Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

Aдмин / Хууль

Эрүүдэн шүүсэн хэргээр Төв аймгийн шүүхээс гурван жилийн ял авсан Тагнуулын дарга байсан Б.Хурц уржигдар суллагдлаа.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай 1203 тоот захирамж гаргажээ. Энэ захирамжаар Б.Хурц нарын долоон хүнийг сулласан байна.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарыг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тав хоног хуралдаж байж 2020 оны долдугаар сарын 22-нд 1-3 жилийн хорих ял оноосон.

Тэдэнд Нийслэлийн прокурорын газраас гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1 дэх зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны аравдугаар сарын 29-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.

Дээрх шийдвэр гарсны дараа хууль хяналтынхан болоод хуулийн мэргэжилт­нүүд “...Хурцын хэрэг цаашид хэрхэх вэ” гэдэг дээр таамаг анализ хийж байв. Энэ талаар “Зууны мэдээ” сонин одоогоос 20-оод хоногийн өмнө нийтэлж байлаа.

Хуульчдын харснаар, Б.Хурц нарыг дахин шүүх гэсээр байтал Ардын хувьсгалын 100 жилийн ой болж, Өршөөлийн хуульд багтана. Мөн Б.Хурц удахгүй нэгэн дуулиан шуугианы үеэр таслан сэргийлэх арга хэмжээ нь өөрчлөгдөж суллагдана гэж байв.

Мөн Б.Хурцыг ялласан зүйлчлэл буруу, түүнийг “...Хариуцлага алдсан” гэх агуулга бүхий зүйлчлэлээр яллах ёстой байсан. Энэ алдааг засах гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болголоо гэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар энэ хэрэг дээр нэрээ гаргаж, хэзээ нэгэн цагт “...Б.Хурцыг хэлмэгдүүлсэн, эсвэл хууль буруу хэрэглэсэн” гэгдэх аюулд өртөхгүй байхын тулд ингэж шийдвэрлэсэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл, “арьсаа хамгаалсан” шийдвэр гаргалаа гэж байв.

Үүнээс гадна Б.Хурцыг 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллахдаа хамгийн доод хэмжээ болох гурван жилийн хорих ял оноосон. Ялыг чангалж, өмнө оноосноос хүндрүүлэх магадлалтай гэсэн байдаг.

Тэгвэл уржигдар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа Б.Хурц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх захирамж гаргаж сулласан нь хуульчдын таамгийн эхний хувилбараар явлаа. Тодруулбал, шүүгч Ю.Энхмаа нь эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгч болох Ц.Туяа, Г.Цолмонгэрэл, П.Ундрах-Эрдэнэ, Б.Энх-Эрдэнэ, Б.Мэргэн, Ц.Баярмаа, Ж.Батхуяг, Ц.Хүрэлбаатар нараас гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг хүлээн авсан байна.

Ингээд “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН-272 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийн шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарыг гурван жилийн хугацаагаар, шүүгдэгч Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарыг хоёр жилийн хугацаагаар, Э.Өлзийбаярыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн шийдвэрлэснийг 2020 оны аравдугаар сарын 29-ний МН-58 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

...Хэргийг хянан шийд­вэрлэх ажиллагааны явцад шүүгчдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь, Г.Эрдэнэ­бат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар нь өмнө нь таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байгаагүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын хувийн байдал, байнга оршин суух хаягтай мөн шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан гэх үндэслэл тогтоогдоогүй мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлүүлэх тухай хүсэлтүүд үндэслэлтэй байх тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг цаашид цагдан хорих шаардлагагүй гэж шүүх үзэв.

Иймд Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, эрүүгийн хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, эрүүгийн хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа орчих шиг боллоо.

