Б.Батзориг: Орцонд нүцгэн уйлж зогссон хүүгийн асуудлыг шалгаж байна

Aдмин / Хууль

Аравдугаар сарын 18-ны шөнө “Алтай хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд орцонд уйлаад зогсож байна” гэх мэдээлэл цахим орчинд тарж олны бухимдлыг төрүүлсэн билээ. Асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Хүүхдээ хашраах зорилгоор орцонд гаргасан” гэж мэдүүлжээ. Бид энэ асуудлын талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулсан юм.


-Энэ сарын 12-ны шөнө Алтай хотхоны байранд нэгэн хүү нүцгэн шахуу орцондоо уйлаад зогсож байгаа зураг сошиал орчноор явлаа. Хэргийг шалгах явц аль шатандаа явж байгаа вэ?

-Одоогоор хүүхэд хамгааллын болон зөрчлийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудынхаа дагуу шалгагдаад явж байна. Үүнээс гадна хорооны хамтарсан баг гэж байдаг. Энэ багаар нөхцөл байдлын үнэлгээг хийлгээд тухайн хүүхдийн аюулгүй байдлын хэмжээг тогтоолгож байна. Мөн зөрчлийн тухай хуулинд зааснаар зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Тэгэхээр цаашдаа торгуулийн, эсвэл хариуцлагын арга хэмжээ авах, хүүхдийг тусгаарлах уу гэх мэт ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байна.

-Өмнө нь удаа дараа ийм тохиолдлууд гарч байсан. Тэгэхээр эцэг эхчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Ер нь иргэдэд хандаж хэлэхэд, түр зуурын уур бухимдлаа тэвчих хэрэгтэй. Тайван сайхнаар хүүхэд хүмүүжүүлэх монгол арга ухаан гэж байна шүү дээ. Яахав, эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил нь олон янз байна л даа. Энэ удаагийнх бол хүүхдийг хашраах гэсэн үйлдэл. Хүйтэн цаг ирчихсэн байхад дотуур хувцастай нь орцонд хөөгөөд гаргасан энэ хэрэгт яг ямар хуулийн ямар заалт зөрчсөн байна, ямар хариуцлага тооцох уу гэдгийг одоогоор эцэслэн шийдвэрлээгүй байна.

-Сүүлийн үед хүмүүс хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэлээд дуугардаг болжээ. Цахим орчинд хүүгийн зургийг нийтэлсэн хүн холбогдох бүх байгууллагууд руу залгаж хэлсэн байна лээ?

-Хүчирхийллийг үл тэвчих Иргэдийн хандлага нэмэгдэж байгаагийн нэг илрэл үүн дээр харагдаж байна. Жишээлбэл, тухайн байранд оршин суудаг иргэн байж болох бүх газруудад мэдээлэл өгсөн байсан. Энэ нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа сайн үзүүлэлтийн нэг байхгүй юу.

Нэг үеэ бодоход хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг дуугардаг, тэмцдэг болж. Энэ надад хамаагүй гэсэн байдлаар хандахаа больж. Энэ хүчирхийллийг нуун дарагдуулбал цаашдаа яаж даамжрахыг хэн ч таашгүй шүү дээ.

-Гэхдээ постны доор “Энэ хүүхдийн яах, тухайн гэр бүлийн асуудал бидэнд ямар хамаа байна” гэсэн ч комментууд ч мэр сэр байна лээ?

-Манай иргэдийн хүчирхийлэлд үзүүлж байгаа сөрөг хандлага фэйсбүүк, цахим орчноор харагдаж байгаа юм л даа. Уулын мод урттай богинотой гэж янз бүрийн л хүн байна. Жишээлбэл, орцонд зогсож байгаа хүүгийн зурагны дороос тодорхой уншиж болох юм. Зарим иргэд надад, бидэнд хамаагүй гэсэн байдлаар хандаж байна лээ. Гэтэл нөгөө хэсэг нь үнэхээрийн ухамсартай, хүчирхийллийг холбогдох байгууллагуудад цаг алдалгүй мэдээлж байна. Ер нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээ мэдээлэл болгоны араас бид шалгадаг. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл нийтлэгдсэн тохиолдолд түүнийг хуулийн байгууллага нотлох баримт гэж үздэг. Тийм учраас бид баримтан дээр тулгуурлан шалгах үйл ажиллагаа явуулдаг.

