Тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэх цэнгэг усаа хилийн чанадад “алдаж” буйг ухаарах цаг ирсэн

Aдмин / Эдийн засаг

Ливийн удирдагч асан М.Каддафи 500м гүнтэй 1300 цооногоор газрын доорх усыг олборлож Триполи, Бенгази, Сирит зэрэг хотуудыг өдөр бүр 6500000м3 усаар хангах төсөл санаачилж хэрэгжүүлсэн нь усан хангамжийн системд дээд амжилт тогтоож “Дэлхийн найм дахь гайхамшиг”-аар тодорч Гиннесийн номд бүртгэгдсэн гэнэ. Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийж олон жилийн дундаж урсацаас 8-хан хувийг байнга авбал говийн бүс рүү 1600л/с усыг дамжуулан татаж ашиглах боломжтой аж. Хэрлэн гол үерлэхдээ 100м/с хурдтай усыг 8-10 хоногийн турш хил давуулан урсгадаг нь маш том “алдагдал” ажээ. Сэлэнгэ мөрөн ОХУ-ын Байгаль нуурт 10 тэрбум м3, Онон гол Амар мөрөнд 1.8 тэрбум м3, Хэрлэн гол БНХАУ-ын Далай нуурт 650 сая м3 усыг жилд нийлүүлдэг. Тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэх цэнгэг усаа хилийн чанадад “алдаж” байгаагаа ухаарах цаг болжээ.

Судлаачдын дүгнэснээр дэлхийн дулаарал 0.70С байхад Монголд 2.20С хүрч, нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжилтөд өртсөн гэдэг. ОХУ өөрийн нутаг дэвсгэр дээр 800км3 усыг олон арван хиймэл нуур байгуулан нөөцөлж алс зайд дамжуулан ашиглаж байна. БНХАУ өмнөд хэсгийн ус ихтэй Хөх мөрнөөс хойт бүс нутаг руу 3 шугамаар Шар мөрөнг дамнуулан ус татаж ашиглаж байна. Ус, гол мөрний хүчийг ашиглах том далангуудын олон улсын бүртгэлээс үзэхэд АНУ 9265, Хятад 4688, Энэтхэг 4636, Өмнөд Солонгос 1205, Япон 1121, Өмнөд Африк 915, Канад 793, Турк 625 боомт барьсан байдаг бол Монголд 25 жижиг боомт бий. Манай орны гол мөрний усны нийт нөөцийн 60 гаруй хувь нь хил даван гадагш урсдаг. Монгол улсын гол мөрний усаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжит нөөц 56 тэрбум кВт.цаг. Одоо байгаа нь Чоно харайхын гол дээрх Дөргөний УЦС 12 МВт, Завхан гол дээрх “Улаанбоом” УЦС 11МВт хүчин чадалтай бөгөөд жилд 80 сая орчим кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр Сэлэнгэ мөрний татмаас 40 гаруй жил 800 мм диаметр бүхий хос хоолойгоор дамжуулан татаж, хоногт 60000 м3 орчим усыг үйлдвэрлэлд ашиглаж байна. Монгол улс “усны бодлого”-доо эрс өөрчлөлт хийх цаг иржээ. Мөн дээрх Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудыг байгуулснаар Монгол улсын эдийн засагт, мөн байгаль экологид авчирсан сайн муу үр дүнгийн талаар судалгаа шинжилгээ, дүн мэдээ олдохгүй байгаа нь харамсалтай.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:41

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:41

Төрөө [66.181.168.131] 2021-03-24 06:21:52

Бид зөвхөн Сэлэнгэ мөрний нийт урсацын 20% хувийг л ашиглахад бэлчээрийн даац хэтрэх болон экологийн хувьд маш өндөр үр ашигтай тоо гарна хамгийн багадаа 10тэрбум доллар шүү.

gg [66.181.185.105] 2021-03-21 06:22:57

Amerikchuud orosuudiig chadah gesen dald yavuulga

mogul [64.119.23.185] 2021-03-19 04:04:04

Orosuudiin daramtiig surj selenge, onon, herlen gluudiin usaaraa usan san baiguulj, govi nutgaa avarii. Mungu hairlah hereggui

Зочин [69.47.44.250] 2021-03-20 15:57:14

yag unen demjij baina onoodor haramlaval margaash harangadna shuu!

Зочин [139.5.219.246] 2021-03-18 15:44:42

Усансан байгуулахыг бүгд дэмжие

зочин [122.201.31.186] 2021-03-18 09:51:15

Мөнгөний төлөө говийн гүний усыг ашиглах найр тавьсан эрдэмтэдийн нэрийг дахин дахин зарлаа чээ. Монгол хүн мөн үү.