Энэхүү захирамжийг гаргасан шүүгч Юндэнгийн Энхмаа нь Б.Хурц нарыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал, Ж.Батжаргал нартай хамт өнгөрсөн долдугаар сард шүүж байжээ. Тус шүүхэд олон жил ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.11.25 ЛХАГВА


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.24] 2020-11-27 03:19:49

Энхмаа хахууль орсон байна

Зочин [202.179.24.83] 2020-11-26 04:33:49

Нийгмээрээ корона гээд анхаарал өөрчлөгдсөн үеийг далимдуулаад Хурцыг суллаж байна. Монголын төр Хурцыг яаж ч чадахгүй байна даа

Зочин [66.181.160.113] 2020-11-25 16:48:05

Жинхэнэ бантагнуулна гэж шуухэд л байна

urgen [117.136.38.247] 2020-11-25 15:11:44

neg moson oor ulsaas tureeseer darga awchiraad 76 tengin orond tur tawih heregtei ym bishuu tegj baij ulsaa huuiltai bolgoh heregtei ene metin hulgaich narig bugdin bairand tawih ym bna

Иргэн [66.181.181.248] 2020-11-25 15:08:37

Элдвийн л юм бичицгээх юм! Надад бол асуудал шудрага л байгаасай л гэж бодож байна?! Алуурчид мөн шиг байгаамаа?! Одоо захиалагчийг л олох хэрэгтэйдээ?! Өөрсдөөр нь хүлээлгэх гээд жаахан шахсан юм байгаа байхаа?! Булган бол их хэргийн эзэн шиг байгаамдаа?!

zochin [117.136.38.247] 2020-11-25 14:58:57

ene uls orond unen ym gej algaa odoo hen turtain hussen ymaa hii huuli baihgui ym chini zowhon mongotoi bol

Зочин [64.119.23.128] 2020-11-25 14:27:57

Браво . Монгол ийм л дампуу улс орон гэдэгт та одоо бүхэн бүрэн итгэж байгаа биздээ ... хилс хэрэгт хоригдсон тамлуулж зовсон хөрөнгө мөнгөгүй ардын үрсийг хэдэн жилээр хорьж л байдаг ... харин хилс хэрэг зохиож гардан гүйцэтгэсэн хүмүүсийг н шоронд оруулдаггүй .... хаха браво ... үнэн дампуурсан ерөнхийлөгчтэй ,шүүхтэй , прокурортой жинхэнэ дампуу орон ...

Зочин [64.119.17.183] 2020-11-25 13:32:59

2ыг суллахгүй яах гээд байна ар гэрийнхэн үр хүүхдүүд нь хэцүүдэж гүйцэж байгаа байхдаа оросоос воршиловын мэргэн буудагчийг залахаас өөр арга алга даа Монголд мэргэн бууч байхгүй нь харамсалтай

Зочин [202.179.26.197] 2020-11-25 13:25:06

Zorigiin hergiig ilruullee gj 5 sar horij bga yumuu? Zuwhun Mongold l ingedeg bh.

иргэн [192.82.76.125] 2020-11-25 13:13:41

Гайхмаар лалрын улс болжийнаа

Зочин [66.181.161.53] 2020-11-25 12:13:20

Муу лаларийг хутга шаанаа чамайг тэр хүүттэй чин ууг алнааөаааа

Зочин [202.21.108.135] 2020-11-25 12:09:05

Энэ шударга ес мөнүүү Баттулгааа зайлдаа

Зочин [66.181.177.42] 2020-11-25 11:33:56

Шүүх засаглал Элбэгдоржийн мэдэлд хэвээрээ байгаа юм бна даа . Батулга , Хүрэлсүх хоёр үнэхээр дийлсэнгүй дээ

Зочин [139.5.217.174] 2020-11-25 11:26:25

Хурц нарыг Сулласан нь зөв шүү дээ, хэнд таалагдах гэж гэмгүй хүмүүсийг шоронд хорих вэ!!!