ӨДРИЙН СОНИН С.ЛХАМСҮРЭН


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.49] 2020-10-27 21:11:11

Manai ehner nadtai uuralj muudaltsahaaraa 2 nastai nyalh huugee ortsond gargaj tavij baiv. Bas 2 davhriin palkon deer gargaad tugjij bsan. Medrel muutaimuu geheer gaigui bi yah ve. Huugii mini gemteechihvii gej ih aihiin

зочин [103.212.118.202] 2020-10-27 11:27:38

Төрсөн хүүхэд нь биш байхаа хойд урдах гэсэн асуудал байгаа байх төрсөн үрээ арай чтэгэхгүй байлгүйдээ мэдсээр байж суучихаад сүүлд нь хойд урд дагавар энэ тэр гэдгээ болих хэрэгтэйдээ

Й [203.91.115.53] 2020-10-27 00:27:53

Хуухэдуудээ ихмонгоор тэтгэж хар тамхи , садар самуун болгох , хуухэдуудийн хээ , дэргэд хэрэлдэх, зуй бусаар авирлах , муу муухай хараалын уг хэлэх , архи уух , ээж аавын аль нэг байхгуй хойгуур янз буриин хумуустэй явалдах ,(хуухэдуунхээ дэргэд ,) гэх мэт муухай уйлдэл хииснээс 5-10 минут кордорт зогсоогоод оруулж гэртээ тав тухтай хичээлээ хиигээд , суусан нь дээруу , кордир гадаа байх нь , дээруу гээд , гар утас болох болохгуй зуйлииг нь хурааж , зэрэг даруулга хумуу- н арга заавал байх естой. Аав даа алгадуулаагуй хуухэд , амьдралд алгадуулна.

Иргэн [202.131.236.170] 2020-10-26 09:12:01

Эцэг эхийг нь шалгах хэрэгтэй дараагийн удаад яах юм билээ . хүүхдийг ингэж хашраана гэж юу байх вэ

Зочин [202.9.46.231] 2020-10-26 03:28:05

Хүүхэд өсгөнө гэдэг бөөн стресс юм

zochin [203.91.115.253] 2020-10-26 11:37:37

Ингэж боддог хүмүүс л юуны туханд хүрэлгүй хүүхэд цувуулсан байдаг

Зочин [202.55.188.94] 2020-10-25 19:17:07

Hashaan gehed ingej Hashraan n yu baihaw dee ooroo bi ene nasan deer ymar baisan bilee. geed uuralhaasaa omno bod

Hi [64.119.22.202] 2020-10-25 22:20:13

Yaj ch uurlasan huuhdee nutsgen huuj bolohgui,ter eej muu hun,huuhdiig doromjilson uudgui eej

Зочин [202.55.188.41] 2020-10-25 17:32:53

Эцэг эхиих нь сэтгэцииг шалгуул дараагиин удаад ямар ч үилдэл гаргахиин билээ!?!?!?!

Зочин [103.212.118.152] 2020-10-25 20:02:26

үнэн шүү

Зочин [202.55.188.41] 2020-10-25 17:30:21

Энэ бол шиитгэл биш доромжлол

Зочин [202.126.88.163] 2020-10-25 21:42:55

Яг зөв, хичнээн хүүхэд ч гэсэн, ичих зовох айх мэдрэмж хүн бүрт байгаа. Ялангуяа өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхдийг ингэж доромжилж болохгүй. Өөрийг нь гудманд ингээд гаргавал яах бол, ёстой эргүү ээж байна

darhia [64.119.22.16] 2020-10-25 15:13:59

хүүхдийг илт доромжилсон байна ийм том хүүхдийг нүцгэн гаргадаг ямар муу хүмүүс вэ энэ хүү энэ байдлаа хэзээ ч мартахгүй

Зочин [202.179.27.88] 2020-10-25 13:40:20

ЭНЭ МЭДЭЭГ ЯМАР ОЛОН ХОНОГ ЯВУУЛДАГ ЮМ, ӨӨР ХИЙХ ЮМ АЛГА УУ. ЦААНА ЧИНЬ ХҮҮХДЭЭ МАЛЧИН АЙЛД ЗАРЦЛУУЛЖ МӨНГӨ ОЛДОГ, ӨӨРСДӨӨ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ МАШ ОЛОН ГЭР БҮЛ БАЙНА. ТЭД НАРЫГ ОЛЖ СУРВАЛЖЛААЧ. ЗАРИМ ХҮҮХЭД НЬ ОЛОН ЖИЛ ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ БАРААГ ХАРААГҮЙ, БООЛЧЛОЛООС БОЛЖ АМИА ХОРЛОСОН ТОХИОЛДОЛ ДОРНОД АЙМАГТ ГАРСАН. ТЭР ХҮҮ МАЛЫН ХОТНООС ХОЛДОЖ ҮЗЭЭГҮЙ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ТА НАРЫН ХЭН Ч ДУУГАРААГҮЙ, ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ ШҮҮ, НОВШНУУДАА.

