Р.Гончигдорж: Цэц УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл рүү халдах боломжгүй

Aдмин / Хууль

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Зарим иргэдээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно гэж Үндсэн хуульд байгааг бичээгүй нь Үндсэн хууль зөрчлөө гэх мэдээллийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хоёр заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргалаа. Энэ талаар таны байр суурийг тодруулмаар байна?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 3.1.2, 5.4 гэсэн хоёр заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн Хуулийн Цэц дүгнэжээ. Тухайн заалтуудыг дэлгэрүүлж харвал, 3.1.2-т “ “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” ойлгоно гээд, 5.4-т “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид сонгогдох эрхтэй” гэж томьёолжээ.

ҮХЦ дүгнэлтдээ эдгээр заалтаас тодорхой хэсгүүдийг нь түдгэлзүүлснээр 3.1.2-т “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг” ойлгоно гэж, 5.4-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн томьёололтой болж байгаа юм.

-Тэгвэл зөвхөн нэг удаа сонгогдоно гэсэн үг нь ороогүй юм байна шүү дээ.

-Тийм. Ингэж хуульд нэмэх тухай шийдвэр Үндсэн хуулийн Цэцээс гарах боломжгүй. Хэрэв тэгвэл Үндсэн хуулийн Цэц УИХ-ын хууль тогтоох эрхэд халдсан буюу Цэц хууль тогтоогч болж Үндсэн хуулиа зөрчих болно. Цэцийн эцсийн шийдвэр гарвал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 болон 5.4 дэх хэсгүүд дээрх томьёололтой л болно. УИХ ямар нэг өөрчлөлт, нэмэлт оруулах шаардлагагүй бөгөөд түдгэлзүүлсэн хэсгүүд хасагдах нь редакцийн шинж чанартай өөрчлөлт юм. Учир нь дээрх заалтууд дахь Монгол Улсын Үндсэн хууль гэсэн эшлэлд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага нь багтаж байгаа юм.

-Цэц тэгвэл тэр заалтуудыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн юм байна гэж ойлголоо.

-Энд л гол зөрчилт байдал (парадокс) байгаа юм.

Цэц мэдээлэл гаргагчдын хуульд оруулахыг хүссэн “зөвхөн нэг удаа сонгогдоно”гэдгийг оруул гэвэл УИХ-ын хууль тогтоох эрхийг булаачих гээд тэгж болохгүй болохоор дээрх редакцийг л хийхийг шаардсан дүгнэлт гаргахаас өөр аргагүй болчихоод байгаа юм.

-Яагаад ийм парадокс үүсчихсэн юм бэ?

-Ерөнхийлөгчийн сон-гуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн зохих заалтыг эшилсэн болохоор энэ хуулиас Ерөнхийлөгч байсан, байгаа хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох эсэх талаар хариулт гарахгүй. Нөгөө талаас дээд шүүх хуульд тайлбар хийдгийн адил манай Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд шууд тайлбар хийдэггүй, зөвхөн маргаан шийдвэрлэх замаар Үндсэн хуульд нийцээгүй, зөрчилдсөн хуулийн заалт, хэсгийг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгодог. Товчхон хэлбэл, уг асуудлыг шийдэх маргааны объект нь сонгуулийн хууль биш болохоор л тэр.

-Ерөнхийлөгч байсан, байгаа иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж шийдэгдээгүй гэсэн үг үү?

-Цэцийн дүгнэлтийн түвшинд энэ асуудал шийдэгдээгүй, УИХ ч шийдэх үүрэг Цэцээс хүлээгээгүй, бас тийм нэмэлт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд оруулах боломжгүй. Учир нь энэ хуулийн 81.1-ээр энэ хуульд нэмэлт оруулахыг хориглосон. Харин мэдээлэл гаргагчдын “барьцаад” байгаа үгүүдийг хуулийн заалтуудаас хасаж байгаа нь ҮХЦ-ийн эрх мэдлийн асуудал юм.

