Хятадад коронавирусний халдварын шинэ голомт үүсжээ

Aдмин / Гадаад мэдээ

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын зүүн хойд нутгийн Жилинь мужид коронавирусээр дотооддоо халдварласан тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн алба мэдээлэв.

Өнгөрсөн хоногт Жилинь мужид “COVID-19”-ийн халдварын 43 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь буюу нэгдүгээр сарын 17-нд 30 тохиолдол шинээр илэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятадад коронавирусний халдварын нийт 118 шинэ тохиолдол илэрснээс 106 нь дотоодын халдвар байна. Өнгөрсөн хоногт халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Цар тахал дэгдсэнээс хойш Хятадад 88500 хүн халдвар авснаас 82400 гаруй нь эдгэрсэн бол 4600 гаруй хүн нас баржээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.150] 2021-01-19 09:36:11

МОНГОЛЫН НЭГ ТОХИОЛ ХЯТАДЫН 1500 тай тэнцэнэ Тэгэхээр Хятадад 30-40 гэдэг бол байхгүйтэй ижил бх өө

Зочин [202.126.88.150] 2021-01-19 09:30:39

Хятад яах вэ Дотоодын вирусээ яаж цэвэрлэх вэ? Мөнгөтэй туршлагатай улс аргаа олно Хүнээ гэхээр мөнгөгүй сонгууль болохоор мөнгөтэй улс л хэцүү бна

TS,TUGANBAYR.87.02.03 [202.126.88.184] 2021-01-19 08:13:15

Ardiin namiin like nertei ЛАГААНИЙ televizvvd vheesei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.