БНСУ-д томуугийн вакцин хийлгэснийхээ дараа 13 хүн нас баржээ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-д 13 хүн томуугийн вакцинжуулалтад хамрагдсаныхаа дараа нас баржээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам мэдэгдсэн байна.

Томуугийн вакцинаар тариулсныхаа дараа нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нөхцөл байдалд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлэхийн сацуу энэ хэргийг нарийн мөрдөн шалгахаа мэдэгджээ. Нас барсан анхны тохиолдол 10 дугаар сарын 16-нд Инчон хотод бүртгэгджээ. Тэр үед 17 настай дунд сургуулийн сурагч вакцин хийлгэсний дараахан нас барсан байна. Хожим нь Сөүл, Кёнгидо муж болон бусад бүс нутагт мөн ижил тохиолдлууд ар араасаа цувран гарчээ. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь настай хүмүүс байсан аж.

Ийм нөхцөл байдал нь олон нийтийн сэтгэлийг түгшээсэн хэдий ч болсон хэргүүдийн зургаан тохиолдолд нь томуугийн вакцин, нас баралт шууд холбоо хамааралтай байсныг тогтоогоогүй гэдгийг эмч нар мэдэгджээ. Вакцинуудаас хортой бодис илрээгүй байна. Түүнчлэн түгээмэл илэрдэг гаж нөлөөнүүдийн нэг болох анафилактикийн шоконд орсон байх магадлалыг шалгахад сөрөг хариу гарчээ.

Үүнтэй холбоотойгоор “COVID-19”-н цар тахал дэгдсэн энэ үед энэ онд заавал хамрагдах ёстой томуугийн вакцинжуулалтыг зогсоох шалтгаан байхгүй гэж эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа аж. БНСУ-д 2009 оноос хойш томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан нийт 25 тохиолдол бүртгэгдсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Булган [103.229.120.129] 2020-10-26 10:17:22

Энэ вакциныг найдвартай улсаас чанартайг гь авах нь зөв шү.Зүгээр байгаа бага балчир хүүхдүүдийг баталгаагүй нотолгоогүй тариа хийж болохгүй шү. Цаашид анхаарах хэрэгтэй.

Зочин [124.158.69.211] 2020-10-23 22:15:06

тэр холын газраас вакцин авах ямар хэрэг байсан юм бэ Бас л мөнгө идэх гэсэн арга бишүү зэргэлдээ хорш оросоос ядаж германаас авч болно шүү дээ

иргэн [192.82.74.91] 2020-10-23 19:25:07

Уос төрийн явуулга газар авбал цар тахал газар авна шүү нөхөд минь.

Зочин [66.181.180.28] 2020-10-23 10:18:01

Эрүүл мэндийн яам хаанахын вакцин авсанаа ард иргэддэ мэдээлэх хэрэгтэй байна.Солонгос болон Бразилаас авсан гэж дуулдсан энэ үнэн бол Бразилийн вакзин Солонгосоос илүү муу байж мэдэх юм.Дэлхийн олон хөгжилтэй хариуцлагатай улсууд байхад яагаад заавал Бразилийг сонгосон юм???

Ззочин [213.55.224.111] 2020-10-22 22:28:43

Бразил гэдэг улс манай монгоос долоон дор хөгжилтэй хулгайч дээрэмчин ихтэй юун вакцин эмийг нь уухаас ч аймаар газар байдагийм. Хар тамхиний орон. Жаахан боломжийн баймаар байна шүү хүмүүсээ юумаа судлаж мөнгө шахах ажилаа хийгээрэй

Зочин [122.201.22.23] 2020-10-22 22:01:05

Томуугийн вакцин хийлгэсэн томуугаасаа л хамгаалдаг оор торлийн томуу дэгдэх ,хурэхийм бол огт хамгаалдгуй гэнэ

Зочин [192.82.75.94] 2020-10-22 21:12:02

ямар их үхэж байна аа.

зочин [115.65.47.30] 2020-10-22 19:55:43

Монгол улсад одоо тарьж эхлээд байгаа томуугийн вакцин БНСУ-ынх гэсэн биз дээ? Яана аа, хүмүүс ээ болгоомжтой байх хэрэгтэй юм биш үү? Вакцин гэдэг чинь өөрөө юу вэ гэдгийг хүмүүс ойлгож хандаж хэрэгтэй байх аа?

Зочин [59.153.113.54] 2020-10-23 02:25:35

Солонгос вакцин өрхийн эмнэлгүүдээр тарьж байгаа

Зочин [202.55.188.42] 2020-10-22 21:30:57

Барзил бакцийн гэсээн.

Зочин [194.228.32.113] 2020-10-22 16:34:41

оросоос бакцин авсан болоосой доо хөөрхий байнаа.

Зочин [202.55.188.42] 2020-10-22 21:30:19

Оросууд нөгөө С Путник В гэдэг вакцинаа хэрэглэж чадахгүй, ковидын халдвар нь өдөрт 20 мянга давчихсан чааж явна лээ. СПутник В хийлгэж байснаас ковид туссан нь дээр гээд нэтээр дүүрэн бичсэн байна, өөрсдөө. Орос хэл мэддэг бол ороод уншаарай.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.