-Тэгээд шийдэгдэх боломжгүй юм уу?

-Аль нэг УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгч байсан, эсвэл байгаа иргэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандахад түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн, эсвэл бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан үед уг маргаан үүснэ. Гаргасан маргааныг Үндсэн хуулийн 66.2.2-оор Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэнэ. Ингэж л шийдэгдэнэ.

-Та энэ жил ээлжит сонгууль болох ёсгүй, 2023 онд сонгууль болох ёстой гэж үздэг. Цэцэд гаргасан гомдол тань юу болж байгаа вэ?

-Хүлээгээд л байна. Нэгдүгээр сарын 29-нөөс хойш Цэцийн саяны асуудалд гаргасан дүгнэлтийн үндэслэх хэсэг дотор Үндсэн хуулийн 30.2 дахь “Ерөнхийлөгчөөр...иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг “зөвхөн нэг удаа сонгоно” гэж салгаж авч үзсэн байна лээ. Тэгэхээр “зургаан жилийн хугацаагаар сонгоно” гэдэг нь мөн салгагдаж буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил гэдгийг хүлээн зөвшөөрөх үндэслэл тэнд харагдаж байна. Одоогийн улс төрийн хурцадмал байдал, цар тахал өргөн тархаж байгаа энэ үед Үндсэн хуулийн Цэц миний гомдол, мэдээллийн дагуу хурдхан шийдвэр гаргаж сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгож шийдвэрлээсэй гэж хүсч сууна. Би одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгох гэж зүтгээд байгаа юм биш ээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт л ийм болгосон юм шүү. Буруу гэж бодвол нэмэлт, өөрчлөлт, түүнд шилжих хавсралт хуулийг л дутуу дулимаг хийж гэж ойлгоорой. Үндсэн хуульдаа бүрнээ нийцүүлж, Үндсэн хуулиа мөрдөх ёстой шүү дээ.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:58

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:58

Зочин [202.21.109.57] 2021-04-23 01:22:53

Гончигдорж хуулиа мэддэг ухаантай хүн юм байна.Энгийн хүнд хуулийг ойлгогдохоор тайлбарлаж чадаж байна.Ерөнхийлөгчийн сонгууль энэ өвчин ,зовлон,үхэлтэй үед хийхгүй байж болох юм байна.Гончигдорж математикт бага залуугийн сайн байсан гэсэн аргагүй үнэн ухаантай юм байна.

Зочин [43.242.243.67] 2021-04-22 17:43:19

Ene luivarchin zailj dald or, mongol ulsad hiisen lai bagdaagui

zochin [202.179.21.249] 2021-04-23 04:16:01

Chi mungotei baisan bol hudaldan avah erkh chamd ch baisan sh dee ,harinch eh oronch setgeltei tul chinii tuluu busdiin huuli zavkhruulagchdiin esreg temtseed baigaag oilgodoggui um uu megvel chamaig um unshij sain oilgood ooriinkhuu tuluu busdiin tuluu ygee evluulj hel l gej helmeer baina .Esvel chi MAN ii tunkh barigch .

Зочин [192.82.83.160] 2021-04-22 15:50:04

ZOV LOGIK BAINA!!!!!!!!!!!!!! HEREV DAHIN SONGOGDOHGUI GEVEL 6 jil BOLOH YOSTOI!!!!!!!!!!!!!111

Иргэн [66.181.161.6] 2021-04-22 14:59:54

Ишш чааваас

Zochin [202.9.47.30] 2021-04-22 12:16:55

Erhem Gonchigdorj odoo tanii huvid bolno. Olon yum yarij tsetserheed hereggui. huuliig guuli bolgodog tanai AN-iin noxdiin l hiij bgaa uildel. Undsen huuliin nemelt oorchloltoor eronhiilogchoor ajillaj bsan hun dahin songogdoh bolomjgui gej zaasan. 6-n jil gedgiig ni salgaj odoogiin eronhiilogchiin erh 6 jil gej tailbarlaad bna. tiim bish ee. Huuliin zaalt 2020-05-25-naas heregjij bgaa bogood shineer eronhiilogch boloh hund hamaatai asuudal. ta nar dandaa huuliig oorsoddoo ashigtaigaar tailbarlah gej oroldoj huuli gajuuduuldag, ulstorjuuldeg noxod shuu.

