Нийтийн тээвэр амны хаалтгүй бол үйлчлэхгүй

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх чиглэл өглөө. Мөн тэрээр “ Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулж, маскаа тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өгөв.

Мөн түүхий нүүрсийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор болон маршрутын бус замаар нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарч хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хяналтад оруулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв ашиглаж, угаартах эрсдлээс сэргийлэх, зөвлөмж зөвлөгөөг эрсдэл бүхий айл өрхүүдэд тогтмол хүргэн сэрэмжлүүлж ажиллах, сайжруулсан шахмал түлшний нөөц, түлш борлуулах цэгийн тоо, хүртээмж, байршлыг иргэдэд мэдээлж, гэрийн ойр орчмоосоо түлшээ авч хэрэглэх нөхцөл боломжийг хангуулж ажиллахыг холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгож, хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл

Зочин [59.153.86.87] 2020-10-28 11:12:43

Энэ зүүль зөв шүү 100хувь дэмжэж байна Өө хэлэх зүүль байна Хороо хорионы хэсгийн дарга гэсэн орорн тоог цөөлөж намын шагналын алба болгохоон болож намын гэшүүнчлэгүй залуу хүмүүсийг ажилуулах хэрэгтэй байна Хороодын нийтийн хуралыг хурдан хийж иргэдгээр хороон даргыг нь сонгуулах хэрэтэй байна

Үзэл бодол [202.126.89.101] 2020-10-28 06:15:31

Очих газартаа хурдан түргэн яваад очдог нийтийн тээвэр хэрэгтэй бна, тэр амны хаалт өөр асуудал.

Зочин [203.217.139.243] 2020-10-28 03:24:24

Шал худлаа юм ярихаа болиоч ээ. Нийтийн тээвэрт зорчигчдын 80-90% нь маскгүй явж байна.

Зочин [202.126.89.238] 2020-10-28 02:49:25

Bugd avtobusand munguu tuldug bolyo...80% ni tulbur ogt tuluhgui um blee

маскгүй монголчууд [66.181.188.64] 2020-10-28 02:14:50

одоо нийтийн тээвэр үзвр үйлчилгээ худалдаа эмнэлэг сургууль масктай хүн алга арга хэмжээ авахгүй бол короноогийн 2 дахь давалгаа европыг үхэл зовлонтой учруулаад байна.Бидний хойд хөрш буриад тува алтайн бүс нутаг тэр чигээр корона зовлон нөмөрчихөөд байхад бид амгалан тайван байгаа нь юу л бол .ерөнхий сайд аа улс орондоо онц айдал зарла.

Зочин [66.181.161.107] 2020-10-28 02:17:53

Пааа

зочин [150.129.143.179] 2020-10-28 02:03:58

Том юм аа эхлүүлээ. Түгжрэлээ яах юм.

Мама [192.82.76.170] 2020-10-28 01:48:53

Нийтийн тээвэрээ цэвэрлээч ханалттай явуулаач худлаа бурцгаагаад байх юм

Bolor [66.181.161.107] 2020-10-28 01:40:52

Энэ ТҮЦ.г цэгцэлмээр байх юм арга хэмжээ авах байлгүй дээ

Зочин [103.80.210.183] 2020-10-28 01:33:08

нөгөө автусаа ариутгаад байгаа нь хаа байна нилдээ хир болсон хэвээрээ л байна.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.