Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна

Aдмин / Хууль

Иргэдийн түлшний хэрэгцээг хангаж, хууль бус мод бэлтгэлийг зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/602 дугаар тушаалаар 2020 онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэхээр хязгаарыг баталсан. Үүний 0,73 хувь буюу 410 га талбай нь нийслэлийн ногоон бүсийн ойн санд хамаарч байгаа юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон.

2020 оны ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэхээр мэргэжлийн эрх бүхий дөрвөн аж ахуйн нэгж санал ирүүлж, түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон ой бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндий, Хуандай, Их амнаас тээвэрлэлт хийж эхлээд байна. Ингэхдээ 100 шоо метр тутамд 2 га талбайг суулгацаар ойжуулж нөхөн сэргээх үүрэг хүлээн, 46 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.

Цэвэрлэгээний автомашинууд нь улсын дугаартай, хаалган дээрээ аж ахуйн нэгжийн нэр, цэвэрлэгээний байршил бүхий таних тэмдэгтэйгээр зөвхөн цэвэрлэгээний талбай – Туул голын хөндий – Гачуурт тосгоны төв – Улаанбаатар хотын модны зах, жижиглэн худалдааны төв гэсэн маршрутаар тээвэрлэлт хийж байгаа юм. Улмаар нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа тул түлээний үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр модны захуудтай экологийн хариуцлагын гэрээ байгуулсан болно.


Сэтгэгдэл

oqxcaishng [135.148.32.169] 2021-03-11 21:15:52

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

cebqixqawz [135.148.32.169] 2021-03-11 21:15:50

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [202.9.40.16] 2020-12-05 18:02:54

Ийм нэрээр залуу модыг сүйтгэдгээ болимоор юм аа .

Зочин [122.201.21.241] 2020-12-05 01:54:27

Hudlaa mod tairj zarahaa bolchildoo naad baigal selhii chine uuruu naad unasan mod chine bichil baktery bolood ergeed mod gazartaa shim tejeel bolno ta nartai ta nargui sergergdeed yawna

Иргэн [66.181.176.173] 2020-12-05 00:36:04

Цэвэрлэх нэрээр шинэ залуу мод огтолж зараад байдаг шүү дээ.

zochin [84.2.73.115] 2020-12-04 19:25:01

ger horoolliin hogoo tseverleegui baij oi tseverlene gej yu yariad bna aa. Jaahan uldsen oigoo zugeer orhiochee

ard tumen [59.153.114.233] 2020-12-04 12:56:36

шал худлаа ойн хамгаалагч нар байгал орчин нийслэлийнхэн өөрсдөө зүв зүгээр мод огтлоод зардаг ш дээ

Зочин [66.181.161.7] 2020-12-04 10:29:35

Яана даа

Зочин [202.9.47.0] 2020-12-04 10:18:11

Хөл хорио эд нарт хамаарахгүй юу

Зочин [192.82.72.89] 2020-12-04 10:10:21

Чоно борооноор гэж.....

Иргэн [64.119.27.121] 2020-12-04 10:04:04

цэвэрлэгээ нэрээр баахан нойтон мод тайрч бхйгаа биз. Бас ямар даргынхан

Зочин [192.82.74.150] 2020-12-04 09:51:27

Хөл хориотой үед хийх шаардлагатай байна уу


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.