Халтар сайдын шийдвэрээр нүүрсний экспорт гацав Халтар сайд тээвэрчдийг ажилгүй болгов Зам тээврийн сайдын шийдвэр эдийн засгийг гацаанд оруулав

Aдмин / Хууль

Өнөөдөр “Баянзам” ТББ-ын тэргүүн П.Баярхүү мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэрээр хэлэхдээ, Улс орон даяар цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж улсын эдийн засаг үндсэндээ царцаж, олон улсын шугамаар ирж буй зээл, тусламжийг эс тооцвол уул уурхайн экспорт дээр эцсийн найдлага тавин тэссээр буй энэ үед Баянзам тээвэрчдийн холбоо нь Жишиг тээвэр нэгдэл, Чойр тээврийн зөвлөлтэй хамтран ногоон бүсийн нүүрсний тээвэрлэлтийг эрчимжүүлж экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЭВ НЭГДЭЛ-НЭГ ЗАМ” 90 хоногийн аяныг санаачлан, эхлүүлж Гашуун сухайтын хилийн татан авалт муудаж байгаа энэ үед Чойрын тээвэрийг эхлүүлж экспортын шинэ гарцаар нүүрс тээвэрлэлтийг хийж эхэлсэн.

Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайд Халтар нь 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Өмнөговь аймгийн засаг даргад Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай замаар хийж буй нүүрс тээвэрлэлтийг хатуу хучилттай авто зам барих хүртэл зогсоох чиглэлийг өгсөн байна.

Зам тээврийн сайдын үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэрээс үүдэн нүүрсний экспортын шинэ гарц зогсоод байна. Зам тээврийн сайдын бичиг яагаад хууль зөрчсөн вэ гэхээр 2019 онд А/82 дугаартай тушаал гарч уг тушаалаад Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай авто зам тавих хүртэл нүүрс тээвэрлэлт хийхийг хориглосон. Нэр бүхий компаниуд энэ тушаалыг шүүхэд өгч уг маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг баримтлаж зам хааж байгаа нь хууль зөрчиж байна.

Ерөнхий сайдаа, Сангийн сайдаа та нар индэр дээрээс гоё гоё юм ярьж эдийн засгаа сайжруулна, экспортын тээвэрлэлтээ нэмэгдүүлнэ, бизнесээ дэмжинэ гэж ярьж байх хооронд зам тээврийн сайд чинь Засгийн газрын, Ерөнхий сайдын цаашлаад улс орны эдийн засгийн эсрэг шийдвэр гаргалаа.

Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын энэ үед эв нэгдэлтэйгээр жалга довны үзэл гаргахгүйгээр, улс төржилтгүйгээр нэгдэж чадах чадхаараа ажиллаж эдийн засгаа дэмжих хэрэгтэй гэж үзээд тээвэрчид нэгдсэн.

ЧОЙРЫН ТЭЭВЭР БОЛ БОЛОМЖ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц, нөөц зам бол Чойрын тээвэр.

ЦАГААН ХАД ГАШУУН СУХАЙТААС ГАДНА НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БИДЭНД БАЙНА.

Улаанбаатар төмөр зам, Хятадын төмөр замын хооронд өдөрт 14 галт тэрэг солилцооны хэлэлцээртэй үүнээс 4 галт тэрэг нь дамжин өнгөрөх галт тэрэг, 10 галт тэрэг нь Монгол Улсын экспортын барааг тээвэрлэх боломжтой галт тэрэг байна. Энэ нь өдөрт 33 000 тонн, нэг сард 990 000 тонн, нэг жилд 11 880 000 тонн нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэх боломж байна. Сүүлийн жилүүдийн төмрийн хүдрийн экспортын судалгаанаас харахад жилд дундажаар 3000 000 тонн төмрийн хүдэр экспортод гаргасан байдаг. Үүнээс үзэхэд 8 880 000 тонн нүүрсийг Замын-Үүд-Эрээн боомтоор гаргах бодит боломж байгаа юм. Мөн Эрээн өртөөнд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төмөр замын шинэ гарц нээгдэж 14 галь тэрэг дээр нэмж 4 галт тэрэг хүлээн авах хүчин чадалтай болсон таатай мэдээ байна. БНХАУ-ын зүгээс Эрээн өртөөний төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа шалтгаан нь нүүрс худалдан авагчид нь худалдаж авсан нүүрсээ төмөр замаар Замын-Үүд-Эрээн боомтоор авах илүү их сонирхолтой болж байгаагийн илэрхийлэл болж байна.

Нөгөө талаасаа Эрдэнэс таван толгой ХК-ийн сүүлийн саруудын Гашуун сухайт боомтын татан авалт багассантай холбоотойгоор нийт тээвэрлэлт, борлуулалтын 30 орчим хувийг Чойр чиглэлд тээвэрлэгдэж төмөр замаар экспортод гарч байна гэсэн мэдээлэл байна.

