Эрүүл мэндийн салбарын 400 мянган ам долларын тендер “ОНОМ” Д.Наранбаатарын гараар ороод даший шог болсон уу?

Aдмин / Хууль

“Оном”-ын Дашдоржийн Наранбаатарыг бид мэднэ. Тэр бол монголчуудын том жижиггүй машид анхаардар эрүүл мэндийн сэдвээр ярьдаг, бизнес эрхэлдэг нөхөр юм. Физикийн шинжлэх ухааны доктор “Оном” Д.Наранбаатарын эрүүл мэндийн салбарт салахын аргагүй хайртай болсны шалтгаан нь ердөө л тендер буюу бизнес нь ажээ. Америкт амьдардаг “Оном” Д.Наранбаатар зөвхөн “ялсан” тендертээ гарын үсэг зурахаар Монголд түр ирээд буцдаг этгээд юм. Өөрөөр хэлбэл, “Оном” Д.Наранбаатар Монголын эрүүл мэндийн салбар дахь санхүү, хөрөнгө оруулалтад гараа гүн гүнзгий дүржээ. Олон юм нуршилгүй яг одоо түүний “ялаад” хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тендер, түүний явцын талаарх мэдээллийг хүргэе.

НЭГ. 200 МЯНГАН ДОЛЛАРЫН ТЕНДЕРИЙН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨЛГҮЙ НАЙМАН САР БОЛЖ БАЙНА

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдөл болон мэдээллийн технологийн стандарт боловсруулах” олон улсын нээлттэй тендерт Шведийн “Корус” компани шалгарч, нэг жилийн хугацаатай 199 950 ам.доллар буюу 600 шахам сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн Монголын талын туслан гүйцэтгэгчээр “Моносолюшн” ХХК ажиллажээ. Энэ “Моносолюшн” ХХК бол 2017 оны 11 дүгээр сарын 1-нд гадаад худалдаа, вэбсайт хийх, программ хангамжийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Энэ компанийн хувьцааг Дашдоржийн Наранбаатартай төрсөн ах дүүгийн холбоотой Дашдоржийн Наранжаргал эзэмшдэг. “Оном” Д.Наранбаатарынх гэсэн үг. Дээрээс нь “Оном” Д.Наранбаатар зөвлөхөөр ажилласан. Цалин нэмж цохидог гэсэн үг.

Гэрээт ажлын гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусах байв. Гэвч гүйцэтгэгчид ажлаа хугацаанд нь дуусгаагүй учир ажлыг нь бүрэн хийлгэж гүйцээхийн тулд гэрээг 2020 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл сунгажээ. Гэсэн атал гэрээний нийт дүнгийн 159 950 ам.доллар буюу ойролцоогоор 450 сая төгрөгийг авчихсан байна.

Одоо 39 990 ам.долларын үлдэгдэл бий. Түүнийг дээрх гэрээний төгсгөлийн тайлан, үр дүнг ЭМЯ-нд хүлээлгэж өгсний дараа шилжүүлэх юм байна. Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар “Оном” Д.Наранбаатар тайлан ч үгүй, ажил ч үгүй Америкаас “лайвдаж” сууна.

ХОЁР. ДАРААХ 200 МЯНГАН ДОЛЛАРЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ НЬ ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУГАЦАА ХОЦОРЧ ЯВНА

Дээрх Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдлийн тайлбар толь боловсруулах” олон улсын нээлттэй тендерт дахиад Шведийн “Корус” компани шалгарсан байна. Энэ хүрээнд ЭМЯ-тай 2020 оны 1 дүгээр сарын 7-нд нэг жилийн хугацаатай 199 950 ам.долларын гэрээ байгуулжээ. Мөн л Монголын талын туслан гүйцэтгэгчээр нь “Оном” Д.Наранбаатарын “Моносолюшн” ажиллаж, Д.Наранбаатар, Д.Наранжаргал нар зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж.

Энэ төслийн эхлэлтийн тайлангийн дагуу 19 950 ам.долларыг нь тэдэнд шилжүүлсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэлийн хугацаа хоцорч яваа юм байна. Төслийн үлдэгдэл төлбөр нь 180 000 ам.доллар байна.