Зочин [103.26.194.223] 2020-11-25 10:48:44

Ерөнхийлөгчийг ер нь 2 дахин сонгож болохгүй юм байна, байдлаас харахад сүүлчийн 4 жилд л дахин ямар сонгогдох биш гээд хулгай луйвраа зоригтой, шуурхай хийдэг нь тодорхой боллоо, эхний 4 жилд дахин сонгогдчих санаатай учир луйвар хулгайгаа тийм их хийдэггүй юм байна, урдчуудаас харахад, Одоо сахал Эрдэнэбилэг нарын хэрэг, Эрдэнэтийн 49 хувь гэх зэргүүд шийдэгдэхгүй, хонгил арилахгүй л байгаа биз, дахиад 4 жил болвол тэгээд өнгөрнө

Зочин [202.179.21.219] 2020-11-25 10:10:50

Хурцын хэрэг цайрах ёстой. Оронд нь болд батзандан суугээ

Зочин [66.181.161.95] 2020-11-25 09:53:54

Сөнөөж буй шүүх сөхөрч буй засаг болж дээ

иргэд [43.228.129.129] 2020-11-25 08:40:39

Бусад энгийн хүмүүсийн хэргийг каринтинтай гээд хүлээж авахгүй 2 сар болж байна, адилхан байгаа ч прокуроруудаа, Ард түмэн шүүх, прокуроруудын увайгүй шудрага бус үйлдэл, авилгалаар бүх юмыг шийддэгийг хангалттай харж ойлгож байна гэдгийг мэддэггүй малнууд уу,Хариу нэхэх цаг болоход Бямбаагийнхаа араас орно шүү

иргэн [202.179.27.249] 2020-11-25 07:57:29

хуулийхнийг толгойгий илээд байвал хууль чинь улам их завхрах байхдаа

иргэн [202.179.27.249] 2020-11-25 07:55:20

гэмгүй 2 хүнээ сулла бусдий нь төр нь хариуцна биз

Зочин [202.126.90.157] 2020-11-25 07:54:00

Төр, засаг нь өөрөө хүн аваад ир гэж гадаад явуулчихаад, бариад ирэхээр нь буруутгаж, өөрийн тагнуулыг харийн оронд илчилж барьж өгдөг улс манай улсаас өөр энэ дэлхий дээр байхгүй. Хүний адаг Ц.Нямдорж, Батзандан, Болд гэх мэтийн тэнэгүүдийг дахин төрд ажиллулж огт болохгүйг бүгдээрээ харлаа шүү дээ.

zochin [64.119.23.236] 2020-11-25 07:37:53

bugs ijilhen hulgaichuud novsh gej

Зочин [192.82.67.22] 2020-11-25 07:43:41

Өнгө мөнгө хоёрт үнэн гэж байхгүй гэдэг юм шүү дээ Элбэгдорж байгаа цагт Хурцын Батүүлийн хэргүүд хэрэг биш болно шүү дээ хууль шүүх прокродууд нь бүгд Элбэгдоржийнхон байж байгаа цаг үнэн нь худал болноо

Зөв [103.57.95.12] 2020-11-25 07:18:48

Хурц луйварчидтай тэмцэж байгаа хүн ард түмэн тэнэг биш шударга байна шүүх цөгаатгах ёстой юм

Зочин [66.181.178.37] 2020-11-25 07:11:28

ИЙМ ТӨР БАЙСАНААС УЛСААРАА ГАДНЫ УЛСАД ДАГААР ОРВОЛ ТААРНА .

Зочин [202.179.26.197] 2020-11-25 06:25:09

Одоо л нэг цэгцэндээ орж байх шив. Төрийг самрагч Нямдорж ба түүний шатрын хүү нар болох Батзандан, Болд нарыг шийтгэнэ үү.

за заа ойлгомжтой [192.82.67.124] 2020-11-25 06:04:28

АЙХ ичихээч больсон байна. АВЛИГАЧИД УЛААНДАА ГАРЧЭЭ. төр МИНЬ ЭНЭ АВЛИГАД ИДЭГДСЭН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАА ЦЭВЭРЛЭЖ АВАХ БОЛООГҮЙ ЮМ УУ? ЯДАРСАН төсөвтэй боловч шүүгч нарт асар өндөр цалин өгдөг. АДАГЛААД ШҮҮГЧ нарын цалинг багасгаач, ийм шүүгч нар ард түмэнд хэрэггүй.

