Сайхан цаг ирэхэд муухай дурсамжаа мартахыг хүсдэг

Aдмин / Эдийн засаг

Хүн төрөлхтөн коронавирусийн тахалтай нүүр тулаад жил хагасын хугацаа өнгөрлөө. Дэлхий даяар сая хол давсан тооны хүн ковидоор нас бараад байна. Улс орнууд хилээ хааж, аялал жуулчлал таг зогсож, эдийн засгийн урсгал ч удааширч, дэлхий дахинаа нэгэн хүндхэн сорилтыг давж байна. Гэсэн хэдий ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, үйл явдал өрнөсөөр л байгаа билээ. Манайд ч мөн адил, цар тахал хүрээгээ тэлж халдвар авсан хүн хэдэн зуугаараа нэмэгдсээр байгаа ч удахгүй болох хоёр ч сонгуульд бэлдээд улс төрийн хүрээнд чамгүй үйл явдал өрнөж, чи бидээ тулж байна. Цаг гайгүй байхад, тэр бүү хэл ковидын ганц ч тохиолдол дотооддоо бүртгэгдээгүй байхад хилээ хааж, хатуу чанга хөл хорио тогтоон дүвчигнэж байж эрх баригчид УИХын сонгуульд дахин олонх болж чадсан билээ.

Дэлхийн улс орнуудад ч ээлж дараалан сонгууль болсоор байна. Израильд болж байгаа парламентын сонгуульд эрх баригч нам ялагдах нь тодорхой болж байна. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху сонгууульд ялах итгэл төгөлдөр орсон нь тодорхой юм. Өдгөө хүн амынхаа 70 хувийг вакцинжуулсан улс Израилиас өөр алга. Цар тахлын үеэр эдийн засгаа ч боломжийн авч гарсан тэрбээр ялалтандаа хэт бардам байсан байж мэдэх юм. Гэхдээ түүнийг ард түмэн нь сонгосонгүй.

Зургаан жил үргэлжилсэн Дэлхийн хоёрдугаар дайны дараа нь англичууд ч гарамгай удирдагч, ерөнхий сайдаа дахин сонгоогүй билээ. Нийт 61 улс орон татагдан орж, 60 гаруй сая хүн амь насаа алдсан дэлхийн хоёрдугаар дайнд Орос, Германы удирдагч нарыг голлон дурддаг ч тэднээс дутуугүй үүрэг гүйцэтгэсэн хүнийг Их Британийн ерөнхий сайд У.Черчиллийг гэдэг. Хоёрдугаар дайны үеэр Черчиллийн нэр хүнд 84 хувьтай байсан аж. Хүн амынх нь 70 хувь түүнийг сонсдог байв. Асар өндөр нэр хүндтэй байсан гэсэн үг. Тэгсэн хэдий ч 1945 онд болсон сонгуулиар ард түмэн түүнийг дахин сонгоогүй юм.

Нэг үгээр хэлэхэд, хүнд хэцүү цагт удирдаж байсан удирдагчдаа ард түмэн дахин сонгодоггүй аж. Тэгэхээр ард түмэн ач санадаггүй юу. Аюултай цагт удирдаж байсан удирдагчаа яагаад түлхдэг вэ?

