Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Миний нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан илгээлт гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

Монголчууд аа, ард иргэд ээ,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд “төрийн эрх баригч Монгол ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, “төр төвт” тогтолцоог нэг намын дангаар ноёрхолт төрийн тогтолцоонд шилжүүлсэн, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангаж гагцхүү хуульд захирагдан ажиллах үүрэг, тангарагтай төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг, зорилго, үйл ажиллагааг дарамтлан гажуудуулсан, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудыг Монгол ардын намын үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан, улмаар Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагааг явуулж, өөрийн намыг цэрэгжсэн бүтэцтэй болгон хэлбэржүүлж байгааг тогтоон, энэ намын үйл ажиллагааг даруй таслан зогсоох шаардлага үүссэнийг Та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Монгол ардын намын энэхүү хууль бус дарангуйлал нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, хараат бус байдлыг нь бүрэн алдагдуулах, цэрэгжсэн бүтцээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийх, санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсгэж буй бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйл ажиллагаа юм.

Учир иймд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр захирамжилсан болно.

Монгол ардын намын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг ихэд хичээн явуулж байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаа Улс Монголынхоо төлөө зүтгэх миний цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй гэдгийг мөн онцлон дурдах байна. Нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.

Монгол төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг би өөрийн үндэстэн, төрийн төлөө, хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг цогцлоохын төлөө, улс орныхоо мандан бадралын төлөө ажиллах боломж хэмээн харж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр хэрэгжүүлж ирлээ. Миний бие Монгол Улсын Үндсэн хууль дээр гараа тавьж, ард түмэндээ өргөсөн тангаргийнхаа дагуу улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд учирч буй саад, бэрхшээлийг арилгах, аюул заналыг зогсоох, мэргэшсэн чадварлаг төрийг төвхнүүлэх, ардчилсан төрийн дэглэмийг бэхжүүлэх, өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, улсын баялгийг нийт ард иргэддээ тэгш, шударга хуваарилахын төлөө хичээн ажиллаж байна. Цаашид ч үл зогсох болно.

Ард иргэд ээ,

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргын байдлаар тайлбарлаж, салбар хуулиудаараа зөрчин гажуудуулах явдал түгээмэл болсноор “ард түмний засаглах эрх алдагдаж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртэж зохистойгоор ашиглах бодлого алдарч, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ёстой улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн гэмт бүлэглэл мэт болон хувирч, иргэдийн сонгох эрх, саналыг худалдан авдаг, одоо бүр дээрэмдэн авдаг болох замаар төрийн өндөр албан тушаалд очдог, ингэж очсон албан тушаалаа хувийн шунахай зорилгодоо ашигладаг явдлыг энгийн үзэгдэл мэт болгон гааруулж, төрийн бодлого тодорхойлогчид ард түмний амьдрал, эрүүл мэндийг бодохоос илүүтэй сонгуульд чиглэсэн өчүүхэн эрх ашгийн хүрээнд явцуу зорилгоо гүйцэлдүүлэн ажилладаг болтлоо ялзран доройтоод байна.

Энэ завхралыг засах, цэгцлэн өөрчлөх зорилгыг эрхэмлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшилцлийн ажлын хэсгийг миний бие даргалж, манлайлан ажиллаж, өөрийн зүгээс Үндсэн хуульд:

  1. Уул уурхайн баялгийг нийт ард түмэнд тэгш, шударга, хамгийн гол нь шууд хүртээх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэв;
  2. Гэмт үйлдэл хийсэн, ёс зүйгүй улс төрчдийг шүүх, прокурор, Авилгатай тэмцэх байгууллагын шийдвэр үйлдлээр барьцаалан төрийг удирдах замаар өөрийн оролцоог нэмэгдүүлдэг асан урьд өмнөх Ерөнхийлөгч нарын алдаанаас зайлсхийж, шүүхийн шинэтгэлийг дахин бодитойгоор эхлүүлэх боломжийг нээж Ерөнхийлөгч дангаараа томилдог байсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй, тал бүрийн оролцоотойгоор томилдог болгох эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэх зэрэг ард түмний амьдрал, хувь заяанд эрс өөрчлөлт авч ирэх томоохон зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг танан хязгаарлахыг зөвшөөрч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжин баталгаажуулж, бодит үр дүнд хүргэсэн.

Харамсалтай нь, эрх баригч Монгол ардын нам Үндсэн хуулийн энэ эерэг өөрчлөлтийг ердийн хуулиудаар төгөлдөржүүлэн батжуулахын оронд төрийн эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж, намынхаа удирдах зөвлөлөөс авсан чиглэлээр хууль тогтоодог байдлыг үргэлжлүүлэн, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг үгүйсгэх боллоо.

Үүгээр ч зогсохгүй, шүүх эрх мэдлийг намынхаа хяналт удирдлага, нөлөөнд авах, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг алдагдуулж, Цэцийн гишүүдийг намынхаа илт нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг ил тодоор, ичих эмээхгүйгээр хийж байна.

Монгол ардын нам нутгийн өөрөө удирдах ёсыг алдагдуулах, орон нутгийн иргэдийн эрхийг хураах, үндэсний аюулгүй байдалд бүрэн хамаарах авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж хараат бусаар ажиллах үүрэг хүлээсэн төрийн тусгай байгууллага, Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгоог намынхаа даргын мэдэлд шууд шилжүүлэх зэрэг увайгүй үйлдэл, ажиллагааг явуулах болсон. Тэд Монголын ард түмнийг өөрийн намын гишүүн-дэмжигч мөн, биш эсэхээр нь ялгаварлан төрийн үйлчилгээг ялгавартай хүргэх, намынхаа гишүүдэд гадаадад сурах тэтгэлгийг тусгайлан олгох зэрэг бусармаг бодлогыг эрээ цээргүй ил тодоор хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд тодорхой, ил болоод байна. Эдгээр нь Монгол ардын намыг тараах гол үндэслэл мөн гэдгийг иргэд Та бүхэнд дахин сонордуулж байна.

Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид ээ,

Та бүхний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо нэгтгэх, улс орныхоо төлөө зүтгэх үндсэн эрх, эрх чөлөөг миний бие гүнээ хүндэтгэн, талархан дэмжиж байна. Харин Та бүхний итгэл, дэмжлэг, сонголтод тулгуурлаж эрх мэдэлд хүрсэн цөөн хэдэн хүмүүс Та бүхний итгэл, үнэмшлийг завхруулж, төрийн эрх мэдлийг намын эрх мэдэл болгон хувиргаж, хуулийг ноцтойгоор зөрчих замаар Үндсэн хуульт тогтолцоог эвдэн, дангаар ноёрхлыг дархлахаар завдан байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Энэ бол Монголын ард түмнээс надад хуулиар хүлээлгэсэн үүрэг, мөн хариуцлага юм.

Монгол ардын намын жирийн гишүүд Та бүхэн улс орондоо тэгш хөгжил авчрах, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэхийн тулд нэгдэж, улс төрийн үзэл санаа, үнэт зүйлээ дээдэлсэн, гишүүдийнхээ оролцоо, хяналтыг бүрэн хэрэгжүүлдэг орчин цагийн улс төрийн намыг дахин зохион байгуулах, сэргээн босгоход хүчээ нэгтгэх цаг иржээ.

Энэ бол Монгол ардын намын жирийн гишүүд, эрүүл хэсгийнхэнд түүхээр олгогдож байгаа хариуцлага, үүрэг юм шүү. Та бүхэн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн замыг засаж, ардчиллын гажуудлыг арилган шулуутгах түүхэн үйл явцыг бүтээгчид гэдэгтээ итгэл төгс байж, Монгол ардын намыг тараах миний шийдвэрийг хүндээр хүлээж авахгүй байхыг Та бүхэнд уриалж байна.

Монгол ардын намыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар, хязгааргүй ноёрхлын “чөтгөрийн тойрог”, “аалзны тор” гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс, эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж Та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхний өмнө шинэ, шударга, ардчилсан, гишүүдийнхээ болон ард түмний эрх ашгийг дээдэлсэн шинэ намыг эмхлэн байгуулах өргөн боломж, хэтийн төлөв нээгдэж байна.

Сайтар тунгааж, санаж хичээгээрэй.

Ард түмний төр барих эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа, Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд ээ,

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, нийт шүүгчид ээ,

Монгол Улсын төрийн нийт албан хаагчид аа,

Би Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Та бүхнийг, Монгол төрд зүтгэж байгаа хүн бүрийг төрийн дээр, хуулийн дээр заларч “хаанчилж” байгаа Монгол ардын намын удирдлагын дарангуйллаас ангижруулахыг зорилоо.

Үндсэн хуулиа дээдлэн сахиж хамгаалах, гагцхүү хуульд захирагдан ажиллах боломжийг бүрэн олгохоор зорилоо.

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргээ нийт ард түмний өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэх эрхэм үйл хэргийн чинь үүдийг нээж өгөхийг зорилоо.

Та бүхнийг эрх баригч намын хууль бус дарамт шахалтыг эсэргүүцэх, хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах, хуулиар хамгаалуулж, хуулийнхаа дагуу ажиллах эрх, эрх чөлөөнд уриалан дуудлаа.

Хууль Та бүхнийг намын заналхийлэл, хяналт, дарамтаас бүрэн хамгаална. Итгэж сонгосон, томилсон монгол түмнийхээ эрх ашгийг Монгол ардын намын эрх ашгаас дээгүүрт өргөөрэй.

Тангаргаа сахиж, ард түмэндээ үйлчлэх үүргээ сайтар тунгааж, үр хүүхэд, ирээдүй хойчсынхоо өмнө нүүр бардам, нэр төртэй байх эрхээ санаж хичээгээрэй.

Эрх баригчид аа, Монгол ардын намын эрх мэдэлтнүүд ээ,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд, өөрийн эрхэлсэн ажил, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Монгол ардын намыг тараах хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага бүрэн бүрдсэнийг тогтоосноо ийнхүү дахин нотолж, зарлаж байна.

Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “улс төрийн намыг тараах нөхцөлүүдийг нэг бүрчлэн зааж, тийм нөхцөлд, ийм байдалд шилжин орсон намыг Улсын дээд шүүх тараах үүрэгтэй байх”-аар хуульчилсныг дахин сануулъя.

Монгол Ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж ирснийг, явуулж байгааг надаас өмнө зарим иргэн, улс төрийн нам Улсын дээд шүүхэд мэдэгдэж, тараах шийдвэр гаргахыг удаа дараа хүсэж байжээ. Гэвч Улсын дээд шүүх нотлогдохгүй байна гэх үндэслэлээр тухай бүр нь буцаасан байна.

Өнөөдөр, төрийн эрх мэдлийг булааж, эзэрхийлсэн Монгол ардын намыг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг илэрхий зөрчсөн, зүй бус үйл ажиллагаа явуулж байгааг нотлох чадамж хэнд байна вэ?

Ийм бурангуй нөхцөл байдалд Монголын ард түмнийг, Үндсэн хуулийг хэн хамгаалах вэ?

Эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хэн хангаж өгөх вэ?

Энэ бол Монголын нийт ард түмнээс мандат авч сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахиулан хамгаалах үүрэгтний хувьд надад оноогдож буй түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага гэж үзэж байна. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж байгаа үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн.

Ард иргэд ээ,

Би Та бүхнийхээ ардчилсан ёсыг бэхжүүлж, шударга ёсыг тогтоохоор хүсэмжлэн өгсөн үүрэг, даалгаврыг мартаагүй ээ.

Монгол Улсын төрийн алба Монгол Ардын намын дарлалд ороогүй, эрхшээл нөлөөнд нь автаагүй бол Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага болон бусад тусгай албад үүнийг хариуцаж, улс төрийн намын хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг нэг бүрээр нь шалгаж, тогтоох учиртай. Өнгөрсөн хугацаанд Монгол ардын намын зүгээс явуулсан дарагдах аргагүй, далдлах боломжгүй хууль бус, гэмт үйлдлүүд чамлахааргүй нотлогдсоныг, мөн нотолсон хэдий ч хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах ажиллагаа нь өнөөх намын эрхшээл, нөлөөллөөр саармагжин, саатаж байгааг дурдах нь зүйтэй.

Чухам иймийн учир би Төрийн тэргүүний хувьд, ард түмнийхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хангах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийхээ хувьд Монгол ардын намыг тараах нөхцөл бүрэн бүрдсэнийг тогтоон, Улсын дээд шүүхэд хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм.

Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа гэдгийг онцгойлон анхааруулъя. Төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, хуулийн хугацаандаа зохих шийдвэрийг гаргана гэж найдаж байна.

Монгол Ардын намыг тараах шийдвэр гаргах Улсын дээд шүүхийн үүргийг Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг эрс хатуу сануулж байна.

Ард иргэд ээ,

Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд шууд халдан заналхийлэх, илэрхий үгүйсгэх хандлага, маргаан дэлхий дахинд байхгүй.

Харин бидний дотоод асуудал, үүний дотор ард түмний өмч болсон байгалийн баялгийг эрх мэдэл, авлига, ашиг сонирхлоороо сүлбэлдэж, намаараа холбогдсон гэмт бүлэглэл хууль бусаар эзэмшдэг, худалддаг, үр өгөөжийг нь цөөхүүлээ шимэгчлэн хүртдэг, албан тушаалын эрх мэдлийг хувийн шунахай зорилгодоо ашигладаг, худалддаг, авлигыг өөгшүүлдэг, татвар төлөгчдийн мөнгийг бүлэглэн зувчуулдаг, эрх мэдлээ хадгалах, үргэлжлүүлэх явцуу зорилгоор үрэн таран хийдэг, иргэдийн боломж, нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаг, оффшор бүсэд гаргаж нуудаг зэрэг бусармаг явдал, үүнийг дэвэргэн өдөөдөг гадаад, дотоодын зүй бус нөлөөлөл л бидний зовлонгийн үүдийг нээж, улс орон минь сулран доройтохын үндэс болж байна.

Энэхүү алдаа, завхралын эх уурхай, үндэс болсон Монгол ардын намыг тарааж, олон намт ардчилсан тогтолцоогоо баталгаажуулж, өргөн олныг хязгааргүй дарлах гэсэн адал балмад ажиллагааг таслан зогсоож, Үндсэн хуульт ёсоо бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилал, хөгжлийн замналаа өнөөдрөөс эрчимжүүлье.

Монгол Улс өнөөдөр улс төр, эдийн засаг, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь Монгол ардын нам мөн.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 29 жилийн 21 жилд нь Монгол ардын нам дангаар төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирджээ. Үр дүн нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. Монгол ардын нам үүнийг хэнтэй ч хуваалцах, буруугаа бусад руу чихэх эрхгүй!

Улс төрийн намын тухай хуульд намыг тараах 8 үндэслэл бий. Би нэг бүрчлэн хэлье:

  1. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
  2. Үндэсний эв нэгдлийг задлан бутаргах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
  3. Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
  4. Хүч түрэмгийлэх арга байдалд шилжсэн, ажилласан бол;
  5. Яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулсан бол;
  6. Бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны намын хэлбэрт шилжсэн бол;
  7. Цэргийн болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн бол;
  8. Фашист намын хэлбэрт шилжсэн бол улс төрийн намыг тараана.

Эдгээр нөхцөл, үндэслэлийн аль нэгэнд нь хамаарах үйл ажиллагааг явуулсан, тэр нь нотлогдсон л бол улс төрийн намыг шууд тараах ёстой. Монгол ардын нам эдгээр болзлын ихэнхийг шууд болон шууд бусаар хангаж, туйлын ноцтой үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа нь бүрэн тогтоогдож байна. Тухайлбал:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалд халдаж, Үндсэн хуулийн цэцээр Үндсэн хууль зөрчүүлсэн шийдвэр гаргуулж байгаа нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний хүч түрэмгийлсэн, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн үйл ажиллагаа юм. Улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөг гагцхүү Үндсэн хууль л хамгаалж байдаг гэдгийг мартаж болохгүй.
  2. Монгол ардын намын даргын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж чадахаа болилоо. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнэхээр удаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байдалд хүрсэн. Монгол ардын намын шийдвэрээр Монгол Улсын Засгийн газар тодорхой үндэслэлгүйгээр 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нэг өдрийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Монгол ардын намын удирдах зөвлөлийн шийдвэр, даалгавраар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь зүй бус шийдвэр гаргаж ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж байгаа зэрэг нь үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа мөн.
  3. Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж байгаа нь Монгол ардын нам цэрэгжсэн үйл ажиллагаа явуулж байгааг бүрэн нотолно. Ардчилсан нам сонгуульд ялсан аймгуудын Засаг дарга нарыг энэ холбоондоо нэгтгээгүй нь энэ байгууллага зөвхөн Монгол ардын намыг дагаж ажилладаг, түүний цэрэгжсэн бүтэц, салшгүй хэсэг нь гэдгийн давхар нотолгоо. Цаашид энэ нам, бүтцээр дамжуулан улс төрийн болон цэргийн үйл ажиллагаа явуулах эрсдэл ч тулгарч байгаа юм.
  4. Монгол ардын намын удирдлага төрийн албыг үнэлэн, 60 тэрбум төгрөгөөр худалдах төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн, сонгуулийн зардлыг санхүүжүүлсэн гэмт хэрэг нь тогтоогдож, шүүхээр шийтгүүлсэн.
  5. Удаа дараагийн парламентын сонгуулийн дүнг төрийн механизмыг ашиглан будлиантуулж үүний үр дагаварт, тус намын даргын оролцоотойгоор 2008 оны 7 сарын 1-ний цуст үймээн гарч эрдэнэт хүмүүсийн амь насыг тухайн үеийн төр засгийг удирдаж байсан Монгол ардын намын удирдлагууд, тухайлбал онц байдлыг гардан удирдах үүрэг авсан Хууль зүйн сайдын тушаалаар буудан хороосон үйл явдал монголчууд бид мартах учиргүй.
  6. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрыг огцруулах, намын даргыг солих саналыг дэмжих “төлбөр” болгож хуваарилсан. Тус намын гишүүн, нэр бүхий олон хүн хууль бусаар зээл авсан, зориулалт бусаар ашигласан нь нотлогдож шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байна. Ерөөсөө, Монгол ардын намын харьяалалгүйгээр төсвийн хөрөнгө оруулалтаас бүрддэг аливаа тендер, нэр бүхий олон сангаас зээл, дэмжлэг авах боломж жирийн ардад хэзээ ч олддоггүй нь нууц биш болсон байна.
  7. Цар тахлыг улс төрийн зорилго, сонгуульд ялах гэсэн өчүүхэн зорилгодоо ашиглаж Монголын ард түмний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, өнөөдрийг хүртэл үргэлжүүлж байгаа нь Монгол ардын нам ямар дэглэм тогтоож, ямар дэглэмээр ажиллаж байгаагийн тод илрэл болж байна. Удаа дараа хэлж сануулсаар байхад цар тахлын эсрэг вакциныг худалдан авах эх үүсвэрийг улсын төсөвт санаатайгаар суулгаагүй, гадаадын хандивлагч улсууд, олон улсын байгууллагуудаас цар тахалтай тэмцэхэд зориулж Монголын ард түмэнд хандивласан олон зуун сая долларын хөрөнгийг үрэн таран хийж, өнөөдрийг хүртэл зарцуулалтыг нь тайлагнаагүй, цар тахлын нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлсээр байгаа нь миний үгийн үнэнийг Та бүхэнд гэрчилнэ.

Монгол Ардын намын үйл ажиллагаатай шууд холбоотой эдгээр үйлдэл, үйл ажиллагааны баримтыг би Монголын ард түмэнд нээлттэйгээр дэлгэн танилцуулж, Улсын Дээд шүүхэд хүргүүлэх болно.

Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах, Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна.

Мөнх тэнгэрийн ивээл дор ахуй төр минь бүү алдраг!

Монгол Улс, монгол үндэстэн мөнхөд оршиж, Монголын ардчилал ашид мандан бадрах болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:26

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:26

ЗОЧИН [202.126.89.63] 2021-04-26 02:48:28

МОНГОЛ УЛС ИНГЭЖ ХАГАРАЛДАЖ БАЙХААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛМООР ЮМ

зочин [103.140.11.210] 2021-04-25 07:04:33

бүх эрх мэдлийг артаа авсан МАН яагаад ямарч эрх мэднлгүй удаа дараа ялагдсан АН одоогийн ерөнхийлөгчийг үзэн ядна вэ хариулт энгийн гэмт хэрэгтэн шудрага цагдаа шүүхээс байнга айдаг, үзэн яддаг Батулга өснөх

Зочин [124.158.85.180] 2021-04-24 17:37:10

Дараагийн ерөнхийлөгчөө нэр цэвэр, бас ядаж боловсролтой хүн сонгоёоо. Тэнэг бөх тэнэгтэж 4 жил татварын мөнгөөр тансаглалаа. Мэдлэг, боловсрол, хүн чанарыг дээдэлж, булчин, медаль, дуучдыг байранд нь тавья

Монголын боловсролтой иргэний төлөөлөл [103.242.47.74] 2021-04-24 09:13:26

10 жилээ ямар дүнтэй төгссөн юм болдоо хөөрхий ийм мал төрийн тэргүүндээ залсан улс манайхаас өөр байдаг болов уу өмнөөс нь ичих багадах юмдаа удахгүй нэг юм салж санаа амрах байхдаа

Зочин [202.9.46.246] 2021-04-24 02:18:36

zov demjij baina

Зочин [73.8.42.186] 2021-04-24 01:44:30

ZOV YM YRIJEE GADAADAD BGAA MGL CHUUD DEMJIJ BGAA SHVV

иргэн [202.9.40.47] 2021-04-23 13:01:06

бүх намыг тараах хэрэгтэй. Ерөнхийлөгч ард түмний хөдөлгөөн болгон өргөжүүлж, одоо бгаа хамгийн шударга, оюунлаг хүмүүсээ урьж оруулах хэрэгтэй. Энэ хөдөлгөөнөөс жинхэнэ удирдагчаа нийтийн санал асуулгаар тодруулья гэвэл хүмүүс бүгд уухайлан дэмжинэ. Хэрэв АН-ыг өмөөрөх хандлага гарах л юм бол ард түмэн хэзээ ч дэмжихгүй болов уу. 30 жилийн ядуурал, гуйланчлал, авилга, анархизмыг дуусгавар болгохгүй бол тусгаар улс байх уу, устах уу гэдэг сонголтын өмнө ирчихээд бхад ямар юмных нь хувь хүний ашиг сонирхол. Таньд бас найдаад л хүлээж л бна шүү. Бүү л урваж шарваарай. Хэрэв үнэн бол дагаад хүч өргөнө шүү.

Lubsandorj N [103.212.117.101] 2021-04-23 06:06:03

Улс төрийг хурцатгах нь хэмжээ хязгаараас давбал үүсэх үр дагавар нь асар уршигтай байж мэднэ. 1990 оноос хойш У Хүрэлсүх шиг шийдэмгий дориун сайн ажилласан ЕС байхгүй . Мөн Х Баттулга шиг боломжийн сэтгэл гаргаж ажилласан Е-Ч байхгүй. Ингэж л нийгэм дүгнэж бгаа. Иргэн Х Баттулгын дахин нэр дэвших эрх зөрчигдсөн нь өнөөдрийн улс төрийн сөргөлдөөнд хүргэлээ.Төрийн тэргүүний хувьд Х Баттулгад , ард иргэдийн амгалан тайван байх эрх, өөрт нь хүлээлгэсэн үндэсний эв нэгдлийг хангах үүргээ бодож, мөн улс орны эрх ашгийг бодож аливаа хувийн амбицаас татгалзаж түүхэнд "гавьятай" үлдэх ухаалга сонголт байлаа. Гэвч Е-ч уур бухимдал, хорсол цухалдалын хүлээсээс гарч чадсангүй!!! Улс төр дахь "манан" маф"хулгайчуудаас салах нь хамгийн чухал!! "МАН"-с , "АН"-с салах гэж мушигиж болохгүй. С Эрдэнээс, Х Баттулгаас. Ц Элбэгдоржоос.Сү Батболдоос.М Энхболдоос. М Хүрэлбаатраас гм салах хүсэл нийгэмд байгаа. Е-ч өө! тач хулгай ч , офшорч ! Өөрий чн сайн хүн гэсэндээ биш , аюул багатай гэж сонгосон....

Зочин [172.58.46.150] 2021-04-23 12:32:46

F u Luvsandorj N

Иргэн [202.126.88.37] 2021-04-23 04:59:05

Албан тушаалын төлөө хар нүдээ ухаад өгөхөөс сийхгүй хулгайч даа, гэнэт л харь гаригаас ирсэн юм шиг сэрж гэнэ, өмнө нь дуугарахгүй яагаав?

Зочин [103.242.47.74] 2021-04-24 09:08:25

боловсролгүй малыг төрийн тэргүүндээ залсан улс манайхаас өөр байдаггүй юмдаа дэлхийд хаана ч

зочин [59.153.86.96] 2021-04-23 02:59:39

ман тарах бүх хуулийн нөхцөлөө хангасан бн зүгээр л тар,

MOYAD [59.153.115.195] 2021-04-23 01:45:34

BYE BYE MOYA

Зочин [202.21.109.57] 2021-04-23 01:08:20

Баттулга ерөнхийлөгчийн зөв.Хэн ч ингэж зөв шударга хэлж чадахгүй.МАН тарах нь зөв.

Зочин [192.82.67.12] 2021-04-23 01:00:51

муу бүхний уурхай намуудаасаа салсан нь дээр

Анхбаяр [45.57.201.178] 2021-04-22 22:50:03

өөрийнхөө 10 оффшор компаниа оруулж ирээрэй Баттулгаа

Зочин [103.26.194.90] 2021-04-23 01:28:55

End nertei bichigdsen setgegdel bolgon man-in bicheech zaxhialgatai humuus bn

Гантулга [45.57.200.147] 2021-04-22 22:48:24

Ерөнхийлөгч болохын төлөө АНУ-гаас хүртэл очиж 50 мянган доллар гуйсан нь илэрчихлээ эргүү Баттулдга сда чинь оффшор дансандаа Монголоос их мөнгөтэй шүү

Мөнхжаргал [198.154.91.192] 2021-04-22 22:47:47

kue yruu uls oron uvchin zovlontoi bhad gants ch ym heleegui bj uuruu devshih erhgui boltsn jin bur galzuurch bnaa novsh chin ter honi butsaaj uguuree

Баярмаа [45.72.62.72] 2021-04-22 22:46:35

Энэ эргүүд өвчин зовлон огт хамаагүй бололтой. Өөрийн шунал хүслийг гүйцэлдүүлэхийн тулд нэг намыг тараах нь чухал юм байна. ийм төрийн тэргүүн гэж байх уу

sanchir [138.128.88.195] 2021-04-22 22:45:38

ard tumen bol battulgad tui ch hamaagui gdgiig harj avtsgaa battulgad zuvhun erh medel l heregtei

Оюунцэцэг [23.250.92.228] 2021-04-22 22:43:34

бүр өвчин нь хүндрээд төв талбай дээр гарч мэдээлэл хийж байх шив хаха наадмын нээлт юмуу хаашаа юм

Наранцэцэг [45.72.62.126] 2021-04-22 22:42:15

ystoil hamag bulihai n ilereed irleedee offshoriihoo munguur yukiin songuulig hudaldaj avah gsn n notlogdchihloo uurlaad yaahbdee

Хонгорзул [45.72.46.168] 2021-04-22 22:41:28

Баттулга л өөрөө Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж чичирсээр байна. Сонгууль лоббидхын тулд олон улсын байгууллагад хүртэл хандсан нь ил болчихсон ш дээ

Билгүүн [45.57.200.118] 2021-04-22 22:37:49

Баттулга эрх мэдлийн шуналаасаа болж галзуурсан бололтой. өөрөө огцор оо

zochin [66.181.161.75] 2021-04-24 06:55:16

Odoo us sanadaggui bolobsroltoi tulhtai alban tyshaalaa hel amgui ugch chaddag erunhiilugch tei bolmoor bn daa

Мишээл [138.128.89.99] 2021-04-22 22:35:57

xxa neeh hudlaa shudarga ys ntr gj hutsahiin zugeer l bi l bish bol uur hench bish gd l helchiheechdee

Мөнхэрдэнэ [23.250.92.228] 2021-04-22 22:35:20

Монголчууд алалцаад эхэлнэ. тэгэнгүүт онц байдал тогтоогоод өөрөө хаан болно. ха ха ха манай еөк 8-р ангийн боловсролтой гэхэд санаа гэж нохой юмдаа

Энхжаргал [192.241.91.205] 2021-04-22 22:32:28

Өнөөдөр УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа гэж, өөрөө нэр дэвшиж чадахгүй боллоо гэж ийм мэдэгдэл хйиж байна. өчүүхэн хүн юмаа

Пүрэвсүрэн [45.72.47.79] 2021-04-22 22:31:20

iim bolovsrolgui buduuleg uhaangui huniig songosondoo haramsaj bn aa

Мөнхцэцэг [138.128.89.99] 2021-04-22 22:29:19

Mongolchuudiig hoorond n alaltsuulchihaad uuruu haan n boloh gj bgaa ym bizdee aihtar ymaa jenkogiin sanaag barj iedhgui ym bn oo

Хулан [45.72.62.128] 2021-04-22 22:27:53

uhehdee uher buuga tavij bnaa muu jonkhuu uuriihuu offshoriin talaar jaahan yriach ain

toli [213.225.12.176] 2021-04-22 21:07:09

iim soliotoi, galzuu huni odrin temdeglel shig jum er unshij bsangui!!! estoi mongol ulaiig delhid gutaah jum

Зочин [202.126.89.47] 2021-04-22 19:13:45

Завхруулагч, олигарх, хулгайч, хутган үймүүлэгч, худалч, гэмт хэрэгтэн

toli [213.225.12.176] 2021-04-22 21:05:06

towch bogood todorhoi hellee!!!

Зочин [202.55.188.100] 2021-04-22 16:12:24

Урьд нь МАН-ын янз бурийн хууль бус уйлдэл нь илэрхэд ингэж шуумжилж байсан бол дэмжинэ гэхсэн. Одоо харин еерийг нь дэвшуулэхгуй болгосонд есерхеж ингэж байгаа бол дэмжлэг авахгуй дээ. Чухам л Хууктэй эвлэлдэн нэгдэж байгаад 30 настай АН-ыг самарсан шигээ, чаддым бол 100 настай МАН-ыг самарчаач. Тэгвэл туухэнд чиний нэр алтан усгээр тэмдэглэгдэх болно.

nam [202.9.46.215] 2021-04-22 15:50:09

одоо нам намын даргын бөгс долооогчид том жижиг хулгааачуууд одооол нам намааа хамгааалаад хөдөө хол очиж хэн баянааа үзэж дээээ лаларууудаааа

зочин [103.10.22.117] 2021-04-22 15:15:04

ганц МАН гэлтгүй бүгд тарая .ингэж байж монгол улс намаар хуваагдан задрах явцад цэг тавина . хүмүүс үзэл бодол ёс суртахуунаа нэгтгэн шудрага үнэн үйл ажиллагаатай нам байгуулах эрх нээлттэй . .одоо бол эрх ашиг ,луйвардахад ганзага нийлсэн мафи маягийн бүтэц бүхий МАН АН гэсэн хоёр бүтэц байна мөн нэг хүний МАХН байна энэ бүхэн задарч алга болох ёстой. Батүүлийн гайгаар тэр үеийн төржсөн коммунист намыг татан буулгаж хөрөнгийг нь улсын болгоогүйн хор уршгийг гучин жил монголын ард түмэн үүрч явна .АН бол МАН ны зоосны нөгөө тал

Зочин [202.126.89.47] 2021-04-22 14:56:57

Монголд баян, хоосны ялгаа ихэссэн нь туйлийн үнэн.

Эрка [64.119.20.110] 2021-04-22 14:23:01

Энэ одоо, ард түмнийг Хүчирхийлэлд уриалахаа боль! Эв нэгдлийн бэлгэ тэмдэг биш хагалан бусниулагч новш!

Зочин [66.181.178.96] 2021-04-22 14:21:27

Төр эргүүлэх гэвэл тушаал өгсөнч хөдлөх цэрэг олдохуу айн бид монгол.

Иргэн [202.55.188.46] 2021-04-22 14:14:48

Сайн муу нь хамаа алга бүхэл бүтэн намыг нэг хүн уурлаад тараах нь ардчилал мөн үү? АН үндсэндээ өөрөө тарчихсан шахуу байх шиг байна. Тэгээд улс орныг хэн удирдах вэ?!?!?!?!?!?!?!?! Хаашаа явах вэ? Юунд хүрэх вэ? Хүн бүр хариуцлагатайгаар бодох цаг иржээ.

Зочин [66.181.191.177] 2021-04-22 13:30:14

Тоглоомын улс болох нь дээ

Зочин [66.181.191.177] 2021-04-22 13:29:24

АН бас тарах ёстой

иргэн [59.153.114.174] 2021-04-22 13:12:44

Ерөнхийлөгч Баттулга маш зөв явж байна.Монгол улсын үндсэн хууль,Үндсэн хуулийн цэцийг МАН-ын Үндсэн хууль,МАН-ын мэдлийн Цэц болгон гуйвуулж олонхиороо түрий барин хуулийг гууль болгоод байгаа.Хэрэв дараагийн / 2025оны/сонгуулиар Ардчилсан нам их хуралд олонхи болбол Монгол улсын үлдсэн хуулийг Ардчилсан намын мэдлийн хууль болгох маягийн буруу жишиг тогтох байдалтай болоод байгааг одооноос эхэлж энэ бусармаг,буруу үйлдлийг засах нь онцгой чухал байна.Улсын дээд шүүхэд эрх биш хуулиа дээдэлдэг,шударга,зарчимч хүн байгаа байлгүй.Хэрэв энэ удаагийн Ерөнхийлөгчийн шийдвэрийг Дээд шүүх хүлээж авах яадваргүй өолсон бол Монгол улс,монгол төр гэж байх хэрэггүй.Зүгээр л Африктай адил луйварчдын бүлгийн мэдлийн, эрх зүйт төргүй,дээрмийн бүлгүүдийн мэдэлд дарлагдсан боолууд болж хувирах бусуу ард түмэн минь,Үүнд л гол нь байгаа шүү дээ

Зочин [203.91.115.37] 2021-04-22 12:58:22

ХУЛИХ ХУРАНДАА ХҮРЭЛСҮГ БОЛОВСРОЛ БАГА ОВОРГОН САГСУУ ДЭЭРЭНГҮЙ ЗАНТАЙ ТӨРӨӨС ТЭР БУМТАН БОЛСОН ОЛИГТОЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭГҮЙ МАНЫГ ЭНХБАЯРЫН ҮЕД ЦҮНХ БАРИГЧ БАЙЖ МАНЫН ТОЛГОЙД ГАРСАН ОДОО МОНГОЛЫН ТОЛГОЙД ГАРАХ ГЭЖ БНА,

Монгол улсын бүх иргэд [66.181.161.123] 2021-04-22 12:25:40

3 сая хувь дэмжиж байна

Зочин [202.9.46.8] 2021-04-22 12:33:22

Ийм балай тэнэгийг ерөнхийлөгч гэхээс ичмээр юмаа. Шезотой юму?

Зочин [150.129.141.240] 2021-04-22 11:45:49

Дэмжинэ, үргэлж дэмжсээр ч ирсэн. МАН-хан Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй гэж элдэв сөрөг зүйл цацаж байдаг муу арга бүхнээ хэрэглэсэн нь харин ч ерөнхийлөгчид тустай реклам хийж өглөө. Маш их баярлав

Зочин [202.9.46.8] 2021-04-22 12:34:31

Битгий тэнэгт

IRGEN [192.82.90.123] 2021-04-22 11:26:20

BI MONGOL ULSAA GESEN ERONHIILOGCHOO DEMJINEEE.

Зочин [66.181.161.3] 2021-04-22 10:53:09

МАН тарах ёстой

Зочин [192.82.84.10] 2021-04-22 10:42:45

МАН тарах бүх баримт нотолгоо нь байхад хуулиа дагах байлгүй дээ УДШ . МАН тарвал УИХ бас тарах болно, бас ҮХЦ бас тарах болно . Ер нь бүх зүйл цэгцэрэх нь ээ

Зочин [202.9.46.8] 2021-04-22 12:38:00

tegeed orond ni hen gegch budilaanii ezen garahiin? AN barag tarsan yum bishuu?

Зочин [192.82.75.174] 2021-04-22 10:21:48

Hurdan zailaarai daraa shorondoo suuj yalaa edleerei

bid yragsaa ahih heregtei bna! [148.60.92.227] 2021-04-22 10:17:18

Ard tymen yimeldeh hereggyi!!!anhaaralttai chagnaj syychgaa!!!Mongol ylas yragsaa harj eereer amidrah chag ni bolson?yynd MAN ikheehen charmailt gargasan ni ynen!!!odoo harin ene Battylga chini eerchilelt sineleg zyileer heecheldeh bolbol sadaa boloh yum bna l daa!!!Bid sienchlegdeh heregtei bna!Battylgad Temer zamiin bydlian chigeleg arhinii hereg geed beznes mengetei holbootoi asar olon heregyyd chybran yildegdsen baidag ene bygdiig neg tiis ni bolgoj baij dahin debsih tyhaid yarina baigaa?.....Bolobsrol tag hyn syy dee!!

Зочин [64.119.21.253] 2021-04-23 15:08:20

Боловсрол биш Сэтгэл Зүрхээрээ Монгол Юмаа

Зочин [66.181.176.56] 2021-04-22 10:12:13

Яг үнэндээ бол Баттулга шиг эх орны нийтлэг эрх ашгийн төлөө нам харгалзахгүй чин шударга байж аливаа томилгооноос хол байсан ийм шударга Ерөнхийлөгчийг сүүоийн 30 жил харсангүй, цаашид д ийм боломжийн ажиллах хүн олдохгүй дээ., 1990 оноос хойш Бямбасүрэн гуай шиг ЕС, одоогийн Тэргүүн шиг хүмүүс удирдаж байсан бол өнөөдөр манай улс арай л өөр байх байлаа.

Зочин [202.9.46.8] 2021-04-22 12:43:49

Тэр Бямбасүрэн чинь өмч хувьчлалаар монголын бүх өмч хөрөнгийг АН-ынхан хувааж авах одоогийн баячуудыг бий болгосон нүгэлтэн. Баттулга монголыг ганцаараа эзэгнэх гэж яаж амь тэмцэж байгааг ойлгохгүй байнуу? тэнэгүүдээ

Зочин [192.82.90.123] 2021-04-22 11:26:55

UNEN SHUU

Зочин [202.126.90.150] 2021-04-22 09:51:54

Shaan biz, ene muu teneg buh, shorondoo hurdan morilooroi

монгол [202.21.125.150] 2021-04-22 09:34:44

ЗӨВ 1000 САЯ ТҮМЭН ЗӨВ

Зочин [103.26.193.82] 2021-04-22 09:26:27

Сонгууль болоод ирхээр бие биенийхээ булайг дэлгэх юм даа. Урд нь олж харж хэлэх байсан юм. Тэгсэн бол өнгөрсөн сонгуулиар МАН намыг ингэж сонгохгүйл байсан байх. Ерөнхийлөгч бас буруутай МАН-н Хүрэлсүхтэй хошуу холбоод их явсандаа. Тэгхэд хэн хүнгүй гар нийлээд сайхан ажиллах байх гэж харж байлаа. Одоо ингээд шуудаад хийсэн үхрийн эвэр шиг бие биенийхээ булхайг ухаад гаргаж ирээд байхаар чинь та бүхэнд итгэл үзүүлэх ямарч хүсэл ард түмэнд төрөхгүй байна гэдгийг ухаар.

Зочин [66.181.183.98] 2021-04-22 09:26:21

zuv

Зочин [103.229.121.110] 2021-04-22 09:23:16

Энэ чинь хариугүй амьтан шивдээ

Зочин [66.181.176.122] 2021-04-22 09:22:16

Дэмжиж бнаа

Зочин [203.91.118.53] 2021-04-22 09:19:56

Юу гэж ч хэлэх вэ дээ. Энэ хүн эрх мэдлийн төлөө галзуурчихсан юм бишүү. АН-ыг 2 хуваасан нь багадаад МАН-ыг бас залгих бодолтой дог. Хоолойгоор чинь даан ч давахгүйлдээ. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч маань тэмцэлд уриаллаа даа хөөрхий. Чиний төлөө цусаа урсгах байтугай шүлсээ үсэргэх хүн Зикээс өөр байхгүй байхаа. Зик ч яс юман дээр араас чинь хутгалчихаад инээгээд сууж байгаа. Ард түмнийг талцуулж алалдаанд дуудалдаа угаасаа ч дуудчихлаа. Хүний толгой дээрх хялгасыг харсан хирнээ өөрийн толгой дээрх тэмээгээ ч харах ухаангүй болжээ та. Түмэн олон минь энэ хүнийг эрх мэдэл нь галзууруулсан бололтой. Одоо хазаарлаад чөдөрлөөд хаяцгаачихъя.

Болд [103.57.92.240] 2021-04-22 09:18:23

Энэ байлайг хурдан зайлуулахгуй бол ард тумэн Монгол улсыг минь самарч дууслаа АНам ямар байдалд бгаа билээ одоо МАНамыг ямар болгох гээд улайраад бна оороо л нэр дэвшихгуй бол болохгуй бна уу ийм л хунийг 2017 онд сонгосондоо унэхээр гутаж бна одоо хурдан шиг зайлуулья ард тумэн давалгаалаад огохыг гуйя их хурал нь импечминт зарлаад эртхэн шиг зайлуул

Зочин [64.119.21.253] 2021-04-23 15:11:20

Еөк л маныг тарааж чадна хорыг хороор

Женко [202.9.46.212] 2021-04-22 09:17:53

Зайлаад өг дө Шал худлаа өрөвдүүлэх санаатай

Нам тараах асуудлыг тавих цаг нь биш ээ. [202.131.225.53] 2021-04-22 09:14:40

1-т, МАХН-ыг тараахыг аль 1990 ОНД тавих ёстой байсан. 2-т, одоо бол Ерөнхийлөгчийн сонгууль болох цаг ХЭТ ОЙРТСОН учир аль нэг намыг татан буулгах асуудал ХЭТЭРХИЙ сонгуулийн өнгө аястай КАМПАНИЧЛАГДСАН болчихоод байна. Иймд одоо энэ талаар юу ч ярьсан энэ нь сонгогч бидний итгэлийг ТӨРҮҮЛЭХГҮЙ байна. Иймд энэ асуудлаа Ерөнхийлөгчийн сонгуулийн ДАРАА дахин тавина уу. Тэр хүртэл бид МАН, МАХН болон бусад намтайгаа байж байя.

Хамаг Монгол [202.9.46.122] 2021-04-22 09:04:47

2021.4.20. Монгол хүн би: Өөрөө дэмжиж сонгосон Ерөнхийлөгч Х. Батулугын МАН -ыг тараах Захирамжийг бүрэн дэмжинэ!. Улсын Дээд Шүүх маань Монгол улс тусгаар оршихын батлагаа Ардчилсан эрх зүйт төр, үр хойчийнхоо гэрэлт ирээдүйн төлөө фашизмын хүрэн тахлыг монголд сэргээж, явцуу эрх ашгийнхаа төлөө Үндсэн хуулийг уландаа гишгэж байгаа ‘Монгол ардын’ гэх ариун нэрээр халхавчлан, Монголыг доройтуулж, ардыг нь хядсаар ирсэн коммунист-фашист намыг зохих хуулийнх нь дагуу тараан сөнөөж, ард олноо амаржуулна гэдэгт итгэлтэй байна!

Зочин [202.126.88.229] 2021-04-22 08:57:58

Мэддэг ч мэдээгүй юм шиг мэлэрч 30 жил луйварчид төрийн дээр намыг тавьж туйллаа. Энэ хүн ингэж дуугарч цэгцлэхгүй бол энэ хүнийг Монголын түүх өршөөхгүй. Энэ хүн дахин сонгогдохгүй байсан ч түүхийн гажуудлыг засаад буух ёстой. МАН тарах хэрэгтэй тэгж байж шудрага ёс тогтож луйварчдаас сална

Зочин [202.179.31.242] 2021-04-22 08:55:54

ЭНЭ ТЭНЭГЭЭС САЛЖ АМРАХ ЮМСАН. ЯАСАН ЭРГҮҮ ТОЛГОЙЛСОН СДА ВЭ.

Зочин [202.126.89.172] 2021-04-22 09:35:07

Хүрэлсүхдээ хэл толгоыгүй их хурлын даога ерөнхий сайддаа рэл

Зочин [192.82.87.47] 2021-04-22 09:20:03

Чамаас л эргүү байв гэж.чи тийм сүрхий юм бол төр удирдаад яваач.чадахгүйм байж амныхаа зоргоор чалчихаа боль т1 минь

зочин [66.181.161.59] 2021-04-22 08:53:59

Битгий худлаа өрөьдүүлэх гээд бай.....Төмөр зам, уул уурхайгаас мдсэн мөнгөө яасан бэ.ТАНЫ ХЭРЭГГҮЙээ

Зочин [203.91.115.56] 2021-04-22 08:53:42

Тэгвэл тэгээл больчооч дээ. Болихгүй гэвэл чи Ман-тай биш Нямдоржтой үз. Нямдоржийг амитан болговол бусад нь чиний саварт эрхэлнэ гэж мэд.

Gfy [103.57.95.201] 2021-04-22 09:44:09

MAH gui bol Nyamdorj yu boloh ve

Zochin [202.179.24.137] 2021-04-22 08:41:05

Yg l cheleedee, taniig demjij bna.

Зочин [192.82.82.196] 2021-04-22 08:33:57

Дэмжиж байна.

