ЦЕГ: Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцлоо

Aдмин / Хууль

Цагдаагийн ерөнхий газраас Хүний эрхийн үндэсний комисстой 2011 оноос эхлэн хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан жил бүр тусгай төлөвлөгөөний дагуу хамтран ажиллаж байна. Энэхүү “Санамж бичиг”-ийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Хурлын танхим”-д уулзалт зохион байгуулж, хүний эрхийн цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Дээрх уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, Дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд нар оролцов.

Уулзалтаар цагдаагийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой урт хугацаанд болон энэ жил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, цар тахлын үед хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлаар санал солилцож, талууд цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, чанартай, үр дүнтэй ажиллахаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.154] 2021-02-26 02:10:57

ХЭК гэж юу хийдэг газар юм бэ ямарч эрх мэдэгуйм бишуу хуний эрхийг ноцтой зорчоод улс орон даяар бичлэг ил болоод байхад ямар арга хэмжээ авсан нь мэдэгдэхгуй тэр Зориг" агсаны хэрэг гэхэд ил болсон нь тэр далд хичнээн хуний эрх зорчигдож бгааг хэн мэдэж ямар арга хэмжээ авдгийг буу мэд

Зочин [103.212.119.68] 2021-02-25 17:45:20

IIm bguullaga bas bdag um bna sh dee

ХЭҮК ч байдгаараа чардайх юмдаа, хөөрхийс. [202.131.225.53] 2021-02-25 08:31:19

Социалист Хятадын дэргэд байгаагийн хувьд манайх эрх биш "хөдөлмөрчдийн эрх"-ийг сайн хамгаалах байх. Харин дэлхийн бусад улстай санаа бодол ОЙРОЛЦОО байдгийн хувьд иргэдийнхээ улс төр, нийгэм-эдийн засгийн эрхийг ХАГАС ДУТУУ хангах байлгүйдээ. Үүнийг л манай ХЭҮК хянаж мэдээлэл цуглуулж байдаг байх. Харин хангуулж чадах эсэх нь, хөөрхийс, энэ Комисоос ч нэг их ШАЛТГААЛАХГҮЙ юмдаа. Кх!

1111 [66.181.161.7] 2021-02-25 05:34:54

бөөн уулзалт хурал

Zochin [202.126.90.25] 2021-02-25 06:34:49

Ene hvmvvs hvnii erhiin tuluu uy ch hiideggvi murtluu hvnii erh notstoi zorchidsunii daraa buun svr bolj haragddag.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.