Яагаад гэдгийг амьдралд ойрхон, энгийн утгаар нь тайлбарлах хэрэгтэй байх. Хүнд бэрх цагийн гашуун дурсамжууд, таагүй дурдатгалуудаасаа хүмүүс ямагт зайлсхийж, зугтаж байдаг. Муухай зүйл дурсахыг хүсдэггүй. Хоёр жилийн дараа гэхэд цар тахал аль хэдийнэ аюул байхаа больсон байна биз. Тэр үед болох парламентын сонгуулийн үеэр ХӨСҮТийн дарга асан Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Д.Амбасэлмаа дарга нар зэрэгцээд зурагтаар гарч ирээд “өвчний кластерыг дарсан” гээд яриад унавал хүмүүсийн сэтгэлд зарсхийсэн муухай мэдрэмж, дурсамж сэргэх нь тодорхой юм. Яг үүн шиг удахгүй болох сонгуулиар засаг төр удирдаж байсан У.Хүрэлсүх нарын хүмүүсийг ард түмэн дахин сонгох магадлал тун бага юм. Тэд өөрсдөө болохоор “Би сайн удирдсан, ард түмэн мэдэж байгаа. Намайг удирдаж байхад корона орж ирээгүй. Алаад өгнө өө” гээд л сонгуульд уухайлан ордог юм. Харин ард түмэн эсрэгээрээ байдаг. Түүний бүтэн жил хоосон хорьсон нь харагдаад, яаж сүржигнэж байсныг нь нүдээрээ харж байсан болохоор сонголтоо өөрөөр хийдэг. Таагүй дурсамж сэргээх хүнээ дараагийн жилүүдэд байнга харахыг хүсдэггүй юм. Хүрэлсүх гэхээр л хүнгүй гудамжууд ханхайгаад явган хүний гарцын дохио хоосон зайд яаж цуурайтаж байсан нь санагдахгүй байна гэж үү. Тэдний ард түмний өвчин зовлонгоор яаж улс төрийн хожоо хийж тэдний иттгэл найдвараар хэрхэн тоглосон нь шууд толгойд нь бууна. Хүйтэн жавар, дэлгүүрийн хүнсний төлөөх алалдаан, цагдаа нарын хатуу чанд дэглэм, цан хүүрэг татсан хөлдүү гудамжинд дэвхцэн зогсох төрийн албан хаагч охин таны толгойд бууна. Тэгээд хэн үргэлж ийм хөндүүр зовуурьтай цэг дээрээ даруулаад байхыг хүсэх вэ.

Тиймээс улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэх хүндээ бодолтой хандаж, шинэ залуу хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй. Ядаж эерэг харагдана. Өнөө л Ө.Энхтүвшин, өнөө л У.Хүрэлсүх, Я.Содбаатар, С.Амарсайхан нарыг хараад ард түмний цар тахлын үеийн сэтгэл зарсхийлгэм түгшүүртэй дурсамж сэргэнэ. Хэн тийм муухай дурсамж сэргээдэг хүнийг сонгох билээ.

Улстөрчид зөвхөн амин хувиа бодсон богино зайны явуургүй улс төр хийдгээ болих хэрэгтэй. Өвчин тахлын сүүдэр ч үгүй байхад хий сүржигнэн айлгаж байгаад сонгуульд ялж ард түмнээ тохуурхах. Хамаг хааж боосон зүйлээ нээж байгаад намын 100 жилийн ойгоо сүртэй тэмдэглээд өвчин дэлгэрүүлж тоглох. Өөрсдөө баярлаж аваад буцаагаад хааж хорих. Ах дүү, амраг садан, найз нөхдөө дарга болгох. Дандаа л өөрсдийнхөө эрх ашигт тааруулсан амин хувийн арчаагүй үйлдэл харагдаад байгаа юм.

Өнөөдөр та хожоод, баяжаад, нэр хүндтэй мэт, чадаад байгаа байж болно. Харин түүх мартдаггүй гэдэг. Өнгөрсөн үеийн хар цагааныг маш сайн тодруулж харуулдаг. Улс орноо хэн яаж удирдсаныг үнэн мөнөөр нь, хар цагаанаар нь ялгаад гаргаад ирдэг. Гай, гавьяа хоёр нь түүхэнд үүрд үлддэг гэсэн үг. Одоохондоо баатар мэт авирлаж байгаа хүмүүсийн үнэн мөн чанарыг тод томруун харуулна. Баатар бол баатар чигээрээ үлдэнэ. Бач нь ч бас үр хойчид нь үргэлж дагаастай явах болно. Түүх мартахгүй.

