Залуу судлаачид “төслийн удирдагч бэлтгэх ба төслийн санал боловсруулах арга зүй эзэмшүүлэх” сургалтад хамрагдлаа

Aдмин / Технологи

Тодруулбал, судалгааг санхүүжүүлэгч байгууллагууд, тэдгээрийн судалгааны төслийн санал боловсруулах зарчим, үе шат, судлаачид тавигдах шаардлага, оролцох боломж, үр өгөөжтэй хамтран ажиллах хэлбэр, судлаачдийн идэвхи санаачлагыг дэмжих, урамшуулах боломжууд, судалгааны төсөл авч хэрэгжүүлэх арга, туршлага, мэдлэг чадвар эзэмшүүлэхэд энэхүү сургалт чиглэгдсэн болно.

Тус сургалтанд ШУА-ийн харьяа 14 хүрээлэнгийн 50 орчим судлаачид хамрагдлаа.

Залуу судлаачдийн хувьд нэн чухал шаардлагатай судалгааны төсөл бичих аргазүй эзэмшиж, туршлагатай судлаачдаас төсөл хэрэгжүүлсэн туршлага, мэдлэгээс нь суралцсан цаашид мэргэжлийн чиглэлийн дагуу судалгааны төслийн санал боловсруулахад шаардлагатай олон аргазүй эзэмшсэн. Мөн судалгааны төсөлд оролцох идэвхи санаачлагыг өрнүүлсэн, судалгааны төсөл санхүүжүүлэгч байгууллагуудын талаар нарийвчилсан мэдээлэлтэй болсондоо талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Сургалтанд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Ази номхон далайн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны сүлжээ (Asian Pacific Network for Global Change Research), Олон улсын Шинжлэх ухааны байгууллагуудын холбоо (ANSO), Ирээдүйн дэлхий хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн төв (Regional Centre for Future Earth in Asia), ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, байгаль орчны судалгаа, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Номын сангуудын консерциум, Мэдээллийн төв ТББ зэрэг байгуулагуудаас төлөөлөгчид онлайнаар холбогдож мэдээлэл өгч, хамтран зохион байгууллаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:42

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:42


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.