Зочин [202.131.226.38] 2020-10-25 11:17:56

Хашрааж байна гээд орцонд нүцгэн зогсоох буруу л даа... Яаж бодсон ч хүчирхийлэл мөн. Үл хайхрах хүчирхийлэл. сэтгэл зүйн хүчирхийлэл давхар явж байна. цаашид хүүхэд үүнээсээ болоод сэтгэл зүйн тогтворгүй байдалтай болно

Зочин [103.229.120.55] 2020-10-25 02:01:36

Өөрийнхөө адармаанаас болж хонины хорооны мухарт хоног төөрүүлж л явлаа тэглээ гээд муудсан юм алга харин ч

Зочин [103.212.116.211] 2020-10-25 14:54:23

Үхэрхэн минээ яаж ялаа ална даа

Зочин [122.201.21.250] 2020-10-25 13:07:12

ЧИНИЙ ТЭР МАЛ ШИГ ЦАГ ОДОО ЦАГ ҮЕ ХОЁР ТЭС ОНДОО ҮМБҮҮ .

Зочин [202.126.89.216] 2020-10-25 00:59:17

Ингэж харьцахаар хүүхдийн сэтгэл зүй гэнэт цочролд ороод насан туршдаа сэтгэл зүйн асуудал үлддэг

Зочин [202.126.89.216] 2020-10-25 00:58:04

Эвий дээ нялх үрээ яаж ингэж чадаж байнаа. Эцэг эх байх эрхийг нь хасвал таарна зэрлэг юмнуудыг

Зочин [59.153.87.42] 2020-10-24 22:45:12

Хүүхдийн эрх, эрх чөлөө бүү хэл хувь хүний эрх, эрх чөлөөг огт ойлгодоггүй, хүндэлдэггүй, мэддэггүй удирдлага, УИХ-ын гишүүд, масс байгаа цагт Монголд иймэрхүү байдал үргэлжилсээр л байх болнодоо. Эрхээ ч хамгаалж мэдэхгүй, тэгсэн мөртлөө бие биедээ дээрэлхүү, бүдүүлэгийг яана, хүний эрхийг алхам тутамдаа зөрчиж буй төрийн албан хаагчдыг бид өөрсдөө л өөгшүүлж байгаа шүүдээ.

Зочин [202.179.27.249] 2020-10-24 20:27:31

Ээж нар хүүхэдтэй харьцаж чаддаггүй. Аргыг нь хэзээ ч олж чадахгүй. Зөрүүд занг улам дэврээдэг. Хэрүүл, эхнэрээс эхтэй байдаг.

Зочин [192.82.74.219] 2020-10-24 23:17:30

ЭНЭ БОЛ МАШ ХАРГИС ШИЙТГЭЛ ШҮҮ ЯМАР ХҮН ИЙМ ТОМ БОЛСОН ХҮҮГЭЭ НҮЦГЭН ОРЦРУУ ГАРГАХ ВЭ БАС Л ХОЙТ ЭЦЭГ БАЙГАА БИЗ ЭХ ХҮН ЛАВ ИНГЭХГҮЙ ЭНД ЯМАРЧ ХАЙР МЭДРЭГДЭХГҮЙ БАЙНА ЭНЭ БОЛ ХҮЧИРХИЙЛЭЛ МӨНӨӨС МӨН ЮУНД НЬ УДААД БАЙГАА ЮМ БЭ ХУРДАН ШИЙДЭЭД ӨӨРИЙГ НЬ НҮЦГЭН ОРЦОНД ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ МАШ ХАРГИС ДЭЭРЭЛХҮҮ МУУ ХҮМҮҮС Б.А ДАА

Зочин [64.119.22.82] 2020-10-24 19:43:21

ewii de ewii. yasan ch hyyhed zowooj handaggyi um. yu ch medehgyi shde hyyhed . etseg eh ni dendyy umaa yree ingeh gej de. buruu um hiisen ch bitgii ingeerei. etseg ehchyydee hyyhdee sain hairla hairla

Зочин [64.119.16.102] 2020-10-24 19:11:06

Яг хэдэн цаг хэдэн минут зогсоосон юм эсвэл гаргаж айлгачихаад оруулсан юм уу тэрийг чинь хэд хоног шалгадаг юм Батхүүгийн хэрэг шигээ 7 жил шалгах гээд байгаам уу

Зочин [64.119.16.102] 2020-10-24 19:07:28

Шалгаад л байдаг хэд хоног шалгадаг юм өдөрт нь их бодож 3 хоногийн дотор зөв буруу гээд шийдвэр гаргачихаж болно биз дээ ямар зоригийн хэрэг биш

Зочин [59.153.87.173] 2020-10-24 18:16:17

ЭЦЭГ ЭХИЙН НЬ НЭР УСЫГ ЗАРЛААЧЭЭ.

