БИ ОГОТНО БАЙСАН Ч ХАМААГҮЙ БООЖ ҮХТЛЭЭ Л ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ
Танил талтай, боломжтой айлын хүүхдүүд бүгд гадагшаа сургуульд явсан. Иргэншлээ дагаад олон залуу хөгжилтэй орныг зорьсон. Надад тийм боломж байсан ч явахыг хичээлгүй, дотооддоо амьдрахыг хүссэн, тэмцсэн. Би их мөнгөтэй болсон ч гадаадад хэзээ ч амьдрахгүй.
Халтар, утаатай гээд байгаа энэ газар чинь миний л эх орон, төрж өссөн газар шороо минь шүү дээ. Би, бид үүнийг өөрчилж, хөгжүүлэхийн төлөө зүтгэхгүй бол өөр хэн хийх юм бэ. Гаднынхан хөрөнгө мөнгө хаяад л байна.
Тэд газар дэлхийгээ хайрлах үзэлтэй ч Монголын төлөө, монгол хүн шиг шархалж, зовох болов уу. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг үг байдаг даа. Би оготно байсан ч хамаагүй боож үхтлээ л эх орныхоо сайн сайхан хөгжлийн төлөө зүтгэнэ. Дээхнэ үед барууны өндөр хөгжилтэй орон руу явсан миний олон найз өнөөдөр эх орноо гээд ирж байна. Тэд Монголынхоо тогоон дотор чанагдалгүй 15, 20 жил болсныхоо эцэст “Тэр газар нутаг чинь миний эх орон биш юм байна. Бид тэнд III сортынхон л юм байна” гээд ирдэг. Өндөр боловсролтой залуус АНУ-ын тийм компанид ажиллаж, ийм амжилттай байна гээд л сонин хэвлэлээр бичээд байдаг.
Өндөр цалин авч, III сортод орж, хөгжилтэй оронд хүчээ өгч байгаа болохоос тус компанийн хувьцаа эзэмшигч биш шүү дээ. Би монгол хүн учраас эх орныхоо хөгжлийн төлөө бүх хүчээ зориулж, сүүлчийн ганц төгрөгөө ч улсынхаа төлөө зарцуулна. Бид авдар дүүрэн алт тэврээд үхэхгүй. Үр хүүхдэдээ ч тийм зүйл үлдээхгүй. Миний орчинд байгаа таньдаг хүмүүс эд зүйл шүтсэнээс эмгэнэлт байдалд орж байгааг би харж байна. Аав, ээж нь хэрхэн ажиллаж, мөнгө яаж олдогийг огт мэдэхгүй болж. Бидний үед “NIKE”-ийн пүүзтэй болбол хайрлаж, байн байн угааж, түүнийгээ хоймортоо залах нь холг үй байлаа. Харин одоо бол дэлхийн алдартай брэндийн бүтээгдэхүүнүүд чинээлэг айлын хүүхдүүдийн үүдний өрөөнд хөглөрөх болж. Тэр хүүхдүүд амьдралын үнэлэмжгүй болж эцэстээ таашаалыг архи, хар тамхинаас авдаг болдог. Хамгийн аймшигтай эмгэнэл бол энэ. Тиймээс би хүүхдүүдээ, дүү нараа, хамт ажиллаж байгаа хүмүүсээ зөв хүн болгохыг хичээдэг.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:10
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:10
Зочин [172.58.143.89] 2021-03-06 23:43:04
Mongoliig suiruuleh avilga shudraga esnii alj baigaa hun jenko buleg elbeg batuul dorligjob ene bulegleliin geshuun baisanch jenko d arail heterlee gesen ch jenko sonsogdohgui garah gartsgui gej bs
hudalaa [202.179.21.213] 2021-03-06 15:33:57
hunii toloo ium hiigeegui hun humuusiin toloo ium hiih uu??? Alt uhsan hun eh oron gazar shoroogoo hairlaj chadah uu??? ugui!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Иргэн [139.5.219.34] 2021-03-06 06:33:47
Улс орныхоо ирээдүй,бидний үр хүүхдийн ирээдүйн төлөө үнэн шударга үгээ хэлж өөрийгөө зольж байгаа цөөхөн хүндээ бид ядаж сэтгэлийн дэм өгч байхсан.