Зочин [103.229.120.164] 2021-04-22 08:28:36

Demjij bn!!!!!!

Зочин [202.9.40.35] 2021-04-22 08:27:36

Баттулга цэргийн эргэлт хийж төр эргүүлэх санаатай байх шиг. Болгоомжтой байх цаг болжээ.

Зочин [202.126.90.114] 2021-04-22 09:02:35

Тийм шүү анхааралтай бай ... амиа бод

Зочин [202.21.108.41] 2021-04-22 08:27:20

zuwuu

Зочин [202.9.46.133] 2021-04-22 08:25:22

Ухаалаг чадалтай ерөнхйилөгч

Зочин [148.60.92.227] 2021-04-22 10:12:32

Bolobsrolgyi eneegiin teneg ardyydad zohioson erenhiilegch gyai zail aa!!!Mongol ylas oron ertenziin neg gerel gegee gegeerelm bolmoor baina?cham sig ergyy teneg hymyys dahiad tor baribal hereg alga!hereb tegbel Mongol ylas senene!!!!

Зочин [103.57.95.201] 2021-04-22 09:47:31

Зоригтой чадалтай сэтгэлтэй ерөнхийлөгч

Зочин [88.164.143.133] 2021-04-22 08:50:20

Iim holduu mah bulchin tolgoig uhaalag gj bgaan uu te. Chi bas Tm bhaa. Gaihaltai.

Зочин [66.181.161.42] 2021-04-22 08:14:56

бүрэн дүүрэн дэмжиж бна

zochin [223.104.39.88] 2021-04-22 08:14:09

owchin haa saigui gazar awaad baihad ene odoo yu hiigeed bnaa

Зочин [64.119.25.204] 2021-04-22 08:33:01

Өвчин нэг л өдөр намдана.Харин эх орон,үр хүүхдүүдийн минь ирээдүйд аюул тулгараад бна.

Irgen [150.129.142.229] 2021-04-22 08:12:36

MAN - s yamarch hun ursuldsun ch garahgui bhaa . Ard tumenii amidral ih dooshilj bn . deer ni erkh barij bui namiin , hund surtal , avilgal , heel hahuul , daranguilal herees heterlee . Ard tumen araich tiim teneg bish blgui

Зочин [66.181.161.86] 2021-04-22 08:10:58

Ийм явдал болж байгааг , ийм байдалд хүрснийг мэдэхгүй байгаа нэг ч иргэн байхгүй , харин хэлэхгүй , илэрхийлэхгүй дарамттай - айдастай байгаа , сайндаа л өвөр зуураа шивнэлддэг байж магадгүй . Мөн сайн мэдэж байгаа ч ашиг сонирхлынхоо үүднээс юу ч болоогүй юм шиг царай гаргадаг , бүр дүр эсгэн саймширч НАМ аа \ МАН \ хамгаалах аядан аягладаг хэсэг байгаа биз - байхаас ч аргагүй . Монгол минь ийм л байгаа даа - БУРХАН ӨРШӨӨГ ...

Иргэн [66.181.181.27] 2021-04-22 08:06:24

МАН тарж , Баттулга ардын баатар болох нь өнөө маргаашийн асуудал болжээ. Цаашид төрийн тогтолцоогоо сайжруулах нь хамгийн чухал асуудал болон тулгарч ирсэнийг анхаарах цаг болсон шүү!!!

Зочин [202.9.46.201] 2021-04-22 08:01:03

man jenkogoor helvvlehees vmnv uhaarch zasah oilgoh heregtei baisan yumsvvliin heden jill araich geeer aashilsandaa gishvvdee taltsuulaad zanalhiileed shudarga yos gej deleedl buruu zamaar orson henchmen duugaraagvi haramsmaar lbaisandaa.

Зочин [202.126.89.243] 2021-04-22 07:58:38

Ийм ерөнхийлөгч гэж байх хэрэг байнуу...юуны тулд, юундаа боож үхэх гээд бгаа юм

Зочин [103.57.95.201] 2021-04-22 09:55:38

МАН -ы мууг олон жилийн өмнөөс мэдэж ТХ-г огцруулсан ч эргээд төр зайдалсан одоо бүр хугарлын цэг дээрээ ирээд тэсэх аргагүй болсон

Зочин [150.129.140.50] 2021-04-22 09:25:04

Харин тиим Ман. Ын мууг зөвхөн өнөөдөр мэдэж дээ улс төр гэж хэцүү юм аа улс эх орноосоо учраа одоод эвтэй найртай байж болдоггүй юм бол уу заавал талцан шаардлагагүй ш дээ Ард түмэн гэдэг чинь хүнээр заалгах гүй өөрийн гэсэн бодол бна ш дээ

зочин [202.9.41.63] 2021-04-22 08:53:03

Ийм л Ерөнхийлөгч байх хэрэгтэй..,??? МАНГАР ууд л харин боож үхэцгээ..,

Зочин [64.119.25.204] 2021-04-22 08:34:39

Тэнэгт.Чиний төлөө.

зочин [122.201.21.20] 2021-04-22 07:58:27

М.А.Нам. тарах зүйтэй

Зочин [150.129.140.50] 2021-04-22 09:26:32

Нам хэрэггүй гэж үзэж байгаа бол бүх намуудын тараа энэ тэр гэхгүй бүгд л адил биз дээ

Зочин [202.126.88.39] 2021-04-22 07:56:47

Пизда чинь худлаа шаагаад. бас гараад ирлээ

Зочин [122.201.22.252] 2021-04-22 07:54:51

Улсын их хурал энэ хүнд яаралтай импичмент хийгээд байх ёстой авдар саванд нь түгжээчээ!!! Өвчин тахал гээд ядаж байхад энэ нэг юм яасан хэцүү юм бээ

Зочин [103.57.95.201] 2021-04-22 10:05:53

маргааш шуурхай шийдвэр гараад МАН таржээ жинхэнэ тайван хувьсгал боллоодоо хатуу хөл хорио ч бас энэ тайван хувьсгалд тустай боллоо Монгол улс маш хурдтай хөгжих үүд хаалга нээгдлээ

зочин [202.9.41.63] 2021-04-22 08:57:15

УИХ- х урал өөрөө тарах байхөө???

Зочин [66.181.161.19] 2021-04-22 07:57:17

хурдан зайлуулмаар юм

Зочин [202.9.47.16] 2021-04-22 07:53:58

ТӨРИЙН ДЭЭР МАН САНДАЙЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН 2020 ОНД АРД ТҮМЭН ӨРГӨЖ АВААЧИЖ ТӨРИЙН САНДАЛД СУУЛГАСАН ШҮҮ ДЭ

Зочин [150.129.140.50] 2021-04-22 09:27:52

Ард түмэн тэнэг болж бна уу битгий туйлшир

ёо ёо ёо [66.181.176.68] 2021-04-22 07:50:51

Дэмжихгүй бна. Ард түмнээ талцуулж хагалган бутархаг гэсэн үзэл санаа таны илтгэлд үнэртээд байна.Ийм хэцүү цагт улс төр хийдэг нь учиртай.Танд ерөнхийлөгчийн сонгууль туйлын чухал байсан юм биш үү!!!!

Зочин [202.126.89.155] 2021-04-22 07:47:43

Төрийн дээр МАН сандайлж байгаа нь үнэн шүү дээ...

