайхан инээгээд байгаа юм бол оо? ЕС Монголчууд руугаа ингэж сайхан инээж хардаг, ярьдаг болоосой. ЕС дандаа л хөмсгөө зангидсан, шүдээ зуусан, загнасан, зандарсан, заналхийлсэн байдалтайгаар Монголчуудад хандаж үг хэлдэг ярьдаг юм бил үү? ОРОСУУД ЁСТОЙ ХУДЛАА, МОНГОЛЧУУДЫГ 100 ШАХУУ ЖИЛ АЛБАН БУСААР КОЛОНИЧИЛЖ, ХООРОНД НЬ ХАГАРАЛДУУЛЖ, ЗӨНДӨӨ МУУ МУУХАЙ ЗҮЙЛ ХИЙСЭН БИЗ ДЭЭ?

зочин [202.179.8.210] 2020-10-22 03:08:42

Хоёр хөрштэйгээ эв найрамдалтай байх нь бидний зорилго.Ах дүүгийн харилцаагаа улам бататгаж хамтран ажиллах,түүхт ойгоо тэмдэглэх нь бидний бахархал.Яагаад юм болгоныг болохгүй талаас нь харж байдаг юм..Одоо үед буюу орчин үед хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан шүү дээ.2021 он бол монголын ард түмний бахархалын он.

Зочин [66.181.170.73] 2020-10-22 00:45:14

Бас удахгүй орос улс Монголын тусгаар тогтнолыг дунданд иргэн улсад худалдсаны 100 жилийн ой болох юм байна. 2023 оны 11 дүгээр сарын 05 ны өдөр. Ер нь гуравдагч хөршийн бодлогоо алдах аваас энэ хоёрын наймааны золиос болно.

Зочин [66.181.170.73] 2020-10-22 00:38:57

Оросууд шал худлаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэж хошхируулдаг болж тэгснээ бүр тэрийгээ хугацаагүйгээр сунгалаа ч гэх шиг. Сайн даа ч биш манайх АНУ тай харилцааны түвшин ахиулангуут авч хэрэгжүүлж байгаа алхам. Тийм л сүрхий түншлээд байгаа бол 60 70 хувийн өндөр гаалийн татвараа оу ын жишигт нийцүүлчих. Монгол хүн бүр Хаант орос ДИУ хоёр Монголын тусгаар тогтнолыг үгүй хийж байсныг мартаж болохгүй. Үүнийг түүхэнд 1913 оны бээжингийн тунхаг гэдэг билээ.

иргэн [122.201.31.17] 2020-10-21 13:57:00

Оростой харилцаагаа сэргээж батжуулах нь зөв ч ар хударгаар Хятад Япон зэрэг оронтой сэм хуйвалдаж улс орныг маань худалдаж иддэг хуйвалдаж доройтуулдагийг мартаж болохгүй гэнэ. Тэдний гол арга барил нь Монголчуудын дунд алтан ургийнхныг хүчирхэгжүүлэхгүй байх, ухаантай хүчтэй шударга эх оронч удирдлага байхад дургүй. Халх биш эрлийз хурлийз ойрад барга түвдүүдээр Монголыг удирдуулах арга хэмжээ авдаг гэнэ.

Баатар [66.181.161.51] 2020-10-21 13:41:21

Орсууд тийм л сүрхий юм бол, олон улсын байгууллагын хийсэн экологийн экспертизээр Байгаль нуурт ямар ч сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан Сэлэнгийн усан цахилгаан станцыг бариулчих мөн хориг арга хэмжээ авсан оронтой адилхан хэмжээний гаалийн татвар манайхаас авгаа зогсоо, ер нь сүүлийн 30 жилд Монгол улсын эсрэг авч байгаа эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцал

Зочин [124.158.69.100] 2020-10-22 00:20:27

chi muu orosiig muulahaa bolij uz,oros ax nariin xucheer paalantai jorlon paartai baishind amidardagaa meden uu muu ulgeriin baatar

Зочин [64.119.20.128] 2020-10-21 13:24:23

Zavaarsiin...namynhan bayar mayar yun biz dee


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.