Ахмад гишүүд МАХН, МАН-ын удирдлагуудад нэгдэх уриалга гардууллаа

Aдмин / Улстөр

МАХН, МАН-ын ахмад гишүүд хамтран МАХН-ын дарга Н.Энхбаяр, ЕНБД Б.Тулга, МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЕНБД Д.Амарбаясгалан нарт уриалга хүргүүлсэн. Өчигдөр ахмад гишүүд уриалгаа намын удирдлагуудад албан ёсоор гардуулж өгсөн юм. Уриалгад “Түүхэн ойг тохиолдуулан МАХН, МАН-ын удирдлагын хүрээнд болон манай хоёр намын гишүүдийн дунд үзэл бодол, гарал үүсэл нэгтэй хоёр нам нэгдэх тухай яриа, хэлцэл өрнөж байгаад намын ахмад гишүүд бид гүнээ талархан дэмжиж байгаагаа баяртайгаар илэрхийлж байна. Монгол оронд үүссэн нөхцөл байдалд хамтын мэргэн оюун ухаанаараа нухацтай дүгнэлт хийж МАХН, МАН-аа чин шударгаар нэгтгэж, Улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө дайчин шударга зүтгэх мэдлэг чадвартай, нэр хүндтэй, эх оронч удирдах боловсон хүчнүүд энэ хоёр намд бэлэн байгаад намын ахмад гишүүд бид итгэл дүүрэн байна. Та бүхэн түүхт 100 жилийн ойн үеэр хоёр намаа нэгтгэх түүхэн шийдвэр гаргахыг намын ахмад гишүүд бид чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байгаагаа дахин илэрхийлье” гэжээ.

Энэ үеэр намын гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: Намууд том зорилгын төлөө нэгдэх ёстой

-Та бүхэндээ улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ ойн хүрээнд ахмад гишүүд маань нам, улс орныхоо цаашдын ирээдүйг харж, намын удирдлагууддаа хандан уриалга хүргүүлж байгааг хүлээн авч байна. МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдан энэ асуудлыг хэлэлцэнэ. Улмаар МАН-ынхаа гишүүдтэй ярилцаж байна. Энэ асуудлыг зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар төлөвлөсөн. МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй уулзаад бид хоёр зүйл дээр тохирсон. Нэгдүгээрт, анхан шатны байгууллага, жирийн гишүүдийнхээ саналыг сонсохоор болсон. Түүнээс биш дарга нар шийдээд байдаг гэсэн ойлголт байхгүй. Үүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх зөвшөөрсөн. Дараагийн нэг асуудал нь намууд том зорилгын төлөө нэгдэх ёстой. Түүнээс биш албан тушаалын төлөө явж болохгүй. Том зорилгын төлөө нэгдэе, нийлье, үйл ажиллагаагаа уялдуулъя гэж ярьсан. Та бүхэн маань бас үүн дээр санал бодлоо илэрхийлээрэй. ХХ зуунд Монгол Улс хөгжил дэвшилд хүрч чадлаа. Одоо дараагийн ХХI зуунд Монгол Улс дэлхийд хөгжлөөрөө эхний 10-т багтах хэмжээний улс орон болох учиртай. Энэ бүхнийг та бүхэнтэй хамтдаа бүтээнэ.

АИХ-ын дарга асан Ж.Гомбожав: Хоёр танхимтай парламенттай болох зарчмаас битгий ухраарай

-МАХН, МАН нэгдэх хэлэлцээ хийнэ. Би Н.Энхбаяр даргыг нэг үзэл баримтлалаас битгий ухраасай гэж бодож байна. Бид 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн батлахдаа өөрийн болон төрийн түүхэн уламжлалаа гээсэн. Өөрөөр хэлбэл, 1914 онд Богд хаан Засгийн газар байгуулахдаа Баруун Европтой адилхан парламентын тогтолцоо байх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Засгийн газрын дэргэд дээд, доод хурал байгуулсан түүхтэй. 1940 он хүртэл хоёр танхимтай явж ирсэн. Харин 1960 оны Үндсэн хуулиар үндсэндээ нэг тогтолцоонд шилжсэн. Улмаар дээд, доод танхимтай байх тогтолцоог 1992 онд Үндсэн хууль батлахдаа гээсэн. Цаашид парламент дээд, доод хуралтай болохгүйгээр Монгол Улс хөгжинө гэдэг хэцүү байна. Парламент маань ямар нэгэн хяналтгүй явж ирлээ. Мөн Үндсэн хууль батлахдаа гаргасан хоёр дахь том алдаа нь Үндсэн хуулийн цэцийг байгуулахдаа гурван субъектээс томилохоор хийсэн. Энэ бол нэр дэвшүүлж томилсон талдаа үйлчилнэ гэсэнтэй ялгаагүй зохицуулалт болсон юм. Цаашид энэ бүхнийг анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Монгол орны ирээдүй уул уурхай биш. Бидэнд хөнгөн хүнсний үйлдвэр хэрэгтэй. Мөн улс төрийн намуудын хуулийг өөрчлөх асуудлыг анхаараарай.

