11-Р САРЫН 9-НД “ГОВЬ ГУРВАН САЙХАН” КАРАОКЕГООР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭД ЯАРАЛТАЙ ХӨСҮТ-Д ХАНДАНА УУ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны арслантай гүүрний баруун хойно, Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байдаг "Говь гурван сайхан" караокегоор 11 дүгээр сарын 9-ний 17 цагаас 11 дүгээр сарын 11-ний 03:00 цагийн хооронд үйлчлүүлсэн иргэд яаралтай холбоо барих шаардлагатайг ЭМЯ-ны өнөөдрийн 17.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Говь гурван сайхан караокегоор үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар руу залгаж зөвлөгөө, зөвлөмж авна уу” гэлээ.
Мөн төмөр зам дагуу амьдардаг болон төмөр замд ажилладаг хүмүүсийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, өөрийнхөө биед ажиглалт хийх, коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг зөвлөв.







































































Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ
ӨБХ: Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа