Цаг аваагүй иргэд шинжилгээний цэгүүдэд бөөгнөрөл үүсгэж байна

Aдмин / Хууль

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд ачаалал үүссэн. Иймээс өнөөдрөөс 14 шинжилгээний цэгийг наймаар нэмж, 22 болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээний таван лаборатори ажиллаж байна. Эдгээр нь 6000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай. Үлдсэн сорьцуудыг лавлагаа төвүүдийн шинжилгээний лабораториудад илгээж ажиллаж байна. Гуравдугаар сарын 1, 2-нд ачаалал 37.2-52.9 хувиар нэмэгдсэн. Иймээс цэгүүдийг нэмж, 22 болгосон. Мөн явуулын гурван цэгийг гаргаж, их ачаалалтай цэгүүдэд ажиллуулах, ачаалал багатай цэгээс ачаалалтай цэг рүү эмч, ажилтан шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийж байна. Шинжилгээ авч байгаа цэгүүд халдварын өндөр эрсдэлтэй бүс. Ажилтны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, эрсдэлийн менежмент хийсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 500 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад нэг ч ажилтнаа халдварын эсрдэлд өртүүлээгүй. Цаг аваагүй хүмүүсийн ачааллаас болж, төлөвлөсөн хэмжээндээ татан авсан эмнэлгийн зарим хэрэгсэл дууссан, тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй. Тиймээс үүн дээр онцгой анхаарч ажиллаж байна” гэсэн бол НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Шинжилгээний цэгүүд Eruul.gerege.mn сайтаар цаг авсан иргэдэд үйлчлэх ёстой. Өдөрт нэг цэг 644 иргэнд үйлчлэх бололцоотой. Нийт 22 цэгээр 14168 иргэнд үйлчлэх нөөц бололцоо байгаа боловч цаг аваагүй иргэд үйлчлүүлж байгаагаас ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байна. Иймээс иргэдээ цаг авч үйлчлүүлэхийг уриалж байна. Мөн орон нутаг руу нэн яаралтай явах шаардлагатай иргэдийг дараалалгүй үйлчлэх боломжоор хангаж байгаа” хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:03:32

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:03:32

Зочин [66.181.178.196] 2021-03-04 16:43:02

tsag mag gej baihaar irsnees n l avah heregtei ym bolov u.

Зочин [202.9.46.142] 2021-03-04 05:53:08

бөөгнөрөл үүсэх эь хүндрэл биш та нар ажлаа хийж чадахгүй б.гаад гол асуудал.Зөв чадварлаг зохион б.гуулалт хэрэгтэй.Ажлаа сайн хийж б.ж цалингаа ав.

zochin [202.126.90.145] 2021-03-04 01:14:30

huduu yavh gej bga hvmvvs tsaga avahgvi sn dyraaraa oocherlochihood tsag avsan hvmvvsig oryylahgvi adilhan oocherlo gej hel am hiiged shinjilge avch bfa gazarni ch gesn zohion baigyylalta hiij chadhgvi irgeded chiregdel ychryylj bn. tsag avsan hvmvvse tsagaar ni oryylaad bval hvmvvs tsagaa avch syrna tegehgvi uursdu med geed orhivol zambaraagvi bdal bsaar l bn

Зочин [64.119.26.220] 2021-03-04 00:01:20

Уржигдар авсан шинжилгээнийхээ хариуг гаргаач ээ цагтай ажил хэцүүдлээ утас тавина уу онцгой комиссын утаснууд өчигдөр авахгүй байна

Ganaa [139.5.219.86] 2021-03-03 16:35:03

Hiisleliin eruul mendiin gazriin darga ogtsoroo!

Зочин [202.126.88.64] 2021-03-03 15:42:29

НЭМГ-мйн томилго шог байгаа шүү

Зочин [202.21.108.43] 2021-03-03 15:39:53

Цэгээ нэмээч. Цаг авах гэхээр битүү цаг олдохгүй бна. Бүх дүүрэгт 2 хон том дүүрэгт3 байх хэрэгтэй ш дээд

Зочин [66.181.186.178] 2021-03-03 15:16:15

Цаг авч, цаг баримталж сураачээ. Манайхны нэг хөгийн зан нь цаг баримтлаж чаддаггүй, болно биз гэж явдаг зан чинь энэ цаг үетэй нийлэхгүйг харуулж бна.

зочин [202.131.243.186] 2021-03-03 08:52:04

Энэ үйлчилгээгээ олшруулаад шуурхай зохион байгуулж болдогүй юм байх даа. Болохгүй бол Хятадын хэдэн сая хүнийг чирэгдэлгүй үйлчлээд байгаа зүйлээс сур туслалцаа ав.

Z [64.119.16.96] 2021-03-03 08:24:51

Цаг яаж авдаг юм бол. Хаашаа холбогдох бэ

зочин [202.70.34.130] 2021-03-03 09:02:38

мэдээгээ сайн тогтоож унш цаг яаж авах талаар тодорхой бичсэн байна

Зочин [202.9.40.172] 2021-03-03 08:10:42

Sene tcag awahjin demii ym bnaa dotor n emj nar ycag duursen ged zawtai suuj baih ym humuus gadaan bituu ojir baihad zugeer irsen irseneeree zogsood egeed baih n shudrag ym bilee dee

Зочин [66.181.161.1] 2021-03-03 08:09:51

Цаг чинь олдохгүй байна дарга нараа. Шинжилгээ авах цэгээ нэмж иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр зохицуулмаар байна. Зохион байгуулалтын арга хэмжээгээ аваад иргэдийн ажлыг битгий алдуулаачээ

Зочин [202.126.89.1] 2021-03-03 09:30:42

Tsag avah site ni bolohgui l bgaamdaa

f [64.119.23.249] 2021-03-03 08:08:01

shaana biz


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.