“Вакцинжуулалт дуусч, тархалт намжсан үед хичээлийг танхимаар оруулъя”
Цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойш бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа дэлхий нийтээрээ цахимд шилжээд байна. Манай улс олон улсын жишгийг даган их дээд сургуулийн оюутнууд өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш цахимаар хичээлээ судалж байна. Гэвч олон жилийн турш танхимаар хичээллэж байсан Монгол Улсын тухайд цахим хичээл, зайны сургалт гэдэг багш болоод оюутнуудын хувьд томоохон сорилт болж, сургалтын чанарын тухай асуудлыг хурцаар хөндөх болсон. Нэг талаас оюутнууд техникийн болон бусад шалтгаанаас үүдэн цахим хичээлээ бүрэн дүүрэн судалж чадахгүй, зарим багш нар хичээлээ цаг тухайд нь оруулахгүй, ном, сургалтын материал хангалтгүй байгаа тул төлбөрөө бууруулахыг шаардсан. Харин нөгөө талаас их сургуулийн захиргаа болон багш нар цахим хичээл багшийн ачааллыг өмнөхөөс нэмэгдүүлсэн тул төлбөрийг бууруулах ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Хичээлийн шинэ жил тун удахгүй дуусах гэж байгаатай холбоотойгоор халдвар намжсан ч оюутнууд танхимаар хичээллэх үү, эсвэл үргэлжлүүлэн цахимаараа хичээллээд төгсөх үү гэсэн асуултын хариултыг олохыг хичээлээ. Оюутнуудын тухайд нэг хэсэг нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад танхимаар хичээллэхийг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь хэдхэн сар сурахын төлөө хөдөө орон нутгаас очвол зардал их гарах тул цахимаараа үргэлжлүүлэн суръя гэсэн байр суурьтай байна.
ШУТИС-ийн гуравдугаар курсийн оюутан Т.Батдэлгэр: “Оюутны байр халдвар тархах эрсдэл өндөр”
-Тавдугаар сараас хичээл эхэлбэл хоёрхон сарын хугацаанд оюутны байр оюутнуудыг хүлээж авахгүй гэсэн. Тэгээд ч оюутны байранд 200-300 оюутан ариун цэврийн өрөөгөө хамт хэрэглэдэг тул халдвар тархах эрсдэл өндөр. Байранд амьдардаг хүүхдүүд өрөө түрээсэлж эсвэл айлд амьдарна. Ихэнх түрээсийн байр 1-2 сарын хугацаагаар суулгахгүй. Хамгийн багадаа зургаан сараар төлбөрөө төл гэдэг. Сарын төлбөр нь дунджаар 500-600 мянга, хажуу өрөө 250-350 мянга байдаг.
Нэмэлтээр барьцаа шаарддаг. Урсгал зардал нэмэгдэнэ. Хөл хорионы улмаас өрхийн орлого буурч төлбөрөө бүрэн төлж чадахгүй байгаа тул дээрх зардлуудыг төлөх боломж хомс. Оюутнуудын ихэнх нь хөдөө орон нутгаас очих тул нийслэлээс орон нутагт халдвар тархах эрсдэлтэй. Тиймээс сүлжээний асуудалтай, ном, сурах бичиг дутмаг ч гэсэн цахим хичээлээ үргэлжлүүлэн судлах нь зөв.
МУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан С.Мөнхгэрэл:“Танхимын сургалтын агуулгаас хоцорлоо”
-Караоке, паб, кино театр гэсэн олон хүн цугладаг халдвар тархах эрсдэлтэй газруудаа нээчхээд их сургуулиудыг танхимаар хичээллүүлэхийг хориглоод байгааг ойлгохгүй байна. Миний хувьд нэгдүгээр курсийн хоёрдугаар улирлаас эхлээд цахимаар хичээллэлээ. Шинэ оюутан учир ойлгохгүй зүйлээ цаг тухайд нь багшаас биечлэн асууж, номын санд сууж нэмэлтээр судалж чадахгүй хэцүү байна. Танхимын сургалтын агуулгаас маш их хоцорлоо. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд халдварыг намжаах тал дээр хийсэн зүйл юу ч алга. Эцэст нь төлбөрөө төлөөд юу ч сурч чадахгүй үлдэж байгаа оюутнууд хохирч үлдлээ. Биднийг халдвараас сэргийлж байгаа хэдий ч цахим хичээлээр бүрэн дүүрэн мэдлэгийг олж авч чадахгүй байгаа тул танхимыг хичээлийг эхлүүлж өгөхийг хүсч байна. Хувь оюутан маскаа тогтмол зүүж, гараа ариутган, сургууль, гэр гэсэн маршруттай явбал халдвар тархах эрсдэл тийм ч өндөр биш гэж бодож байна.
