Шөнийн ээлжийн ажилтнууд халдвар авах эрсдэл өндөр байгааг тогтоожээ

Aдмин / Гадаад мэдээ

СИДНЕЙ. /Xinhua/. Австралийн судлаачид шөнийн ээлжийн ажилтнуудын “COVID-19”-өөр халдварлах эрсдэл өдрийн ээлжид ажилладаг хүмүүсийнхтэй харьцуулахад нэлээд өндөр байгааг тогтоожээ.

Австралийн Квинсленд мужийн Жеймс Кукийн нэрэмжит их сургуулийн доктор Ягот Фатимагаар ахлуулсан судлаачдын багийнхны тогтоосноор, шөнийн цагаар ажилладаг хүмүүс коронавирусээр халдварлах эрсдэл ойролцоогоор хоёр дахин өндөр байжээ.

“Journal of Sleep Research” сэтгүүлд нийтэлсэн энэхүү судалгааг сайн дурынхны эрүүл мэнд, генийн мэдээллийг цуглуулсан Британийн биобанкны хөтөлбөрийн 500 мянган оролцогчийн мэдээлэлд тулгуурлан хийсэн байна.

“Шөнийн ээлжийн ажилтнуудын циркадын хэмнэл алдагддаг гэдгийг бид бүгд сайн мэднэ. Ийм байдал нь халдварт илүү өртөмтгий болгож байж болох юм” гэж Я.Фатима “Brisbane Times” сонинд мэдээлжээ.

Мөн циркадын хэмнэл алдагдах нь “COVID-19”-өөр халдварлах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэх таамаглалыг өмнө нь олон судлаач дэвшүүлж байсныг тэрбээр эш татаад, үүнийг мелатонины түвшин буурч, дархлаа суларсантай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“АНУ тэргүүтэй орнуудад энэ чиглэлийн олон судалгаа хийгдэж байгаа бөгөөд тэд ч мөн ижил дүгнэлтэд хүрнэ хэмээн найдаж байна. Эдгээр судалгааны үр дүн шөнийн ээлжийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулахыг чухалчлах гэх мэт холбогдох зөвлөмжүүдэд өөрчлөлт оруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэж Я.Фатима ярьжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:21

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:21

Зочин [202.9.46.154] 2021-04-20 22:26:53

Монгол ардын нам ковидгүй зун болгож чадахгүй бол ерөнхийлөгчийн сонгуулиар ялахгүй гэж мэдээрэй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.