Б.Дорждэрэм: Намууд нэгдэх асуудлыг шуурхайлмаар байна

-Ахмад зүтгэлтнүүд бид нэгдэх тухай гурав дахь бичгээ та бүхэнд гардуулж байна. Аливаа зүйл гурав дахь дээрээ бүтдэг юм шиг байгаа юм. Бид хийдгээ хийсэн хүмүүс. Намын залуус маань хүчээ нэгтгээд эх орноо авч явах нь зүйтэй. Нам маань 100 жилийн хугацаанд улс орноо удирдаж ирлээ. Цаашид олон зуун жил тасралтгүй үйл хэргээ явуулаасай. Хоёр нам үйл хэрэг нь нэг яваад байдаг гэхдээ хоёр замаар замнаад байдаг. Ийм байж болохгүй. Аливаа асуудалд нөхцөл бүрдэнэ гэж байдаг юм байна.

Одоо л нэг нөхцөл нь бүрдлээ гэж харж байна. Энэ асуудлыг ажлын хэсэг дээр яриад шуурхай шийдмээр байна. Ингэж байтал дундуур нь хар муур гүйчих вий дээ. Цаг хугацаа алдах л юм бол гадны ч дотны ч хар хүч бий гэдгийг анхаараарай.

Д.Шонхоо: Намаа хуваасан хүмүүст хатуу анхааруулах хэрэгтэй

-МАХН, МАН нэг л нам шүү дээ. Үүн дээр хэн ч маргахгүй. Гэтэл хэзээ, хаана, хэн салгасан билээ гэдгийг манай намын гишүүд бүгд мэдэж байгаа. Тэр хүмүүст ахмад гишүүд маань хатуу анхааруулах хэрэгтэй. 2010 онд Тэрэлжийн тунхаг гаргаж, “Та нар яв бид барууны үзэл бодлыг хэрэгжүүлнэ. Та нар социалист чиг баримжаатай юм байна” гээд л найр наадам хийгээд үлдсэн хүмүүс. Түүнээс хойш нийлэх гэж байгаа ч юм шиг салах гэж байгаа ч юм шиг явж ирлээ. МАХН-ынхан МАН-ыг муу хэлж байсангүй. Өмнө нь нийлэх гэсэн яриа олон гарсан. Гэвч МАН-ын удирдах зөвлөл нийлэхгүй гэсэн шийдвэр гаргаж байсан. Тэгэхээр хачин ойворгон залуучууддаа та бүхэн минь анхаараарай.

Ч.Хурц: Би нэгдэх асуудлыг дэмжиж байна

-Одоо Монгол Улс хөгжье гэвэл хамгийн түрүүнд манлайлах үйлдвэрээ сонгох ёстой. Манлайлагч үйлдвэр нь 100 жилийн нөөцтэй байж манлайлдаг. Бид уул уурхайн бүх нөөцөө тогтоочихлоо. Гадны улс биднийг дээрэмдэхийн төлөө явж байна. Харин одоо дотооддоо аж үйлдвэрийн дөрөв дэх давалгаагаа эхлэх хэрэгтэй. Манлайлагч үйлдвэрээ дагаж бусад аж үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан хөгжих ёстой юм. Зөвхөн Эрдэнэтэд гэхэд таван мах боловсруулах үйлдвэртэй болчихоод байна. Манлайлах үйлдвэрээ зөв зүйтэй тодорхойлсноор бусад нь өөрөө аяндаа босоод ирнэ. Ийм том үйл хэргийг бүтээхийн тулд хоёр нам хүчээ нэгтгэх, ард түмний үзэл санааг нийлүүлэх энэ санаачилга, энэ том үйлсийг миний хувьд дэмжиж байна. Гурван үеэрээ энэ намын гишүүний хувьд нэгдэх асуудлыг их хүлээлээ. Монголын ард түмэн эвтэй, нэг үзэл баримтлалын дор гол ноён нуруугаа тулгуурлаж цаашаагаа хөгжинө. Зүүн ч бай, баруун нь бай хамгийн гол нь нэг нь зонхилж, нэг нь манлайлах учиртай юм.