Зочин [69.47.44.250] 2021-03-20 16:06:05

zarla zarla zarla! ueiin uedee sanaj zanaj yavii!

Иргэн [192.82.69.98] 2021-03-18 09:19:30

Асуудал нь зөв. Харин аврага руу дайоаад байх нь ихл хорссон нөхдүүд бна. Бодвол 2013 онд хайгуул х йгээд хөөгдсөн ерөнхийлөгч байхдаа. Тэгж л үнэртээд бна.

Зочин [64.119.27.7] 2021-03-18 05:48:44

Хэрлэн гол жижигхэн. Барих зардал их гарч, ашиг бага. Монголын хуучин нийслэл Хархорингоос орхон голыг зүүн тийш залах нь амархан. Өндөр газраас нам газар гэвэл үүнээс өөр боломж байхгүй.

Зочин [69.47.44.250] 2021-03-20 16:07:43

ali alinaas ni odoonoos hurimtluulj usan san baiguulah shaardlagatai!

Зочин [66.181.169.6] 2021-03-18 04:14:16

Орхон голоос ч тэр, Хэрлэн голоос ч тэр тодорхой хэмжээнд ус татах нь зөв одоо говь нутгаа усаар хангах замаар уурхай үйлдвэрлэл явуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулая гэхэд ус л хэрэг болно.

Зочин [69.47.44.250] 2021-03-20 15:59:18

tiim demjij baina! gehdee tolgoi deeree mal shig luivarchdaa zalsaar baival hezee ch usan san baiguulj us nootsolj chadahgui!

зочин [202.131.243.186] 2021-03-18 04:12:50

Усны тохируулга хийх нь зөв Усан цахилгаан станц барих нь ч зөв

Буруу нэр томъёо битгий ашигла. Харин ... [202.131.225.53] 2021-03-18 03:50:15

Ус урсдагаараа урсана, Монголоос гараад л явна, энэ бол байгалын жам. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. "Алдаж" малдаж байна гэж ярих нь ч УТГАГҮЙ, ЗОХИСГҮЙ. Харин Монголоор урсаж байгаа голын усыг хэрхэн монголчуудад үр ашигтай ашиглах вэ гэдэг нь чухал. Байгалын тэнцвэрийг хадгалах, хүн амын өсөлт, аж үйлдвэржилтэд тохируулж ус ашиглалтын ДЭД БҮТЦИЙГ хөгжүүлэх, хоёр хөрштэйгээ энэ талаар ХАМТРАН ажиллах төрөл бүрийн төлөвлөгөө төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Зочин [69.47.44.250] 2021-03-20 16:10:40

baigaliin jamiig dagaval Panam Suets-iin suvguud baihgui baih bailaa! Hunii hodolmor zutgeleer usan suvag usan san baiguulahad gaihaad baih zuil baihgui. jaahan hodolmor zutgel l orno. Bitgii medemhiir!

Зочин [195.46.106.44] 2021-03-18 03:40:12

Энийг олон удаа яриад байх юм юу байсан юм бэ. Дуугүй л наад асуудлаа дотроо шийдээд чимээгүй л хийдгээ хийгээд явья л даа. Хэнээс юу асуугаад гадагш дотогш мэдээлээд байдаг юм бэ. Хэнээс ч асуухгүй, хэнд ч хүртээлгүй бидний л дотроо мөнгөө гаргаад хийх ажил. Харин хүнээс мөнгө гуйвал тэрийг чинь далимдуулаад элдэв долоон юм яриад байдаг юм. Монголоор дамжих хийн хоолойг харалтгүй Орхог-Говь төсөл, Эгийн УЦС-ын ажлууд явж байх ёстой шүү.

d [103.14.38.10] 2021-03-18 03:18:11

Herlen gol deer ene sanaliig ers eserguutsej gatsaasan hun bol BAT-ERDENE avarga shu de,yamar uchirtai gadnii erh ashigt uilchleed baidgiin boloo?

Зочин [69.47.44.250] 2021-03-20 16:01:03

herlengee herchuulehgui geed tes hondlon hevtchihej bilee teneg lalar avrgaa hat!

