Ө.Шижир: Монгол улс эрх зүйт төртэй ардчилсан улс мөн юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж таарна
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцлаа.
-Та манай сонинд анх удаа ярилцлага өгч байна. Чуулганы танхимд та нэлээд ширүүн шүүмжлэл хэлж байр сууриа илэрхийлж олонтаа мэдэгдэл, мэдээлэл хийсэн байдаг. Сүүлийн үед улс төр нэлээд бужигнаж байх шиг байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар одоо ямар ажилд төвлөрч ажиллаж байна вэ?
-Ажлаа хүлээж авснаас хойш анх удаа өдөр тутмын хэвлэлд ярилцлага өгч байна. Чуулганы танхимд бол УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, мөн хэлэлцэж байгаа зүйлтэй холбогдуулан ЕТГ-ын даргын хувьд байр сууриа илэрхийлдэг. Хурц ч юу байхав. Тухайн хэлэлцэж буй асуудлыг хэт мушгин гуйвуулж, улстөржүүлж байгаад шүүмжлэлтэй хандсан маань тэгж санагдсан байх. Улс төр бужигнаж байгаа ч төрийн ажил явдгаараа явах ёстой. Манай Тамгын газар бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба байдаг. Энэ утгаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба ч гэх юм уу бусад хамаарал бүхий байгууллагуудаас өөр. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөөг боловсруулах, холбогдох ажил, арга хэмжээг хариуцан гүйцэтгэх, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчид туслалцаа үзүүлэх зэрэг цомхон мэт боловч маш өргөн хүрээний ажлыг хариуцдаг.
-Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлж томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавьсан ч хүлээж авсангүй. Энэ талаар таны байр суурь?
-Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Ерөнхийлөгч энэхүү хоригоороо Улсын Их Хурлаас Үндсэн хууль болон бусад хуулийг биелүүлж ажиллахыг шаардсан. Харамсалтай нь Улсын Их Хурал хүлээж авсангүй. Энэ нь таны түрүүн хэлсэн шиг улс төр бужигнаж байгаатай, угтаа улс төрийн нам төрийн дээр гарч будлиан хутгаж байгаатай л холбоотой. Би залуу хүний хувьд сүүлийн үед өрнөж буй зарим нэг зүйлд их санаа зовниж байгаа. 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг засна, үр дүн гарна гэдэгт Монголын ард түмэн итгэж, найдаж байсан. Тэгж ч сурталдсан. Харамсалтай нь эрх баригчид иргэд, сонгогчдынхоо энэ их итгэлийг хөсөрдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улам төгөлдөржүүлж, амилуулах ёстой салбар хуулиудаа зөвхөн өөрсдийн явцуу эрх ашиг, сонирхолд нийцүүлэн баталж, засагдах ёстой завхрал, гажуудлыг улам төгөлдөржүүллээ.
Тухайлбал, Ерөнхийлөгч хоригтоо “Улсын дээд шүүх бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүртлээ, гагцхүү Үндсэн хуулинд захирагдаж ажиллах ёстой Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан үүсгэх хэмжээнд очтолоо, гаргасан шийдвэрээ албажуулж чадахгүй болтлоо улс төрийн нөлөө дарамтад орж, хараат бус байдлаа алдаж байна” гэдгийг тодотгож, эрх баригчдын хууль тогтоох эрх мэдлээр дамжуулан орж байгаа улс төрийн дэглэмийн талаар маш тодорхой хэлж сануулсан. Энэ бол бүхний нүдэнд ил болж байгаа үйл явдал шүү.
-Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөхдөө Улсын Их Хурал хуулийн ямар зөрчил гаргав. Энэ талаар тодруулахгүй юу.
-Ерөнхийлөгчийн хоригт тодорхой дурдагдсан. Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхийн санал болгосноор томилж, энэ гурван субьектийн гаргасан саналаар Улсын Их Хурал эгүүлэн татах буюу чөлөөлдөг. Үүнээс өөр хууль байхгүй.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нар нэг өдөр, Улсын Их Хурлын нэг тогтоолоор нэгэн зэрэг томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь мөн нэг өдөр нэгэн адил дууссан байдаг. Гэтэл Улсын дээд шүүх энэ хоёр хүний оронд дараагийн хүнийг санал болгохдоо хоёр биш нэг хүн явуулж, тэгэхдээ хэнийг нь чөлөөлөхөө Улсын Их Хурал өөрөө мэд гэсэн тал зассан маягийн санал ирүүлснээс хуулийн зөрчил, маргаан үүссэн гэж үзэж болно. Зүй нь Улсын дээд шүүх тэрний оронд энэ хүнийг санал болголоо гэдгээ тодорхой хэлэх ёсой. Хууль нь ч тийм.
-Улсын дээд шүүх тодорхойгүй, тал зассан санал ирүүлдэг юм байж. Тэгвэл Улсын Их Хурал энэ хоёр хүнээс хэнийг нь хэрхэн яаж сонгож чөлөөлөв гэдэг нь сонирхолтой байна.
-Улсын Их Хурлын гишүүд их гоё, гоё тайлбар хийдэг юм билээ. Энэ асуудал дээр ч мөн гоё тайлбараа хийсэн. Гэхдээ цагаан дээр хараар бичсэн хуулийнхаа эсрэг. Тухайлбал, гишүүд Ш.Цогтоог төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу түрүүлж чөлөөлж байгаа гэх мэт тайлбарыг хийсэн. Харамсалтай нь тийм биш.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гээд заачихсан.
Хуулийн энэ зохицуулалт Цэцийн гишүүнийг Улсын Их Хурал дур зоргын байдлаар сонгож чөлөөлөхгүй гэдгийг нэгдүгээрт маш тодорхой хэлж байгаа. Хоёрдугаарт, Цэцийн гишүүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн ч гэсэн анх илгээсэн байгууллагынх нь саналаар чөлөөлнө гэдгийг мөн тодорхой хэлж байгаа юм.
Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын дээд шүүх санал болгож томилуулсан. Тиймээс Улсын дээд шүүхийн саналаар хэн нэгнийг нь чөлөөлөх ёстой байлаа. Энэ талаасаа Үндсэн хууль, саяхан батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль,Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль бүгд зөрчигдсөн.
Та анзаарч байгаа бол сая миний дурдсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд Цэцийн гишүүнийг чөлөөлүүлэх саналыг Хууль зүйн байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана гэсэн байгаа биз. Энэ ажиллагаа ч хийгдээгүй. Ийм байж болох уу?
-Үүний цаана юу нуугдаж байна?
-Харин та юу гэж бодож байна.
-Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн маргаан өрнөж байгаа. Үүнтэй холбоотой байж болох уу?
-Тодорхой л зүйл. Цэцийн гишүүн нь Үндсэн хуулиа зөрчин барин маргаан үүсгэж байгаа, Цэцийн бага суудлын хуралдаан нь гацаж байгаа, гаргасан шийдвэрээ албажуулж чадахгүй байгаа, Улсын дээд шүүхээс хоёр хүний оронд нэг хүн санал болгож байгаа, Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр хүнээс Ш.Цогтоо гэдэг хүнийг сонгож чөлөөлж байгаа, шинээр томилогдсон хүнийх нь шийдвэр гаргаж байгаа гэх зэрэг үйл ажиллагаа, эдгээрийн уялдаа холбоог бодоод үзэхэд тэнэг хүн ч ойлгохоор.
Би бол хуульч хүн биш. Гэхдээ энэ бүх үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэхгүй, эрх зүйт төрийн ёсонд огт зохицохгүй гэж үзэж байгаа. Нөгөө засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх нь хаачив, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн нь хаачив. Ийм байж болох юм уу?
-Х.Баттулга Ерөнхийлөгчийн нэр дэвших асуудал хэрхэх бол. Та юу гэж бодож байна. Энэ бүхнийг давж гарч чадах болов уу?
-Өнөөдөр Монгол Улс эрх зүйт төртэй, аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж чаддаг ардчилсан улс мөн юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж таарна. Магадгүй Үндсэн хуулийг нэг хүнд зориулсан мэтээр тайлбарлаж, 2017 оноос ухраан үйлчлүүлж, түүнийгээ төрийн эрх мэдлээр далайлган зөвшөөрүүлж, дарангуйлан баталгаажуулах юм бол хэрхэхийг би мэдэхгүй.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй мэтээр ойлгуулах зорилтод маргааныг үүсгэж, мөнгө цацаж, олон нийтийг төөрөгдүүлэх пиарыг тодорхой хүн, хүчээ нэгтгэсэн нам, улч төрчид чамгүй явуулж байгаа.Мэргэжлийн хуульчид “Энэ болүүнийг хуулийн маргаан биш, улс төрийн маргаан” гэж дүгнэдэг юм байна лээ.
Зүгээр л иргэддээ сонгох эрхийг нь сонголттой нь өг л дөө.
-Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшиж чадахгүй болбол ард түмэн хэрхэн хүлээж авах бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт иргэдийн саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийг даргалж, тухайн нэмэлт, өөрчлөлтөд гарын үсгээ зурж, ёсчлон баталгаажуулсан Ерөнхийлөгчийнхөө үндсэн эрх, эрх чөлөөг хурааж авч байгаа эрх баригчид цаашид юу ч хийж чадна гэсэн үг. Зөвхөн үүний эсрэг л иргэд нэгдэнэ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гацаанаас нь гаргаж, манлайлал үзүүлж, гарын үсгээрээ баталгаажуулсан хүний эсрэг нөгөө нэмэлт, өөрчлөлтийг нь үйлчлүүлж, Та гарын үсэг зурсан нэмэлт, өөрчлөлтөөрөө нэр дэвших эрхгүй болсон шүү дээ гэж хэлж чадаж байгаа нь дэндүү басамжлал юм шиг санагддаг. Нуугаад яахав.
Ерөнхийлөгчийн сүүлийн үед явуулж буй бодлого нь нийт ард түмний өмч болсон байгалийн баялгийг хэдхэн гэр бүл эзэмшдэг, үр ашгийг хүртдэг байдлыг бүрэн халъя, баялгаа улс орны хөгжил, ард иргэдийнхээ ахуй амьдралд хүртээлтэй болгоё гэдэгт чиглэсэн хийх ажил нь дуусаагүй байгаа. Ийм байхад өөрөө өөрийгөө улс төрөөс гаргах хуульд гарын үсэг зурах уу.
-Ер нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчид сөрөг хүчин шиг гадуурхагдаж байгаа талаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд өмнө нь мэдэгдэж байсан. Энэ тухайд дэлгэрүүлж асуумаар байна?
-Дэлгэрүүлж ярихад ичмээр зүйл. Манай Тамгын газрын ажилтнууд улс төрд ямар ч хамаагүй шүү дээ. Төрийн л албан хаагчид. Зөвлөхүүд худлаа яриагүй.
-Улс оронд “Ковид-19” вирусийн тархалт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч, мөн эдийн засаг уналтад орсон байна. Үүний хүрээнд Ерөнхийлөгч иргэн бүрт нэг сая төгрөг өгөх санал гаргаж байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх улсад мөнгө байхгүй байна гээд саналыг хүлээж аваагүй. Харин саяхнаас иргэн бүрд 300 мянган төгрөг өгч эхэллээ. Энэ тухайд?
-Үнэнд гүйцэгдэж байна. Улс орнууд энэ цар тахлын хямрлаас иргэд болон эдийн засгаа авархад зөвхөн энэ аргыг л хэрэглэсэн. Ерөнхийлөгчийн санал бол олон улсын туршлагаас улбаатай юм. Ерөнхийлөгч Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор болсонд сайшаалтай хандаж байгаа.
Үүнийг хатуу хөл хорио тогтоож иргэн, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарласныхаа төлөө төрөөс өгч буй нөхөн олговор гэж ойлгох нь зүйд нийцнэ. Засгийн газрын шийдвэр бол энэ зүй ёсны үүргээ л хэрэгжүүлж буй хэрэг. Дэлхийн олон улс орон хөл хорио тогтоож иргэдээ ажил, орлогогүй байлгасныхаа төлөө нөхөн олговрыг цаг алдахгүй олгосон байдаг. Тухайлбал АНУ, Өмнөд Солонгос одоогийн байдлаар дөрвөн удаа нөхөн олговор олгоод байна.
