Ерөнхийлөгч Х.Баттулга 8 сар хүртэл 1 сая төгрөгийг өрх бүрт нөхөн олговор хэлбэрээр олгох тухай албан бичгийг Ерөнхий сайдад илгээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.
Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.
Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 орчим их наяд төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд 1 сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.
Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу.
Жич: Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар оролцож, хэлсэн үгийг хавсаргав.” гэжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ 2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ:
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье.
Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна.
Тэд өнөөдөр амь тавьж байна. Тэд шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амьжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй.
Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна.
Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ.
Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна.
Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.
Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно.
Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд уриалж, бас хүсэж байна.
Мөн Оюу толгойн гэрээг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах тухай асуудлаар Улсын Их Хурал нэн даруй хаалттай хэлэлцэж, холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсээд байна. Анхааралдаа авна уу.
Монголчууд аа, ард иргэд ээ,
Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялгийг олигарх цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмшиж, оффшор бүсэд асар их хөрөнгө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд Улсын Их Хурлын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон тул “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гаргах цаг нь иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм! Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог.
Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхын бүлэгт захья, анхааруулъя.
Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол би төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа, дараагийн арга хэмжээг авах болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:35
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:35
Д.Гансүх [66.181.161.24] 2021-04-11 15:55:07
Оффшор бүсээс мөнгө орж ирэх нөхцөл нь бүрдсэн гэж ярьж байгаа чинь эргэлзээтэй. Орж ирээгүй зүйлийн төлөө иргэдийг хошигруулж нөгөө нэг "БУХИЙН ДООДОХЫГ ХАРЖ ҮНЭГ ТУРЖ ҮХЭВ" гэгчийн үлгэр болгох гэж байна.
Гансүх [66.181.161.24] 2021-04-11 15:49:58
Халамж буюу зүгээр байлгаж байгаад төлбөр төлөөсийг нь төрөөс хариуцдаг, бэлэн мөнгө өгдөг явдал хэрээс хэтэрлээ. Ерөнхийлөгчийн энэ санал бүр болохгүй. Өрх бүрт сар бүр 1 сая төгрөг байдаг нь юув. Ер нь халамжийг хавтгайруулах бус өрхийн ам бүл, орлого, насны онцлог, нутаг орны байршил, амьжиргааны түвшин, орон байрны онцлог гэх мэт нийгэм эзэлж буй байр суурь зэргийг харгалзах хэрэгтэй. Манж нар Монголчуудыг халамжаар угжиж байгаад ухаан санааг мунхруулан улс гэдэг стадусыг нь алга болгосон юм гээ бие дээ.
Жаргал [202.126.88.55] 2021-04-10 16:59:03
18 насанд хүрсэн хүн бүрт 500 мянга өгвбл гоё байна1
Зочин [202.21.108.171] 2021-04-10 19:00:34
Даварсан гөлөг вэ
ЗОЧИН [202.9.46.14] 2021-04-10 01:42:12
Ерөнхийлөгчөө зангарагтай бай Оффшор бүсээс мөнгө орууулж амалсанаа биелүүл ард түмнийг хагралдуулж турхирч болохгүй засаг төр тодорхой арга хэмжээ авч ажиллаж бн,
зочин [103.229.120.166] 2021-04-09 05:02:08
Бүх ард түмнээс сонгогдсон бүрэн эрхт ерөнхийлөгч гэдгийг МАН-ынхан мартаад байх юм. МАН-аа төр ард түмнээс дээгүүр таьж асуудалд хандаад байгаа нь ч ил байгаа шүү дээ. Хэн ард түмнийхээ талд байна тэр ялна
Оюутан [139.5.219.31] 2021-04-09 04:26:01
Хэзээ өгсийнбэээ дансанд лав 300к орж ирээгүйл бна
irgen [202.126.88.37] 2021-04-10 13:20:02
zowoo zow Demjij bn
Зочин [202.179.21.254] 2021-04-09 01:10:44
Demjij bn!!!!!!!!!!!!!!!!111 HUrelsnuh Hurelbaatar 2 mongogui geed bsan yasan odoo orh bolgon Ouynerdene ogch bn. Hurelsuh hudalch pizda
ИРГЭН [192.82.87.106] 2021-04-09 00:58:20
ИНГЭЖ УЛСАА ХОРЛОХОО БОЛИО НӨХӨӨР. ЗАСАГ АЖИЛ БИЗНЕС ХЭВИЙН ЯВУУЛАХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЖ ӨГӨӨД АЖИЛД СААД БОЛОХГҮЙ БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ БОЛОО.
