Сэжигтэй нэг тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүллээ

Aдмин / Эрүүл мэнд

Энэ сарын 25-ны өдөр ОХУ-аас 43 иргэн Алтанбулагийн хилийн боомтоор нэвтэрсэн байна. Тус иргэдийг Дархан-Уул аймагт тухайн өдрийн орой ажиглан тусгаарлах байранд шилжүүлжээ.

Өчигдөр буюу 2 сарын 26-ны өглөө дээрх иргэдээс коронавирусний шинжилгээ авчээ. Оройн 22.00 цагийн орчим хариу гарахад нэг иргэний шинжилгээ сэжигтэй гарсан бөгөөд тухайн иргэнийг өнөөдөр өглөө 08.00 цагт Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү шилжүүлжээ. ХӨСҮТ рүү явуулах хугацаанд ажиглан тусгаарлах байрнаас Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлсэн байна. 43 иргэний 15 нь ОХУ-ын харъяат иргэн бөгөөд 9 том хүн, зургаан хүүхэд байсан. Харин үлдсэн 27 нь Монгол Улсын иргэн бөгөөд нэг хүүхэд байжээ.

Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн нэг хүн нь Монгол Улсын иргэн аж. Тухайн иргэдээс явуулын шинжилгээний баг тусгаарлалтад байсан “Гранд Яак” зочид буудалд очиж шинжилгээ авсан байна. Тиймээс иргэд сандрах зүйлгүй, үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллаж байгаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.25] 2021-02-28 21:26:12

Оросоос ковидын шинэ хувилбар орж ирвэл дийлдэхгүй шүү. Наад өмхий хулмаснууд чинь шинэ хувилбарыг оруулах гээд чичрээд л дайрчихна шүү.

h [202.126.90.138] 2021-02-28 11:52:48

huys maluudaa

Зочин [202.55.188.39] 2021-02-28 01:25:17

Гадаад иргэдийг яагаад оруулж ирээд байгаа юм бэ?

Зочин [59.153.114.119] 2021-02-28 01:23:04

Нэг хүн баына гэдэг чинь бусад нь 1 дэхь хавьтлаас 2 дахь 3 дахь шинжилгээгээр илэрнээ. Оросоос хүн оружлж ирэхээ маш яаралтаы зогсоо. Алтанбулагийн боомтоос анх илэрсэн

Zochin [103.57.95.225] 2021-02-27 12:41:37

Yagaad orodoos xun oruulj ireed bsigaa yum be naanas 21 xonog tusgaarlaj baigaad nevtruulex xeregtei naanaas chin l virus ofj irne shuu

Зочин [202.21.109.135] 2021-02-27 12:59:47

Иргэдээ авалгүй яадаг юм. Өвчтэй ч бай өвчингүй ч бай Монгол улсын иргэдээ авна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.