Г.Майцэцэг: Яаж амьдар гээд байгаа юм гэдгийг заримдаа би өөрөөсөө асуудаг. Битгий үйлдвэрлэ гэж төр нь надад хэлээд байгаа юм уу?

Aдмин / Эдийн засаг

Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч, “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэгтэй ярилцлаа.

-Таны хувьд анх бизнесээ тэгээс эхлүүлсэн. Одоо санасан хэмжээндээ үйлдвэрлэлээ өргөжүүлж чадсан уу?

-Анх 14 настайдаа бизнесийн ертөнцөд хөл тавьж байлаа. Польш улс бол наймааны орон. Тэр улсад хүүхэд байхдаа аав ээжтэйгээ хамт цагаачилж очсон. Нийгэм солигдсон үе буюу төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үед маш олон иргэд гадаад улс орныг зорьж байсан. Польш улсын Люблин хотод Олон улсын зах зээл судлалаар сурч байхдаа 1996 онд анх компани байгуулж, 2002 он гэхэд 20 гаруй ажилтантай оёдлын жижиг цех байгуулан ажил олгогч, үйлдвэрлэгч болж байлаа. Хүн нас явахын хэрээр эх орноо бодож, өсөж төрсөн газартаа татагддаг юм билээ. Хүний нутагт байхдаа л эх орныхоо үнэ цэнийг илүү мэддэг. Өөр улсад би хэчнээн ажил олгогч, дарга хэдий ч сонгууль өгөх эрхгүй, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй зүгээр нэг гадны цагаач байхгүй юу. Энэ бол амьгүй мэдрэмж шүү дээ. Хүн гэдгээ бүрэн гүйцэд мэдэрч чадахгүй байгаа мэт мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг юм. Эх орондоо бол болохгүй асуудлыг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлэх нь амьд байгаагаа мэдэрч байх шиг санагддаг. 2008 онд Монголд ирээд 2009 онд “EXCLUSIVE” Компанийг байгуулсан. Гадны улсад олж авсан мэдлэг, цуглуулсан хөрөнгөө үйлдвэрлэлдээ зориулсан.

“ЭХ ОРОНДОО ХОГ ШААР МЭТ ҮНЭЛЭГДЭХ НЬ БАЙЖ БОЛОМГҮЙ САНАГДАЖ БАЙНА”

-Төрийн оршин тогтох үндэс нь ард түмний төлсөн татвар байдаг. Төр байгаа цагт татвар байна. Татварын нөхцөл нь шударга, зөв байх хэмжээгээрээ улс орон хөгжинө. Татвар төлөгчид олон байх тусмаа төр нь хүчтэй болно. Тэгэхийн тулд иргэд нь орлоготой, ашигтай ажилладаг нийгмийг бүтээх ёстой. Татвар бүрдүүлэлт нь торгуулиар биш иргэд, ААН-үүдийн олсон ашгаас бүрддэг бол эдийн засгийн бодлогыг зөв явж байна гэж дүгнэх байх. Монголын төрийн албан хаагчид татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр цалинждаг гэдгээ ухамсарладаг болбол татвар төлөгчиддөө хүндэтгэлтэй ханддаг, хүнлэг нийгмийг бүтээнэ. Үүнийг харамсалтай нь ойлгож мэддэг нь дэндүү цөөхөн. Яагаад бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдээ хог шаар мэт үздэг юм бэ. Хүний нутагт ажиллаж байхдаа ийм мэдрэмжийг авч үзээгүй болохоор зөрчилдөөд байх юм. Эх орондоо, төр засагтаа үнэлэгдэж чадахгүй байна гэдэг доромжлуулаад байх шиг санагддаг.

-Иргэд, худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид маш их хөдөлмөрлөж байгаа тулдаа л өнөөдрийг хүрч байна. Гэтэл Улс төрд орсон хүн хэдхэн жилийн дотор тэрбумтны эгнээнд шилждэг болчихлоо? Энэ хэр тэнцвэртэй зүйл вэ?

