Рублийн ханш буурчээ

Aдмин / Эдийн засаг

Оросын Холбооны Улсын рублийн ханш суларчээ. Монгол банкнаас мэдээлсэн рублийн үзүүлэлт:

10 дугаар сарын 01-нд 36,88

10 дугаар сарын 15-нд 36,91

10 дугаар сарын 20-нд 37,37

10 дугаар сарын 27-нд 37,32

11 дүгээр сарын 01-нд 35,95

11 дугаар сарын 03-нд 35,34 болж буурсан байна.

Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр хэлэхдээ валютын ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд "Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримталдаг. Тэгэхээр суурь зарчимтайгаа нийцтэйгээр, аажмаар өсч, буурах хөдөлгөөнийг Монголбанк хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Харин богино хугацааны хүлээлтийн шинж чанартай [MP3] хөдөлгөөн үүсвэл Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авдаг. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Монгол улсын экспортод чиглэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хадгалах, улс төрийн эрсдэлт нөхцөлийг үүсгэхгүй байх гэх мэтээр төрийн бүхий л шатны байгууллагуудын тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд таатай болсноор зөвхөн валютын ханш тогтвортой байгаад зогсохгүй, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, инфляци, ажилгүйдэл буурах гэх мэт олон эерэг талтай" гэжээ.росын Холбооны Улсын рублийн ханш суларчээ. Монгол банкнаас мэдээлсэн рублийн үзүүлэлт:


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.