Зочин [124.158.83.243] 2021-03-06 06:04:28
Бөөн дур
Иргэн [66.181.177.73] 2021-03-06 00:57:36
ЯРЬЖ ЧАДАЖ БАЙНАА ЁСТОЙЛ Л АМЫГ НЬ АНГАЙТАЛ ЯРЬЖ БН . ЭНЭ НӨХӨР ЯРЬДАГ ШИГЭЭ ЭХ ОРОН Ч ХҮН БИШЭЭ . БИ НҮДЭЭР ҮЗСЭН ХҮНИЙ ХУВЬД ХЭЛЭХЭД ЗААМАРЫН АЛТНЫ ХАМГИЙН БАЯЛАГ ОРДТОЙ ХЭСГИЙГ АЛТАН ДОРНОД МОНГОЛ КОМПАНИ ЭЗЭМШДЭГ ГЭСЭН . ЭДНИЙ АШИГЛАЛТЫН ТАЛБАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ НЬ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ЕЭ БУРХАН МИНЬ ЭХ ОРОН ГАЗАР ДЭЛХИЙ ТАМЛУУЛЖ УЙЛЖ БАЙНА БИЛЭЭ ШҮҮ НӨГӨӨ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧИД СЭТГҮҮЛЧИД НҮДЭЭ НЭЭ.
Irgen [202.126.89.214] 2021-03-06 00:09:05
Uchnuun hun ingej heleed turd garaad duugai bolson yum daa, odoo iim ulgert it gedeg hun alga bolsoon hu. Ajilgui humuust ajil ug, uchnuun ajillah huch boloh uilvderiin ajilchid bna.
Зочин [124.158.80.134] 2021-03-05 22:19:24
Их төрд гарахыг хүсээд бгаа хүндээ
Zochin [192.82.69.206] 2021-03-05 16:57:05
Demjij bna
Зочин [202.126.88.183] 2021-03-05 14:43:05
Энэ нөхөр мөнгө бодсоор байгаад мэдрэл нь муудчихаж. Сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Шударга хүн огт биш, зүгээр л дээрэмчин гээд л ойлгочих.
zochin [192.82.75.184] 2021-03-05 13:34:38
ene hvniig shuud erunhii said bolgochih yumsan.idej uuh ni gaigvi yum vzej nvd tailsan zuv zvil yaridag zaluu hvn
Сараа [121.101.238.60] 2021-03-05 12:23:54
Тэр барж дуусахгүй их мөнгөнөөсөө сайн санааны хандив сайн үйлсд жоохон зориулаачээ. Өвдсөн нэгний эмчилгээний зардлыг даа өлссөн нэгэнд хоол авч өг гэр хорооллын амьдрал хэцүү хүмүүст тусла. 1 тэр бусыг хүмүүст сайн үйлст зориулаач дээ
Зочин [120.18.173.36] 2021-03-06 23:01:33
Битгий хуц. Бэлэн хоол идсээр байгаад даварчихсан гөлөгнүүд. Хүний өмнөөс амьдарч байгаа биш
Батхүү [66.181.161.85] 2021-03-05 10:05:04
Энэ залууг огт танихгүй боловч дээдлэхийн дээдээр дээдэлж дэмжиж бдаг. Хүрэлсүх гэгч зугтаадаг нөхөр энэ залуугийн чигчий хуруунд ч хүрэхгүй. Их ирээдүй хүлээж бгаа шүү дүү минь. Амжилт.