-Бид ямар хүмүүс сонгож төрд гаргасныхаа горыг амсаж байна. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зарчим нь зөв хүнээ сонгох боломжийг ард түмэнд олгодогт байгаа юм. Бид өөрсдөө ямар хүмүүсийг сонгосон юм бэ. Ямар хүн сонгочихоод, хэнд гомдоллож, “матрын нулимс” гаргах гээд байгаа юм. ЖДҮХС-аас мөнгө завшсан төрийн эрх мэдэлтнүүддээ өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадсан бил үү? Чадаагүй шүү дээ. Бид тэнэг байна. Улс төрд ороод баяжиж байгаа нь гажуудал шүү. Бид үүнтэй эвлэрэх ёсгүй. Яасан ч дарлуулж ханадаггүй юм. Бид арчаагүй байгаад уур хүрдэг.

-Улс төрд орсон хүн тэрбумтан болох ёстой юу? Магадгүй үйлдвэрлэгч та бүхний 10, 20 жилийн хөдөлмөрийн үр шим УИХ-д ороод ганцхан жил болж байгаа хүний орлоготой тэнцэх гээд байна л даа. Энэ шударга ёс мөн үү?

-Хүмүүс улс төрд “мөнгө хийх” гэж ордог гэж боддог нь өөрөө том гажуудал. Тийм боломж байх ёсгүй, гэвч яг одоо тэр боломж нь улс төрд байгаад байна. Тийм учраас л маш их хөрөнгө зарж, УИХ-ын гишүүн болох гэж улайраад байх шиг. Сонгууль ямар ч мөнгөний оролцоогүйгээр явагддаг болсон цагт төрд зөв хүмүүс гарна даа. Өнөөгийн нийгэмд зөв хүмүүс мөнгөгүй байх юм. Мөнгөгүй учраас олигархиудтай өрсөлдөж чадахгүй байна. Жишээ нь, Японд сонгуульд нэр дэвшиж буй бүх дэвшигчдийн зураг, танилцуулга нь нэг самбарт ижилхэн стандарттай байж байдаг. Монгол шиг “намайг сонго” гээд дүүрэг бүрт очиж, зар сурталчилгаа хийдэггүй. Сурталчлагч цалинжуулах хүртэл далд хэлбэрийн хахууль. Энэ нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөхгүй бол зөв хүн сонгоно гэж мөрөөдөөд ч хэрэггүй.

“МАНАЙ УЛСЫН ТӨР ЗАСАГ АРД ТҮМНИЙГ НИЙТЭЭР НЬ МУНХРУУЛАЛД БАЙЛГАХ СОНИРХОЛТОЙ”

-Иргэд яагаад ядуу амьдарч байна. Ингэж амьдарч байгаагийн шалтгааныг та юу гэж бодож байна. Бид хэзээ өрөө төлж дуусах бол?

-Өөрийнхөө төлөө л хүмүүс амьдрах ёстой. Гэтэл бид халамжинд найддаг. Монголчууд уг нь маш их боломж дээр байгаа ард түмэн байхгүй юу. Урд хөрш нь том түүхий эд нийлүүлэгч. Хойд хөрш нь маш том зах зээл. Хятадуудыг нийтээрээ муулдаг. Яагаад муулаад байгаа юм бэ өөрсдөө залхуу байж. Хятадууд бол ажилсаг ард түмэн. Төр засаг нь ч манайх шиг биш. Манай улсын төр засаг ард түмнийг нийтээр нь мунхруулалд байлгах сонирхолтой. Тархийг нь хэл ам, хов живээр тэжээдэг. Уг нь бид төр засгийн гаргаж байгаа бодлого, шийдвэрүүдэд хяналт тавьж байх ёстой юм. Хамгийн чухал нь өөрийнхөө төлөө л дугардаг байх ёстой. Өөрийнхөө төлөө явдаггүй хүн бидний төлөө шийдвэр гаргах уу. Өөрийнхөө төлөө явдаггүй хүн хэн нэгний төлөө тэмцэх үү. Бид дор бүрнээ ухаажих цаг нь болсон.

-Бид үр хойчдоо юу үлдээх вэ? Үлдээх баялаг байгаа болов уу?