МАХН-ын ахмад гишүүн С.Чимэдцэрэн: Ард түмэн зөвшөөрнө

-Хоёр нам нэгдэнэ гэдгийг дэмжиж байна. Гэхдээ үүний өмнө заавал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Энэ хуулийг өөрчлөхгүй бол Монгол Улс цаашдаа хөгжихгүй. Үндсэн хууль дотор эдийн засаг гэсэн үг гуравхан бий. Зах зээл гэдэг үг огт байхгүй. Сая орсон нэмэлт, өөрчлөлт ч хангалттай болж чадсангүй. Тиймээс хоёр нам хамтарч байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал оруулж өгөх хэрэгтэй. Нэгдэх асуудлыг ард түмнээс асууя гэсэн. Ард түмэн зөвшөөрнө гэдэгт би итгэж байна. Харин МАН-ын зарим нөхөд ч дургүй байгааг би мэдэж байна.

Б.Цэвээнжав: Нэг замаар замнах цаг нь ирсэн

-Бидний санал хүсэл­тийг хүлээн авч нээлттэй ярилцсан та бүхэнд баярлаж байна. Ер нь хоёр нам үзэл бодол үүсэл гарлаараа нэг байсны хувьд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хамтран зүтгэж байсан түүхээрээ ч нэг юм. Иймд ойлголцох хэрэгцээ хувь хүн талаас биш эх орон, ард иргэдийн үзэл баримтлалаар явах асуудал юу юунаас чухал байгаа учраас бид энэ асуудлыг хөндөж уриалга гаргалаа. Эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй улс төрийн хүчний хувьд нэг замаар замнах цаг нь ирсэн.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Намууд нэгдэх асуудал яригдаж байна

Мөн МАХН, МАН-ын ахмад гишүүд өчигдөр үдээс өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд энэхүү уриалгаа гардуулжээ. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын 100 жилийн ойгоор тодорхой хэмжээний амжилт бүтээлтэй тэмдэглэж байна. Энэ цаг үед МАН-аас 10 гаруй жилийн өмнө өрх тусгаарласан МАХН -тай 100 жилийн ойгоо тодорхой түвшинд хамтарч тэмдэглэхээр ойлголцолд хүрсэн. Цаашдаа хоёр нам нэгдэж, улс төрийнхөө үйл ажиллагааг явуулах ёстой гэсэн санаачилга нэлээд гарч байна. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ч яригдаад явж байна. Та бүхэн хоёр нам нэгдэх ёстой гэдэг санаачилгыг 2014 оноос гаргаж, тухайн цаг үед намын удирдлагын түвшинд хүсэлт шаардлага тавиад явж байсныг сайн санаж байна" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Нэгдэхийн давуу тал олон байна. [202.131.225.53] 2021-03-05 00:48:36

Одоо нэгдэх ч аль алинд нь АШИГТАЙ үйл явц юмдаа. Гадаад, дотоодын нөхцөлийг л шинжлээд үз л дээ. МАН тэгэхлээр хаа сайгүй л ХҮЧИРХЭГЖИЖ байна. Орос, Хятад хоёрын дэмжлэгийг авах шаардлага байдаг. Иймд уламжлалт "сайн нөхөр" МАХН буюу МАН-ын нэрээр хоёр хөрштэйгөө ЗУЗААРААД авна. Засгийн эрхэнд БАЙНГА байна, баталгаатай ДЭМЖЛЭГТЭЙ, боломжийн эдийн засагтай, өлсгөлөн учрахгүй. Тэгээд л боллоо ш дээ.