Ерөнхийлөгч мөнгө байхгүй гэдгийг бол зүгээр л шалтаг, улсын төсөв, татвар төлөгчдийн хөрөнгөд эрх баригчид гамгүй хандсан гамшиг л гэж үздэг. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш улсын төсөвт байнга хориг тавьсан. Гол шаардлага нь хэрэгггүй зардлаа тана, төрийн байгууллага, албан тушаалтнууд тансаглалаа зогсоо, хөдөө аж ахуйн парк ч гэдэг юм уу тийм үр ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүл гэдэгт байсан. Харамсалтай нь эрх баригчид огт сонсоогүй.
Өнөөдөр мөн л дараагийн боломж, хувилбарыг санал болгож байгаа. Эдийн засгаа сэргээхэд иргэн бүрд 300,000 төгрөг өгөөд зогсох нь учир дутагдалтай байна. Оффшор бүсэд буй 4 их наяд төгрөгийг оруулж ирэхэд хамтран ажиллая, 4 их наяд төгрөгийг энэ оны наймдугаар сар хүртэл нэг ёсондоо бүх иргэдээ вакцинжуулж, цар тахлыг бүрэн ялах хүртэл хугацаанд сар бүр өрх бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлье, үүгээр ард иргэдийнхээ ахуй амьдралыг дэмжье, айл өрхөөрөө дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлье гэдэг саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ бүхнийг цогцоор нь харж чадвал эдийн засгаа аврах олон боломжийг олж харна.
Харамсалтай нь дахиад л бүтэшгүй гэх мэтээр шүүмжилж байна. Анх сая төгрөг өгье гэхэд гарч байсан шүүмжлэл л дээ. Гэхдээ өнөөдөр өгч байна. Ингээд бодох хэрэгтэй.
Бид өнөөдөр дэлхий нийтийн адил цар тахлын хүнд цаг үеийг туулж байна. Хүн амын гуравны нэг нь ядууралд нэрвэгдсэн, ААН-үүд хаалгаа барихдаа тулсан, экспорт үлэмж хязгаарлагдсан, ажлын байр цомхотгогдсон ийм үед төр нь ард иргэдээ зайлшгүй дэмжиж, хүнд үеийг туулна.
Хэрэв энэ хүнд цаг үед улстөржиж, тэмцэлдвэл эдийн засгаа улам доройтуулаад зогсохгүй ард түмний амь амьдрал үлэмж хохирно. Нийгмийн стресс, иргэдийн бухимдал их байна. Тиймээс ард түмнээ стресс бухимдал, ядуурлаас гаргахын тулд зөвд зөөлөн, бурууд хатуу бодлого үгүйлэгдэж байна шүү.
-Ерөнхийлөгч өмнө нь төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж аваагүй. Ер нь олон удаа хориг тавьсан Улсын Их Хурал хүлээж авдаггүй. Ерөнхийлөгч албаар хүлээж авах боломжгүй хориг тавиад байдаг юм уу гэж иргэд асууж байсан. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Ерөнхийлөгчийн хориг бол Улсын Их Хурлын алдаатай буруу шийдвэрт хориг тавих замаар тухайн шийдвэрийг эргэн харах, засч сайжруулах боломж, гарцыг олгодог ач холбогдолтой.Ерөнхийлөгчийн хоригууд бүгд үндэслэл, шалтгаантай, ард иргэдийн эрх ашгийг бодсон байдаг.
Нэг зүйлийг онцлоход, УИХ-ын гишүүн нэг тойргоос сонгогдож, тойргийн иргэдээ төрд төлөөлдөг бол Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмнийг төлөөлөн сонгогддог. Ингэхээр нийт ард түмнээ төлөөлсөн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ ард түмний дуу хоолой гэдэг өнцгөөр хааяа ч гэсэн бодолцож үзэх учиртай. 2021 оны улсын төсөвт Ерөнхийлөгч яагаад хориг тавьсан бэ?
Яагаад гэвэл дэлхий нийт цар тахлын оргил үеийг туулж байна. Энэ цаг үед байшин, музей, соёлын ордон барихад төсөвлөсөн зардлаа 2021 онд тэвччих! 2020 оны улсын төсөвт төсвөө батлуулаад улсад хүлээлгэж өгөх ёстой 160 орчим барилга байгууламж 2021 оны улсын төсөвт төсвөө нэмэгдүүлээд нийт дүнгээр 170 орчим тэрбум төгрөг суулгасан байх жишээтэй. Гэтэл төсвийн сахилга бат гэж байдаг бол энэ 170 орчим тэрбум төгрөгөөр вакцинаа захиалсан бол өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэх үү гэдгийг бодох л асуудал. Бид энэ асуудлыг тухайн үед маш их ярьж, хоригоо хамгаалсан ч огт тоогоогүй.
Гэтэл өнөөдөр хар л даа. Вакцин захиалах мөнгийг төсөвт суулгаагүйн үр дүн гарч илэрч байна. Халдвар авсан иргэдийг яаж буруутгах юм бэ? Тэд чинь амьдрахын төлөө хуруу хумсаа хугалан, ажлаа хийж байна. Би хэн нэгнийг буруутгах гэсэнгүй ээ. 12 дугаар сард төсвийн тухай хуульд тавьсан хоригын үеэр л ярьсан юмаа хэлж байна.
