COVID-19: Эдгэрсэн хүмүүс хоёроос дээш сэтгэцийн тулгамдсан асуудалтай

Aдмин / Эрүүл мэнд

1918 оны томуугийн цар тахлаас хойш хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж байгаа тав дахь нь COVID-19 вирус болж байна. Анх 2019 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын далайн бүтээгдэхүүний хүнсний захаар үйлчлүүлсэн хүн амын дунд шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгааны тохиолдлууд бүрт­­гэгд­сэн нь коронавирусын халд­вар болохыг тогтоож ДЭМБ-аас гур­ван сарын 11-ны өдөр цар тахал гэж ал­бан ёсоор зарласан юм. Үүнээс хойш бүтэн хоёр жил гаруй болсон ч шалт­­­гаан, эмнэлзүйн эмчилгээ өнөөд­­рийг хүртэл тодорхойгүй байна.

Тэгвэл гадаадын эрдэмтдийн COVID-19 цар тахлын үеийн сэтгэцийн өвчлөлийг судалсан тойм судалгаанд БНХАУ-ын нийт хүн амын дунд гэмтлийн дараах стрессийн шалтгаант эмгэг 3-7 хувь, сэтгэл түгшилт 29 хувь, сэтгэл гутрал 17 хувийн тархалттай байжээ. Харин эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд сэтгэл түгшилт 12-20 хувь, сэтгэл гутрал 15-25 хувь, нойргүйдэл найман хувь, гэмтлийн дараах стрессийн шалтгаант эмгэг 35-49 хувь байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс халдвар тусаад эмчлүүлж эдгэрсэн хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд учирч байгаа эрсдлийг тандах, цаашид гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах үүднээс Монгол Улсын хэмжээнд анхны судалгааг СЭМҮТ, ХӨСҮТ хамтран хийсэн байна.

Судалгаанд ХӨСҮТ-ийн Шинэ сэргэж буй халдварын тасагт 2020 оны гуравдугаар сарын 10-наас наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд коронавирусын халдвар оноштойгоор эмчлүүлж, эдгэрсэн 147 тохиолдлыг хам­руул­жээ. Ингэхдээ тусгайлан боловсруулсан судалгааны хуудсын дагуу асуумжинд бичгээр хариулт авсан байна. Оролцогчдын сэтгэл түгшилтийг Спилберг-Ханины сорил, сэтгэл гутралыг илрүүлэхдээ түргэвчилсэн PHQ-9 сорил, нойргүйдлийг нойрны эмгэг илрүүлэх стандарт асуумжуудын дагуу тодорхойлсныг мэргэжлийн хүмүүс тэмдэглэжээ.

COVID-19 халдвар тусаад эдгэрсэн 147 тохиолдлын дундаж нас 18-65 байсан ба хүйсийн хувьд эрэгтэй 93, эмэгтэй 54 байсан. Насны бүлгээр авч үзвэл ихэнх нь 20-29, 41.6 хувь нь 20-24, 14.3 хувь нь 30-39 настай. Харин 33.3 хувь нь дээд боловсролтой, 91 хувь нь огт гэрлээгүй, 52 нь гэрлэсэн байжээ. Судалгаанаас харахад коронавирусын дэгдэлт гарснаас хойш ихэнх тохиолдлын буюу 61.9 хувь нь өрхийн орлогод өөрчлөлт ороогүй гэсэн бол 37.4 хувийнх нь орлого буурчээ.

Халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дунд сэтгэцийн тулгамдсан асуудал бий эсэхийг тодруулахад 24.4 хувь нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл гэх мэт сэтгэцийн тулгамдсан асуудалтай байснаас 77.8 хувь нь нэг, 22.2 хувь нь хоёр буюу түүнээс дээш тулгамдсан асуудалтай байв. Тэдэнд сэтгэл түгшилт 21.1 хувь, сэтгэл гутрал 6.8 хувь, нойргүйдэл 4.1 хувийн тархалттай байжээ. Өөрөөр хэлбэл, халдвар аваад эдгэрсэн хүмүүст сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойргүйдэл зонхилсон. Ялангуяа, сэтгэл түгшилт үүсэхэд эмэгтэй, гэр бүлтэй, дээд боловсролтой, цар тахлын нөлөөгөөр өрхийн орлого буурсан хүчин зүйлс хамгийн их нөлөөлсөн байна.