Зочин [150.129.143.45] 2021-03-18 02:50:35

Jiliin tal n huldyy bdag manid usan tsahilgaan stants hereggui, taishir aldag onog ajilj bga udahgui zogsoh bh

ОРОСУУД ДАВАРЧ ДАРАМТЛАЖ БАЙНА ГЭСЭН Ч ЭХ ОРОНЧ МОНГОЛ ХҮН БАЙЖ Л ТААРАА [202.179.15.3] 2021-03-18 02:21:08

АЛЬ Ч УЛС ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ АШИГИЙ СОНИРХОЛЫГ ЭХЛЭЖ ӨМНӨӨ ТАВЬДАГ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЧУУД ИХ ГҮРНИЙ ДЭЭРЭНГҮЙ ХАРИЛЦААНД БУУЛТ ХИЙГЭЭД Л БАЙВАЛ ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭЖ ЧАДАХГҮЙ . ОРОСУУД ӨӨРСДИЙНХӨӨ ГАЗАР НУТАГ ДЭЭРЭЭ ТОМ ДУГАРДАГ ЮМ БАЙГАА БИЗ МАНАЙ МАНЫ МАЛАНЦАР ХУЛЧИГАРУУД ҮРГЭЛЖ ДАГАЖ ДАЛД ОРОЖ ДАЛЖИГНААД БАЙГААГААС Л БИД АСУУДЛАА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.. ТУСГААР УЛС Л ЮМ БОЛ БИД БАС ХИЙХ ГЭСЭН ЮМАА ХИЙДЭГ БАЙХ ЁСТОЙ ...ОРОСУУД АРАЙ ИХ ДАВАРЧ БАЙНА ШҮҮ..

Зочин [69.47.44.250] 2021-03-20 16:02:10

ard tumnii songoson hulchigar hulgaichuud shuu dee!

Зочин [126.141.20.130] 2021-03-18 01:59:00

Гадагш урсгалтай голууд дээр ус нөөцлөх хиймэл байгууламж барих усан цахилгаан станц барих, хэрэгтэй. Үүнийг төрийн хар хаырцагны бодоллогоор хийх хэрэгтэй тэгэхгүй өол 2 хөрш хилийн хориг тавина. Бас усан цахилгаан станцыг оросын талаас бариулахыг хүсэхгүы учир нь сибирт их хэмжээний цахилгааны нөөц байгаа. Маш их мөнгө шүүдээ

zochin [192.82.87.51] 2021-03-18 02:23:15

tani ene sanaag Baterdene avarga hamgiin ikh eserguutsen hun de,

Зочин [43.242.243.228] 2021-03-18 01:49:16

Усан байгуулж, усны түвшинг жигд барих бодлого зөв

Зочин [103.212.119.246] 2021-03-18 02:17:51

Тийм шүү, хэрлэн хэрчигдэх ёсгүй гээд л хятад руу урсгаад байдаг хүн дээ

зочин [64.119.24.157] 2021-03-18 01:47:13

БатЭрдэнэнийн эсэргүүцэлийг яаж давах гэж байна.

Зочин [64.119.27.7] 2021-03-18 01:39:27

Усан цахилгаан станц өөрийн өртөгийг 10 жилийн дотор төлж дуусгадаг. Түүнээс хойш засвар үйлчилгээнд зарцуулах мөнгөнөөс өөр зардал гарахгүй.

Зочин [64.119.27.7] 2021-03-18 01:32:08

Миний дээдсийн нутагт эх оронч гол урсдаг. Тэнд усан цахилгаан станц байдаг. Эх ороноосоо гарч урсахгүй гэж түмнийг ундаалж ирсэн тэнгэрийн хишиг билээ. Монгол улсын газар нутаг дээр алт олборлож байхын оронд тодорхой хэдэн усан цахилгаан станц, уул усны дунд хот, суурин байгуулах хэрэгтэй. Уул ус гэдэг түмэн жилийн турш Монгол хүн, амьтанд ээлтэй сайхан байгаль дэлхий билээ.

Зочин [103.57.95.17] 2021-03-18 01:31:42

Эхний ээлжинд Хэрлэнгээ говьруугаа татьяаа адилхан Монгол орон штээ Хэнтийн гишүүд анх Батэрдэнэ гишүүн эсэргүүцэд байхаөр н гайхаад байсан гадагшаа урсгаж байхаар 8-10хувийг н авхад яахавдээ

Зочин [69.47.44.250] 2021-03-20 16:04:37

harin tiim ustai bol amidraad l baina! usgui bol amidrali sonono hichneen ih alt baisan ch sonono!

Зочин [202.9.46.100] 2021-03-18 02:07:24

Зөв. Тэр бөх энэ учрыг яаж ойлгохов дээ. Сайн ойлгуулаад өг. Ерөнхий сайд Хэнтийгээс сонгогдоо биз дээ.


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.