-Ерөнхийлөгч вакцин авах асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн. Одоо иргэдээ вакцинжуулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Дээр хэлсэнчлэн төсөвт өнгөрсөн жил хориг тавихдаа л Ерөнхийлөгч иргэдээ хурдан вакцинжуулъя, вакцины зардлыг төсөвт суулгая гэдэг бодлогоор хориг тавьсан. Хоригийг хүлээн аваагүй тул энэ жилийн хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу Цагаан сарын битүүний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд захидал бичиж Спутник вакцины тусламж хүссэн. Бид энэ захидлаа тухайн үед улс төрийн шоу хийж, олон нийтэд зарлаагүй. Зарлах ч шаардлагагүй байсан. Хамгийн гол нь ажил цаагуураа зогсолтгүй явж байдаг юм шүү. Хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярихад тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг хоёрдугаар сард хүлээн авснаа хэлээд, ОХУ-ын зүгээс хоёр орны түүхэн уламжлалт харилцаагаа хүндэтгэж, Спутникээр хангах ажлыг эрчимжүүлэх төдийгүй Монголд вакцины үйлдвэр барих ажлыг Ажлын хэсэг гарган дэмжих ажиллахаа илэрхийлсэн.
-Мөн Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ байр суурь одоо ямар байгаа бол?
-Зөвхөн Шүүхийн тухай хуулиас гадна Авлигын эсрэг хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ерөнхийлөгч хориг тавьж байсан.Эдгээр хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хараат бус байх ёстой, төрийн эрх мэдлийг хянах, тэнцвэржүүлэх чиг үүргээ гүйцэтгэх ёстой Авлигатай тэмцэх газар, шүүх засаглал, орон нутгийн засаг захиргааг бүхэлд нь нэг гарт төвлөрүүлсэн.
Эрх зүйт төртэй улс орнууд шүүх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдэлтэй холбогдвол иргэний амьдрал, эрх чөлөөнд дур зоргоор халдаж, дарангуйлал тогтоно гэж үздэг юм байна лээ. Хяналт, тэнцвэр алдагдсан хязгааргүй эрх мэдэл нэг цэгт төвлөрвөл өнөөгийн Монголын нийгмийн гажиг засагдах биш, улам ужгиран дархлагдах нь гарцаагүй.
-Ардчилсан намын дотоод асуудал хоёр тамгатай, хоёр даргатай мэт тодорхойгүй байдалтай байна. Ардчилсан нам дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй харагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ намаас нэр дэвших эсэх асуудал хэрхэх бол гэдэг нь олны анхааралд байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Ардчилсан намыг зохион байгуулалттайгаар задалж, хоёр тамгатай хоёр даргатай болгож байна. Одоогийн Ерөнхийлөгчийг дахин дэвшүүлэхгүйн тулд улс төр бизнесийн нөлөө бүхий хүмүүс эхлээд Үндсэн хуулийн Цэц дээр унагаана, болохгүй бол намыг нь хоёр хувааж байгаад сонгуульд дэвшүүлэхгүй байлгах эртнээс бэлдсэн зураглал. Энэндээ манай намын нэр бүхий хүмүүсийг л ашиглаж байна гэж харж байна.
Бусдаар бол АН гишүүд, дэмжигчид хоёр хуваагдаагүй, нэг цул байгаа гэдгийг саяхан бид харлаа шүү дээ. Бусдын үгэнд ороод өөрийн орон байраа шатааж, гэр орноо түйвээх зориг тийм ч олон хүнээс гарахгүй дээ. Тэр хүнээ л олж аваад хэрэгжүүлж байна гэж харж байна.
ӨДРИЙН СОНИН ХИШИГТИЙН ЦЭНД-АЮУШ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:59
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:59
Зочин [66.181.161.118] 2021-04-26 07:53:27
Тамгын Газрын дарга Шижир үнэхээр үнэнийг хэлжээ. Эсэргүүцэж байгаа хүмүүс бүгд л мөнгөний уурхай халамжаасаа сална гэхээс айж байгаа. Эх орон үр хүүхэд хойч үе гэж бодох ч юм алга. Яана даа хөөрхийлөлтэй ч юм даа. Шударга зүйлийг шударга байна гээд хэлчихэж чадахгүй албин чөтгөрүүд юм даа. Үнэн хэзээд ялдаг тавилантай.
Зочин [203.91.115.48] 2021-04-19 11:24:22
Ерөнхийлөгч төрийн бүх эрх мэдлийг гартаа авч, төрийг луйварчидаас цэвэрлэ. Шударга нийгмийг тогтоо. Тэгж чадвал ард түмэн түүнд алтан хөшөө барих болно. Ерөнхийлөгч бол зэвсэгт хүчний ерөнхий командлагч.
Зочин [192.82.69.37] 2021-04-18 14:17:16
Хууль дээдэлдэг Ардчилсан улс бол Баттулга нэо дэвшихгүй .Ард түмэнд бүү муу үлгэр дууриалал үзүүлж өөрийгээ хэн бэ гэдгээ үзүүлээч ээ.
Зочин [66.181.186.242] 2021-04-18 09:12:48
Х.Баттулгыг дахин 2 жилээр шууд сонгоод. Сонгуульд зарцуулах мөнгөөрөө вакцин хийх байр, тоног төхөөрөмж авий . Өөрсдөө вакцинаа хийе. Цаашид энээс илүү халдвар гарвал яахын . 2 хөршийн вакцинийг хүлээгээд бачимдаж суух хэрэг үү. Сонгууль хийх үү , үгүй үү гэсэн асуудлыг ард түмний саналаар шийдье. Нэг сумаар 2 туулай гэдэг шиг мөнгөө хэмнэж, цаг хугацааг дэмий зүйлд зарцуулахгүй байя. Гадаад өр хэцүү боллоо. татварын дарамт нэмэгдэж бна. Бидэнд хийх юм маш их бна.
Bid [139.5.219.198] 2021-04-18 07:55:39
Толгойтой болгон л Х.Баттулгыг харлуулах гэж хичээч бндаа амжихгуй байхаа ард тумэн аль эрт сонголтоо хийсэн эсвэл Баттулгыг сонгон эсвэл сонгууль егехгуй ийм л МАНАН гийхан.
Зочин [88.103.231.157] 2021-04-16 14:36:14
Заа энэ Шижир бол мэдлэг боловсролоор Цэцийн гөхшинөөс хамаагүй дээр байнаа.
Зочин [69.47.29.7] 2021-04-18 13:48:09
tiishd! deer ch yu baihav tsetsiin gishuud daramtand orood baina l daa!