Темuul [103.212.119.88] 2021-04-09 00:54:57
Zuv demjij bn
Зочин [122.201.31.226] 2021-04-09 00:47:39
Улс төр хийхээ болио Баттулгаа..Иргэн өүрт 300000 төг өгчихөөд байна шүү дээ..
Батсолиотой хүүр [66.181.191.196] 2021-04-09 00:47:34
Өвчтэй хар хүүр вэ? Тэр оруулж ирнэ гэж амласан мөнгө нь хаана байна? Хуцна биз.
Зочин [202.179.21.227] 2021-04-09 03:44:55
ХҮҮРЭЭ ОРООД ИРСЭН БГАА
Зочин [66.181.161.59] 2021-04-09 00:33:31
Энэ Баттулга ингээд байвал ерөнхийлөгч болно гэж бодоод байгаа юм аа даа. Горьдсон гар байна.
чи дут [103.26.195.221] 2021-04-09 00:31:38
300 мянгыг айл бүрн гишүүдн тоогоор тооцход саяаас илүү гарч бна малаа чамаас мөнгө гуйж аваагүй ард түмэн байгалийн баялагийн мөнгөнөөс о толгойн татварын өр оюутолгойн хүртэх гэж бна хөөе боловсролгүй усан тэнэг ер төй бдг биднг орос хужаа нар шоолдог бхдаа тэр путин нь чамайг тоож авч хэлэлцэхгүй дэлхий шоолдог шдээ чамайг женко монгол ийм ер төй гээд дэлхийн шившиг
Эргүүтсэн луйварчдад [203.91.119.138] 2021-04-09 00:02:31
Ерөнхийлөгчийн гаргаж байгаа зөв зүйтэй саналыг улайран эсэргүүцэж байгаа үхэж байсан новшнууд та нарын ивээн тэтгэгч луйварчид удахгүй ил болж цаазлуулах цаг нь ирнээ..
Зочин [43.228.131.159] 2021-04-09 00:01:30
ZAHIALGIIN BICHIGCHID ZAILAA. OErd SAID UURUU BAS BICHEED L... aan. ERUNHIILUGCH SHIG ZANGARAGTAI BAI L DAA
зочинд [203.91.119.138] 2021-04-09 00:03:37
зөв дэмжиж байна...Санаа сайхан бол заяа сайхан
Зочин [66.181.161.113] 2021-04-08 22:45:57
Шаа шаа өөр хэлэх юм алга
Тэнэг малд [203.91.119.138] 2021-04-08 23:59:04
Юу ч гэхэв дээ .. ёстой илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг--
Зочин [66.181.183.103] 2021-04-08 22:04:21
Сонгуулийн шоу
Зочин [103.229.121.81] 2021-04-08 18:06:43
Хулгайч Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын тэр их мөнгийг цуслаагүй бол өнөөдөр бид ямар байх байсныг, ядарсан эдийн засаг маань яаж дэвжих байсныг шударга, эх оронч аав ээжийн хүүхдүүд үнэн бодитоор ярьж хэлж байна!! Даанч халагламаар харуусмаар , гомдмоор, жигшмээр байна!!! Энэ хулгайчийг хэдий чинээ хурдан зайлуулна төдий чинээ бид хурдан зөв замдаа орно доо!!!
Зочин [103.229.121.81] 2021-04-08 17:57:43
Энэ хулгайч өөрийнхөө оффшорт нуусан мөнгөө оруулж ирээд өгөөч дээ!! Хэдэн зуун тэрбумаар нь идсэн дээ!! Төр засаг чамтай чамгүй иргэн бүрт мөнгө өгнө гэж байна !! Нэг өрхийн ам бүлийн тоогоор бодоод үзэхээр чиний худал хуцаад байгаа нэг саяаас илүү гарч байна!! Нүгэлт хар муу үйлтэй гэмт хэрэгтэн шийтгэлээ хүлээнээ чи!! Нэг удаа мултарсан, дахин мултарч чадахгүй ээ!!!!