Манай удирдагчид сүүлийн зуун жилд анх удаа ард түмнээ удирдах гэж юу байдаг вэ гэдгийг саяны тахалтай жил гаруй хугацаанд үзлээ. Тэд намын гишүүдээсээ өөр хүмүүсийн төлөө, бүүр өөрсдийг нь үзэж чаддаггүй хүмүүсийн төлөө анх удаагаа сэтгэлээ чилээж үзлээ. Үнэн болхи удирдаж байна аа л гэхээс өөр үг орж ирэхгүй байна. Вакцин гараад бүтэн жил болж байхад вакцин захиалах мөнгө төсөвтөө тавиагүй байна гээд бод доо. Тэрний оронд сумын захиргаа, соёлын төвд ямар их мөнгө төлөвлөсөн байна вэ. Энэ юуг харуулж байна вэ. Ердөө л өөрсдийн үндэстнийхээ төлөө огт санаа зовж үзээгүйг харуулаад байгаа хэрэг юм. Монголчуудаа хоёр гурав хувааж, заримыг нь дайсан мэт үзэж, өөрсийг нь дэмждэг, дагаж гүйдэг хэсгээ ах дүү мэт хайрлаж ирсний гай юм. Төр барьж байгаа бол ердөө ганцхан монгол үндэстэн байдаг, тэрнээс манай намын монгол, танай намын монгол гэж ерөөсөө байдаггүй юм гэдгийг мэддэггүй явж ирсний л хор уршиг юм даа. Тэгвэл дэлхий өөр өөрийн үндэстнийг аврахын төлөө юу эсийг хийж байна вэ. Америк зэвсэг хийх мөнгөө вакцин хийхэд зарж байна, Орос, Хятад ямар хурдтай вакцин үйлдвэрлэж чадав. Бусад улс вакцин гараад ирэнгүүт нь мөнгөөр цохиж авч чадаж байна. Тэгвэл энэ хүнд үед биднийг удирдаж байсан удирдагчид ямар байв. Тэр тухай та бид бүгд харлаа. Одоо байгаагаасаа хэд дахин илүүг хийх хэрэгтэй байсан юм. Хийсэнгүй, ядуудаа биш, сэтгэл дээрээс нь боловсрол дутлаа. Бас хэт хувиа хичээх үзэл нь юм хийлгэсэнгүй. Одоо яана гэж тэднийг үргэлжлүүлэн сонгох билээ дээ.

ӨДРИЙН СОНИН Г.ГЭНДЭНДАРАМimage


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:37

Mongol oron mehej senej dyyslaa!!! [148.60.92.227] 2021-03-31 08:46:38

Mongolchyyd aa!!ta bidnii nyd chih alsiin haraa sohorson baina!erenhiilegch erenhii said nar ikhe hyraliin gisyyd deed alban tysaaltnyyd chini bas sohorson yridiin hiij irsen byzar ajillagaanaasaa syyd hamaaraltai niigem ylas oron chini zeb yabah bolomjgyi dotooddoo bye byeneen syymjilchgeej bahaan hangaj yabna!ene bol sohorsonii ilt hereg!!!!niigemeen chebersyylehiin tyld yabal zohioltoig bodoj olchgoo!!!!sasin hereggyi gelee?tegeed zeb yabj baigaa ni haana baina be?Delhii deer baigaa byh ylas ornuud sasintai baina!enyynees salan tysgaarlaj yah gesen yum be?...sasinii syrgaald hyyhediig bagaas ni zeb hymyyjiltei bolgoh ergen olon syrgaal bii!!!endees l hyn boldog yum!!!baryynii ornyyd bol hyyhed zeb hymyyjiliig olj abahdaa sasinaasaa l absan baih yum daa!!!ter ikhe syrgyyliyd chini zaluusd zeb hymyyjiliig egch chadaj baina gej ta nar bodoj baina uu?heregjij zeb hymyyjil egch baigaa gazar haana ch alga daa!!!....neg yosondoo Mongol oron senej mehej dyyslaa!!Odoo gadniihan orj irehed be

zochin [202.9.46.244] 2021-03-31 06:55:11

yamar ungursun 30 jild saikhan tsagt amidarch b.san bish kharin odoo l turiin deeremchidiig zailuulj uls ornoo abrakh ue bolood b.na...

Иргэн [124.158.97.136] 2021-03-31 06:44:30

Ялангуяа Хүрэлсүхийг хэдэн жил биш хэдэн сарын дараа онигооны эзэн болгож мэднэ...кх,кх

Зочин [202.21.109.65] 2021-03-31 03:18:49

ЗӨВ. Хуучин муу дурсамжаа хэн чсанахыг хүсэхгүй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.