м [103.229.123.167] 2021-04-16 11:33:40
Яг үнэнийг хэлэхэд өнөөдрийн монголд Х. Баттулга У. Хүрэлсүх 2 хоёулаа хэрэггүй. гай тарьхаас цаашгүй хүмүүс. 1990 оноош хойш тодорч гарч хулгай хийсэн хүмүүс бүр хэрэггүй. Та бүхэн хангалттай идэж ууж хагартлаа баяжсан. Одоо монголын төрөөс зайлаад өг. Х. Баттулга Хүрэлсүх гээд бүгд хэрэггүй. Оюун Эрдэнэ төр удирдах чадваргүй гэдэг нь ойлгомжтой болсон. Шинэ салхи үлээгээсэй моноголд минь.
Зочин [122.201.21.235] 2021-04-16 13:41:25
женко гэдэг үг ямар учиртай үг билээ ийм нэр аваад явж байдаг монгол ингэж дор орох гэж үтэр тэр шоронд нь хийх хэрэгтэй
Зочин [103.57.94.51] 2021-04-16 11:18:14
Эх нь хээр алаг өол хүү нь шийр алаг гэж Шижир мөндөө мөн
Зочин [64.119.19.130] 2021-04-16 09:51:03
Есөн шидийн ерөнхийлэгчийн цаоай хармааргүй байна үүгээрээ л дуусая байж л байг л дээ.
3 [66.181.161.72] 2021-04-16 09:46:03
SAsuudald orchihoogui deeree naaaasaa holdoo.ene l etsestde ulziitdi. Uildel ug nel chin davruu maygtai bgaa shuu. Het huurtsgulj huusruh hortoi.
Иргэн [103.26.195.50] 2021-04-16 09:31:32
Женко нэр дэвшсэн ч Сонгуульд ЯЛАХГҮЙ. ХИЙ ДЭМИЙ ЗАРДАЛ.
зочин [122.201.21.184] 2021-04-16 08:46:13
АН-аас хүн дэвшихгүй бол ХҮН намын нэр дэвшигч л ялна. АН-ынхан ХҮҮК -д өгөхгүй дээ Бямбадарж, Сүхбаатартангуудын богино ухааныг харуулж байна. Элбэгдоржтонгуудад бол баяртай бууж байна. Шоронд орчихгүй бол шүү.
Зочин [64.119.19.62] 2021-04-16 08:39:35
Байраа буруу эзэлсэн шиг л байгаа юм даа.
иргэн [192.82.67.159] 2021-04-16 08:24:09
Ийм ч Тамгын газрын дарга байх гэж дээ. Одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулиар НЭГ ХҮН ХОЁР УДАА нэр дэвшихийг хяязгаарласан. Энэ өөрчлөлтийг БАТТУЛГА өөрөө батламжилж, хүчин төгөлдөр болгосон. Өөр ярих зүйл байхгүй. 4 жил хор хутгалаа. Нэр дэвшүүлэх АН ч байхгүй болсон. Намын бүлэг нь одоо татан буугдана. Дээд шүүх хэнийг нь ч батламжлахгүй. МАН гэж тэнэгтэж байхаар АН-аа яахаа бод. Баттулга огцрох болзлоо бүрэн хангасан. Чингис хааны одон өгсөн Түвшинбаяраа хар, үндсэндээ хуулийн зөвлөх нь байсан БААСАНЦОГТОО хааш нь хийх вэ. Эцэгт нь хүртэл гавьяат цол өгсөн л биз дээ. Чи бол харин ШИЖИР биш гууль, Тамгын дарга биш, Тамын тогооч байна.
Зочин [192.82.74.49] 2021-04-17 04:02:38
Нэг удаадаа 6 жил гэж байгаа болохоор үргэлжлүүлэн 2 жил ажиллана гэсэн үг
Жук [66.181.182.247] 2021-04-16 07:57:26
Женко ахын явсан, оролцсон асуудал болгон нэг л сэжигтэй!!!! Асарсан хамгаалсан хамтрагч болгон нь асуудалтай !!! Сайд хийсэн цагаас нь хойш харахад гараасаа бурен гаргасан нэг ч ажил байхгуй!!! Энэ ахыг узэн ядагч биш атал явсан зам нь толгой тархинд ойлгогдох юм алга
Чамд [202.126.90.81] 2021-04-16 11:46:14
Чи тэнэг л байна даа . Монголыг устгагчид айгаад үхэх гэж байна
Зочин [192.82.67.159] 2021-04-16 08:25:31
Яг үнэн, ухаантай хүүхэд байна.
зочин [192.82.68.57] 2021-04-16 07:49:16
Энэ Гостуу байна уу аа.
зочин [59.153.86.34] 2021-04-16 07:30:03
Уулаасаа л Монголд нэг намын дарангуйлал тогтоод 4--5 жил болж бн ,
Зочин [64.119.19.62] 2021-04-16 09:29:33
Ямар ч байсан энэ хугацаанд 25 жил ярьж уламжлан улсын мөнгө идсэн утаа байхгүй болж чадсан юм.
Зочин [192.82.67.159] 2021-04-16 08:18:46
Харин энэ нам засагласан шиг засаглаж, хуулийн дарангуйлал тогтоох хэрэгтэй байна. Тэгж байж энэ улс орон эзэнтэй болно.
Зочин [202.21.108.62] 2021-04-16 07:26:18
Devsheed l songoh songohgui baih erhiig ni mongoliin ard tumend uguuchdee orsoldogchoo ingej zailuulj bolohgui shdee
Зочин [66.181.180.179] 2021-04-16 07:13:32
Багс долоогч бууны нохойнууд нь худалдаад сонгууль ойртовуу? Хурдхан Женкогын бүрэн эрхийг дуусгаад шоронд нь хий.
Зочин [91.20.62.177] 2021-04-16 05:51:32
Монгол ялна гээд хуцаад байсан. Шал худлаа. Суудлын төлөө үхэн хатан зүтгэж байгааг харж байна уу? Хийсэн ажлаа тайлагнах естой!!!
