Өвөрхангай аймгийн голомтод 27 хүний PCR шинжилгээний хариу эерэг гарлаа

Aдмин / Орон нутаг

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувилалд бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлын 166 иргэний PCR шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 27 тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, Сэмжид-Хужирт сувилалд 23, Хархорин суманд дөрвөн хүний шинжилгээний хариу батлагдаад байна. Мөн тус сувилалд амраад Арвайхээр суманд ирсэн хоёр иргэний орон нутагт хийсэн PCR шинжилгээний хариу эхний байдлаар эерэг гарсныг дахин баталгаажуулахаар ХӨСҮТ рүү явуулав.

Аймгийн Онцгой комисс урд шөнө дахин хуралдаж, халдварыг богино хугацаанд хумих, хавьтлуудыг шуурхай илрүүлэх зорилгоор батлагдсан тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх, тархвар судлалын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг мэргэжлийн ангиудад үүрэг болгоод байна. Мөн Хужирт суманд ХӨСҮТ, аймгийн БОЭТ-өөс мэргэжлийн баг ажиллуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:23

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:23

ИРГЭН [66.181.161.47] 2021-03-24 07:30:02

ЭДИЙН ЗАСАГ ГЭХ ЮМ АА. хҮНИЙ ТӨЛӨӨ ЭДИЙН ЗАСАГ БАЙДАГ БИЗ ДЭЭ. хҮНЭЭ ХАМГААЛАХ ТАЛААР БОДОХГҮЙ ТӨР ЗАСГИЙГ ЮУ ГЭЖ ДҮГНЭХ БОЛЖ БАЙНА АА. .ХОРИО ЦЭЭРЭЭ ЧАНГАТГАЖ, ХҮМҮҮС Ч ХАРИУЦЛАГАТАЙ БАЙМААР БАЙНА. УБ хотоос шинжилгээнийхариугаа хүлээхгүй гарч болдог хүмүүст ямар хууль ямар хяналт үйлчилсэн байдаг юм бол оо. Бусдын амьд явах, өвчлөхгүй байх эрх чөлөөг үл хүндэтгэж байна. Ийм хүмүүст хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Үүргээ мэдрэхгүй эрхээ эдлэгсэдээр монгол дүүрчээ.

Зочин [64.119.27.245] 2021-03-24 14:35:04

Ёстой үнэн. Хүн амаа хадгалж чадвал эдийн засаг өсөлт бий болно.

Туул [202.179.27.217] 2021-03-24 04:16:51

Цар тахал гээд хаа сайгүй ярьж байхад юугаа хийж биеийн жаргал хайж тэнэж тийшээ очдог байна манай аймгийнхан сэтгэл амар суусан юмсан гайтай тэнэмлүүдээс болж аймгаараа өвчний уурхай болох нь яанаа

hodoo oron nutag balarlaa hen haruizlaga huleeh be [59.153.113.9] 2021-03-24 04:02:58

ongozoor bugdiin avchiraad baisan daa bolichihson yum uu

Жуулчлалын бизнес эрхлэх нь будаа. [202.131.225.53] 2021-03-24 03:38:27

Ийм байхад ч олон улсын ба дотоодын жуулчлал Монголд сэргэнэ гэж ойрын үед байхгүй юм байна. Ганц Хужирт ингэж байгаа юм чинь олон жуулчны бааз нээвэл сүйд болох юм байна. 2021 оны жуулчлалын сезон/улирал БУДАА.

Зочин [192.82.68.161] 2021-03-24 02:46:19

Хүн гэдэг амьтан юу юм юу ч биш, эдийн засаг гэж нүд хар цагаанаар эргэлдүүлсэн айхтар зүйл байна мэднээ та нар. Харин өмнөд хилийн ойролцоо сая хүн хэвтэх түр зуурийн эмнэлгийг хятадаар бариулах ажил байна.

Зочин [64.119.27.245] 2021-03-24 14:36:51

Ёстой хятадтай чинь хамт газарттай тэгшилж орхих юм шүү.

Зочин [202.9.47.51] 2021-03-24 02:34:01

энэ бол цар тахал сувилал бүү хэл халдвартаас өөр чиглэлийн эмнэлгүүд хүртэл яаж ч чхдахгүй. тарал халдвар бол тэс өөр зүйл гэж энэ ковид мэдрүүллээ

иргэн [66.181.161.28] 2021-03-24 02:32:30

Шуналын дэв болсон сувилал нэртэй төрийн мөнгө шулаачид ахмадын хөнгөлөлтийн мөнгийг идэх, улс төр хийх зорилгоор ажиллах гэж төлбөрөө 50 хувь хөнгөлөөд иргэдийг олноор нь хүлээн авч онцгой дэглэм зөрчин нутаг орныг маань өвчний голомт болгон хувиргалаа. Эздэд нь яаралтай хариуцлага тооцох хэрэгтэй. Сувилал нэртэй улс төрийн үйл ажиллагаа явуулдаг газар шүү дээ. Хуульхяналт гэж байна уу. Одоо өөрсдийгөө зөвхөн эмчилгээний заалттай эмнэлэгийн бичигтэй иргэдийг хүлээн авдаг гэж өмгөөлж сууна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.