Зочин [124.158.81.66] 2020-11-25 06:00:01

СУПЕР ТАГНУУЛЧАА ЯЛЛАХ НЬ ЗҮЙ БУС.ЯГ ЯМАР ХЭРЭГ ХИЙСЭН ЮМ.САЙН ДУРААРАА ХҮН ХУЛГАЙЛСАН УУ?МЭДЭЭЖ ҮГҮЙ ТУШААЛ БИЕЛҮҮЛСЭН НӨГӨӨ ХОЁРЫГ КАМЕРТ НЬ ОРЖ ӨӨРӨӨ ЗОДСОН УУ? ҮГҮЙ ХАРИН ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛСЭН ЮМ БИШ ҮҮ?НӨГӨӨ 500 САЯЫГ ӨГСӨН НЬ ДЭЭР БУС УУ?

Зочин [64.119.18.15] 2020-11-25 05:12:15

Хараад байхад хэрэг хийсэн хун алсан хумуус бугд гэмгуй харин хууль шуухийнхэн л худлаа ял тулгаад байдийм биздэ байдал ингэж л харагдаад байх боллоо

Зочин [64.119.18.15] 2020-11-25 05:06:45

Нотлох баримт байсаар байхад ингэж бгм бол ерон хууль цагдаа шуух гэж байх хэрэг байна уу бугд л улсаа тонож дээрэмдсэн улс тэр архичин Ундармааг хардаа хуульчид уунийг харж байгаа юу гэж дугнэж бгаам бэ улсын баатар цолоор шагнавал зугээр бишуу сайн хулгайч хуулийн дээгуур сайн гишгэлсэн гэж шагнах л улджээ

зочин [122.201.21.51] 2020-11-25 05:01:57

Хурц нар шүүхээс ял аваагүй ч ард түмнээс нийгмээс том ял авчихсан. Тэд энэ нийгэмд сэтгэл амар амьдрах аргагүй болсон

ИРГЭН [202.126.89.17] 2020-11-25 04:38:21

Шүүгч Энхмаа дарамтанд оржээ. Хурцыг тавиад явуулчихвал нийгэмд дахиад л бухимдал үүснэ шүү. Хурц гэм буруу нь тогтоогдоогүй Энхбатыг авчирч алсан.

иргэн [202.9.46.143] 2020-11-25 04:21:45

ГАДНЫХАНТАЙ НИЙЛСЭН МОНГОЛЫН ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛ МАНАНГ ДИЙЛЭХГҮЙ , ТЭД ЭХЛЭЭД НЯМДОРЖГУАЙГ МУЛТАЛСАН , ОДОО ТЭД ХУУЛИЙН ЦООРХОЙГООР ДУРААРАА ДУРГИНА АА. УДАХГУЙ БАЯРЦОГТ СУЛЛАГДВАЛ ГАЙХАХ ЮМГҮЙ

Зочин [124.158.80.126] 2020-11-25 04:20:50

tavilan yumdaa odoo

Иргэн [192.82.67.234] 2020-11-25 04:20:45

Энхмаа болгоомжтай бай яс арьс болтлоо турах цаг айсу байж магадгүй.бас янз бүрийн машин энээ тэрээ аваарь осол гэж бас хэлмэгдүүлэх вйй дээ.базарвааньЭнхмаа би юу хийчих вэ......

Ард Аюуш [192.82.67.234] 2020-11-25 04:13:54

Ю.Энхмаа чи 9 ёмбүүгээ тэврээд жаргадаа....хэнэ чамайг дарамтлав хэлээ чи....Ингэх байсан юм бөөн сёнцаац үүсгэж ажил болгож яадагийм..... тэгвэл тэр 2 хүн алсан байж таархан......