Мөн Монгол Улсын Эрдэнэс таван толгой ХК-ийн коксжих нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын Цайфедянь далайн боомтод 2 дугаар 04-ны өдөр очсон бөгөөд Цайфедянь боомтын удирдлагын зүгээс “Бүс ба нэг зам”-ийн хүрээнд төмөр замын байнгын маршрутыг нээж ажиллах талаар төлөвлөж байгаа тухай сайхан мэдээг МОНЦАМЭ агентлаг мэдээлж байсан.

Хятадын тал нүүрсний импортоо Эрээн боомтоор төмөр замаар нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа илэрхийлсэн манай улсын Засгийн газрын хувьд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх хүсэлтэй боловч Зам, тээврийн сайд нь зөвшөөрөхгүй байна.

Энэхүү тээвэрлэлтийг хааж зогсоосноор Эрдэнэс таван толгой ХК-ын 4000 000 тонн нүүрсний борлуулалт тасрах, 1000 орчим жолооч ажилгүй, тэдний гэр бүл орлогогүй болох, Чойрын гаалийн талбайд ажиллаж буй 1000 орчим ажилтанууд ажилгүй болох, нэр бүхий 5 компани гэрээний алдангид орох бодит эрсдэл үүсч улмаар Монгол Улсад орж ирэх эдийн засгийн асар их боломж алдагдана.

ЕРӨНХИЙ САЙДАА, САНГИЙН САЙДАА

Засгийн газрын нэгдсэн бодлого шийдвэр гаргаж экспортын тээвэрлэлтээ хэвийн явуулж тээвэрчдээ, Чойрын гаалийн талбайн ажилтануудаа, дотоодын тээвэрлэлийн компаниудаа дэмжиж ажилтай, орлоготой байлгах нэгдсэн бодлого гаргаж өгөөч.

Бодит байдалд ажиллах гэж зүтгэж яваа тээвэрчид, тээврийн компаниуд, гаалийн талбайн ажилтанууд аа сонсож үндэслэлтэй, бодьтой, зөв шийдвэр гаргаж өгөөч. Судалгаагүй, баримтгүй, үнэн бодит мэдээлэлгүй төрийн албан хаагчид, шантаажчдын үгээр бидний ажлын байр, бидний асуудалыг битгий шийдээрэй. Бид бодит мэдээлэлийг та бүхэнд өгөх болно.

Төр нь иргэнээ ажилтай, орлоготой байхад эдийн засгаа дэмжих экспортын тээвэрлэлтийг хийхэд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

ЧОЙРЫН ТЭЭВЭР БОЛ ЭКСПОРТЫН ТОМ БОЛОМЖ

Улаанбаатар төмөр зам, Хятадын төмөр замын хооронд өдөрт 14 галт тэрэг солилцооны хэлэлцээртэй үүнээс 4 галт тэрэг нь дамжин өнгөрөх галт тэрэг, 10 галт тэрэг нь Монгол Улсын экспортын барааг тээвэрлэх боломжтой галт тэрэг байна. Энэ нь өдөрт 33 000 тонн, нэг сард 990 000 тонн, нэг жилд 11 880 000 тонн нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэх боломж байна. Сүүлийн жилүүдийн төмрийн хүдрийн экспортын судалгаанаас харахад жилд дундажаар 3000 000 тонн төмрийн хүдэр экспортод гаргасан байдаг. Үүнээс үзэхэд 8 880 000 тонн нүүрсийг Замын-Үүд-Эрээн боомтоор гаргах бодит боломж байгаа юм. Мөн Эрээн өртөөнд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төмөр замын шинэ гарц нээгдэж 14 галь тэрэг дээр нэмж 4 галт тэрэг хүлээн авах хүчин чадалтай болсон таатай мэдээ байна. БНХАУ-ын зүгээс Эрээн өртөөний төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа шалтгаан нь нүүрс худалдан авагчид нь худалдаж авсан нүүрсээ төмөр замаар Замын-Үүд-Эрээн боомтоор авах илүү их сонирхолтой болж байгаагийн илэрхийлэл болж байна.

Нөгөө талаасаа Эрдэнэс таван толгой ХК-ийн сүүлийн саруудын Гашуун сухайт боомтын татан авалт багассантай холбоотойгоор нийт тээвэрлэлт, борлуулалтын 30 орчим хувийг Чойр чиглэлд тээвэрлэгдэж төмөр замаар экспортод гарч байна гэсэн мэдээлэл байна.

