ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзлаа

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардан, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй.

Тэгвэл ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар, “Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын багийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-нд ажлын багийнхан Рио Тинтой компанийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ үеэр Дубайн гэрээг цуцлах, 2009 онд анх байгуулсан Үндсэн хөрөнгө оруулалтыг гэрээг сайжруулах бус бүр мөсөн өөрчлөх шаардлага тавьсан. Энэ сарын 18-нд хөрөнгө оруулагч талтай цахим уулзалт хийж, Монголын Засгийн газрын шаардлагыг хүлээж авахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн цуцлах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Тэгэхээр энэ төслийг Монгол Улсад ашигтай болгохын тулд С.Ганбаатар гишүүнтэй хамтран ажиллаж, ажлын багт оруулах болно” гэлээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоохыг хүссэн юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Монгол Улсын Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг цуцлах шийдвэрээ хэзээ гаргах вэ. Тэр хүртэл би өлсгөлөн зарлана.

Хоёрдугаарт, энэ хэрэгт оролцосн манай 24 улс төрчийн олон улсын шүүх дээр царцаасан хөрөнгийг монгол авчрах нэхэмжлэл гаргаач.

Гуравдугаарт, хэрэв өнөөдөр намайг ажлын хэсэгт оруулж байгаа бол олон улсын шүүх рүү өөрийн санаа бодол, хувилбарыг бичих бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Шинээр томилогдох гэж байгаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газрыг Оюутолгойн асуудалд төлөөлөх ажлын хэсэгт таныг албан ёсоор урьж байгаагаа уламжлуулсан.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.26] 2021-01-26 23:52:30

Өөрөө яаж цуглаан хийж дээл өмсчихөөд явж байлаа, одоо адилхан байдалд байгаа хүнд худлаа матарын нулимс гарган попорчоод баахан цагдаагаар хүрээлүүлэн халаагчийг нь хүртэл хураалгуулдаг ичмээр юм, харин хамт нэг танхимд суудгийн хувьд сэтгэл гаргах ухаангүй юм, энэ хүн дулаахан шөнө хонолоо гээд өөрт чинь ямар хохирол учрах гээд байгаа юм,

Иргэн [64.119.18.175] 2021-01-26 19:53:04

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын хөрөнгө орлогын мэдүүлэгт дурьдаагүй нуугдмал хөрөнгийн тухай мэдээлэл саяхан гарсан, тэгэхээр энэ өлсгөлөн үнэхээр улс орноо бодсон үйлдэл үү, эсвэл нуугдмал хөрөнгөө илчлэгдэхээс хамгаалж олны анхаарлыг өөр тийш хандуулсан үйлдэл үү, сонирхолтой л байна шүү

zochin [223.104.15.205] 2021-01-26 19:23:29

ajlin hesegt orood alaad ogdoo

зочин [66.181.161.29] 2021-01-26 19:14:29

Оюутолгойгоос ард түмний төлөөлөл болгож хүмүүсийг оруулмаар байна.Тэд Ганбаатарыг хулхидах нь уу яах нь уу гэдгийг хөндлөнгөөс харж иргэдэд мэдээлэл өгч байх шаардлагатай баймаар байна

эдийн засагч [192.82.69.189] 2021-01-26 18:50:31

ГАНБАА СУУЛТАА ЗОГСООЖ БОЛОХГҮЙ ШҮҮ, НААД МАН ЧИНЬ САЙХАН ХУЛЬХИДДАГ, МУРИДАГ АРГАТАЙ ШҮҮ !!!!!!

зочин [192.82.77.52] 2021-01-26 16:38:01

Ганбааг дэмжиж бна наадуул чинь харин хулхидана шүү

зочин [49.0.191.250] 2021-01-26 15:25:13

Босоо ГАНБААТАР АА ТА ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АЛБАН ЁСНЫ АЖЛЫН ХЭСЭГТ ОРОХООД АЖИЛЛАХ НЬ ЗҮЙТЭЙ шүү дээ . ГАНБААТАР АНГЛИ ХЭЛ САЙТАЙ ХҮН ЗҮТГЭЭРЭЙ АРД ТҮМЭН МАРТАХГҮЙ