монгол [122.201.31.219] 2021-03-05 11:07:23
ямарч байсан ярьж чадаж байна гэхдээ Хүрэлсүх шиг хийдэг аавын хүү олон биш дээ ерөнхийлөгч болоод эхлүүлсэн ажилаа гүйцээгээрэй Хүрэлсүхээ
Zochin [202.179.24.58] 2021-03-05 09:10:19
Zuv bodolioi lyum bna.demjinee ukhrakhgui temtserei
Turiin tuluu [36.11.225.33] 2021-03-05 09:00:35
Turiin tuluu ogtono booj uhne Savaagui nohoi sarand hutsna Durvud hun hun bish durvun shiir mah bish Edgeer ugiig MANJUUD helsen ug buguud. Mo golchuudiif tolgoi undiilguhgui bai gesen utgagui.
зочин [66.181.182.218] 2021-03-05 08:57:29
энэ залуу их зөв сэтгэж бодож явдаг юм билээ.хэлсэн үгэн бол монгол орон мал аж ахуй,газар тариалангаа түшиглэж үндэсний боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох ни чухал.бид өөрсдөө үүнийг хийнэ.дэргэд чини бна,арис шир,ноос ноолуур,сүү цагаан идээ,гээд мал аж ахуйн бүх түүхий эдийг дотоодод боловсруулах үйлдвэр хэрэгтэй.ингэж байж бид хөгжинө.өөрөөр хөгждөг зам үгүй дээ.энэ бодол сэтгэлгээ монгол залууст бгаа болов уу.үгүй болов уу.хөгжил чини хажууд бна.нэг их барууны хөгжил яриж тэнгэрийн юм яихаа залуус болисон чини дээр шүү.энэ залууг улсын ерөнхий сайдаар тавих л хэрэгтэй.ийм залуул монголыг удирдаж авч явж чадна
Зочин [148.60.92.227] 2021-03-05 08:54:03
ene hyniig erenhiilegcheer tabichih yum asan?...
Зочин [66.181.183.150] 2021-03-05 08:23:40
ганболд зөв шүү. үнэхээр зөв. эд мөнгөнд шунах нь өвчин
Зочин [202.131.243.186] 2021-03-05 07:06:22
МУ-н Ерөнхийлөгчид Т.Ганболдыг дэмжиж байна.
Зочин [203.23.199.221] 2021-03-05 06:52:17
Зөв дөө.Бид үзэг-хүрз хоёроо зэрэгцүүлэн бариад өдөр шөнө ялгалгүй зүтгэнэ.ХӨГЖИНӨ. Монгол хүн хэнээс юугаар дутуу гэж,,,,
зочин [203.91.115.46] 2021-03-05 06:24:58
ерөнхийлөгч болох гээд байгаа Хүрэлсүх гуай энэ залуугийн тал хувьд нь ч боловч эх орон ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй болоосой БУРХАН имнь.
mongol [92.38.148.53] 2021-03-05 06:03:24
mongoloo gesen setgeltei zov humuun nar hegdeh heregtei DORJHAND tai negd
зочин [103.229.123.74] 2021-03-05 05:19:28
Санаа зөв бол заяа зөв гэдэг дээ.Тан шиг бодож сэтгэдэг хүн Монголд олон байвал сайнсан. Амжилт хүсье
Эрдэнэтийн залуу [202.126.88.207] 2021-03-05 05:04:38
Ахыг унэхээр дэмжиж байна.
Зочин [202.9.40.199] 2021-03-05 04:52:12
Эр хурга
Зочин [66.181.161.21] 2021-03-05 04:23:24
Т.Ганболддоо баяр хүргэе,тэмцэл чинь ялалтаар төгсөх болтугай гэж чин зүрхнээсээ хүсье.Маш зөв сайхан зг хэлжээ,Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн ийм л бодолтой байх ёстой шүү дээ.100 хувь дэмжиж байна.
Зочин [203.91.115.50] 2021-03-05 04:22:56
Хамар их зөв байрлал дээр байгаа залуу, одоохондоо. Ирээдүйд юу болохыг таашгүй.