зочин [202.9.40.218] 2021-04-16 07:20:05
Монгол ялхад чам шиг МАНАН гийн ХУЛГАЙЧ нар их саад болж байндаа.., Арга гүй дээ, МОНГОЛ ялхад та нар ҮХДЭЛ болох юм чинь???
Зочин [103.229.121.165] 2021-04-16 05:50:06
Монгол улс эрх зүйт төргүй болсон хэрэв эрх зүйт төртэй байсан бол Баттулга шиг хүн ерөнхийлөгч болоод явж байхгүй аль дээр байх ёстой газраа очсон байх ёстой та ч ингээд чалчаад сууж байхгүй ардчилал гэдэг илжирч ялзарсан АН н өмч биш ард түмний өмч байх ёстой ингэж байж ардчилсан улс болно тэрнээс хэн нэгний турхиралт санхүүжилтээр жагсдаг үгээ хэлдэг бол ардчилал биш та нар буруу яваад байна
ПАНК [202.126.89.158] 2021-04-16 05:46:00
НЭГ БОЛ БАТТУЛГЫГ НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ НЬ ОЛГО ЭС БӨГӨӨС СОНГУУЛИЙГ 2 ЖИЛЭЭР ХЙОШЛУУЛ
Зочин [202.9.40.120] 2021-04-16 05:52:37
Yg tiim erenhiilogchiig temjinee
Erh ni neelttei yum baij . [202.55.188.36] 2021-04-16 05:29:50
Nam ni gargah yum uu? Nam dotorh horchinguud ni
Зочин [202.179.13.34] 2021-04-16 04:51:19
ОДООГ ХҮРТЭЛ ЭРХ ЗҮЙТ ТӨРГҮЙ, АРДЧИЛАЛАА 17 ЧИНГЭЛЭГ СПИРТЭЭР СОЛЬСОН УЛС ГЭДГЭЭ МЭДЭХГҮЙ ХҮН БАЙХЫМ ДАА........ МОНГОЛТ ЭРХ ЗҮЙТ ТӨР БАЙСАН БОЛ ШУДАРГА БУС ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО,ЧДУУРАЛ, ХАР ТАМХИ,СОНГУУЛИЙН ЛУЙВАР АЛЬ ХЭДИЙН БАЙХГҮЙ БАЙХ БАЙЛАА. ТА НАР Л ӨӨРСДӨӨ ТӨР ЗАСГАА, ХУУЛЬ ЁСОО БҮГДИЙГ ХОРЛОН БУСНИУЛЧИХААД БАЙГАА ШДЭЭ
зочин [66.181.161.63] 2021-04-16 04:46:43
Манай Ерөнхийлөгчийн "Вакцины үйлдвэр" хаачив аа, вакцин үйлдвэрлээд Азийг хангана гээд байсан.
зочин [202.9.40.218] 2021-04-16 07:31:28
МАНАН байхад хэцүүлдээ.., Бүгд л БАТТУЛГ ийг ахиад Ерөнхийлөгч болчих вий гээд л САНДРАЛДААД байгаа биздээ.., Тэгэх тусам нь дэмжээрэй монголчуудаа..,
Зочин [66.181.161.41] 2021-04-16 04:46:23
Монгол улс эрх зүйт төртэй ардчилсан улс биш болоод удаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ийм болгосон. Тэгэхээр нэр дэвшихгүй нь тодорхой
zochin [66.181.182.163] 2021-04-16 04:31:47
Ene zaluugin yrij helj baigaagaar undsen huuli ogt hamaagui ym bainal daa undsen huulia zurchuud zaaval Battulga gej hun Erunhiilugch bolj boloh yam baina
Зочин [202.9.47.42] 2021-04-16 04:31:01
Хүрэлсүх бол ноёны бөх
Зочин [64.119.20.82] 2021-04-16 04:14:33
Мууг дагавал могойн хор. Өөрийн бодолтой бай...
Зочин [202.9.40.79] 2021-04-16 04:04:26
Залуу минь өөрийн бодолтой бай. Женкогийн үгээр явах нь чиний ирээдүйд халтай.
Бид олуулаа [103.229.123.1] 2021-04-16 03:41:30
Битгий хуц! ХүрэлСҮГ-тэй нь хамт зайлуулна.
Зочин [66.181.182.38] 2021-04-16 04:21:07
ЭНЭ МАН ГЭГЧ УЛС ТӨРД УРГАСАН ЯР ТЭМБҮҮ ХОРТ ХАВДАР УЛС ТӨРИЙН ДАВЦАНГААС ҮҮРД ТОНИЛООСОЙ БИЛЭЭДЭЭ. УЛС ОРНЫ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙГ ХАРДАА. СОНГУУЛЬ ГЭЖ ӨВЧГӨНӨӨД БҮХ ЗҮЙЛЭЭ МАРТААД НИЙГМИЙГ ВИРУСТ ЖИВҮҮЛЭВ
Зочин [192.82.75.174] 2021-04-16 03:29:46
Hutsaarai muu ats
Зочин [202.126.90.153] 2021-04-16 03:29:43
Iim archaagui, ovilgogui ymnuud tord ajilaad bhdaa yahav dee. Hadmaa zodoj bgaa hun ymar es surthuuntai baih n oilgomjtoi. Bolgoomtoi bh hergetim bn, oir dotniih n. Ern haraad bhad 1 teregnii 2 duguinuud l niildeg ymbn daa, HUCHIRHIILEL uildeh geh met,
zochin [66.181.181.233] 2021-04-16 03:21:05
Omsson xuvtas iig n xar,jenko goo duuraisan,yarij xelj baigaagiin xar,yarix neg oor xiix neg oor gedeg chin xaragdaj baina daa.