-Яг энэ чигээрээ байвал 50 жил болсон ч үйлдвэрлэл хөгжихгүй. Тэнэг байвал хэн нэгний “идэш” болно шүү дээ. Бид нэгдэж чаддаггүй, зөвхөн амиа боддог. Бүгд өрөндөө дөнгөлөгдчихсөн. Өнөөдөр л хөдөлмөрлөхгүй бол маргаашийн амьдрал зогсох гээд байна. Бид ирээдүй, хойч үеэ бодох хэрэгтэй биз дээ. Би зөвхөн өнөөдрөө бодож амьдрах юм бол үйлдвэрлэл эрхлэх шаардлага алга. Хэнээс ч дутахгүй хүссэн зүйлээ авч, эдэлж хэрэглээд амьдарна. Гагцхүү бухимдаад байгаа зүйл нь бид өчнөөн боломжийг алдаад байгаа явдал. Хэлэх үг алга. Төр засгаас цар тахлын үед авсан дорвитой арга хэмжээ ч байсангүй. Ерөнхийлөгчийн нэг сая төгрөг олгох санаачлага ЖДҮ-д бодитоор эргэлтэнд орох зөв зүйл байсан юм. Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг авах нь иргэдээрээ дамжуулж үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого байсан юм. Ажлын байрыг тогтвортой хадгалж үлдэхэд том түлхэц болох байсан даа.

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ЯНЗ БҮРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭРЭЭР БООМИЛДОГ

-Зээлийн хүү ер нь ямар байдаг юм бэ?

- Зээлээр үйлдвэрлэл босно гэдэг маш хэцүү. Банкнаас зээл авах үнэндээ худлаа гэж хэлнэ. Бизнес эрхлэгчдэд чиглэсэн зээлийн таатай нөхцөл байдаг байсан бол үйлдвэрлэл өнөөдөр маш сайн хөгжсөн байх байлаа. Банкнаас зээл авахад үл хөдлөх хөрөнгө гол барьцаа учраас зайлшгүй шаарддаг. Гэвч үл хөдлөх хөрөнгөтэй үйлдвэрлэгч нь хэд билээ, хэцүүхэн үзүүлэлт харагддаг. Үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь шударга бус явдал, хууль тогтоомжийн зөрчилтэй байдал. Боломжоороо үйлдвэрлэл эрхэлж байгааг нь янз бүрийн бодлого, шийдвэрээр боомилдог. Гадны улс оронд ажлын байрыг нь хадгалж үлдэхийн тулд иргэд, ААН-үүддээ хүүгүй, барьцаагүй зээл олгож байна. Монголд тийм зүйл байхгүй. Монголд маш олон Майцэцэг шиг хүмүүс байгаа шүү дээ. Ганц үйлдвэрлэгчээр зогсохгүй салбар бүрт шударга бус байдал байна. Шударга, тэгш байдал байхгүй байгаа учраас улс орон хөгжихгүй байна. Ардчиллын суурь зарчим нь бүгдэд тэгш эрх, боломжийг олгох гэтэл Монголын ард түмэнд тэр боломж нь алга. УИХ-ын гишүүний эхнэрийн компани байлаа гээд бага хүүтэй зээл авдаг тийм тогтолцоотой ардчилсан орон хаана ч байхгүй. Хэн, юу хийж чадаж байна тэр нь хөнгөлөлттэй зээл, тусламжаа авах хэрэгтэй.

“МИНИЙ ҮР ХҮҮХЭД ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ, АМЬДРАХ УЧРААС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ЗОГСООХГҮЙ ЯВЖ БАЙНА”

-Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэхэд үйлдвэрчдийн оролцоо хангалттай байж чадаж байна уу?

