Орхон Аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж 13 иргэний маршрутыг тогтоох ажил үргэлжилж байна
Орхон Аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж 13 иргэний маршрутыг тогтоох ажил үргэлжилж байна, удахгүй олон нийтэд зарлана гэлээ.
Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь Эрдэнэт Өртөө буюу Вокзалд ажиллаж амьдардаг хүмүүс. Тэдний биеийн байдал хэвийн байна. Эдгээрийн 4 нь 6-12 нас, 9 нь 29-62 насныхан байна. Тэднийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна. Батлагдсан тохиолдлуудын дунд худалдаа, үйлчилгээний газруудаар явсан хүн цөөнгүй байна. Мөн 11-р сарын 7-нд Өргөө кино театраар үйлчлүүлсэн хүн байгаа тул тухайн өдөр тус театраар үйлчлүүлсэн хүмүүс Онцгой комиссын 70359099 дугаарт хандаж, шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.
Мөн ЭМЯ-наас 15 мянган ширхэг оношлуур нэмж авч шинжилгээ авах цэгийг 13-аар нэмлээ. Хүнс хангалтад 198 автомашин явж байна. Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл хот руу чөлөөтэй нэвтрүүлж байна.
www.montsame.mn







































































Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