ГУРАВ. ДАХИАД 6 САЯ ДОЛЛАРЫН ТЕНДЕР АВАХААР ӨРСӨЛДӨӨД “САНХҮҮГИЙН ЧАДАВХИГҮЙ” ГЭЭД ХАСАГДЖЭЭ

Мөн л Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ боловсруулах, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авалтын журмын дагуу урьдчилсан сонголт бүхий олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын урьдчилсан үе шат нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд, тендер шалгаруулалт нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын хооронд явагдсан байна.

Энэ төслийн урьдчилсан үе шатанд “Оном” Д.Наранбаатар “Оном сан”-гаа АНУ-ын “Ар Ти Ай Интернэшнл”, Шведийн “Чорус” компаниудттай хамтарсан түншлэл болгож оролцуулжээ. Гэвч “Оном сан” нь урьдчилсан сонголтын баримт бичигт шаардсан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй байна. Тиймээс оролцогчдод тавьсан урьдчилсансонголтын шаардлагын дагуу үнэлж эрэмбэлсэн хураангуй жагсаалтад багтаагүй аж.

Тодруулбал, Дэлхийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авалтын журмын 6 дугаар хэсгийн “Зөвхөн хамгийн өндөр үнэлгээ авсан хүсэлт гаргагчдыг урих боломжоор хангах” гэсэн, 6.25 дугаар заалт, урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн Оролцогчод өгөх зааварчилгааны “Хүсэлтийг үнэлэх болон урьдчилсан” шалгаруулалт явуулах гэсэн F хэсэг, урьдчилсан сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “Хүсэлт гаргагчдыг тавигдсан шаардлагын дагуу үнэлж эрэмбэлэн урьдчилж шалгаруулах” гэсэн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хураангуй жагсаалтад багтаж чадалгүй хасагджээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.122] 2021-01-01 13:28:01

Эрүүл мэндийн салбарт ядаж 1 сар ч ажиллаж үзээгүй нөхдүүд том том баахаас цаашгүй новшнууд

kk [69.138.215.127] 2020-12-03 16:13:22

ugaasaa ene ONOM geech tenderiin shantaaj nariig boliulaachee.

Зочин [103.57.93.77] 2020-12-03 04:11:00

Хайран сайхан нэр өрийг бузар мөнгөнд хутгаад байх илжиг юм.

Zochin [66.181.187.119] 2020-12-02 13:09:43

Ene Naranbaatar gedeg huntei hiisen Ulaan bal nevtruulgiig uz,

Багш овогт Ганбаатарын Галхүү [66.181.161.79] 2020-12-01 16:26:36

Нусаа ч арчиж чадахгүй хөлсний бичээчээ Нуугадаж юм бичихээсээ ичихгүй байна уу Нэр усаа ядаад тавьчихаач Нээнтэглэж бохироор биеэ үнэлж байгаа шүү ухаантай юм бол!!!

Багш овогт Ганбаатарын Галхүү [66.181.161.79] 2020-12-01 16:23:43

Нусаа ч арилгаж чадахгүй Нуугадсан хөлсний бичээч ээ Нэр усаа ядаж тавиач Нээнтэг хайж биеэ үнэлсэн бол!!!

Зочин [202.21.108.201] 2020-12-01 11:27:12

"МАФИ"-чууд эсрэг арга хэмжээгээ аваад эхэлчихэж!!!!!!!

иргэн [202.9.40.75] 2020-12-01 11:19:41

Наранбаатар Та сайд асан Нямдавааг японы хуурамч зүүлт зарж байгаа талаар, мөн сайд асан Ж.Амарсанааг элэгний вирусын эм нугалж зарж байгаа талаар одоо энэ ЭМЯны даварсан идэлтийг илчилж байгаад НОЁДУУД илт дургүйцэж олноороо Оном сангийн эсрэг нэгдэж байна. Иргэд үнэн мөнийг ялганаа. үргэлж мэдээлэл авч байдаг шүү Амжилт хүсье

Www [124.158.65.105] 2020-12-01 10:54:20

Odoo bvvr z enhbold dairj ehelsenv. Vnen vg helsen hvniig harluulah ajilgaagaa bolij vz