Зочин [194.228.32.202] 2020-10-24 21:32:12

Эцэг эхий нь хавийн хүмүүс зодож хашраах хэрэгтэй дээ.

Irgen [59.153.112.138] 2020-10-24 18:02:48

Humuus harin tegdii, uur ailin huuhed bid nart hamaaguil gdeg, za tuhain huchirhiileld urtuj bsan huuhed tom bolood tanai huuhedtei neg niigemd amidarna, ter ued tuhain protsess davtagdahgui geh gazargui, tiim uchraas shuud shiiduulj tsagdaa sergiilehed handaj baihn zuv.

Зочин [139.5.217.124] 2020-10-24 17:41:52

Ivii dee odoo tegd ene huugiin etseg eh tsagdaa sergiileh bolson ged huuhdee ulam haraaj tsuhej zodoj bga bhdaa

Зочин [172.58.140.228] 2020-10-24 17:19:23

Ene tsagdaa unen dunkuu ajilaa medehgui bna

Зочин [46.125.249.48] 2020-10-24 15:38:08

Odoo ter etseg ehedn hatuu arga hemjee avahgui bol daraagiin udaa hashiraah gej baina geed alna. tiimees Eej Aaviin mash hayuu hashraah heregtei!!!!

bid eej aavdaa haaya chavzartal ahuuldag bailaa teglee geed muudaagui dee oorsdoosoo l boldog bailaa [66.181.180.202] 2020-10-24 13:00:49

suuliin ued huuhduuddee yum helj surgaj chadahaa bailaa shuu dee Aaiigaa uher eejiigee unee geed hashgiraad gudamjind zogsoj baigaa huuheded eej aav n hachin bolschihson yum helj chadahgui baij baina lee

Лалар минь [202.126.88.59] 2020-10-24 14:55:02

Одоо наад хүчирхийлүүлсэн сэтгэлгээнээсээ сал даа

Зочин [172.56.22.149] 2020-10-24 12:01:50

Гадна бол хүүхэд нь асрамж яваад эцэг , эх нь шорон явдаг юм даа. Хатуу байжээж хүүхдийг хамгаалдаг журам байна.

Зочин [172.56.22.149] 2020-10-24 12:05:58

Дэлхийд шившиг болох үйдэл. Бусад оронд бол бараг үймээн гарна.

Зочин [202.9.46.72] 2020-10-24 11:01:29

Одоо үед хүүхэд байх хэцүү хэцүү

яана даа [122.201.24.194] 2020-10-24 11:01:12

Уур , бухимдлаа дарж сураач. АРАЙ л хэтрүүлсэн арга хэмжээ авсан байна.

Зочин [64.119.16.233] 2020-10-24 10:04:19

tegj bolohgui l de helj oilguulj sur

Зочин [192.82.67.125] 2020-10-24 09:31:07

Eej aab ni tud udalgui abna shuu dee.gertee zurh setgel ni emtreed l suuj bgaa.harin ch ene huuhdiig buruu zam ruu tulheh zuil bolj bgaa yum bish uu.hedhen minut huleeveed uzehgui dee.aash ni diildehgui huuhdiig aab eej ni argalah gej bhad ni yu be.huleej surmaar yumaa.bolohgui bol arga hemjeeg ni geriinhend ni changa abah heregtei sh dee. I ter aab eejiig urubduj bna.ur huuhdee humuujuuleh erhgui bolj huuhed ni dabraad yah l bol doo

Зочин [192.82.71.200] 2020-10-24 22:27:26

Хүйтэн орцонд хөл нүцгэн хөөж гаргана гэдэг бол хүмүүжлийн арга бишээ.

Зочин [150.129.143.93] 2020-10-24 10:48:20

Burhan min huuhed ingj humuujuulehgyuie. Huchirhiillees huchirhiilegch turnu. Yariltsaad oilgulj blno shte. Uuruu neg dotuur huvtsastaigaa ortsind zogsood uzerej. Yamr ih doromjlol gedgiig medreh biz.


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.