Зочин [103.229.121.42] 2021-03-05 04:17:58
Энгээд орилж чарлаад юунд хүрэх юм бэ насаараа идэх хоол ундтай байж амар тайван амьдраач дээ нүхэндээ баах жаргалтай ард түмэн МАН аа сонгоод нүхэндээ бааж байг л дээ нүүрсээ түлээд. Мөнгөтэй бол энэ хогийн улсаас дайжиж дүрвэмээр л байна шүү.
Zochin [202.126.90.15] 2021-03-06 03:41:33
Eh ornoo doord uzeed suuhaar yavaach dee. Gants chamaar dutav gej. Daijmaar baival uheh hun hanisag gedeg shig busdig buu uruu tataach
Зочин [103.80.210.103] 2021-03-05 04:13:51
Зөв сэтгэлтэй, зөь бодолтой, монголоо гэсэн сайн залуу гэж бодож хүндэтгэж явдаг.
Зочин [202.126.88.191] 2021-03-05 03:53:39
Урьд нь сайн мэддэггүй байсан. Бас нэг цээж баян биз гэж боддог байв. Танайд хоноё нэвтрүүлгээр гарахад хүндэтгэх сэтгэл төрсөн. 30 пүүз үүдэндээ өрсөн залуус байна энэ бахархал нь бололтой
Zochin [202.126.90.15] 2021-03-06 03:44:22
Am mehend unaj hanalaa shuudee. Mongolchuud mini ev negdlee hicheej yum hiij chadah Hurelsuhee demjsen ni deer shuu dee. Busniulagchdin ugiig buu too
Зочин [103.212.119.52] 2021-03-05 03:41:16
Uneniig heljee. Hamgiin gol ni uhaarch oilgoh ni hed bol doo.
zochin [66.181.177.211] 2021-03-05 03:41:06
Zov bodoltoi zaluu shuu. Demjij bnaa
kkk [69.138.215.127] 2021-03-05 03:34:18
Gaigui demjdeg baisan chini Elchin Saidaar tomligdood yvaxad ni durgui hureed haysan da. Elchingiin sandalaar amaa tagluulsanda.
зэт [103.26.195.48] 2021-03-05 04:26:13
хаашаа явсийн худал бүү ярь
aagii [202.126.88.178] 2021-03-05 03:31:09
xiij buteesen ajiltai xun sanagddag.iim xumuuseer tur ulsaa zaxiruulbal uls maani xurdan xugjinu duu
Зочин [202.21.108.154] 2021-03-05 03:01:12
ЗӨВ ЗӨВ
Zochin [202.179.26.2] 2021-03-05 02:47:39
Zov schuu zov
Zayaat [202.126.88.47] 2021-03-05 02:45:31
Zov helsen ba.yhaantai myndag hun iim humuus yls oronii hogjiliig delhiin davtsand hurgene dee. Baharhaj yavdag ajil hodolmorch aguu hun mash olon yariltslagiin ynshij baisan.
Zochin [202.126.90.15] 2021-03-06 03:49:34
Songuuli bolohoor l neg ih heregtei hun bolj uuriiguu surtalchlaad baih busad tsagtaa mongolin tuluu yu hiisen be. Neg hunii zardlig daaj emchluullee. Tiim iim yum barilaa buteelee gej duuldaagui baihaa
Зөв [66.181.183.93] 2021-03-05 02:44:37
Үнэн шүү,олон жил гадаадад байгаад эх орондоо ирдэг ч Монголын нийгмийн амьдралд дасаж амьдарч чадахааргүй болсон байдаг
Зочин [202.55.191.194] 2021-03-05 02:44:36
sangiin said ni unetei hudaldan awalt hiihgui hemnelt hiine geed bhad l gaaliihan tom2 land 200 awch unaad bgaag yaah uu
Зочин [202.9.46.249] 2021-03-05 02:42:18
Ийм бодолтой залуус улам олон болоосой. Амжилт хүсье.
Зочин [103.212.118.164] 2021-03-05 02:20:03
Зөв хэлжээ