Зочин [192.82.67.109] 2020-12-01 10:32:48

Ямар нэг асуудал болоход Шуугиан тариад, асуудлыг шийдэх болохоор тендрийг нь авч байдаг нөхөр гэж бодож байсан энэ нийтлэлээс харвал тийм л бололтой. Ёстой л чоно борооноор гэгчээр. Тендер шалгаруулалтанд оролцсон Эрүүл мэндийн яам, ДБ ны төлөөлөгчийн газрынхан алдааг үүрэх ёстой доо. Шахмал түлш, түүхий нүүрс түлэхэд гарах угаарын хий CO . Харин ч шахмал түлш цэвэрлгээ сайн учир бүрэн шаталт болдог. СО бол дутуу шаталтаас голлон үүсдэг гэж үздэг. Тийм болохоор тоолуур бол нэг тендерчнийг л баярлуулсан зүйл

ggg [66.181.179.179] 2020-12-01 07:24:03

live hiigeed ehleheer budilaatai nuhur baina geed medeed baisan yum aa

Зүч [64.119.26.219] 2020-12-01 07:10:52

Шүүмжлэл сонсож сураагүй ЭМЯамны тендэрчид боож үхлээ.өвчинөөр бизнес хийхээ болиол гэж бн.

Зочин [64.119.17.129] 2020-12-01 12:37:33

Тендер авах бүрдээ хангалттай хахуул өгдөг байж дээ Тэгээд л чанга дугарч чадаж бж болох юм

Зочин [202.70.41.114] 2020-12-01 07:06:44

Бичсэн хүний нэр заавал байх ёстой, Сайтууд нэргүй материал авахгүй л байх ёстой доо, Буруу яваад байгааг нь ил тод хэлсэн нэгнээ нэр ус ч үгүй бичиж болохгүй шүү

Зочин [59.153.85.79] 2020-12-01 07:39:12

hudlaa ene hunii tanil ni bgada, neriig ni medej yah gd ch bgan

зочин [64.119.21.9] 2020-12-01 06:55:15

Утаагүй түлшний үеээр гарч ирэхэд нь энэ хүнийг их дэмжиж байж билээ. Харин одоо бол хүний хийж байгааг муулсан дотор нь хагаралдуулах гэсэн арчаагүй үйлдэл харагдаад байх юм. Хаашаа ч юм дээ

Зочин [64.119.18.109] 2020-12-01 06:40:41

Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийг яамыг зүсэн зүйлийн хулгайч дураараа тоносон доо.

зочин [66.181.185.153] 2020-12-01 09:07:18

Хамгтйн их тоносон нь энэ Наранбаатарын ОНОМ сан шдээ.

Mgl [192.82.71.16] 2020-12-01 06:38:39

They are all same. Greed, power, money etc. Bugd l iim bdag. Gaihaad bh yum alga.

Зочин [64.119.18.109] 2020-12-01 06:38:18

Ац баына

naaaa [202.55.188.104] 2020-12-01 06:20:57

egch Naeantuya gdg bas doktarant gsn tsoltoi gadaad huntei suusan huuhen biii ed bugd mongolchuudiin eruul mend ter tusamaa elegeer nileen toglolt hiisendee sayhan yriltsalgiig unshij bsn chin elegiig mongolchud buruu onshilson gj bnlee ooroo hiij bsn hunshuude

A [139.5.219.46] 2020-12-01 06:17:38

Засаг энэ мэт банди нарыг давраагаад байхын!! Жалганд аваачаад булчих хэрэгтэй !! Элэгний эм гээд худлаа юм баахан зарж ашиг олчоод АНУ руу зугтаад явсан бна даа !!

Ah [139.5.219.46] 2020-12-01 06:14:14

Ene sain hin baij bolno (Naranbaatar )!!!! Gehdee dandaa medehgyi salbariinhaa ahjil ruu oroltsood yariad yavaag in ta nar oilgohgyi bna !!! Iimerhyy gadaad amidardag 2 nutagtai lalruudiig hezeech demjij bolohgyi !!! Anagaahiin ajliig fizigch hiideg bolson uymuu ? Maliin emch arai deer bh shyy malnuudaa

иргэн [66.181.161.24] 2020-12-01 06:04:52

Админ гэдэг хүнийхээ овгийг тавь л даа.Дараа нь шүүхэд заргалдахаар овог нэр нь тодорхой байх хэрэгтэй ш дээ.

