Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо

Aдмин / Хууль

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 66 гишүүний 87.9 хувь нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. Тэрээр "Дөрвөн зүйл дээр анхаарч ажиллана гэж төлөвлөж байна.

Нэгдүгээрт, цар тахал ба өнөөгийн нөхцөл байдлыг яаж даван туулах вэ гэдэг асуудал. Энэ хүрээнд вакцин оруулж ирэх, төсвийн алдагдлыг бууруулах, экспортоо нэмэгдүүлэх, онцгой байдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлууд багтана.

Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал тулгамдаж байна. Ямар чиглэлүүдийг дэмжиж энэ хүнд нөхцөлөөс гарах вэ, ААН-үүдээ яаж босгож ирэх вэ гэдэгтэй холбоотой томоохон зорилтуудыг дэвшүүлнэ.

Гуравдугаарт, иргэдийн амьдралын чанартай холбоотой асуудал бий. Дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог сонгохоос өөр гарцгүй болсон. Орон сууцтай холбоотой томоохон зорилт дэвшүүлнэ гэж бодож байна. Энэ чиглэлээр явуулсан үе үеийн Засгийн газруудын сайн туршлагыг авч ажиллана.

Дөрөвдүгээрт, цахим засаглалтыг хэрэгжүүлж ажиллана. Ингэж байж төрийн албаны данхар бүтцийг өөрчилнө. 60-70 хүнтэй яамны 15-20 хүн нь ачаалал ихтэй байдаг" гэлээ.

Л.Оюун-Эрдэнийн намтар:

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй.

Боловсрол:

- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль

- 2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч

- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч

- 2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр

Ажлын туршлага:

- 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

- 2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал

2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга

2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч

2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга

2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2019-2021 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд


Сэтгэгдэл

zochin [66.181.161.35] 2021-01-28 11:00:49

hilee neeh bailguide,sardaa neg,hoyor nisleg baij bolohgui yu?,erdiin nislegeer ger bulee avchirmaar bna,tusgai uurgiin nisleg odo mongogui humusig avchirch bga bizde.humus ireed tusgarlaltand bj bolno

Агаа [124.158.90.3] 2021-01-28 09:56:40

Амжилт хүсье Хэлсэндээ хүрээрэй .Одоо хуулийн дагуу намын дарга ерөнхий сайд байх ёстойсон билүү .Хүрэлсүхээ албан тушаалаа өгсөн шиг өгч өөрөө огцорсон шиг огцор .Шинэ ерөнхий сайд шүдтэй арслан байг...

Зочин [124.158.81.118] 2021-01-28 09:11:27

2 сарын 1-нээс ахмадуудынхаа тэтгэврийг нэмээ.

Davaasuren [112.214.197.79] 2021-01-28 06:35:22

Ц. Даваасүрэн: БЭРС ДЭЭД СУРГУУЛЬ ХААНА БАЙДАГ БЭ? ЕРӨНХИЙ САЙДАА?

toli [89.144.220.93] 2021-01-28 05:27:37

jun mongol ulsiig hogjuuleh we?! jum harvard togsson be? jaaj togsson baih jum be? estoi henegchgui hudal jarih jum aa. :) :)

ard [223.104.15.200] 2021-01-27 23:00:12

bayr hurgie amjilt

Зочин [66.181.161.67] 2021-01-27 22:49:38

Novsh

зочин [59.153.112.250] 2021-01-27 20:18:08

ЖИЛ ГАРУЙН ӨМНӨ ТА ЭЛБЭГДОРЖ 'АНД НАЙЗУУД ' Ч ГЭЛ ҮҮ ЛУЙВРЫН КОМПАНИ БАЙГУУЛЖ МӨНГӨ УГААСАН Нь БАТЛАГДЛАА ХЭМЭЭН МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙСАН ОДОО ЭЛБЭГ ЧИНь ЯАГАА Ч ҮГҮЙ ЭХ ОРОНДОО ИРЧИХСЭН БАЙХ ЮМ ТА ҮНЭН ЯРьСАН УУ ХҮН ГҮТГЭСЭН ҮҮ

зочин [124.44.59.30] 2021-01-27 20:11:53

1980-аад оны залуучууд Монгол орныг нуруун дээр авч явах болсонд их баярлаж байна, амжилт хүсье. Агентлагийн даргаар 10-20 жил ажилласан, 60-аас дээш настай, "хаан" мэт болчихсон хүмүүсийг албан тушаалаас нь үтэр түргэн чөлөөлж, оронд нь өндөр хөгжилтэй улсад сурч боловсорч ажилласан туршлагатай, мэдлэг мэргэжилтэй, ур чадвартай, харилцааны соёлтой, англи хэлтэй залуучуудыг томилж, залуучуудаа дэмжээч ээ.

зочин [202.9.46.208] 2021-01-27 20:02:02

Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргье Ажилд тань амжилт хүсэн ерөөе

зочин [202.70.34.114] 2021-01-27 19:58:01

үнэний дуу хоолой болсон залуу үеийн үлгэр жишээ шинэ ЕС даа амжилт хүсэё.

Зочин [202.179.24.16] 2021-01-27 19:09:49

Шинэ ес-д амжилт хүсье Шудрага ёсны төлөө тэмцэлдээ тууштай байж авилгач луйварчидтай хуулийн дагуу тэмцэж өвөр түрүү өнгө мөнгөний уурганаас нь маш болгоомжилоорой

Зочин [202.9.46.91] 2021-01-27 18:55:35

хортой шахмал түлшээ болиочээ.нүдэнд болон хамарт мэдэгдэхгүй хортой хий үйлдвэрлэхээ зогсоо


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.