Зочин [64.119.26.110] 2021-04-08 17:41:06
Ерөнхийлөгчөө. Надад 1санал байна. Их дээд сургууль төгсөөгүй ч гэсэн гадагшаа хэлний бэлтгэлд явж баймаар байна. Та бодолцож үзээрэй. Гадагшаа хэлний бэлтгэлд сурч мэдье гэсэн олон залуус байдаг ч гадаад орноос тавьж байгаа шалгуур нь их өндөр байдаг юм билээ. Жишээ нь: нас заачихсан тэгж болохгүй биздээ надын бодол.
Зочин [103.229.122.143] 2021-04-08 16:33:00
Хуримтлалгүй цалингаас цалингийн хооронд тэсэж амьдардаг ард иргэдэд хүнд үеийг давахад тус нэмэр болж монгол улсын төр нь ард түмнээ, айл өрхөө цар тахлын гамшгийн үед эдийн засгийн хүндрэл түүнээс үүдэх хоол тэжээлийн дутагдал түүнээс улбаалан өвчлөлд нэрвэгдэх эрсдэлээс хамгаалж байгаа зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төрийн бодлого гэж ард иргэд ойлгож хүлээж байгаа ...
Цэцэг [202.126.88.46] 2021-04-08 16:25:53
Зөв л зүйл хэлсэн байна,өгөх боломж байгааг хэлсэн байна, Америкт сар бүр өгч байна,яагаад болохгүй гэж
Зочин [202.55.188.85] 2021-04-08 16:14:44
мөнгө өгчөөд байхад чинь энэ нээрээ үнэн IQ муутай гар юмаа дуугайл байж байгүй. дээд боловсрол эзэмшсэн зөвлөх энэ тэр байдгүймуу
Зочин [103.26.195.4] 2021-04-08 16:00:16
За чи зайлж үз хуцаж байдаг
ZOCHIN [202.9.40.223] 2021-04-08 15:18:39
Zgr poprohgu baij chaddgui naasn 4 jil hudla yrilaa odo 300k iin surgaar dahuad l nuguuhuu yriad baih yum odo suuld ni bi huutsulduj baij ugsun boloh vi de. Muu sda chin
Zochin [64.119.26.110] 2021-04-08 17:43:14
Chi avahaa bolichih 4jil dahiad songon za
Зочин [59.153.114.202] 2021-04-08 15:15:40
Өрх бүрт биш иргэн бүрт өгсөн нь шударга байна. Баттулга дандаа л ингэж нугалаа гаргаж нэг хэсгийг нь баярлуулж нөгөө хэсгийг нь гомдоох юм хийхийн. Тэр ахмадуудыг яаж зээлтэй зээлгүйгээр нь ялгаж олон ахмадын голыг харлуулж нүд аниулав даа. Одоо өрх гэж нугалаа гаргалаа. Ганц бие хүмүүс гэрлэлтээ батлуулаагүй залуус яахын.
Зочин [174.89.38.198] 2021-04-08 15:12:56
ХамагМонгол гуай таны толгой жаахан юмны ялгааг ойлгохгуй байна даа .Энэ хун чинь чиний ядуу толгойгоогоор чинь тоглоод байна Чи л ганцаарай дэмжиж байх
Зочин [192.82.90.145] 2021-04-08 14:54:51
Эвий дээ энэ нэг амьтан 3 жил монгол бичиг заалгаад сүүлийн жил сурсан монгол бичигээ тв р заагаад хугацаа дуусах шив
Зочин [202.9.41.2] 2021-04-08 14:52:08
Eronhiilogchiig ugaasaa l demjine tetgeweriig teglej ahmad nastnuudaa demsen mundag tanis ajiliin amijilt husii
Зочин [64.119.26.110] 2021-04-08 17:46:04
Mundag shuu manai erunhiilugch, bas tsarailag. Ulsiin min nuur tsarai iim l hun bh ystoi. Harts deeguur unen turhtei
Зочин [80.215.156.229] 2021-04-08 14:47:48
Насанд хүрсэн хүн бүрт ганц бие хүн яах юм
Батаа [202.9.46.166] 2021-04-08 14:27:49
Ерөнхийлөгч маш зөв цэгцтэй хэлж бна. Таныг дэмжнээ.