Мөн Монгол Улсын Эрдэнэс таван толгой ХК-ийн коксжих нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын Цайфедянь далайн боомтод 2 дугаар 04-ны өдөр очсон бөгөөд Цайфедянь боомтын удирдлагын зүгээс “Бүс ба нэг зам”-ийн хүрээнд төмөр замын байнгын маршрутыг нээж ажиллах талаар төлөвлөж байгаа тухай сайхан мэдээг МОНЦАМЭ агентлаг мэдээлж байсан.

Хятадын тал нүүрсний импортоо Эрээн боомтоор төмөр замаар нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа илэрхийлсэн манай улсын Засгийн газрын хувьд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх хүсэлтэй боловч Зам, тээврийн сайд нь зөвшөөрөхгүй байна.

Замын үүд-эрээн боомтоор 2019 онд 1295.9870 тонн 2020 онд 1548.240 тонн нүүрс экспортод гарсан байна. Энэ нь монгол улсын нүүрсний экспортын 20 хувийг эзлэж байгаа талаар тээвэрчид онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:25

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:25

Иргэн [202.179.27.97] 2021-02-26 14:32:35

Идсэн мөнгө нөөсөө таван толгой Зүүнбаян йн замд хөрөнгө оруулалт хий.

Зочин [103.57.95.222] 2021-02-25 13:47:39

Шороон замын сөрөг үр дагавар маш их байна.Газар нутгийг талхалж цөлжилтийг хурдасгаж байна маш их хэмжээний тоос шороо босгож замын ойр орчмын сум суурин газруудын хүн малын эрүүл мэндэд нөхөж боломгүй хохирол учруулж байна.Хуйларсан тоос шороон дунд үзэгдэх орчин хязгаарлагсанаас хоорондоо мөргөлдөж хүний амь нас хохирсон ослууд олон гарсан гээд тоочоод байвал маш их.Хамгийн гол нь засгийн газар замаа богино хугацаанд чанартай барих нь чухал.

иргэн [202.9.46.119] 2021-02-25 09:19:58

мэдрэлийг нь шалгуулмаар юм

ЗОЧИН [202.131.229.246] 2021-02-25 03:55:08

БАЯН ЗАМЫН БАЯРХҮҮ ТА ВОГАН АВЧ ТАВАНИОЛГОЙ ЗҮҮН БАЯНГИЙН ЧИГЛЭЛДТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭР ХИЙ БАЙГАЛЬ СҮИТЭГРЭЭ БОЛЬ 3 АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭР ТАМ БОЛЛОО

Зочин [103.212.118.155] 2021-02-25 03:38:44

Ene hun uuruu asuudaltai, ajil turul hiilgehgui daramt, hov ytij uvdag uudgui hun

Ebi [202.126.90.138] 2021-02-25 03:36:06

Ediin zasgaa bosgoy gevel nuursee zuuh ni zuv mongoloor duuren shoroon zam bna

Зочин [64.119.21.233] 2021-02-25 02:34:50

Мөнгө цагаан нүд улаан гэгч чамайг дэмжигч байхгүй байна шүү дээ. Халтар сайдын зөв .Төмөр замаа тавчихсан байсан бол чамайг давраахгүй байлаа.

Зочин [64.119.19.24] 2021-02-25 00:40:52

Халтар сайдын зөв, битгий говийн замыг там болгочих

Зочин [192.82.76.128] 2021-02-24 23:30:40

Халтар сайдын түмэн зөв.

Монгол [202.9.40.146] 2021-02-24 15:56:13

Хэдэн халтар цааснаас болж говийн байгаль орчин, хөрс, ургамлыг улаан тоос шороо болгох гэж байгааг МОНГОЛ ХҮН бүр дэмжихгүй. Наад худлаа попролоо болж үз. Халтар сайдын зөв

Зочин [192.82.74.205] 2021-02-24 15:38:19

Хадтараа эдийн засаг хүнд байхад бүү тэнэглээ

Зочин [66.181.161.3] 2021-02-24 15:08:16

Үр хүүхдэд минь үлдэх нутаг. Хэдий болтол хэдэн халтар цааснаас болж хүн амьтан үрэгдэх болж байна. Сайдын зөв байхаа..

зочин [202.179.8.210] 2021-02-24 14:29:32

Хатуу хучилттай замаа тавиад нүүрс тээврээ хийх хэрэгтэй. Юунд нь яар ч улс төржүүлээд байгаа юм бэ.Сайд өөрөө мэдээд л шийдвэр гаргаж байгаа шүү дээ.Улс орноо хохироох гэж хэн ч шийдвэр гаргахгүй шүү дээ.Алсыг харах хэрэгтэй дээ .Байгаль орчноо сүйтгээд яах вэ? Хатуу хучилттай замтай болсон үед тээврээ эрчимжүүлж болох байлгүй дээ.П.Баярхүү минь

Иргэн [64.119.17.65] 2021-02-24 14:28:12

Согтуу юмуу ямар нуршуу ярьдаг юм бэ.Хятадуудтай арсалдаад нэмэргүйдээ замаа 1 р тавих нь сайдын зөвөө.Халтар сайд чамаар ажлаа заалгах хэмжээний хүн биш.