Харин сэтгэцийн тулгамдсан асуудал үүсэхэд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг энгийн логистик регрессийн аргаар тодорхойлоход эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин, дээд боловсролтой хүн бүрэн дунд боловсролтой хүнээс хоёр дахин, гэрлэсэн нь ганц бие хүнээс гурав дахин их. Мөн халдварын дэгдэлт ажил, амьдралд нь нөлөөлсөн хүн энгийн хүнээс 3.4 дахин их сэтгэл түгшилтэд өртөх эрсдэлтэй байсныг судалгааны дүнгээс харж болно. Тэр дундаа сэтгэл гутралын шалтгааныг тодруулахад эрчүүд эмэгтэйчүүдээс 0.22 дахин бага, халдварын дэгдэл­тийн улмаас өрхийн орлогод өөрч­лөлт орсон байдал орлого нь өөрчлөг­дөөгүй хүнээс дөрөв дахин их сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй байсан.

Нойрны өөрчлөлтийн хувьд эмэгтэйчүүд нь эрэгтэйгээс 4.4 дахин, орлого нь өөрчлөгдсөн хүн өөрчлөгдөөгүй хүнээс мөн л дөрөв дахин их байжээ. Гэтэл судалгаанд хамрагдсан хүмүүс сэтгэлзүйн зөвлөгөө авах талаар мэдээлэлтэй байсан эсэх нь тун хангалтгүй дүр зураг гарсан байна. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн 63.8 хувь нь хаана хандахаа мэдэхгүй. Харин ямар хэлбэрээр авах хүсэлтэй байгааг тодруулахад 66.8 хувь нь ганцаарчилсан, 19.4 хувь нь утсаар, 2.7 хувь нь цахимаар, 11.1 хувь нь бусад хэлбэрээр, дийлэнх нь нүүр тулсан ярилцлага хэлбэрээр ганцаарчилсан зөвлөгөө авахыг илүүд үзсэн гэж хариулжээ.

Муррая Б.Стэйн, Пето П.Роя-Бурне нарын COVID-19 сэтгэцийн өвчлөлийн 60 судалгаа, 2500 тохиолдлыг хамруулсан системчилсэн тойм судалгаанд сэтгэл түгшилт 36 хувь, сэтгэл гутрал 33 хувь, нойрны өөрчлөлт 42 хувийн тархалттай байсныг СЭМҮТ-ийн сэтгэлзүйч эмч нарын эрхлэн гаргадаг “Colorfil mind” сэтгүүлд онцолжээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-д шинэ коронавируст халдварын улмаас эмчлэгдэж эдгэрсэн 657 тохиолдлыг хамруулсан судалгаагаар эмэгтэй, гэр бүлтэй байх нь сэтгэл түгшилтэд нөлөөлж байсан нь манай улсынхтай ижил. Мөн дээд боловсролтой, хүүхэдтэй, ялгаварлан гадуурхалтад өртсөн зэрэг нь сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлж байсан бол манай улсад эмэгтэй, өрхийн орлогод өөрчлөлт орсон байх нь илүү нөлөөлсөн байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин С.УЯНГА


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:36

Abgcboort [178.159.37.28] 2021-04-07 21:10:34

https://thesiswritingtob.com/ - thesiswritingtob.com thesis formatting <a href="http://thesiswritingtob.com/ ">thesiswritingtob.com</a> help with a thesis statement

Daajav [78.69.112.79] 2021-04-06 13:45:16

Mash hund övdsön hymyyst l hamaaraltai shyy

Daajav [78.69.112.79] 2021-04-06 13:42:14

Nash hyns övdsön hymyyst l hamaaraltai

Зочин [103.10.21.25] 2021-04-06 05:51:43

Тархинд нь вирусын нөлөөгөөр гүн гүнзгий өөрчлөлт явагддаг. Тархины хялгасан судсуудыг бөглөснөөр тархи нь манарч, эргэн тойрноо гүйцэд мэдэрч чадахаа больж, өөрийгөө өөрчлөгдсөн мэт мэдэрдэг. Хүүхдүүд бол сурах чадвар нь маш их сулардаг, анхаарал төвлөрч чадахгүй болно, хичээл сурлагадаа муудна. Манайхан энэ талаар их хожуу ярьж байна. Зарим хүмүүс жирийн ханиад гээд ойлгочихсон явж байна.

Зочин [66.181.178.54] 2021-04-06 02:11:25

Угаасаа нийгэмд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нэмэгдсээр байгаа

Зочин [69.250.15.186] 2021-04-06 01:26:56

БАС ДЭЭР НЬ 70 -ААС ДЭЭШ НАСЛАХ БОЛОМЖГҮЙ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.