Зочин [202.9.47.16] 2021-04-22 07:47:04

Ард иргэд нь ойлголоо Та АН ерөнхийлөгч. ИХ-ийн дарга. ерөнхийй сайдтай байх үедээ бондийн мөнгөөр тоглож ард түмнийг элгээр нь хэвтүүлж дураара дургиж байсанаас чинь болж л 2 удаа сонгуульд ялагдлаа шү дэ одоо ардийн нам төр барьж бусниулж бна гээд сүржигнээд байх юм МАН булааж аваагүй щүү АРД ТҮМЭН СОНГОСОН гэдгийг өглөө өдөр орой 3 санаж байлда БИТГИЙ БУРУУ ТИЙШ НЬ УРИАЛААД БАЙ АРД ТҮМЭНД ХАЙРТАЙ ЮМ БОЛ КОВИДИЙН ТАЛААР ГАНЦ ҮГ ӨГҮҮЛБЭР УРИАЛГА ГАРГА

НАГААН [202.72.247.58] 2021-04-22 07:46:12

МАН-Д ХУЛГАЙ, ДЭЭРЭМ. ХҮЧИН, АВИЛГА, ДАРАМТ, ХУУЛИЙГ ҮЛ ТООХ ГЭЭД 9 ШИВШИГНЭЭС Ч ИХ ШИД БҮДСЭН ТУЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭЖ АВАХ ЁСТОЙ.

Зочин [202.179.13.34] 2021-04-22 07:45:31

zail zail

Ман тарах ёстой, Ан ч адил [212.129.26.73] 2021-04-22 07:45:11

Ман, Ан 2-нг тараах ёстой . Эдгээр намууд Монгол улс үндэстний эсрэг олон жил үйл ажиллагаа явуулж байна. Би хэдий Баттулгад дургүй ч энэхүү шийдвэрийг хүндэтгэн үзэж байна. Ан, Ман бол луйварчид, хулгайчдын нам болсон. Жирийн гишүүд, дэмжигчдийг зүгээр л доромжилж байна. Ард түмэн минь сэрэхтүн! Монгол улс 2012онд Ман-н Хятадтай байгуулсан стратегийн хөгжлийн хамтын гэрэж гэх луйврын гэрээг хэрэгжүүлж байна. Болгоомжил!

Зочин [150.129.140.50] 2021-04-22 09:28:38

Ер нь энэ тэр гэхгүй бүх намыг тараах лдаа

irgen man taraasai sdaanuud [103.229.120.89] 2021-04-22 07:44:42

tarah boltugai

Зочин [64.119.18.238] 2021-04-22 07:42:01

Энэ тэнэг л COVID шаачихаасай

Бат [202.55.188.100] 2021-04-22 07:39:15

Үхлээ шдээ энэ нэг нөхөр эрх мэдлийн төлөө ковидоор нас бараад байгаа хүмүүс хэрэггүй шдээ

irgen [202.126.89.195] 2021-04-22 07:36:54

EK boloh tuiliin zorilgo uu.SU.Hurelsug 2 MANiig estoi huus bolgoj bn daa.Urd ner devshij bsan humuus iim ch uvaigui es zuitei bsijee.M.Enhbold bol humuujiltei bolivsroltoi hun baij...

Zochin [66.181.184.113] 2021-04-22 07:35:43

Odoo bolio ooo

Уншигч [202.55.188.106] 2021-04-22 07:35:03

Энэ хүн дахин гарахгүй бол үхлээ. 30 гэр бүлтэй тэмцэнэ гээд байсан сүүлдээ юу болох нь энэ вн

Зочин [202.9.46.62] 2021-04-22 07:34:58

Зөв зөв МАН тарах хэрэгтэй. Эвлэлдэн нэгдэх эрхтэй боловч , Эвлэлдэн нэгдээд хулгай дээрэм хүчин луйвар хууль бус наймаа улсын төсөвийг идэж шамшигдуулах газрын наймаа ашигт малтмал газрын баялагын тонон дээрэмдэх эрх байхгүй шүү та нарт МАН нам тар тар тар

Зочин [64.119.19.119] 2021-04-22 07:34:50

zailaad uguuch ee. odoo chinii tuxai bish ene ayult uvchiniig yaj ersdel bagatai davax arga xeregtei bna

Зочин [66.181.186.36] 2021-04-22 07:32:27

Ерөнхийлөгчөө Ард түмнийг битгий талцуулаачээ...Танай нам , манай нам гэсэн дайралт хийсэн постууд дүүрэн болж.

Зочин [59.153.87.164] 2021-04-22 07:56:26

Тараасан дээр намааар яах юм ямар үйлдвэр юмуу юу хийж байгаа

Иргэг [192.82.82.13] 2021-04-22 07:29:46

Сонгуульд нэр дэвшиж чадхаа байсан дээр нь нам нь байхгүй боллоо энэ хүн өөрөө энэ бүхэнд буруутай өөрийн болоод намынхаа эрх ашгийн төлөа өөр намыг тараах цаашлаад төрийн эрхийг сонгуулийн бус замаар авч хаан болох оролдлого хийж байна үүнийг таслан зогсоох хэрэгтэй монгол улс үндсэн хуульт эрх зүйт орон шүү ард түмнийг өдөөн турхирч байна өөрийг нь огцруулах хэрэгтэй

ИРГЭН [103.57.94.60] 2021-04-22 07:27:46

НОЦТОЙ Л ЮМ ДЭЛГЭЖ ТАВЬЖ ДЭЭ. "ГЭЭНДЭЭ Ч БИЙ, ГООНДОО Ч БИЙ" ГЭДЭГ ДЭЭ

Зочин [202.21.108.228] 2021-04-22 07:27:35

Цаашид хулгар чихтэй, хулгайч бөхчүүлийг төрөөс зайлуулж, дэвжээ рүү нь явуулцгаая Монголчуудаа!!!

монгол [202.9.41.63] 2021-04-22 09:04:41

Тэнэгтээрэй .., Монголчууд МАНаас салахийн тулд тэмцэнэ шүү????

Зочин [66.181.184.113] 2021-04-22 07:36:09

Yes

Зөв зөв [64.119.25.165] 2021-04-22 07:27:20

МАН нэг л биш ээ..

Зочин [202.21.108.228] 2021-04-22 07:26:22

Бид зүгээр л ажлаа хийгээд, мөрөөрөө амьдраад явмаар байнаа. Чамайг хаан болгохын тулд дайн тулаан мөргөлдөөнд энэ эх орноо аваачмааргүй байна.

Зочин [66.181.161.91] 2021-04-22 07:23:06

МАН-ыг тараах нь зөв. Дэмжиж байна.

зочин [202.55.188.100] 2021-04-22 07:22:40

Эрхэм ёрөнхилөгчөө бид тайван амьдармаар байна заавал ийм өвчин зөвлөнтөй үед ийм юм яриаад байхдаа ядиг юм бэ мэдэж байсан юм жил өмнө ярьж байхгүй яасан бэ сонгууль дөхөөд сэтгэл санаа чинь ийм болоо юу та яахав баян хүн ард иргэд бид тайван амьдрал хүсэж байна ноотой болхоорой ийм юм яриад байгаа муу бүр итгэл алдарч байна та бослого дайн болвол гадаадын ёрөнхийлэгчтэй адил эх орносоо зугтаад алга болно ард нь иргэд бид хохироод үлдэнэ шүү дээ

Зочин [64.119.21.59] 2021-04-23 01:33:07

МАН ыг хүйс тэмтэрнэ ээ худалч хулгайч нарыг дүүжлэх өдөр ойртсоор

Зочин [64.119.21.35] 2021-04-22 07:21:21

Энэ одоо арай дэндэнээ, юунд уриалаад байнаа?!

Зочин [64.119.21.59] 2021-04-23 01:34:13

МАН гаруудыг даран сөнөөх их үйл хэрэг эхэллээ. Удахгүй ард түмэн МАН ыг сөнөөнө

зочин [202.9.41.63] 2021-04-22 09:07:14

МАНАНгаас салахийн тулд уриалаад байгаа юм бишүү???

Зочин [122.201.22.145] 2021-04-22 07:18:14

дэмжиж бна ман сөнөтүгэй

Зочин [192.82.76.207] 2021-04-22 07:11:31

neeree yu


144 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
144 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.