зочин [103.10.22.67] 2021-03-04 23:32:30

баруун зүүнээрээ ялгараад салснаа зарлаа биз дээ .эрх мэдэлд яасан ариун бөгөөд асар их эд баялаг багтана вэ энэ бүхэн туйлын бузар аргаар бүтсэн ч диваажинд хүргэх туйлын үнэн гэдгийг Энхбаяр ,Хүрэлсүх хоёр яс махандаа гүн шингээн ойлгожээ.

zochin [148.253.16.229] 2021-03-04 22:26:29

Энхбаяр өөрийнхөө эхлүүлсэн үйлийн үрийг хүртэж яваа шүү дээ, яаг үнэндээ, битгий худлаа дүр шаагаад яв, чиний үед л энэ завхарсан асуудлууд эхэлсэн ш дээ, Авилга, газрын наймаа, албан тушаалд далий солгой нөхдүүд томилох энэ тэр гээд их юм байгаа даа чамд өгөр толгой минь, Бүгд чамаас эхтэй шүү, сохор Богд шиг шар дээл шаагаад эхлээ биз дээ, чи

ahmad gishiin [66.181.181.70] 2021-03-04 20:27:06

arai ch iim bolno gej bodsongui

Иргэн төлөгч. [64.119.17.65] 2021-03-04 20:15:55

Нэгдэх нь туйлын зөв.У.Хүрэлсүх Ёрөнхийлөгч болж Н.Энхбаяр Ёрөнхий Сайдын суудалд суух төлөг буулаа.

Иргэн [202.55.188.103] 2021-03-04 18:38:50

Нэгдэх нь зөв. Гэхдээ дахиж салахгүйгээр сайн бодож байгаад нэгдсэн шиг нэгдэх хэрэгтэй.?

Зочин [66.181.190.196] 2021-03-04 18:00:22

Хэ хэ. Улс төрчид бол шоу жүжигчид

Зочин [202.9.46.232] 2021-03-04 14:35:10

Negdsen deeree ugaasaa neg nam shd

зочин [103.229.123.74] 2021-03-04 14:30:35

Ер нь зүүн чигийн Монгол ёс жаяг уламжлалаа дээдэлсэн ард олондоо ээлтэй нам л одоо хэрэгтэй

Зочин [202.126.90.79] 2021-03-04 14:05:34

Ha ha heden ahiig ain, ta ner neg bichig garduul aa, bid bichgiig chin beldeed urid odor ni ogye. Tegeed ta hed bidend garduulchih, unemshiltei bh yostoi shuu.

Zochin [202.21.126.150] 2021-03-04 13:58:54

Shivshig shivshigiin har hulgaichuud. Ingejil Ulas orniig dampuuruulj bga yum. Ard tem mine yamarvaa yumand uhaantai handaachee. Iim hudalch zavaan hulgaichuudaas hol baij nulimaj zailuulah yostoi yum.

Зочин [103.57.94.223] 2021-03-04 13:27:51

Энхбаяр зайлаа муу лалар, чиний хүсэл биелэхгүй новш оо. Новшийн энхбаяр

Зочин [203.91.112.133] 2021-03-04 13:07:11

Анхнаасаа нэг байсан нам одоо эргээд нэгдэх нь тийм ч ард иргэдэд хохирол учруулах асуудал биш, харин өчигдөр Оюу толгой ахиад нэг компани байгуулаад 30 хувийг нь эзэмжиж байгаа гэж сонслоо. 70 хувийг нь хэн эзэмш дэг юм болоо. Оюу толгойнхоо хагас баялгийг өөр нэг компани байгуулаад тэрүүгээрээ ашигладаг юм байна ш дээ

Зочин [66.181.185.49] 2021-03-04 13:05:55

Тос дотроосоо өтвөл хэчүү шүү.МАХН-ын доторх Н.Энхбачр тэргүүтэй аөдгүй амьтад МАН-д их гай ланчиг авчирна даа..

Зочин [202.179.15.3] 2021-03-04 13:04:22

НИЙЛЭЭД ТАРВАЛ ТААРНА ХУДАЛЧ ХУЛГАЙЧИД

Зочин [202.9.40.199] 2021-03-04 12:16:20

Хмммммм shit хүүрийнсүг сда ер ийн төлөө амиаа тавихнээ. Hамбарваан хулгайч бас юм горьдож суугаа даа муу хулгайчууд ёстой май түй зааааа

Иргэн [202.21.107.94] 2021-03-04 11:51:42

Ер нь социализмын чиг баримжаатай нийгэм бидэнд хэрэгтэй бна

Зочин [202.55.188.106] 2021-03-04 13:30:33

Zalxuu goshnogo garch ajil xii

Зочин [103.57.94.111] 2021-03-04 11:46:50

Эд нар нийлээд нөгөө магтан уйлаад бдаг социализм коммунизмруугаа ороосой. Тэнд өнөөдөр магтан дуулагчид нь яаж амьдрахийн хархийнсан. Юуун Хойд Солонгос гэмээр юм их үзнэ дээ

Зочин [103.10.21.25] 2021-03-04 14:38:13

Яг яг.