ХААИС-ийн гуравдугаар курсийн оюутан Б.Төрмөнх:“Дадлагын хичээлийг танхимаар оруулах хэрэгтэй”
-Арга ядлаа гэхэд дадлагын хичээл буюу практик хичээлээ танхимаар, онолын хичээлээ цахимаар ормоор байна. Багш нар болон тухайн газартайгаа биечлэн уулзаж, дадлагаа хийж байж чухал мэдлэгээ олж авдаг. Гэтэл хөл хорионы улмаас орон нутагт ирсэн учир дадлагаа хийх боломж алга. Байнга дата авч, өдөржин утас эсвэл нөтбүүк ширтлээ гээд сурсан зүйл алга. Дадлагын хичээлийг цөөн цөөнөөрөө цуглаад, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад танхимаар оруулаасай гэж хүсч байна. Үгүй бол төлбөр төлсөн хэр нь сурсан зүйлгүй төгслөө.
МУБИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан С.Болортунгалаг: “Цахим хичээлээ үргэлжлүүлэн үзээд төгсье”
-Нэг сар орчим хугацааны дараа сургууль амарлаа. Халдварын тархалт өндөр байгаа үед цахим хичээлээ үзээд төгсөх нь зөв гэж бодож байна. Учир нь өнгөрсөн жилээс эхлэн цахимаар хичээллэж байгаа тул хичээлээ үзэхэд ямар нэгэн саад алга. Багш нарын цахим сургалтын чанар ч эрс сайжирсан. Олон төрлийн платформ ашиглан лекцээ үр дүнтэйгээр зааж, онолын хичээлээ тогтмол цахим сургалтын системдээ оруулж байгаа. Тиймээс халдвар намжаад тавдугаар сар гарсан ч цахим хичээлээ үргэлжлүүлэн үзэх хүсэлтэй байна. Цаг үетэй дасан зохицож, бэрхшээл ярих бус боломжийг эрэлхийлвэл цахимаар чанартай мэдлэгийг олж авах боломжтой.
Харин их сургуулийн удирдлагуудын зүгээс халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явцаас хамааран сургалтыг танхимаар хичээллүүлэх нь оюутан болоод багш нарт үр дүнтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ талаар МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Х.Тамир “Халдварын тархалт буурч, вакцинжуулалт дуусчихвал төгсөх ангийн оюутнууд, дадлага хийх болон диплом бичих оюутнууд танхимаар хичээллэх нь үр дүнтэй. Онолын хичээл үзэж байгаа болон бусад курсийн оюутнууд ойлгохгүй зүйлээ багшаас асуух, үзсэн хичээлээ бататгахын тулд танхимаар хичээллэж болно. Гэхдээ таван сар гараад амралт эхлэх тул богино хугацаанд хичээл үзчихээд буцсанаас төгсөх курс, дадлага хийх оюутнууд Улаанбаатарт ирж, танхимаар хичээлэх нь илүү үр дүнтэй байх болов уу. Хичээлээ тогтмол, идэвхтэй үзэж байгаа оюутнуудын тухайд цахим хичээлдээ сэтгэл ханамж сайтай байна. Харин техник төхөөрөмжийн асуудал, интернетийн сүлжээнээс хамааран хичээлдээ идэвхтэй оролцож чадаагүй оюутнууд сэтгэл ханамж тааруу байна гэсэн судалгаа гарсан. Гэхдээ цахим хичээлийн үр дүнд тухайн суралцагчийн бие даах чадвар гэсэн зүйл нөлөөлдөг” гэж ярилаа. Бусад сургуулийн тухайд мөн адил халдварын тархалт, вакцинжуулалтын явцаас шалтгаалан төгсөх курсийн оюутнуудыг танхимаар оруулах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн юм. Манай улс хүн амынхаа 60 хувийг долдугаар сардаа багтаан вакцинжуулж дуусгахаар зорьж байна. Тархалтыг хумьж, вакцинжуулалтаа хурдасгаж чадахгүй байгаа Засгийн газрын оновчгүй үйл ажиллагааны шанг хамгийн ихээр хүртэж байгаа нь өнгөрсөн жилээс хойш цахимаар хичээллэж байгаа оюутнууд юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДОЛЖИНЖАВ
Сэтгэгдэл
gwhqkdwnr [218.65.122.146] 2021-06-02 07:30:54
Мэдээ.МН [url=http://www.g28v6wpi24b3cd4w43g3hu55348xh2njs.org/]ugwhqkdwnr[/url] gwhqkdwnr http://www.g28v6wpi24b3cd4w43g3hu55348xh2njs.org/ <a href="http://www.g28v6wpi24b3cd4w43g3hu55348xh2njs.org/">agwhqkdwnr</a>
mdjrtylmce [182.89.80.201] 2021-05-21 02:49:11
Мэдээ.МН mdjrtylmce http://www.gfex668q5i678e19vhy1r6ugb2r712c4s.org/ [url=http://www.gfex668q5i678e19vhy1r6ugb2r712c4s.org/]umdjrtylmce[/url] <a href="http://www.gfex668q5i678e19vhy1r6ugb2r712c4s.org/">amdjrtylmce</a>
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:52:15
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:52:15
Анна [188.122.82.146] 2021-04-15 22:33:14
Здравствуйте! Хотите получать ещё больше заявок? Есть быстрый способ это осуществить - контекстная реклама! Мы предлагаем настройку рекламы в Яндекс.Директ или Google.Реклама по весенней цене! Наши сертифицированные специалисты настроили уже свыше 100+ рекламных компаний, потратили свыше 1+ млн рублей и привели больше 500+ млн лидов! Хотите получить стабильный поток заявок с рекламы? Отправьте слово "Цена "и укажите адрес вашего сайта "______" на почту freeauditsite@gmail.com
Дмитрий [31.31.105.242] 2021-04-15 17:00:12
Представьте, что Ваше коммерческое предложение отправлено в формы обратной связи миллиона сайтов. Как считаете, сколько заявок Вы получите? Представьте, что даже всего 1% обратили внимание на Ваше предложение, это 10 000 человек. Даже если 1% из них целевые, это 100 потенциальных клиентов, которые хотят заказать Ваш продукт. Но все зависит от Вашего направления. Например, вряд-ли предпринимателю из Санкт-Петербурга будет интересна доставка пиццы в Сочи. Но если Вашу услугу можно заказать онлайн или у Вас B2B направление (любые услуги, в которых целевая аудитория другие компании/предприниматели), то такая реклама идеально для Вас подойдет. Например, Вы фрилансер, маркетолог, у Вас интернет-магазин или даже продаете мед.маски оптом. Большой плюс рассылки по формам в том, что т.к. львиная доля ЦА владельцы/администраторы сайтов, поэтому средняя платежеспособность ЦА высокая. Конечно, среди миллиона сайтов будут и сайты-блоги, далеко не все получатели будут целевыми. Но из-за очень больших объемов, даже 1% = огромный охат. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Хотите, составим для Вас коммерческое предложение, согласуем с Вами и запустим рекламу? Свяжитесь с нами в течении суток и в качестве бонуса составление оффера будет бесплатным. Все подробности также отправим в ответном сообщении. Наш E-mail: arsatithos1987@mail.ru ВАЖНО: Пожалуйста, в сообщении указывайте Ваш контактный ватсап либо телеграм, для удобной и более оперативной связи. Названивать или использовать Ваши контакты для какой-либо другой цели, кроме оперативной связи мы не будем. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, руководитель команды Formarketing.