зочин [103.10.23.172] 2020-12-01 05:58:55

Ономоогийн Энхсайхан гэдэг эх оронч монголоо гэсэн сэтгэлтэй улс төрч өвчнөөр нас барсаныг санаж байна түүний хамааралтай залуус гэж боддог ,тийм ч буруу зүйл хийгээгүй байхоо яахав цар тахал гараад ирж очиж чадахгүй тайлагнах хугацаа алдаа биздээ түүнийг нь далим болгон бичсэн юм шиг байна.

Зочин [43.242.243.27] 2020-12-01 09:54:16

ономоогийн энхсайхантай холбоогүй.оном гэж өвөөгийнх нь нэр гэсэн. говь-алтайн хүмүүс юм билээ.энхсайхан бол хөвсгөлийнх.

Зочин [66.181.180.63] 2020-12-01 05:43:43

Саяхан ЭМЯний талаар иргэдэд мэдээлэл өгсөнийхөө хариуг авч бх шиг бна даа. Новшийн авилгач хулгайчид энэ аргаар өчнөөн хүмүүсийг харлуулсан даа. Эхний л дайралт энэ шүү. Дараа дараагаар өчнөөг гуйвуулсан төлбөрт мэдээлэл энэ мэтээр үргэлжилнэ дээ

Zochin [202.126.88.208] 2020-12-01 05:43:16

Naranbaatar eruul mendiin yamni bulhai luivariig il bolgoson . Odoo naranbaatar ruu dairaad ehellee. Terni orond luivar hulgai bish ym bol tailangaa il bolgo l doo. Chadahgui bolohooroo hii hooson gutgelsg yavuulaad ehellee

ооо [124.158.67.12] 2020-12-01 05:38:31

сэтгүүл зүйн ёс гэж баймаар юм даа ядаж хэн гэдэг сэтгүүлч гэдэг нь тодорхойгүй

Зочин [202.21.113.226] 2020-12-01 05:37:19

Бичвэрийг анхааралтай уншихад Наранбаатарын буруу алга. Түүнийг үнэн ярьсаны төлөө дайралтаа зогсоо. ЭМЯ хан дансаа нийтэд ил болго.

Зочин [202.9.40.92] 2020-12-01 05:34:37

Өргөн цронтоор даырч байш шигэв дээ! Аваилгалчид үхлээ л дээ.

Zochin [192.82.73.215] 2020-12-01 05:32:57

Eeljit ywuulga naad hun chin mongoloos Sohor zoosj awaagui gsn bizdee Liuvar bulhaigii delgeheer ardaas tugjildej bn daa tomchuud

zochin [202.9.41.10] 2020-12-01 05:28:36

manai said iig muu tuhuurumj avch ulsiin mungu idsen bn gej helseniihee hariud nileed uhuulj de.Unen ug helsen hun uneheer...hetsuu niigemd amidarch bn da.

Зочин [66.181.160.30] 2020-12-01 05:28:28

Бүгд худлаа гэдэг нь зохиомол нийтлэлээс ойлгомжтой

Зочин [103.229.178.26] 2020-12-01 05:27:43

төсөл гэдэг үг "хусах" гэдэг утгатай болж дээ

zochin [103.57.95.186] 2020-12-01 05:11:15

Ehlesen yum chini hatulahaa medej bgaa bhaaEryyl mendii saindad eleh hstiu bg bhaa

Зочин [202.126.89.251] 2020-12-01 05:10:45

hogiin gar bnshde ene muu nowsh

Зочин [202.55.188.84] 2020-12-01 05:30:55

Тийм бн. Хүүр.

зочин [66.181.185.153] 2020-12-01 05:10:15

Наранбаатар гэгч физикч эрүүл мэндийн салбарын аль ашигтай том төсөл тендерийн хуу хамдаг болоод удаж байна дөө.