Зочин [87.88.170.186] 2021-04-22 11:40:15

одооны зураг нь мөн бол ануухан сайаан харагдаж байнаа та

Munag er [66.181.161.86] 2021-04-22 10:47:35

Zailtsan ogor hulgaich yu hutsaad bgan

Gonchigoo [211.206.250.213] 2021-04-22 10:39:21

Hamgiin muu hun harvaas too ch bodoj chadahgui hudalch dur uls torch bish manjiin бөө

Үнэн [192.82.86.155] 2021-04-22 09:33:24

Гончигдорж Статистикийн Газрын даргаар өөрийн найз Мэндсайханыг тавьж, статистикийн мэдээг төрийн эрх баригчдад зоиулан худал гаргадаг болгосон. Өнөөдөр манай статистикийнхан Монгол ажилгүйдэл багасч байна, өрхийн орлого нэмэгдэж байна гээд худал залдаг болсон нь Гончигдоржийн гавъяа. Баярцогт бол Гончигдоржийн шавь. Худал цэцэрхдэгээрээ багш шавийн барилдлагатай гарууд.

Эрхэм ерөнийлөгч өө, [88.103.231.157] 2021-04-22 08:18:47

Цэц гэх юмны хүмүүс бичигдсэн хууль дүрмийг ойлгох чадваргүй, тийм доод болвсролын хүмүүс байна. Ард бид умшаад ойлгож байхад тэд ойлглж чадахгүй. Тэр хуульч нарын дипломыг хүчингүйд тооцож бүгдийг ажлаас нь халах ёстой. Хуулийг буруу ойлгож мушгин тайлбарлаж ял оноодог хуульч нарыг эрүүгийн хариуцлагад тат.

Зочин966 [66.181.191.198] 2021-04-22 08:11:44

Одоо байгаа еренхийлегч дахин сонгодох эрх байхгуй боловч бурэн эрхийн 6 жилээс 4 жилийн албыг хашиж байгаа болохоор шинэ еерчилтеер улдсэн 2 жилийг хаших болно. Тэгэхээр еркнхийлэгчийн чонгууль болохгуй болж еренхиилегчийн сонгууль явуулах бол еренхийлегчийн бурэн эрхэнд халдаж хууль бус сонгууль болно

Урвагч Гончигдорж [195.154.179.3] 2021-04-22 07:21:32

Энэ хүн Манан-г хамгийн анх бий болгож өөрөө бүх муу муухайг эхлүүлсэн Монголын номер нэг дайсан шүү. Багабанди, Очирбат, М.Энхболд, Элбэгдорж, Сайханбилэг, Хурц, Баярцогт, Ж.Эрдэнэбат, Нямдорж, Нямбаатар нарыг өчиггүй буудах ёстой. Энэ хүмүүс бол урвагчид.

Ардчилагч [202.126.89.110] 2021-04-22 09:16:29

Энэ хүний гол буруу нь 1990 онд МАХН-ыг коммунист -. Большевик нам гээд тараах гэхэд авч үлдсэнд байгаа юм.

Зочин [202.70.38.18] 2021-04-22 06:41:05

Тэгвэл Элбэгдорж шаах юм бишүү. Жоонкоос арай дээр дээ.

