Архангай аймагт: Сүүлийн 24 цагт 344 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс КОРОНАВИРУС илэрлээ

Aдмин / Орон нутаг

Сүүлийн 24 цагт ойрын болон дам хавьтлын нийт 344 сорьцонд PCR шинжилгээ хийхэд шинээр илэрсэн 10 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс:

Эрдэнэбулган суманд – 6,

Эрдэнэмандал суманд – 4 тохиолдол батлагдаж, аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 95 боллоо.

Эрдэнэмандал суманд бүртгэгдсэн 4 тохиолдлын хувьд Улаанбаатар хотоос буяны ажлын зорилгоор ирсэн хүмүүс бөгөөд, УОК-ын шийдвэрээр нэг гэр бүлээс нэг иргэн шинжилгээ хийлгэж болно гэсний дагуу нөхөр нь PCR шинжилгээний сөрөг хариутай зорчин ирсэн. Гэвч эхнэрээс нь COVID-19 вирус бүртгэгдэж, ойрын болон дам хавьтлуудыг тогтоон шинжилгээнд хамруулаад байна.

Эрдэнэбулган сумын 6 тохиолдлын хувьд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас илэрлээ.

Ойрын хавьтлын 1072 хүнээс тусгаарлах байранд –22, гэрийн тусгаарлалт – 1050 иргэн байгаа бол 2-р хавьтлын 2816 иргэн мөн гэрийн тусгаарлалтад бүртгэлтэй байна.

АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ:

- Ихтамир, Эрдэнэмандал сумдад халдвар батлагдсан тул тодорхой хугацаагаар хатуу хөл хорио тогтоож, энэ хугацаанд Эрүүл мэндийн төв, ундны ус түгээх худгаас бусад бүх төрлийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан.

- Чулуут сумын Халуун ус багийн нэг иргэнээс сул эерэг тохиолдол бүртгэгдэж, сорьцыг аймгийн нэгдсэн эмнэлэгт зөөвөрлөн ирсэн бөгөөд хөл хорио тогтоон, шуурхай арга хэмжээний баг ажиллаж байна.

- Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын судалгаа үргэлжилж, сорьц цуглуулах явуулын лобаратори ажиллаж, ойрын болон дам хавьтлын судалгаагаар иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна.

ВАКЦИНЫ ЭРГЭН ТОЙРОНД:

- БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн VeroCell вакцины 4040 тун вакцин 2021 оны 04 сарын 04-ний өдрийн 23 цаг 30 минутад Улаанбаатар хотоос цагдаагийн хяналтан дор ирсэн. Вакциныг агуулахад хүлээн авч, хадгалах үйл ажиллагаанд Мэргэжлийн Хяналтын газрын байцаагч нар хяналт тавьж ажиллалаа.

- Эхний ээлжинд голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд болон тусгай үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгойгийн алба хаагч нарыг вакцинд хамруулна. Мөн ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

- Өнөөдрөөс эхлэн сумдад вакцин хуваарилан хүргүүлж, аймгийн хэмжээнд вакцинжуулалтын ажлыг эхлүүлээд байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.