Зочин [124.158.67.166] 2020-12-01 04:53:42

Төсөл тендер нэрээр мөнгө идэх уух явдал хэвийн үзэгдэл мэт болоод удаж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг мөнгө олох угаах хэрэгсал болгож байхад төр засаг нүдээ аниад чихээ бөглөөд сууж байгаа нь өөрсдөө энэ ажилтай хамааралтай гэж үзэхээс өөр үндэслэл алга байна

Иргэн [202.126.89.103] 2020-12-01 04:41:10

Д.Наранбаатар бол байнга тендер цохиж тендер эргүүлж явдаг тендерчин нөхөр бна ш дээ. 6 сая долл тендерыг авч чадаагүй санхүүгийн босгыг нь давалгүй хасагдсан байна ш дээ. Тэгээд 18 тэрбумын тендерыг өөр хүмүүс аваад идчихлээ унтахаа байгаад дэмийрэлд орчихсон хүн байна. Төслийн зөвлөх гээд 1 муу тайлан бичсэн болоод мөнгө цохидог гарууд байдаг юм тэр л байна Наранбаатар бол надад амархаан ойлгогдож байна. Наранбаатарыг ч ЭРүүл мэндийн яамны 18 тер бумын тендерыг ч хамтад нь шалгаж тогтоох хэрэгтэй юм бна даа. Наранбаатар энхийн цагаан тагтаа биш бнаа. Тийм баахаа гэнэтхэн эх орон ард түмэндээ хайртай хүн гараад ирсэн юм. Дээгүүр яриад доогуураа суйлдаг нөхөр байна. Бүгдийг нь шалгах хэрэгтэй юм байна. Энэ нөхөр эрдмийн бүтээлээрэй юу хийсэн юм бүгдийг нь тодруулах, яагаад эрүүл мэндийн тендерт хайртай болсныг нь бас шалгах хэрэгтэй. Наранбаатарч тендер цохидог Оюунханд ч тендер цохидог юм байна.

Зочин [66.181.190.55] 2020-12-01 04:38:06

Оном Д.Наранбаатарыг дэмжиж байна дорн хар пр явуулхын

зочин [66.181.185.153] 2020-12-01 05:12:04

Энэ Наранбаатар гэгч физикчийг Оном сан гэгч ТББ-тай нь хамт шалгах хэрэгтэй.

Зочин [66.181.180.138] 2020-12-01 04:25:57

Эргэлзээ төрөхөөр юм бна. Жаахн зөв сэтгэлтэй, худлаа бага хэлдг бвал зүгээр дээ.

Tuvshinjargal [103.10.22.40] 2020-12-01 04:24:11

Одоо ингээд нэг нэгнээ хэмлээд суух цаг мөн үү! Хүн муулаад бичих цагаа ажилдаа анхаараач ЭМЯ-ны ажилтан гуай. Бас Лайв-ыг үзээд дахин дайралт хийж байгаа юм байх даа хөөрхий.

Ganbaatar [202.126.90.152] 2020-12-01 04:21:36

Ene medeeleliig haanaas avsan be eh survaljiig ni medej boloh uu esvel EMYa mass heltsen yum uu

Зочин [66.181.161.42] 2020-12-01 04:15:17

Ene Mongold ex oron, ard tumnee gsn setgel zurxtei xvn bnu. Tegj ch idlee, ingej ch idlee gx yum. Yaasan xetsui yum be. Onom sang ix dajgui xumus awch yawdag yum bn gj bodson chn bas idej uudag, tsawchdag nuxud bolj taarwu. Yadarsan ex ornoo bitgi deeremded bailda.

Зочин [192.82.75.158] 2020-12-01 04:15:17

erdmiin mur huusun hvnd danhvvgiin chdabh bh uu

Сонгодог арга [66.181.161.110] 2020-12-01 04:14:12

Манай сонгодог арга энэ юм. Асуудал зоригтой гаргаж тавьсан хүнийг ардын дайсан болтол нь муулдаг, үүнд нь төр засаг, яам тамгийн газар, УИХ-ын гишүүд нь албан ёсны мэдээ гаргаж, хүч өгч өөрсдийгөө өмөөрнө, цааш нь цэрэг, цагдаа, шүүхийг ч өөрийн талд татна. Ийм бузар тогтолцоо одоо явахгүй ээ, удахгүй нуран унах болно. Наранбаатар улсын төсвөөр угжуулж амьдардаггүй, өөрөө өөрийгөө болгоод явдаг учраас асуудлыг зоригтой гаргаж тавьж чадаж байгаа юм.

