Москвад вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо нэг сая давжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. Москва хотод вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо нэг сая давсан тухай тус хотын дарга Сергей Собянин пүрэв гарагт мэдэгдэв.

“Москва хотод вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо нэг сая давсан бол хоёр тунг хоёуланг нь 820 мянга гаруй хүн хийлгэжээ. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 45 орчим хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Хотын оршин суугчид вакцины нөөцөөр бүрэн хангагдсан гэдгийг Собянин цохон тэмдэглэв. Одоогоор тус хотын эмнэлгүүд, хэд хэдэн томоохон худалдааны төвүүдэд өдөр бүр вакцинжуулалтын нийт 100 цэг ажиллаж байна.

“Энэ долоо хоногоос эмнэлэгт ирж үйлчилгээ авах боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрт нь вакцинжуулж эхлээд байна” гэж Москва хотын дарга мөн хэлжээ.

Түүнчлэн тэрбээр ирэх зунаас хэвийн амьдралдаа эргэн орж, аялж, зугаалахыг хүсэж байвал вакцинжуулалтыг хойшлуулахгүй байхыг оршин суугчиддаа уриалсан байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:25

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:24

Зочин [202.55.188.35] 2021-04-17 11:21:13

Орос вакцин оруудахаар жэнкогийн нэр хүнд өснө гээд хүүк хориод байгаа юм уу ...тийм бол хүүк ёстой май шүү...хоёулаа зайлаарай

Зочин [202.9.46.89] 2021-04-17 04:05:08

Оросоос спутник v вакцин оруулж иргэдээ дархлаажуулаачээ.

Ahmad [192.82.73.52] 2021-04-17 02:37:21

Ertnii ulamjlalt sain hursh RUSSIAN ah nar mine tsuuhun MGL chuuddaa SPUTNIC V hurdan ugnu gedegt itgeltei baina.

Зочин [192.82.80.61] 2021-04-16 13:30:20

niit oros-d__vaktsinii 1-r dose oo hiilgesen hun odoogiin baidalaar 8'000'ooo davjee_________!!!!!!!

Зочин [192.82.80.61] 2021-04-16 10:29:53

odoo l oros naiztai gedeg ee medev uu_______???????? SPUTNIK V vaktsin ni gants delhiin avral bolood ireheer___yag yanhan shig uls turiin bodlogotoi malnuud__________!!!!!!!!!!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.