Зочин [202.126.90.52] 2021-04-24 11:56:01

.l1

Зочин [66.181.178.49] 2021-04-22 06:35:11

Математикч хүн байж ямар ч хуульчаас илүү маш логиктой ойлгомжтой ярьж байна. Амжилт

Зочин [59.153.114.21] 2021-04-22 06:21:53

ЭФҮ ГОНЧИГДОРЖИЙГ НЭГ ХҮН СҮГ СҮҮДЭР ЗОМБИ ГЭСЭН БАЙНА. ЯГ ОНОЖ ХЭЛСЭН ЮМ БИШ ҮҮ.

МСДН [43.228.129.129] 2021-04-22 06:20:33

Ардчилал гэж уриатай ГАДНЫ гар хөл бологч нартай нийлж МСДН-ыг гишүүдийн саналыг авалгүй худалдаж бузарлаж, Сэргээн босголтын банк дээрэмдэж ханаагүй ,АХ Цахир сумандаа ч нэргүй луйварчин дуугай л бай, Багшаа хийж байсан бол монголд хэр чинь цэвэр байх байждээ

Зочин [103.26.195.184] 2021-04-22 05:59:55

хаанаас амилаад босоод ирэв ээ? зомби үхдэл чинь айлаа шүү дээ

Зочин [103.26.195.4] 2021-04-22 04:29:34

Хужаагийн хүргэн дэ энэ

zochin [202.131.250.52] 2021-04-22 04:24:05

daatstai hariult ugchun bna

ГОНЧИГДОРЖ АХЫН АНХААРАЛД [66.181.180.22] 2021-04-22 05:14:20

Гончигдорж оо, цэц ерөөсөө 5.4 ба 3.2-т заасан нас, хугацааны асуудал чинь хүний эрх зөрчжээ гээд байгаа шүүдээ.Учир нь 50 нас хрээгүй хүн нэр дэвших эрхгүй гэж хүний эрх зөрчиж байна. тэгвэл 50 нас хүрээгүй хүн сонгууль өгөх эрхгүй гэсэнтэй энэ ялгаагүй.1 удаа 6 жил гэдэг нь хугацаа нь үндсэн хуулийн заалт энь угаасаа хүний эрх бас зөрчсөн. удаан ажилласнаар нэг хүний дарангуйлал тогтоно гэсэн нь маш буруу, 1 хүний дарангуйлал тогтохгүй байх хуулийн зохицуулалт чухал болохоос биш Хугацаа уртаас дарангйлал тогтоно гэж тэнэглэх хэрэггүй. 1 удаа гэдэг нь бас буруу. Сайн ажиллавал насаар нь ерөнхийлөгч байсан ч болно. Түүнийг сонгогчид шийднэ. Хугацаанаас хамаарч дарангуйлал тогтдог бол 1 жил ажилласан хүн ч дарангуйлал тогтоож болно хэрэв хуулийн зохицуулалтгүй бол шүүдээ. Иймд ерөөсөө Үндсэн хуулийн 5.4 ба 3.2 дахь заалтууд өмнө нь ч хууль зөрчиж хүний эрх боомилж байсан ба нэмэлт өөрчлөлт ч мөн адил хүний эрх зөрчсөн байгаа. Гэтэл 1 жил 6 сар гэсэн нь өмнөх 5 хүн эрхгүй гэж шал өөр зүйл рүү хандуулж хууль завхруулж байна. Иймд 5.4 ба 3.2 заалтыг бүр шинээр найруулж хүний эрх зөрчихгүй байдлаар найруулах ёстой. гО АХАА ТА ҮҮНИЙГ ЯАРАЛТАЙ АСУУДАЛ БОЛГОЖ ЦЭЦЭД ХАНДАА

Зочин [192.82.86.199] 2021-04-22 04:12:35

Энэ хамгийн үл бүтэх хүн. Хямрах, эвдрэлцэх үед л гарч ирж өмхий санаагаа гүйцэлдүүлдэг.

