Ж.Байденыг дэмжсэн цуглаанд Б.Обама анх удаа үг хэлэв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчид ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжсэн цуглаанд тус улсын төрийн тэргүүн асан Барак Обама биечлэн үг хэлжээ. Арга хэмжээ Пенсильвани муж улсын Филадельфид болжээ.

“Би Пенсильванид ирэх дуртай. Та бүхэн намайг хоёр удаа дэмжсэн. Жозеф Байден, Камилла Харрис нарыг сонгогдоход нь туслахыг хүсэхээр өнөөдөр би энд иргэн ирлээ” хэмээн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Б.Обама хэлжээ. Б.Обамагийн засаг захиргаанд Ж.Байден дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм.

2008, 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд Пенсильванийн оршин суугчдын дийлэнх нь Обамад саналаа өгч байжээ. Харин 2016 онд тэд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжсэн юм.

Ирэх 11 дүгээр сард болох төрийн тэргүүний сонгуулийн дүнд санал хураалт нь илүү чухал нөлөө үзүүлэх муж улсуудын дунд Пенсильвани багтаж байгаа юм.

Д.Трампыг шүүмжлэв

Д.Трамп ерөнхийлөгчийн үүргийг үнэнч шударгаар гүйцэтгэх сонирхолгүй бөгөөд энэ албан тушаалд олны анхаарлыг татах байдлаар реалити шоу мэт ханддаг гэж Б.Обама үзэж байна. Түүний буруутай үйлдлийн улмаас дэлхий дахинд АНУ-ын нэр хүнд гишгэгдсэнээс гадна коронавирусний цар тахлын үед улс оронд дорвитой алхам хийгдээгүйг Б.Обама цохон тэмдэглэжээ

“Түүнийг Хятадад нууц данстай учир тус улстай бизнес хийсээр байгааг бид мэднэ. Ийм зүйл байх боломжтой гэж үү? Ерөнхийлөгч өөр улс орнуудад их хэмжээний өртэй байх нь тийм ч сайн зүйл биш” гэж тэрбээр Д.Трампын талаар ярихдаа мэдэгджээ.

Түүнчлэн Д.Трампын 2016, 2017 онуудад 1.5-хан мянган ам.долларын орлогын албан татвар төлсөн тухай “The New York Times” сонины мэдээлэлд Б.Обама онцгой анхаарал хандуулав. "Зайрмагны дэлгүүрт ажилладаг өсвөр насны хүүхэд ч түүнээс илүүг төлсөн байж магадгүй" юм гэж Б.Обама хэлжээ.

“Д.Трамд биднийг халдвараас хамгаалж чадахгүй байна. Тэр өөрийгөө хамгаалах энгийн алхмуудыг ч хийж чадаагүй” гэж Б.Обама цохон дурджээ.

Б.Обама Ж.Байденыг дэмжиж байна

Ж.Байденыг дэмжихээ Б.Обама дөрөвдүгээр сард албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ тухайгаа тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тийнхүү энэ талаараа нэг бус удаа мэдэгдсэн хэдий ч Б.Обама өмнө нь Ж.Байденыг дэмжсэн олон нийтийн арга хэмжээнд биечлэн оролцож, үг хэлж байгаагүй юм.

2016 оны сонгуульд Б.Обама Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны талд томоохон ухуулга хийж байсан. Гэсэн ч энэ хүчин чармайлт нь амжилт олоогүй билээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.8] 2020-10-22 21:40:36

Ардчилалд хошуурах нь хавхан дээр бяслаганд хошуурч байгаатай яг адил юм.

Zochin [103.26.194.200] 2020-10-22 17:42:02

Trump mundag, yalalt tuunii tald bna.

Зочин [202.9.46.8] 2020-10-22 16:42:42

Трамп шиг хятадтай ширүүн үзэх мундаг улс төрчийг монголоос америкаас европоос хайгаад олохгүй.

Зочин [203.91.115.50] 2020-10-22 16:16:46

Тэнэг хар дурак. Хятадын эдийн засгийг хянаж хязгаарлаж байсан бол хар тахал дэгдэхгүй байлаа.

Зочин [203.91.115.50] 2020-10-22 16:15:46

Тэнэг хар дурак. Хятадын эдийн засгийг хязгаарлаж хянаж байсан бол аюулт хар тахал дэгдэхгүй байсан шүү муухай хар боол минь.

Зочин [59.153.114.51] 2020-10-22 15:48:56

ХАМЖИЖ БАЙГААД ШИЗОГ ЯЛДАГ ЮМ ШҮҮ

Зочин [202.9.46.8] 2020-10-22 14:37:03

Барууны ардчилалын үнэн дүр төрхийг нийтэлсэн байна. Энэ линк шүү орж уншаарай. bolor.info/index.php/нийтлэл/нийгэм,-улс-төр/145-барууны-ардчиллын-стандартууд


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.