Дональд Трампт импичмент зарлах тухай тогтоолыг Сенатын танхимд өргөн барив

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампт импичмент зарлах тухай тогтоолыг Конгрессын Төлөөлөгчдийн танхим даваа гаргийн орой Сенатын танхимд өргөн барьжээ.

"Үймээн самуунд өдөөн турхирсан" гэсэн ганцхан зүйл заалттай уг тогтоолыг Сенатын танхим хоёрдугаар сарын 8-нд хэлэлцэж эхэлнэ. Конгрессын дээд танхимын хурал шүүх ажиллагаа болж хувирах бол түүнээс гарах шийдвэр ялд тооцогдоно.

Талууд гэрч дуудаж, баримт бичгийг танилцуулж болно. Ардчилсан намынхны тогтоолыг батлахад Сенатын гишүүдийн гуравны хоёрынх нь санал шаардлагатай.

Нэгдүгээр сарын 13-нд Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампыг үймээн самуунд өдөөн турхирсан хэрэгт буруутгаж, импичмент зарласан билээ. Трамп хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулж шүүхэд татах асуудалд /импичмент/ хоёр дахь удаагаа холбогдсон АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болж байгаа юм.

Сенатын танхимаар тогтоолоо батлуулахын тулд Ардчилсан нам Бүгд найрамдах намын 17 гишүүнийг өөрийн талд оруулах ёстой боловч одоогоор тогтоолыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн гишүүдийн тоо зургаагаас хэтрээгүй байна. Хэрэв импичментийг дэмжвэл Трамп төрийн алба хаших эрхгүй болж, улмаар сонгуульд оролцох зам нь хаагдана.

www.montsame.mn


Сэтгэгдэл

урнаа [192.82.78.75] 2021-01-31 07:51:58

Трамп хөрөнгөтэй бас эх орноч ДЭЭРЭЭС НЬ АВИЛГАГҮЙ, эцэст нь дураараа тул заримд нь таалагдаагүй

Badarch tahar [103.212.118.119] 2021-01-26 22:37:50

Balai ajilgvi yankuud hogshin owhonoor oroldoho bolio o

Zochin [172.56.42.41] 2021-01-26 15:29:21

Trump ondor saltaatai uchraas barahgui


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.