-Үйлдвэрлэл эрхлэхэд эрх зүйн орчин, хуулийн зохицуулалт дутмаг байдаг. Засгийн газар далд эдийн засгаа ил болгоно гэчхээд НӨАТ-ын луйвар хийсэн “хулгайч” нараа бүгдийг нь өршөөх жишээтэй. Уг нь надад Үйлдвэрлэл эрхлэж өөрийгөө зовоохгүй байх сонголт байгаа гэхдээ миний итгэл үнэмшил хүний нутагт юуны төлөө энэ олон жилийн турш ажиллаж, амьдарсан билээ, юу сурч мэдсэн билээ түүнийхээ үр дүнг үзэх. Би үхсэн ч миний үр хүүхэд эх орондоо ажиллаж, амьдарна биз дээ. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлээ зогсоохгүй ЖДҮ-г хөгжүүлэхийн төлөө явдаг юм.

-Цар тахлын энэ онцгой үед ЖДҮ эрхлэгчид хэрхэн тэсэж байна?

-Бизнес эрхлэгч хүн цаг үеийн нөхцөл байдалд хувирч чаддаг байх ёстой. Зах зээл юу хүсэж байна түүнд нь тааруулж юм хийх нь чухал. Мэдээж цар тахлын хүнд хэцүү байдал үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч болгонд хүндээр тусч байгаа. Зарим нь бүр хаалгаа барих хэмжээнд хүрчхээд байгаа шүү дээ.

-Тэтгэврийн зээлийг төрийн гурван өндөрлөг тэглэсэн. Нэг жижигхэн орд дээр тулгуурлаад тэтгэврийн зээлийг тэглэж болдог гэдгийг бид харлаа. Гэтэл яагаад ард түмэн зээлээс зээлийн хооронд амьдраад, зээл гэгчээс гарч чадахгүй байгаа юм бол?

-Төрийн хүлээсэн үүрэг нь хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудыг халамжлах. Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэсэнг буруу гэж боддоггүй. Харин ч цагаа олсон зөв шийдвэр байсан гэж боддог.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:25

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:25

Зочин [59.153.115.159] 2021-03-04 10:26:10

Эрүүл бус шашин

Зочин [59.153.115.159] 2021-03-04 10:26:02

Байгаадаа баярлахгүй бол мухар сүсэгт

Зочин [59.153.115.159] 2021-03-04 10:25:23

Аз жаргалыг дотроосоо

Монгол Улс өөрийгөө бүрэн хангачихаж чаддаггүй юм байх даа? [202.131.225.53] 2021-03-03 16:10:30

МИНИ эдийн засгийг Монгол хөгжүүлэн авч явах модель байх хэрэгтэй. 3-хан сая хүн амд зориулсан. Тэрнээс биш бид ямар хажуугийн Орос, Хятадыг хооллох гэж байгаа биш. Хөдөө аж ахуй гэхэд 3 сая хүн тэжээгээд хувцаслачихдаг. Уул уурхай гэхэд Монголын цагдаа, цэрэгт шаардлагатай 100 мянган хүний форм, унааг санхүүжүүлчихдэг. Жуулчлал гэхэд хэдэн жуулчнаа болон тэдэн үйлчилж буй хүмүүсээ бүрэн хангаж чаддаг байх ёстой. Цаана нь 3 сая иргэний нийгмийн даатгал, орон сууц, эмнэлэг, сургууль боловсрол гээд зүйлс бий. Монгол Улс өөрийн хүчээр ИНГЭЖ ЧАДАХГҮЙ гэж үү???

Зочин [203.91.114.244] 2021-03-03 06:47:25

Майцэцэгт амжилт хүсье. МУ-ын байдлыг сайн мэдсэн байна. Дизайн гаргадаг, түүнээ үйлдвэрлэх технологи боловсруулдаг, бүр үйлдвэрлэдэг хүмүүсийн толгой сайн их өөр, үнэн байна. МУ-д тустай хүн дээ энэ хүүхэн. Сөрөг коммент бичсэн хүмүүс энэ төрийг сонгосон, энэ төр тэднийгээ уурлуулсан, харин тэд нь уураа өөр хүн дээр гаргаж байна. Сайн бодоцгоо, хуурагдсан болохоо ойлгосон гэж найдъя. Буруутай хүн энэ хүүхэн биш байгаа биз?

Японоос [126.167.35.245] 2021-03-03 00:36:49

Манай улсын төр засаг ард түмнийг нийтээр нь мунхаруулалд байх сонирхолтой. Энэ үзэл бол хөрөнгөт нийгмийн нийтлэг чанар. Даргын хүүхэд дарга болдог. Боловсрол сайн байгаад ард түмэн ухаантай байвал даргыг шүүмжлэх тул.