Muugii [172.58.141.10] 2021-02-24 14:18:43

Zam hariltsaagaa saijruulahguu yaj teever hiihiin? Muu chanargui zamaar ni yavj uhseer baih uu? Teever hiihed uchir bii!!!!huugaar ni hamj eh oron gazar ornoo suitgeh uu? Evel chamar standartiin daguu ajilaa hiih?

Эрка [64.119.17.65] 2021-02-24 14:08:59

Халтар сайдын зөвш дээ.ийм балай юмнууд битгий мэдрэлтээд буруу тийш мушгиад бай.садын ажлыг заадаг хэнэ бэ чи.Төр засаг сайд ажлаа мэдэж байна хол очиж хуц.хавар болоод ирэхээр короны хажуугаар хүмүүсийн өвчин сэдрээд байна.зовлонтой юм даа.

Зочин [172.58.143.254] 2021-02-24 14:02:24

Saidiin zov demjij bna! hujaagiin ugaadasnii golognuud bitgii hutsaad bai

irgen [103.229.120.58] 2021-02-24 13:41:11

Saidiin zuv shuu dee. taliig tam bolgoson tend hun bitgii hel amig=sgaldag amita ch baih argaggui bolj bgaan bnlee shuu dee.

иргэн [108.202.241.207] 2021-02-24 12:30:11

Талыг там болгосон замаар явуулахгүй нь зөв.

Хэн бол [66.181.161.48] 2021-02-24 12:16:11

Хэний хувийн эрх ашиг хохирчихоод эгэ нөхрийг хөлслөөд байна вэ.Арай З.Энхболдын эрх ашиг хохироод байгаа юм биш биз.Чимээгүй намуухан байсан З.Энхболд энэ нөхөртэй зэрэгцээд мөнхийн өштнөө оролдоод эхэлсэн нь хардлага төрүүлж байна.

Зочин [64.119.18.50] 2021-02-24 12:01:21

Энэ нэг мэдрэл муутай юм хэдэн жолооч нарыг турхираад тэднийг ашиглаж шоудсан худлаа гар даа

Зочин [172.58.143.254] 2021-02-24 14:04:05

Tiishd hujaagiin tejeever golog

Зочин [203.91.115.52] 2021-02-24 11:56:26

Новшийн халтайсан хулгайчид хариуцлага тооц.

Зочин [66.181.189.214] 2021-02-24 11:27:49

Зөв явуулахгүй бсан ч яадгийн ямар ард түмэнд ашигтай Юм биш

Зочин [66.181.161.111] 2021-02-24 11:26:03

Энэ халтарыг зүрхэнд н хутга шууд шаана гээд 2 залууу явж бна гэнээ

Зочин [172.58.143.254] 2021-02-24 14:03:30

Kkk

Gombojav [64.119.23.57] 2021-02-24 11:24:42

Haltar saidin zuv . Ene hund hiih ajil baidaggui bololtoi!

Зочин [170.178.185.50] 2021-02-25 07:44:00

Amar boljee aan. Ichfeggui ni baihdaa ene hun Z. Enhbold & Strato

Зараа [124.158.67.227] 2021-02-24 11:18:13

Өө заа, та нарын ходоодонд хоол орж л байвал төрсөн нутаг чинь сэг болж байвал хамаагүй байхнээ. Тархи чинь чинь бүр хошного болжээ

Иргэн [66.181.184.84] 2021-02-24 10:40:58

Замаа барьчаад явоо. Хэдэн амьтан мал тогтохын аргагүй балиар болгодог юм байна лээ. Халтарын зөвөө. Ёстой хэдэ бор төгрөгөөс болж үхчихгээд байна уу. Наад нэг хэдэн төмрийн хогоо зараад өөр ажил олж хийцгээ. Талаар нэг тос масл, зам, төмөр, нүүрс ёстой хогийн байнлээ.

Иргэн [192.82.74.59] 2021-02-24 10:40:00

Гурван аймгийн нутгийг талхалж дуусгана. Малчид амьдрах аргагүй болно. Халтар сайдын зөв.

Зочин [59.153.114.32] 2021-02-24 10:30:08

замаа барь

Зочин [59.153.115.144] 2021-02-24 10:24:17

ХХХЫ

Зочин [59.153.115.144] 2021-02-24 10:23:21

ХХА

зочин [192.82.68.102] 2021-02-24 09:51:16

Байгаль ,орчин ,гэж ,ойлголт байдаг даа. Малчид тоосонд амьдармааргүй. Замыг эвдэлмээргүй шүү. Хэдэн ,бор төгрөгөөр ирээдүйгээ хорлож болохгүйг ойлгохгүй юу.

37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.