ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Aдмин / Хууль

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2020.10. 28) 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 13-ны өдөр товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг энэ сарын 28-нд товлосон юм.

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм.

Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноосон билээ.


Сэтгэгдэл

эгэл [103.212.116.133] 2020-10-28 14:20:53

хувцасны өлгүүрүүд

Зочин [64.119.24.222] 2020-10-28 10:49:18

Нэг л өдөр Эрдэнэбат, Хурц нар гэх хүмүүс Зориг агсаны амь насыг хөнөөсөн улс төрийн захиалгат аллагыг илрүүлсэндээ Монгол улсын баатар болно! Цаг хугацааны асуудал!

Шавь [202.126.89.224] 2020-10-28 09:51:23

Эрка багшийг маань суллахыг шаардаж байна. Прокурорын албыг нэр төртэй хашсан, оюунлаг эрдэмтэн хүн!

зочин [202.21.100.210] 2020-10-28 01:31:45

ЭР ХҮН ШИГ БАЙ

Зочин [167.99.190.149] 2020-10-28 00:53:06

ЯЛ НЬ БАГАДСАН ХОВШ...


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.