Зочин [103.57.93.160] 2020-11-25 03:42:09

Хөгийн төр. Төр ч гэж дээ хулгарууд алуурчид цугласан газар болж

Зочин [103.10.23.84] 2020-11-25 03:38:38

Хурц нарыг суллах гэж худлаа онц байдал зарлаж хамаг хүнийг карантинд хашиж байгаад тавиад явууллаа.

Зочин [202.55.188.92] 2020-11-25 03:21:45

Төрийн удирдлагууд бүгд рецедив гэмт хэрэгтэн, луйварчид, ждүчдээс бүрдээ байгаа үед ингэж бичих нь илүүц.

Зочин [66.181.187.220] 2020-11-25 02:51:41

Хурцыг салаа мөчиртэй нь ,Эбитэй нь буудаж алах юмсан.Хог шаар

иргэн [66.181.161.119] 2020-11-25 03:12:58

Ю.Энхмаагийн байдлаар бол талх хулгайлсан ядарсан иргэн 3-5 жилийн ялтай хүнийг дарамталсан дээдчүүд ялгүй болох нь л дээ

Зочин [192.82.67.100] 2020-11-25 02:45:06

Монголын хууль ,шүүх ч гэж дээ

Ард иргэд [202.126.89.151] 2020-11-25 02:33:14

Хурцын бүлэглэлийг сулалж байгаа юм бол шоронд байгаа ард иргэдийг бүгдийг нь сулла монголд шударга шүүх прокурор ус агаар мэт хэрэгтэй байна авилгийг алж цаазлаж байж л авилгагүй орон улс болдог бусад орны туулсан зам мөр байна даа

Зочин [43.228.129.129] 2020-11-25 08:42:34

яг зөв

zochin [202.126.88.177] 2020-11-25 02:21:25

Shorongiin buh horigdluudiig sulalchih. Tegeed Tsaazgui Huuligui Shorongui gemt hereg hiihiig zuvshuursun uls bolloo gej delhii niited zarla. Hurelsuhiin ZG iin huuliin zuvluh Nymdorjiin eeljit shou uu. Chimgee Sodnomdarjaa nariig sullah chini yu bolov.Edgeer humuus gemt heregten mun uu bish uu.

zochin [59.153.114.245] 2020-11-25 01:45:47

зөв шүү монгол төр шилдэг тагнуулаа хамгаалах ёстой

Зочин [66.181.161.119] 2020-11-25 03:13:55

Үхсэн хойноо

Сануулга [202.9.40.25] 2020-11-25 01:37:01

Энхмааг бурхан шийтгэх болно

Зочин [66.181.177.233] 2020-11-25 01:33:33

Хамгийн аймаар нь Чимгээ,Содномдаржаа нар хүн алсан юмуу,эсвэл алаагүй юмуу? Алаагүй бол энэ 2 шоронгоос гарахгүй яана гэсэх үг вэ?!!!

Зочин [66.181.176.146] 2020-11-25 02:32:15

Содномдаржаа, Чимгээ нарыг суллах нөхцөл бүрдсэн , Амгаланбаатар өөрөө гүтгэсэн гэдгээ рүлээсэн, энэ 2- г эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гээд л суллах ёстой л баймаар . Суллаачээ!!! Хуулийн өмнө ард түмэн тэгш эрхтэй... Мөнгө, эрх мэдлийн өмнө хууль сөхрөх ёсгүй ...!!!!

Зочин [69.250.15.186] 2020-11-25 02:29:00

АЛСААН АЛСАН. ТЭР НЬ ТОГТООГДЧИХСОН. ГОЛ НЬ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БУРУУ БОЛСОН.

зочин [43.242.241.154] 2020-11-25 01:27:11

Шүүгч Энхмаа Хурцийн хахуулинд өртлөө дөө,Үнэн бүдгэрсээр дуусах нь

Зочин [103.57.93.96] 2020-11-25 01:19:30

Энэ нийгэмд итгэх итгэл алдарсаар


53 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
53 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.