Zochin [202.179.26.176] 2021-04-08 14:24:05
Zorigtoi baigaarai, 1000000 togrogiig avna, Jenco Battulgaa amjilt chusei.
Зочин [59.153.112.72] 2021-04-08 14:11:28
Yamar sonin yum be Zasgiin gazrinhaa hiisen ym bolgonig eserguutserd ch bgam uu Esvel uguisgeed bgam uu Uchir n oldohgui l yum bolj bn do
Зочин [103.57.94.100] 2021-04-08 14:07:10
МАН цаашаа
Зочин [103.57.94.100] 2021-04-08 14:06:08
Ерөнхийлөгч Баттулга гыг дэмжинэээ
Зочин [37.173.163.172] 2021-04-08 14:01:44
Bayarlalaa eronhiilogchoo
Зочин [202.9.47.5] 2021-04-08 16:15:56
1 сая тёгрөгийг нь авчихаад баярла. Ерөнхийлөгч юм бол офшорын мөнгийг нь оруулж ирчих нь яасийн. Чадахгүй юмаараа бүү поппорд.
жонхуу боль [103.26.195.221] 2021-04-08 14:00:48
түвд женко хуцалгүй дуугай бгаарай чи чамайг дахиж сонгохгүй шүү сонгуулиар яаж нэр двшиж гарч ирэх вэ л гэжбодож заль зохиож суугаа биздээ оюу толгойн татварын өрний мөнгөнөөс тараах гэж бгаа гурванзуу мянга чинь чиний халааснаас биш ард иргэдн татварын л мөнгө шдээ байгалын баялгасаа л хүртэж бгаа юм иргэд дансжуулахад хугацаа орно гэж хуцах юм иргэдн банкуудын дансруу хийхэд л болох шүү дээ хаан төр хас худалдаа хөгжил голомт гэсэн банкуудын иргэдн данс бгаа хөгшин залуу оюутнууд ч банкны данс карттай болчихсон шдээ бүүр хүүхдн карт хүртл бгаа 1072 данс хүүхдн мөнгө данс тэтгэврн дансгүй хүмүүс нь яаж мөнгө авах юмбэ
Зочин [103.57.95.135] 2021-04-08 13:57:38
ЖЕНКО ОДОО ПОПРОХОО БОЛИОД ЗАЙЛЖ ҮЗ.
Зочин [103.140.11.234] 2021-04-08 13:48:28
ЗГ ын шийдвэрийг ичихгүй өөрийн гавъяа гээд наачих юм даа. Улаан мөнгөний мэдэлгүй байж мөнгө ярьж Гүйцэтгэх засаглалын ажилд хутгалдаж байдгаа боль жонхуу. Гадаадад 4 их наяд байгаа юм бол ил тод зарла. 30 гэр бүл гэж 3 жил ярьсан хаана бна тэд чинь. Өөрийн офшорынхоо талаар хариу өг жонхуу гуай.
Зочин [66.181.161.98] 2021-04-08 13:35:25
Ерөнхийлөгчийн шийдвэрийг \ санаачилагыг анхнаас нь \ ард иргэд дэмжиж байсан , аминд тулсан энэ хүнд үед бүр эрчимтэй - эрч хүчтэй , ил цагаан дэмжих болно . УИХ -ын ил цагаандаа гарсан \ МАН -ын даалгавараар \ зөрүүдлэлийг олон нийт нүд салгалгүй ширтэж байгаа - дотор хүнтэйгээ ч асуудлаа шийдчихсэн , гадна иргэдтэйгээ ч тохиролцоцгоочихсон байгаа ...
Хамаг Монгол [202.9.46.224] 2021-04-08 13:19:09
Монголын баялгийг улайран цөлмөж байгаа сүрэг араатны эсрэг ард олноосоо сонгогдсон Ерөнхийлөгч Х. Баттулга маань эрс, шийдэмгий тууштай тэмцэж байгаад Монгол хүмүүс бид гүнээ талархаж байна. Бузрын шуналд идэгдсэн МАН -ын бүлгийн бусармаг үйлийн эсрэг Та, бидний тэмцэл ялах нь дамжиггүй!