Зочин [66.181.183.156] 2020-12-01 04:11:21

Өөрөө энэ талаар ярих байхоо

Зочин [66.181.161.36] 2020-12-01 04:09:56

tolgoi ergew

Зочин [103.57.95.95] 2020-12-01 04:08:31

Harahaas muuhai hun.

Зочин [66.181.161.27] 2020-12-01 05:52:14

Идэж уух юмныхаа араас л хэрүүл хийгээд суугаа нөхөр бна ш дээ. Сайндаа ч биш. Компанийн нэр хаягтай холбогдох эздүүдтэй ийм мэдээллээр хүнийг гүтгэн гэж юу байхав дээ. Улсын Бүртгэлийн албанд нэртэй устайгаа юутай хээтэй гээ байдаг юм даа

Зочин [122.201.24.218] 2020-12-01 04:04:41

hiisen ymtai huniig buu muul mongolchuudaa.

Зочин [203.91.115.50] 2020-12-02 04:47:31

юу хийсэн юм

Зочин [122.201.24.218] 2020-12-01 04:02:55

naranbaatar mongolchuudad ih tustai ajil hiisniig medne.medeeleld oir baidag hunii huvid uurtuu ch ard olondooch tustai ajil hiihed yu n buruu bn.medeej ymar neg ajil hiihed mungu l heregtei shde.ter hun ymaa medej bn.zuuchilj bn oroltsoj bj l hiine bizde

Зочин [83.250.198.201] 2020-12-01 04:01:43

одоо ийм нэр усгуй тархи угаалтад итгэх хүн олдохуу үнэхээр тийм бол шалгадаг газарт нь аль эрт өгөхгүй юугаа хүлээж байсын

Иргэн [43.228.130.169] 2020-12-01 04:01:28

Лабораторын нэгдсэн холбоо гэж байхгүй болсон ТББ-н тамга тэмдэгийг аваад энэ тэнд очоод солиороод яваад бгаа хүн ш дээ.Бүх лаборатор бүрээс сая төгрөг авсан ямар ч тайлан тооцоо байхгүй.

зочин [66.181.185.153] 2020-12-01 05:13:27

Энэ Наранбаатр гэгч элэг бүтэн монгол гэгчийн үлгэрээр олон тэрбумыг идсэндээ.

Зочин [66.181.161.16] 2020-12-01 04:00:38

За энэ ямар хамаатай юм , аль улирч баларсан - алдар нэр нь мандаж , албан тушаал “ баталгаажсан” алдарт сайд Сарангэрэлийнх ....

Zochin [203.91.115.49] 2020-12-01 03:59:01

Асуудлыг нь гаргаад тавихаар асуудлаа ярихгүй яагаад хүн рүү нь дайрч гүтгээд байгаа юм бэ? Хүн рүү нь дайрлаа гээд асуудал чинь байхгүй болчихгүй. Наранбаатар биш байлаа ч өөр хэн нэгэн нь сөхөх л болно.

Zochin [172.56.42.16] 2020-12-01 03:57:36

Uguie baihoo onomoogiin enkhsaihnii ekh oronch ahan duus tegehgui baih hudlaa shurgaa,uhaan medleg telmuun hund urgashgui ataachid yu mundah ve dee? Bolij uz

зочин [66.181.161.57] 2020-12-01 03:51:07

Энэ бас хаанаас юу гээч гараад ирвээ.урдах завшигчдаа дийлэхгүй яаая даа гэж байхад бас мөнгө цавчигч гараад ирлээ Ер нь яая даа ард иргэдээ.

Зочин [103.26.195.4] 2020-12-01 03:49:43

Тэгж таарна


64 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
64 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.