Зочин [202.9.40.39] 2021-03-04 11:44:56

"Том зорилго" хэмээн сайхан юм ярьж нэгдээд нэгдсэн хойноо муухай аашилж "хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх " гэгч болов доо,сайн бодоцгоогоорой.....

Зочин [202.126.88.216] 2021-03-04 11:39:14

За мунхаг би бодохдоо Нэгдэх асуудал бол зөв, Гэхдээ Монгол Ардын Нам Хүрэлсүх даргаа Ерөнхийлөгч болгоод , тэгээд Энхбаяр даргад хэдэн суудал өгөөд, тэгээд л болоо, Дараа нь МАХН гэж байхгүй болно, Мэдээж эхний ээлжинд ганц хоер мянгатын зуутын даргад жижиг ажил энэ тэр өгнө л дөө, харин жирийн гишүүдэд их халтай, доод шатандаа МАН ын гишүүд хүндлэхгүй, эд нар зайлаасай гэж ад үзнэ

Иргэн [64.119.23.51] 2021-03-04 11:32:43

Хүний олон хүнээ барьж иддэггүй. Бодлогогүй намууд нэгдээд яах юм бэ. Дарангуйлахад амар гэж байна уу? Соцализмаа санагалзав уу?

zochin [202.55.188.105] 2021-03-04 11:29:50

Ard tumnee horij horichihood gants munge egch chadahgui.Hilseer yl tulgaj eruuden shuugdej.olon jil zovj bga 2 hunee ch sullaj chadahgui.hulgaich hudalchaa.So huuhnii bugs ilsen Odbayraa ch zailuulj chadahgui zuvhen erh medeliin tulee ymar aimaar ulairdag teneguud ve.MANAN 30 jild uo hiiv.

Зочин [202.55.188.85] 2021-03-04 11:12:37

Тонил зүгээр л тонилцгоо

Зочин [64.119.17.131] 2021-03-04 11:25:49

yes

zochin [202.9.41.21] 2021-03-04 11:07:44

MAN + MAXN negdej baigaa yum chin shineer " Zasag " Baiguullahan medeej oilgomjtoi shuu de ? Uur shine " Erunhii Said- tai shine - Zasagiin Gazartai bolhon oilgomjtoi baina shuu de ! "

иргэн [66.181.179.83] 2021-03-04 10:53:04

Ёстой нэгдсэн ч одоо та нараас юу ч гарахгүй өвөөчүүлээ!!!!!!!!"!""""""!!!!!!!баасан баасаа эргээд долоох гэж дээ .!!!!!!!!!!!эрх мэдэл шунал ч ёстой чөтгөр болж бна аа!!!!!!ичээчэээ өвөөдөөө!!!!!!!!!?????????

Зочин [66.181.161.70] 2021-03-04 10:50:45

ЦУСАА ГАРТАЛ ЗОДОЛДОЖ ДУУСААД ТОСОО ГАРТАЛ ТЭВРЭЛДЭХ НЬ ДЭЭ МАНГАР, МАХНИСТУУД

Зочин [66.181.161.70] 2021-03-04 10:57:42

ЭНХБАЯРАА, ХУУРАНДААД ХУЛХИДУУЛЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ. ЦААДАХ ЧИНЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОХЫН ТУЛД ВҮ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БАЙНА. БАТТУЛГА, ГАНБААТАР 2-ыг НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙН ТУЛД ХҮН АЛАХААС Ч БУЦАХГҮЙ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗ... БАТТУЛГЫГ ТАНГАРАГ ӨРГӨӨГҮЙ БАЙХАД НЬ ДЭЛДЭЖ СҮҮЛДЭЭД БАЙЖ ЕРӨНХИЙ САЙД БОЛООД ОДОО ЯАЖ ТҮГЖИЛДЭХИЙГ ХАРСАНДАА ЧИ...ХАРАМСАЛТАЙ НЬ УНАНА. УНАЧИХААД ЧАМАЙГ ХӨӨӨГӨӨД ЯВУУЛНА ДАА. ХАРЖ Л БАЙГААРАЙ.