Зочин [192.82.73.44] 2021-01-26 16:13:43

IX XURLIIN GISHUUN ZASGIIN GAZRIIN AJLIIN XESEGT OROOD BAIXDAA YAXAVDEE. NAADUUL CHINI XUURCH BAINA SHUU GANBAATARAA

Зочин [66.181.161.94] 2021-01-26 15:08:40

Хөөрхий С . Ганбаатар хөөрхөн хууртагдах нь дээ - Ганбаатар тэр комисст ороод юу шийдэх юм , юу ч шийдэхгүй ш дээ . за тэр болохгүй байгаа биз \ цаагуураа нууцаар тохиролцчихоод \ гээд л амаа асуулгана , эсбөгөөс хэдэн бод юм хармаалаад л сална ... Харин зууснаараа : - " ... Ес -г гэрээгээ цуцалтал нь " гэдгээрээ гүрийвэл наад захын үр дүнд хүрч болох байх , ард түмэнч " босоо минь " гээд залибарч болох ...

Зочин [64.119.25.123] 2021-01-26 15:07:46

Гамбаатар гэж энэ боловсролгүй гарын ярьж байгаа зүйлсийг нь сайн анхаараад үзээрэй, хэдэн тооцооны дүн,өөр юм байхгүй. Хүмүүсийн цалингаас авахуулаад юм гэдэг олон зүйлтэй. Өөрөөр хэлбэл Хүн хоол идэхийн тулд хоолоо олох ёстой, Ганбаатарын яриа нь хоолны тухай л худлаа хашгичаад байна, яаж хаанаас хэн олох, ямар үнээр олох юу ч байхгүй. Ярих гэхээр боловсрол , сэтгэл нь хүрдэггүй. Худлаа ххосон ярихаас өөр юмгүй

Zochin [66.181.161.119] 2021-01-26 16:39:26

Chi yasan bolovsroltoi mundag zaluu be tuim bol hamtaraach novshoo chamd eh ornoo gesen setgel baival

Зочин [66.181.190.159] 2021-01-26 15:01:21

Хууль зүйн сайдад баярлалаа эх орноо гэсэн сэтгэлтэй байна

Зочин [66.181.190.159] 2021-01-26 14:59:18

Зөв ярьж байна эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байна шүү хамтарч ажил өлсгөлөнгөө ззогмовол дээр байхаа өвчин их байна

Зочин [202.9.46.246] 2021-01-26 14:55:07

"босоо"Ганбаа анхаасаа л явсан зам, зорилгоороо тууштай явсаар ялалтанд хүрэх бололтой. Амжилт.Анхнаасаа л ард олонд ашиггүй луйварчдад ашигтай гэрээ б.сан нь Баярын тансаглал,Баярцогтын яриа\20мянган хувьсах\,Багабандиийн Титэм үг хэлээд б.сан шд. Монголчууд луйварчдыг яллах л болно.Зарим нэг уурхайд ажилладаг хүн нь цалиндаа баригдаад эсрэг дуугарч л б.на. Чи тэгэж тэнэгтэж болохгүй ш.Чиний үр хүүхдийн төлөө л уурхайг түр зогсоож б.на.

Зочин [202.21.108.19] 2021-01-26 14:42:28

Olsgolongoo tur zogsoogood gereen deeree ajillasan ni deer harin luivar ahij oruulah bol ter ued harin niit ard tumen Riog hooj gargahaar hodloh heregtei baih

Г.Дүгэрээ-Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн [66.181.161.76] 2021-01-26 14:41:58

Ашгүй дэ. Оюутолгойн гэрээг хүчингүй болголоо гэхэд Монгол улс л хожих юм чинь. Монгол төр ямар хүчтэй бэ гэдгтйг харуулах цаг ойртож байгаа юм боловуу. С.Ганбаатартаа өвгөн ах нь баяр хүргэе. Биеэ бодож болгоомжтой байгаарай. Хорлох аюул хэзээ ч л хажууд чинь байгаа шүү Үнэн нэг байдаг, үнэн ямагт ялдаг гэдэгт би итгэдэг. Амжилт хүсэе, Ах зүрх сэтгэлээрээ хамт байгаа шүү

Зүмбэрэл [119.40.98.177] 2021-01-26 14:36:57

Ганбаатар гишүүнээ өлсгөлөнгөө түр зогсоочих Тэгээд Засгийн газар, УИХ-тайгаа Оюу толгойн асуудлаар чуулганаар яаралтай горимоор хэлэлцээд болохгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүл ээ Энэ хүнд үед үед ард иргэдийнхээ санаа сэтгэлийг тайван баймгамаар байна Та нэг бодож үзээч


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.