erka [192.82.78.64] 2021-04-16 03:19:05
ta nar huukiig ih sain hun gej bodood bnauu huuk usnaas huurai garah gej toroh eheer shou hiij unench durd toglson um shuu odoo buh har uman deerne saihanbileg shig ouyerdene uldej baigaa um ene koroonoog diilehgui huukiin zasag boon um boloh baisniig ter ertnees medeed utsan huukeldei ouynerdeniig eronhii said bologson um huuk neeh unench shudrgadaa bish shuu odoo haragdaj baigaa biz oshoo olon hun nas barna ter ued huukiig ymar nobshiin zuil hiisniig oilgoh baih toriig togloom bologson neg um medehgui mangar banidaar zasag tolgoiluuldgui um gedgiig medeerei humuusee huukiin 14 ter bumiin hereg neg nohort dohood ter nohorno suusan bolood garaad odoo amerkid baigaa shuu namiin emhbold nomtoibayr nar zugeer suuhgui udahgui hodlno huuk zuudneesee ser chi hezeech eronhiilogch bolohgui enhbayrtaigaa niileedch bolohgui chamaig jinhne tugjildne de
Зочин [66.181.182.163] 2021-04-16 03:13:18
ТА ЯРИЛЦАЛГАДАА . ТЭНЭГ ХҮН ГЭЖ ДУРДСАН БАЙНА ТАНААС АСУУМААР БАЙНА ЯГ ТЭНЭГ ХҮН ГЭЖ ЯМАР ХҮНИЙГ ХЭЛЭЭД БАЙНА. МОНГОЛ УЛСАД БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДААГҮЙ ХҮН ГЭЖ НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ ҮНДСЭН ХУУЛИНД ОРСОН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ЯМАР ХҮН СОНГОГДОХ ТУХАЙ ТЭР ХЭСЭГИЙГ НЬ НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭР УНШУУЛААД ЗА ЭНЭ ХҮН АХИЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ БОЛНО ГЭЖ БАЙНА УУ БОЛОХГҮЙ ГЭЖ БАЙНА УУ ГЭЭД АСУУХАД ХАРИУГ БОЛОХГҮЙ ГЭЭД ХЭЛЭЭД ӨГӨХ ЭНГИЙН НЭГ ДҮГЭЭР АНГИЙН. ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГО. ТА МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ХҮН ГЭЖ ЯРИЖ ХЭЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ. ХАРИН НЬ ЯМАР ХҮНИЙГ ТЭНЭГ ХҮН ГЭХЭВ ГЭВЭЛ ЭХ ЭЦЭГ ДЭЭ АГСАМ СОГТУУРХАДАГ ХҮНИЙГ ТЭНЭГ МУЛГУУ ХҮН ГЭХ БАЙХ.
зочин [202.9.40.218] 2021-04-16 07:38:38
Тэнэг хүн гэж.., өөрийнх нь толгой дээр баас шээс асгаад байхад юу ч хэлдэггүй АРД ТҮМЭН ийг хэлнэ.., Л. ТҮДЭВ
Зочин [103.57.94.51] 2021-04-16 06:02:49
Эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн зарчим чинь эрүүгийн хуульд байдаг болохоос ҮХ д байлаггшй юм аа
Зочин [202.126.90.93] 2021-04-16 05:40:15
Эрх зүйн байдлыг хэзээч хэнд ч дордуулж болохгүй эрх зүйт төртэй улс тэнэг хүнд өөрөө ч орж болзошгүй
Зочин [150.129.143.134] 2021-04-16 03:21:09
Чи бас усан тэнэг юм бна
иргэн [64.119.22.149] 2021-04-16 03:09:12
Ерөнхийлэгч дэвших эрх байвал дэвших хүний эрх шүү дээ!!!!"!""""!!!!юунаас болоод эсрэг юм яриад байгаа .олонхийн буруу шүү дээ!!!!!!!!!МаН -дарангулал явагдаад Хүрэлсүхэн зүтгүүлэх гээд солиорч бна.!!!!!!!!!!!Юунаас айгаад дэвшүүлэхгүй байгаа нь ---Ухамсаргүй эрх мэдэлтэнгүүдийн мөн чанар харагдаад бна.Бид арчилсан ард иргэд баймаар бна !!!!!!!!!!!"!!"!"
zochin [39.154.234.127] 2021-04-16 03:00:20
Huuluar margaan uusgeh yamarch shaardlagagui asuudal. Bolohgui gej yariad bgaa nohduud bugd ezendee uilchilj, duugarch bgaa humuus. Sain haraad ab daa. Uls tord uilchilj bgaa nohduud shudarga humuus yav ch bish. Mongol ardchilsan uls
Зочин [202.126.89.158] 2021-04-16 02:58:38
Үүнийг саатуулах ёстой биз дээ. Хадамаа дарамталсан тул
Пп [202.21.109.34] 2021-04-16 03:02:20
Даравч далдайна булавч бултайна гэж Женко ялна
Иргэн [59.153.114.68] 2021-04-16 02:54:50
Хайран залуу Жонхуу чамайг үргэлж тэтгэж авч явахгүй шүү!!!Насны хязгаар болсон бол Цогт чөлөөлөгдөх нь тодорхой шүү.Ядаж л хөдөлмөрийн хууль үз дээ чи.40 -р зүйл шүү!!
зочин [103.212.116.225] 2021-04-16 02:45:01
ЗАЛУУ ХҮН БАТТУЛГЫГ ДАГАЖ САВСАГНАЖ БАЙЖ ИРЭЭДҮЙГЭЭ БАЛЛАВ ДАА НААДАХ ХҮН ЧИНЬ ИДСЭН УУСНААРАА ХУУЛИЙН ӨМНӨ ОЧИХ БОЛНО. ТЭР ҮЕД ЧИ ЮУ ГЭХЭВ
зочин [59.153.86.34] 2021-04-16 07:28:30
МАН-ы бууны нохой хүн сүрдүүлэхээ боль ,Коммунист намын ганц чаддаг зүйл нь хоморголон устгах 37 оны туршлага биз дээ ,Монгол улс ардчилсан төртөй улс ,Хэнийг дагах, хамгаалах энэ хүний бүрэн эрх ,МАН -дарга Хүрэлсүх 20 оны сонгуулиар УИХ-н 50%-ийг уул уурхайн эзэд , офшоршчид,төрөөс төрсөн тэрбумтангуудаар дүүргэсэн нь гэмт хэрэг шүү,
hm [64.119.17.195] 2021-04-16 02:44:32
Үнэхээр Женко нэр дэвших нь гарцаагүй тодорхой юм бол "эрх зүйт төртэй ардчилсан улс" биш л гэсэн үг дээ. Хэрвээ үнэхээр л тийм юм бол Женко; нэгд ерөнхийлөгчөөр ажиллаагүй байх ёстой, хоёрт дүрмийнхээ дагуу нэр дэвшүүлэх, их хуралд суудалтай улс төрийн намаас тэр эрхээ олж авах ёстой. Одоогийн байдлаар хархад энэ этгээд Монголын төр, улсаа болон тооноор нь ороод хойморт нь заларсан Ардчилсан намаа самар ч байна. Энэ нь зөвхөн хийсэн хэргүүдийнхээ төлөө хууль ёсны дагуу хариуцлага хүлээхгүйн тулд л шүү дээ.