ГО АХАД БАС ХЭЛЭХ НЬ [66.181.180.22] 2021-04-22 05:17:20

ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧЛИЙГ ӨӨР ХУУЛИАР , ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ЗАЛРУУЛАХ ЁСГҮЙ ШҮҮ

иргэн [192.82.86.199] 2021-04-22 04:11:16

Төрийн хутгуур

Ёстой хутгуур [66.181.161.13] 2021-04-22 06:09:14

Ёстой төрийн хутгуур, төрийн өндөр сэнтийг хувийн хүсэл шуналаа гүйцэтгэхэд яаж ашигладгийг үлгэр жишээ харуулсан нөхөр, зүгээр л зайлбал таарна, одоо чамайг тоох нохой ч байхгүй

Зочин [192.82.78.5] 2021-04-22 03:54:26

ЗАЙЛ ЧИ

Зочин [139.5.219.194] 2021-04-22 02:51:58

Гончигоо угаасаа бүтэхгүй хүн шүү ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД оролцохоор очсон үед материал задалж бөөн хэл ам болж байсан шүү.Тэгэхээр энэ этгээд хууль яриад байх эрхгүй хүн шүү.

Иргэн [122.201.31.218] 2021-04-22 02:43:11

Гончигдорж ардчилал гэж худлаа яриад хүүхдээ нилээд олон жиоийн Америкад ТЗ-ын зардлаар магситрт сургасан. Хүүхэд ТЗ-д ирж ажиллаагүй хаана явдаг юм мэдэхгүй. Бусдын хөдөлмөрийг шимэгч гэмгүй дүртэй луйварчин.

Зочин [66.181.161.31] 2021-04-22 02:37:57

Эфү Цэрэн өөрийн гараар алсан ойрд монгол хүүхэд эмэгтэйчүүд, эрчүүдийн өрөөсөн чихийг огтлон 2 таар шуудайнд хийж Манжийн хаанд хүргүүлж оронд нь1 чихийг нэг зоосоор тооцож мөнгө авсан баримт Бээжингийн хааны музейн номын санд хадгалагдаж байдгийг Япон эрдэмтэд дурьдсан байдаг юм.

Иргэг [192.82.82.13] 2021-04-22 02:15:23

Баттулга дахиж сонгогдох гэж намаа тараалаа одоо МАН ,засаг ,их хурлыг тараах нь дараа нь монголыг тарааж хуваах уу хэдэн долдой нараараа ээлж дараалан юм яриулаад үхэх нь ээ таны энэ арга одоо явахгүй ээ танд 2 сонголт байгаа нэг бол шоронд орох нэг бол цугтааж гараад тэр гадаадад байгаа оффшороо идээд хэвтэж байгаад бас шоронд орох

zochin [66.181.181.233] 2021-04-22 02:11:00

Zugeer gertee zeegee xaraad suuj bai,Xiisen balag chin duusaxgyi l baigaa shuu.

Ganaa [202.72.247.58] 2021-04-22 01:33:09

СОНГОХ СОНГОГДОХ ЭРХ 50 НАС ХҮРСЭН ХЭНД Ч НЭЭЛТТЭЙ. ТИЙМ БОЛОХООР ЗӨВХӨН 1 УДАА ГЭДЭГ ЧИНЬ ҮНДСЭН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА. ИЙМД БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖ НЬ ҮНДСЭН ХУУЛИАР НЭЭЛТТЭЙ БАЙНА.

Зочин [103.57.94.51] 2021-04-22 01:28:39

Эфү Цнрэнгийн удам удмаа тавихгүй байна шүү

Зочин [103.26.195.4] 2021-04-22 04:29:04

Хужаагийн хүргэн зайлаа

Зочин [64.119.26.57] 2021-04-22 01:15:20

Төрийн хутгуур энэ новш үхэхгүй юм байх даа.

Зочин [202.126.90.102] 2021-04-22 01:13:07

Ene syg uhej dald orooguil bna uu


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.