Зочин [66.181.186.181] 2021-03-02 16:22:19

Энэ ёстой сонин авгай шүү өчнөөн сая тэрбумаар нь худлаа зальдаж жавшчихаад дандаа худлаа төр буруутай,аль эсвэл хэн нэгэн буруутай гээл солиороод байдаг худалч хулгайч авгай одоо бас мөнгө хусахаар ам хэл хуруу хумсаа ирлээд хуцаад гараад мрлээ дээ.ИЙМ МУУХАЙ ЗАЛЬТАЙ ХУЛГАЙЧИД БҮҮ ИТГЭ

Kj [2.247.251.69] 2021-03-02 14:08:33

Zeel bol butsaaj toloh mongo öglög bish . Shorond ntr ni hiildee buur hind surgaj bdg shuu

zochin [64.119.23.245] 2021-03-02 13:49:19

хэн их ёс журам ярина тэр хүн хамгийн ёс журамгүй хүн гэдэг шиг тэрбумын зээл аваад одоо хүртэл төлөөгүй яваа зээлээ төлөөч хөгийн авгай вэ

zochin [202.126.89.207] 2021-03-02 11:53:58

mongod jdu hugjih mash hetsuu bn yalanguya gutal ih hund ajil tul zaluus suraiiig husehgui bn yaj biznes erhleh yum ajillah huch bhgui bn

Зочин [202.126.89.31] 2021-03-02 10:34:27

Эхлээд зээлээ төлчих дараа нь хуц

Зочин [122.201.21.154] 2021-03-02 07:32:46

Том жишээ амнат хурдан цуцал

gg [64.119.16.38] 2021-03-02 06:34:23

Uls tor hiij baigaad jdu zeel unegui husah sanaatai.

Зочин [64.119.27.202] 2021-03-02 05:49:07

Луйвардсан менгее тел дараа нь бусдад за авгай минь дандаа менге эрх мэдлэлийн телее ярина бас нэг мереедегч луйварчин

Зочин [202.9.46.201] 2021-03-02 09:20:55

unen shuu.

Зочин [202.55.188.97] 2021-03-02 05:20:02

Баруунд тэрбумтан шиш бсан юу хицж ийм газар ирсэн юм.Гадагшаа гарсан л дээр шдээ

Зочин [202.55.188.97] 2021-03-02 05:15:44

амжилт хүсье Таны буянаар манай компани дажгүй ажилладаг болсон

Зочин [66.181.176.70] 2021-03-02 04:51:57

Ene soliotoi um odoo boliosoo nhur syydergui um bhdaa bainga sindromtoj bh um

Зочин [202.126.89.199] 2021-03-02 04:51:45

Ene neg um oligtoi huvtsas hiideg bol huvtsasaa zorood l amidrana shd, hunii umnuus ajillaj bga um shig tenegteh um

Gg [66.181.177.248] 2021-03-02 04:48:59

Zarimdaa bodddog yum ene hun yagaad ingej temsgdeg yum boloo ge gehdee minii duu n eh oron n bna

Зочин [66.181.161.4] 2021-03-02 04:40:32

Сэргэлэн хүүхээн

zochin [202.9.46.158] 2021-03-02 04:24:46

tur ni buren avilgald idegdsen uls yag l manaikh shig bolno...

Зочин [202.9.46.207] 2021-03-02 04:02:00

Хэн нэгэн ивээн гэж бүү найд. Өөртөө л найд.

Зочин [202.131.227.51] 2021-03-02 03:55:56

зальт

эвгүй гар [202.9.46.141] 2021-03-02 03:53:52

Тэрбумын зээл аваад мурьсан гардаа

Зочин [202.9.46.201] 2021-03-02 09:21:35

kharin tiim. ter mungiig yasan khun be.

Иргэн [202.9.46.14] 2021-03-02 03:48:10

Зээлээ төлөөрөй хүүхээн мурихгүй шүү


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.