Z [202.126.88.170] 2021-04-16 12:36:05
Tegvel huulia uurchluud haan bolgochihgui yu
zochin [59.153.115.80] 2021-04-16 02:36:21
Аливаа асуудалд эрүүл сэтгэхүйгээр хандах хэрэгтэй. Ямар ч нөхцөлд ард түмний зөв байдгийг харах л үлдэх байх даа...
Зочин [66.181.161.49] 2021-04-16 02:33:22
dahiad devshihgui bol balrahandee ene humuus teheer mash ih no baina daa sonin sanagdahgui baina gej uu
Очир [66.181.180.204] 2021-04-16 02:31:22
Маш зөв ярьжээ.Ерөнхийлөгч хориг тавьсан20 оны 11 сард хүлээж аваад вакциндаа мөнгө төсөвлөөд захиалсан бол өдийд хүн амдаа сайн вакцинаа хийгээд дуусцан санаа амар ажиллаж байх байлаа.Хүрэлбаатар Хүрэлсүх 2 ард түмнээ бодоогүй Баттулгатай тэмцсээр байгаад таарсан.одоо ямар байдалтай бн.төрийн албанийхаас бусад бүх хүмүүс бизнес эрхлэгчид дампуураад дууслаа бас энэ ковид19.эв нэгдэлтэй хамтраад ажилсан бол????????
Зочин [66.181.190.179] 2021-04-16 02:17:32
Хуцдаг жаал вэ энэ чинь.
Зочин [202.126.89.180] 2021-04-16 02:11:06
Элбэгдоржийн хэлснээр Баттулгад хулгайч зодоонч нарын нөөц бий гэдэг үнэн юм гэдэг нь батлагдлаа.Тухайлбал Түвшинбаян нь Энхбатыг бараг үхтэл нь зодлоо Шижир нь хадмаа зодлоо.Гансүх нь оросоос 20000000 доллар хулгайгаар оруулж ирлээ ... гээд төгсгөлгүй үргэлжилнэ.
Nam bus irgen [59.153.115.155] 2021-04-16 02:09:47
Zaa uchigdur hudlaa heldeggui huugees neg yum sonsloo. Chinii duu chini genet bayajaad Prius-ee shuud G class-iin Benz bolgoson bna. Genco-giin ugaadsiig ovoo hurtjee. Gantshan yum zahii Genet tsadah gedsend tsuvtei shuu.
Монгол иргэн [202.126.89.216] 2021-04-16 02:01:34
Ерөнхийлөгчөө эсэргүүцээд байгаа кометчингууд МОНГОЛ улсын эсрэг , амин хувиа хичээгчид мөн ч их айж байна даа . ман хэзээ ч гарахгүй
Nam bus irgen [59.153.115.155] 2021-04-16 02:11:33
Man daa bishee huu. Naad Mongol yalna chini Mongolig yalagduulsan gedgiig medehgui baigaa chini tun haramsaltai.
Зочин [192.82.75.174] 2021-04-16 01:54:34
Hol ochij hutsaa muu nusan buu
Зочин [202.70.38.18] 2021-04-16 01:47:48
ХАДМУУДТАЙГАА ОЧИЖ АЛАЛЦААД СУУЖ БАЙ, ТЭНЭГЭЭ
Зочин [103.26.193.50] 2021-04-16 01:44:54
Хуулиа дээдлэдэг, эрх зүйт төртэй, ардчилсан улс мөн л бол 1 хүн 10 жил ерөнхийлөгчийн албыг хашиж болохгүй ээ
Зочин [192.82.69.37] 2021-04-16 01:40:37
Хориг тавихдаа эрх зүйн хүрээнд бичиж сураа залуу алхам бүр нь бүтэлүйтэж байж юу нр джвших бэ очих газартаа очиж сууцгаа
Зочин [203.91.115.54] 2021-04-16 01:38:22
Бие ээ зөв авч явж чадахгүй хэвтэж чам шиг юм хуцна биз эхэлээд бөгсөө арчиж сур нусгай минь
Зочин [202.126.89.216] 2021-04-16 01:57:35
Эхлээд чи өөрөө соёлтой зөв баагаад сурчих цусаа холимор минь хө
Зочин [64.119.20.42] 2021-04-16 01:30:38
Хадмаа зодох оо инээдтэй юм бэ хадам нь тэгээд хэлээ юу тэнэг хөдам байнадаа.Сайхан хүргэнээ хайрлаад байж чадөхгүй эхнэр нь ухаантай бол ирээдүй ч байнадаа эхнэрийн ухаантай үгүй нь бүхнийг бүхийл амьдралыг шийднэ.Түүнээс хүний амьдралд болдог л асуудлыг хүний нэр хугалах зэвсэг болгож байдгаа болиорой та нарын амьдрал ч тийм сайхан биш л байгаа тиййм болохоороо л хүний мууд дурлаж байгаа юм .Битгий хүн муулаад бай
Зочин [203.91.115.39] 2021-04-16 01:24:40
агсам банди аа? хадамынхаа хаалгыг зассан уу? хадамаа зоддог хүн төрд байж л байдаг
Зочин [103.26.194.212] 2021-04-16 01:00:48
Битгий хуцаа
Зочин [202.126.90.84] 2021-04-16 00:43:43
Agsam batsaan
зочин [202.9.40.218] 2021-04-16 07:44:42
Бүү сандарцгаа МАНАН арилана.., ккк