ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүллээ

Aдмин / Нүүр

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Эрдэм номын гэгээн үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй шинжлэх ухааны салбарын ажилтан, ажиллагсад та бүхэндээ мэдлэг бүтээх, түгээн дэлгэрүүлэх алсыг зорьсон их аяндаа олз омгоор дүүрэн байхын ерөөл өргөж, Монгол Улсад 20 дахь удаагаа тэмдэглэж буй Шинжлэх ухааны ажилтны өдрийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.

Сүүлийн нэг жилийн хугацаанд гадаад дотоод орчин, хүчин зүйлсийн улмаас салбарт тодорхой хүндрэл учирсан хэдий ч Та бүхний хамтын хичээл зүтгэл, ажлын оновчтой зохион байгуулалт, боломж, нөөцөө сайн ашигласны хүчинд шинжлэх ухааны салбарын амжилт, ололт чамлахааргүй хэмжээнд байж чадлаа. Эрдэм шинжилгээний ажлын оны эхний 3 улирлын гүйцэтгэлээр гарч буй үр дүн, түүний тоо, чанарын үзүүлэлтэд үндэслэн ажил үйлсээ ийнхүү өөдрөгөөр үнэлэх боломж олгосон нийт эрдэмтэн, судлаач, ажилтан ажиллагсад Та бүхэндээ их баярлаж байна.

Өнгөрсөн оны намар зохион байгуулагдсан Шинжлэх ухааны ажилтны Улсын анхдугаар их хурлаас хойш төр засаг шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж, үр дүнд нь 2020 онд манай салбарт хөрөнгө оруулт, бүтээн байгуулалт эрс эрчимжин, “Зууны бүтээн байгуулалт” болох “Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор”-ын ажлыг эхлүүллээ. Хандлагын өөрчлөлт, түүнийг дагасан шинэ эхлэл, санаачилгууд нь салбарын ажилтнуудын урам зориг, итгэл найрварыг эрс сэргээж, хөдөлмөрийн бүтээмж дээшлэх боломжийг улам өргөтгөнө гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Ирэх он жилүүдэд бид бүхэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн лабораторын тоног төхөөрөмжийн болоод судлаачдын мэдээллийн хангамжийг олон улсын жишигт ойртуулах, судалгаа-хөгжүүлэлтийн ажлын нийгмийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

Монгол эх орныхоо тогтвортой хөгжлийн төлөө эрдэм ухаанаа улам дайчлан ажиллахыг эрдэмтэн судлаачиддаа уриалж, номын нөхөд эрхэм Та бүхэндээ шинэ эрч хүч, бүтээх урам зориг, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Эрдэм номын хишиг буян арвижин дэлгэрэх болтугай

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ Д.РЭГДЭЛ

2020 оны 11 дүгээр сарын 22

Улаанбаатар


Сэтгэгдэл

Ёс зүйтэй байя [202.126.88.221] 2020-11-23 11:42:17

Монгол улс муу ч сайн ч шинжлэх ухааны асуудал хариуцсан сайдтай,тэр нь мэндчилгээ дэвшүүлсэн байсан,энэ одоо хажуугаар нь юу бэ, энэ хүнд нэр хүндээ л өсгөх л чухал ёс зүйн хэм хэмжээ юу ч биш, салбарын асуудал хариуцсан сайд нь байсаар байтал Засгийн газрын хуралдаанд орж суудаг гэсэн байхаа, Хүрэлсүх ч тэнэг, энэ өөрөө ч тэнэг, салбарын сайд нь байхад хажуугаар нь бас нэг ийм хүүхэлдэйг Засгийн газрын хуралдаандаа оролцуулж байдаг, энэ нь орж л байдаг, асуудал хариуцсан сайдад ч өөрт нь ч тийм сайхан байна гэж үү, ийм л энгийн зүйл мэдрэх чадваргүй болтлоо солиорчихсон амьтан

Мм [202.9.46.206] 2020-11-23 01:54:05

Ийм үед ядаж дуугүй байгаасай

Иргэн [192.82.67.234] 2020-11-23 01:05:14

Та хэрэгүйл мэндэчилгээ дэвшүүллэдээ бөөн шүүмж одоо яриллаша өгөхөө боль.ШУ нд доривтой.юм.гарснй дараа өг дөө.ямар нээл хийгдээд бна вэ одоо

иргэн [202.9.46.131] 2020-11-22 23:56:27

МОНГОЛЫН ШУ -Г ӨӨР УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНТАЙ ХАРЬЦУУЛААД ҮЗ ДЭЭ , ЁО ЁО ИЧИЖ ҮХМЭЭР

Зочин [202.126.88.230] 2020-11-22 22:29:17

HUTS

Иргэн [64.119.19.166] 2020-11-22 21:42:39

Ккк манай акөдеми гэж 'Монгол шарилжны жалганд ургасан зүй тогтлыг хамхцултай харьцуулан судалсан нь' 'Бэлчээрийн хуцны тбмсгийг намрын сүүл сард барьж үзэж үржлийн төлөвийгтогтоохмнь"гэх мэтээр баахан цол хэргэм бие биелээ өгөө д .ямар нэг ШУ -ы хурал болбол бараг цол гуншинг нь дуудсаар хагас өдөр болох л улс Харин улс компани иргэдэд таарсан хөгжилп нэмэр болох юм байна уу Энэ нөхөр утааг шийднэ гээд гарч байсан Дараа нь гэрээ дулаал гэж сургасан Бааханулсын мөнгө зүгээр сорсонулсууд л байх юм

зочин [66.181.188.151] 2020-11-22 20:26:03

ламдаад суугаад бдаг нөхөр биз дээ

Зочин [192.82.67.234] 2020-11-22 20:22:28

Зовлон үзсэн чавганц эмч домч ядуу игэд ШУ с илүү хурдатай байндаа цаана чинь. Манай шу эрдэмтэд юу хийж амжилт гаргаад магтуулаад байн вэ.монголд.

Бод бод [71.120.15.148] 2020-11-22 19:51:36

Энэ эргүү дагзийг боовийг нь тасдаад буудчих хэ хэ

Адольф [202.126.89.138] 2020-11-22 21:13:43

өөрөө нөгөө орк нь байх шив дээ.

Иргэн [192.82.67.234] 2020-11-22 19:48:42

ШУ д итгэхэд бэрх.тэр жил харь гариг мөн Өнөрөө хүүхэн гал гарагахад бүгд тиймээ зөв гэж байтал бүгд залилан байсан юмдаг 90 онд.ШУ с ард игэдтэй ээлтэй бүтээж судалсан зүйл юу байна.

Зочин [103.229.121.190] 2020-11-22 19:20:26

Рэгдэл минь хүн стресст оруулаад байлдаа зүгээр чимээгүй байлдаа

Дүрдээ итгэгч [66.181.161.58] 2020-11-22 19:17:39

Шинжлэх ухаан гэхээр л ШУА болчдог, ингэж бодит байдлыг гуйвуулахаа хэзээ болих юм бэ? Түүхээ ч гуйвуулна, бүр 1921 онд байгуулагдсан юм яриад яваад байх шиг, шинжлэх ухааны салбарыг хянах зориулалттай байгуулагдсанаа санагалзаж яваа сонин хүмүүс

z [202.179.24.254] 2020-11-22 18:37:57

Oroin mend devshuulie

Юм бүтээ [202.126.89.241] 2020-11-22 18:08:08

Мэдрэл


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.