НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл

Aдмин / Орон нутаг

Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" хэмээн хэлсэн гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Хотын дарга ийм зүйл ярьсан удаа байхгүй. Ингэх ч боломжгүй. Харин нийслэл 2025-2028 онд гэр хорооллыг орон сууцжуулахаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Тухайлбал,

Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд 8565 айлын орон сууц барьж байна. Мөн Ханын материалд 3000 айлын орон сууц барихаар бүтээн байгуулалтыг эхлээд байна.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ жил 5000 айлыг дулаалж, хийн халаагуурт шилжүүлж байгаа. Ирэх жил 50.000 айлыг хийн халаагуурт шилжүүлнэ. Тиймээс гэр хорооллын айлуудыг хотоос гаргана гэсэн худал мэдээллийг түгээхгүй байхыг хүсье" гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.