Засгийн газар вакцин импортлох аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ

Aдмин / Хууль

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав. Дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг Шадар сайд хэлж, вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэв. Аж ахуйн нэгжүүд вакцин авчран хадгалж, нөөцлөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. “Монос трейд” компани АстраЗенека, “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгсөн байна. Гэхдээ шууд нислэг зогссоноос болж тээврийн зардал нэмэгдсэн нь хүндрэл учруулж байгаад анхаарахыг хүсэв. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр гаргасан төр, засгийн гаргасан шийдвэрийг дагахын зэрэгцээ бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Аж ахуйн нэгжүүд Засгийн газрын бодлогын хүрээнд эрсдэлийг тооцсон судалгаанд үндэслэж вакцин татан авах юм.


Сэтгэгдэл

зочин [124.44.59.30] 2021-03-06 20:21:27

Яана аа, хуурамч вакцин Хятад ба зарим орнуудад зөндөө байна гэсэн үү? Жинхэнэ Файзер оруулж ирээч ээ.

zochin [202.9.46.206] 2021-03-06 13:39:50

chanarii ni alduulakh vii dee...

Зочин [203.23.199.183] 2021-03-06 12:57:19

УНДАРМАА НИЙГМИЙН ДААТГАЛААС ХУЛГАЙ ХИЙСЭН МӨНГӨӨ ӨӨРИЙН ЭМИМПЕКСЭЭРЭЭ ДАМЖУУЛЖ УГААХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.