Зочин [202.179.24.248] 2021-03-04 10:42:18

За даа Н.Энхбаяр ч ашиг л харж хөдлөнө шүү дээ , яаж ийгээд нийллээ гэхэд МАН ыг Н.Энхбаяр өлхөн бужигнуулна даа эцсийн зорилго нь энэ ч байж магадгүй. Могойг гурав тасдав ч гүрвэлийн дайтай гэдэг МАН д МАХН ын хэдэн нөхөд хэрэггүй дээ яваандаа МАХН чинь хэнд ч хэрэггүй болно одоо бол Н.Энхбаярын энерцээр л байгаа шүү. МАН бол үндэсний хэмжээний нам яаж ч муулсан энэ улс орны ачааг үүрэх хүчирхэг нам ш дээ

Will Smith [202.126.90.144] 2021-03-04 10:25:31

Тэгээд нэгдлээ гэхэд яг аль нэрээрээ явах юм бэ? Ур нэртэй хууль гэдэг шиг "Монгол ардын хувьсгалт ардын" нам уу?

Зочин [64.119.21.97] 2021-03-04 10:23:01

Нам салсан юм байхгүй, хамар Н.Энхбаяр амбицдаа хөтлөгдөж шинэ нам байгуулсан, тэгэхээр МАХН хадаг барьж ирээд нэгдэх хэрэгтэй.

Ard [172.56.42.233] 2021-03-04 10:01:34

Enkuyaeriig uls toroos yavsan cagt tor uls cevershine AVilgiin zagalmailsan eceg

Зочин [192.82.71.39] 2021-03-04 09:57:26

Энэ ер нь сайны ёр уу муугийн ёр уу.Лав сайн зүйл огт бишээ.Соц нийгэм байгуулах тийшээ хандаж байна даа.100 жил Монгол төрийг толгойлчихоод энэ улс орноо хөгжүүлчихгүй яасан юм болоо.Нэг намын дарангуйлал тогтоож эрх чөлөөг чинь боймлох бодлого явагдаж байна.Бодож сэрэх ухаарах цаг болж байна шүү ард түмэн минь!!!

Зочин [208.98.222.55] 2021-03-04 09:51:32

Ichih nuur gej algaa

Зочин [203.91.115.55] 2021-03-04 09:12:21

Монголчууд үзэж дассан, тархинд нь хадагдсан, үзэл суртлын дээд зэргийн шалгуурыг хангасан кино жүжиг. Намын ахмад зүтгэлтнүүд үзээд нулимсаа тэвчихгүй байгаа. Яг л Ким Жон Уныг ард түмэн нь балиашигладаг шиг. Уулзаж буй хүн чинь таныг харангуутаа л уйлаад унавал танд ямар санагдахав? Энэ киногоо академи авардсд нэр дэвшүүлье. Жүжигчид нь хүн чанараар авах юмгүй, хогийн авилгачид, увайгүй амитас ч гэлээ бүтээл нь үзэл суртлын шаардлага хангаж байгаа юм. Ганц оскар цавчаад ирэх ч юм билүү.

Зочин [202.126.89.195] 2021-03-04 09:04:29

Сонгууль гэхээр хүн төрлөхтөн галзуу , солиотой , тэгш хэмээ алдах новш юмаа . Өөр цаг үед банзалдагүй дээ. Нэрд нь цэвэр байсан . Хүрэлэнх МАНМАХН

Зочин [192.82.70.183] 2021-03-04 09:02:51

Iilj bgaad ergyy jenkoog nam darii

Чамд [202.126.89.195] 2021-03-04 09:07:25

Чамайг бодвол , дэлхийд аврага , монголдоо ерөнхийлч . Та юу яасныг нь гүйцэхгүй болохоор ... хэ хэ хн

Зочин [111.199.63.243] 2021-03-04 08:47:54

BUZAR. GAZRIIN HURSNUUS ARCHVAL TAARNA, USTGAH HEREGTEI, YUN NEGDEH, HEDHEH HUNII ERH ASHIG HEND HAMAATAI YUM BEE, UHEJ BAISAN SVG BATBOLD CHIN DEMJLEG GUIGAA YU, TERIIGEE SHOROND NI HIIGEEDZAILAARAI, NUDNII BULAINUUD


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.