Роман [31.31.105.242] 2021-04-14 21:11:44
Добрый день. Меня зовут Никитин Роман Викторович. У меня коммерческое предложение для Вашего руководителя. Пожалуйста ознакомьтесь с предоставленной информацией и вы сможете увеличить прибыль вашей компании на 30-40%. За счет чего? А вы знаете что доля пропущенных звонков в Вашей компании может составлять 30-40% от общего числа поступивших звонков?! А почти каждый пропущенный звонок - это, как правило, потерянный клиент и упущенная выгода. И это не рекламный слоган, а реальная статистика! Используя Виртуальную АТС, вы сможете отследить каждый звонок в Вашу компанию и вернуть "потерянных" клиентов. Виртуальная АТС - облачная технология, которая позволяет объединить все мобильные и стационарные телефонные номера вашей компании в единую корпоративную сеть (даже если они находятся в другом офисе, в городе или стране), автоматически распределять входящие вызовы на свободных сотрудников, совершать множество одновременных звонков, одновременно принимать множество звонков на один номер, вести статистику и запись разговоров, отслеживать пропущенные звонки и возвращать "потерянных" клиентов, переводить входящие вызовы на нужного сотрудника без разъединения связи, использовать голосовые сообщения вместо гудков, а также интегрировать корпоративную телефонную сеть в IT-системы клиента, что дает эффективные инструменты контроля и управления сотрудниками и клиентами, сбор и анализ статистики. Более подробную информацию о принципе работы Виртуальной АТС и ее возможностях вы можете получить на нашем сайте https://vats.com.ua/ или написав мне на почту admin@vats.com.ua Проконсультируйтесь с нашим специалистом. Вы ничего не теряете, но можете значительно повысить качество вашего бизнеса и не терять прибыль из-за "упущенных" звонков... Жду ответа, с уважением Роман Никитин
zochin [66.181.186.168] 2021-04-14 12:14:07
ЗА ОДОО Ч ЭРСДЭЛ БҮҮҮР ХҮНДРЭЭД БАЙХАД ХЭН ҮХЭХИЙГ БОДОХ УУ ДЭЭ
Уншигч [119.40.98.177] 2021-04-14 09:44:56
Завхарсан ч юм болж байна. даа
Зочин [103.26.195.71] 2021-04-14 06:26:30
zuw sh dee.covid19-iig buren arilsan hoino tanhimaar hichelluuleh yostoi.ter boltol onlainaar oruulsan ni mash zuv shiidver
tusa [66.181.168.82] 2021-04-14 04:44:56
Халдвар УБ хотод 1000 давлаа. Цагийн байдал нэн хүндэрлээ. Хөдөө орон нутгаас 100 гаруй мянган оюутнаа УБ хотод татан сургах асуудал байхгүй болсон Халдварын тархалт өргөн хүрээнд эрчтэй нэмэгдэх магадлал өндөр болно. Тиймээс танхимын бус сургалтын олон төрлүүдөөс хамгийн оновчтойг сонгох асуудал тулгамдсан асуудал боллоо. Л.Энх-Амгалан сайд даруйхан УОК болон Засгийн газрын хурлаар оруулж шийдвэрлүүлэх хэрэгтэй байна даа.
ard [202.126.89.177] 2021-04-14 04:14:17
зөвшдээ дэлхиин хөгжилтэй оронууд сандарч баына бүгд зүгээр болхооор оруул
Зочин [64.119.21.70] 2021-04-14 03:10:09
Энэ хичээлийн жилийн сургалтын хугацаа дуусахад төрийн өмчийн их сургуулийн хувьд хичээллэх 1 сар, цаана нь шалгалт, дипломын ажил хамгаалах 2 долоо хоног үлдсэн байна. Иймд цахимаар дуусгах нь зөв. Коронавирусын халдвар их өндөр, нас баралт ч буурахгүй байгаа үед ЕБС-ийн хичээл, шалгалтыг ч цахимаар дуусгах хэрэгтэй. Сурагчид зун сайн амарч авах ёстой. Ирэх намар л танхимд хичээллэвэл зохино.
Зочин [64.119.20.243] 2021-04-14 02:56:42
хүмүүс айсаар л байгаа танхимаар ороход анги дүүргэлт 10% байх болов уу даа. ахлах төгсөх анги арай их дүүргэлттэй байна байх