О.Баатарчулуун: ЗГ, УОК цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-д ТОХОХ ГЭЖ БАЙНА

Aдмин / Хууль

“ХӨСҮТ”-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн асуудлаар Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын эхэнд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Ариунаа хэлэхдээ “Өдрөөс өдөрт коронавируст цар тахлаар өвдсөн иргэдийн тоо өсч, хүнд болон хүндэвтэр иргэд олширч, нас баралт нэмэгдэж байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй бүх чадлаараа зүтгэн ажиллаж байна. Гэтэл ийм хүнд цаг үед эмч, ажилчдын нэр хүндийг сэвтээсэн үндэслэлгүй хуурамч мэдээллийг олон нийтэд цацаж, хууль хяналтын байгууллага буруу, зөвийг нь тогтоогоогүй байхад ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Цар тахлын хүнд хэцүү үед ард иргэдийн сэтгэл санааг үймүүлж, дархлааг унагаасан мэдээлэлд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхэн хянуур хандаж, хууль хяналтын байгууллагаас шийдвэр гарсан тохиолдолд бодитой мэдээлэхийг хүсч байна. Эрүүл мэндийн салбарынхан 100 хувь алдаа гаргахгүй ажилладаг гэж хэлээгүй. Алдаа дутагдал гаргасан бол алдаа гаргасан хүнтэй нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Түүнээс биш энэ салбарт ажиллаж байгаа 56 мянган хүнийг нийтээр нь, салбараар нь харлуулж хоёр жил гаруй хугацаанд ар гэр, үр хүүхдээ умартан, цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүндийг унагаж болохгүй” гэв.

САЙД ДАРГА НАРЫН ЗӨВЛӨХҮҮД, ЭРДЭМТДИЙН БАГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ХЭЛЭХЭД, БИД ШОКОНД ОРСОН

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун "ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон нь үнэн. Шалгалт үргэлжилж байгаа. Хачирхалтай нь энэхүү шалгалт орсноос хоёр хоногийн дараа LIVETV.mn гэх нэр бүхий сайтад шалгалттай холбоотойгоор “ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү” гэсэн маш хүнд гарчигтай, зохиол, жүжиглэлттэйгээр зохион байгуулсан. ХӨСҮТ-д буюу цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг илтээр буруутгасан нэвтрүүлэг гарсан. Ийм нэвтрүүлэг гарсан нь цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад сэтгэл санааны маш хүнд цохилт боллоо.

Бодит байдлыг илт гуйвуулсан, эмч, ажилчдыг буруутгасан нэвтрүүлэг гарснаас хойших хоёр хоногийн хугацаанд тэр хүмүүс өнөөдөр сэтгэл санааны хүнд дарамтад байна. Миний бие тус нэвтрүүлэгт нэр дурдагдсан ажилчидтайгаа уулзахад “Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ажлаа хийх ямар ч хүчгүй болчихлоо. Нойр ч хүрэхгүй байна. Бид яагаад өнгөрсөн хоёр жил үнэнчээр зүтгэчихээд хийсэн ажлынхаа төлөө ингэж буруутгагдаж байгаа юм бэ. Бид ийм буруу зүйл хийх хүмүүс биш” гээд уйлаад ярьж байна. Тэр хүмүүс өнөөдөр энд ирж мэдээлэл өгөхийг хүссэн ч ХӨСҮТ-ийн ачаалал их байгаа тул лаборатори дээрээ ажлаа үргэлжлүүлэн хийхээс өөр аргагүй байлаа. Өчигдрөөс эхлэн ХӨСҮТ-тэй холбоотой мэдээлэл, батлагдсан мэтээр мэдээлж эхэллээ. Түүнчлэн 50 мянган хүний хариуг сөрөг болгосон гэх гурван эмч 80 мянган төгрөгөөр сөрөг гэдэг хариу гаргадаг байсан, Сайханхүү эмч 21 мянган хүний шинжилгээг сөрөг хэмээн гаргахдаа 1.7 тээрбум төгрөг олжээ гэх мэт мэдээллүүд гарч эхэллээ. Үүнийг бид цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ рүү зохион байгуулалттайгаар тохож байна гэж харж байна. Дээр нэвтрүүлгийн гол зорилго нь бүх бурууг ХӨСҮТ рүү чихэж байгаа улс төрийн зорилго цаана нь байна.Шуудхан хэлэхэд, эмч ажилчид хоёр жилийн турш халдвартай тэмцэн ажиллаж ирсэн энэ хугацаанд төр засгийн шийдвэр бүгд зөв байсан бил үү. Хоногийн халдварын тоо, нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөөдрийн энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд, тархвар судлалын докторууд аль эртнээс Засгийн газар, УОК-т хэлж анхааруулж, зөвлөж байсан. Хөл хориогоо сайн тавиад өгөөч гэж гуйсаар ирсэн. Тэр үед Засгийн газар, УОК мэргэжилтнүүдийн гаргасан зөвлөмж, дүгнэлтийг бодитоор хэрэгжүүлж байсан бил үү. Бид эргэлзэж байгаа. Өнөөдөр тэр сайд, дарга нарын хажууд байдаг зөвлөхүүд, эрдэмтдийн баг юу хийж байгаа юм бэ. Та бүхнийг сарын өмнө Засгийн газар, УОК-т хөл хорио тогтоох шаардлагагүй гэхэд, үнэндээ ХӨСҮТ-д ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүд бид шоконд орсон. Хөл хорих шаардлагагүй гэж хэлснээс чинь хойш сарын дараа гэхэд аюул нь ингэж гарч ирж байна. Та нар мэргэжлийн байгууллагынхаа зөвлөмж, шийдвэрийг Засгийн газар, УОК, шийдвэр гаргагчдад ойлгуулж хэлж чадахгүй юм бол тэнд зөвлөх хийж яадаг юм. Эрдэмтдийн баг гэж байгаад яах юм. Больцгоо.

Та нар ард иргэдийг битгий хуур. Өнөөдөр та нарт иргэд итгэж л амьдарч байгаа шүү дээ. Гэтэл цар тахлын тоо өсч, нас баралт өсөхийн хэрээр ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж байгаа, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг буруутгах аргыг ийм амархан олох юм уу. Үүниг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үнэнийг хэлэхэд сайд, дарга нарын шийдвэр оновчгүй байсан гэдгийг шулуухан хэлнэ. Тэр нь өнөөдрийн тархалтаар батлагдаж гарч ирж байгаа хэрэг. Тиймээс бид та нарын явуулж буй энэ хуйвалдааныг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр цар тахал эрчээ аваад хөдөөгийн сумдад коронавирусийн халдвараар хүмүүс, төрийн албан хаагчид нас барж эхэллээ. Эмнэлгийнхэн халдвараар олноороо өвдөж байгаа. Битгий голомтод байгаа хүмүүсийг баримтгүйгээр чичилж буруутгаач" хэмээв.

Энэ үеэр дээрх Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдэгдэл хүргүүлж буйгаа онцлов. Энэхүү мэдэгдлийн хариуг дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг сайдаас хүсэв.

Мэдэгдлийн тухайд:

1. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад тодорхой нэр бүхий мэргэжилтнийг нийтэд зарлаж салбарын эмч, ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсаныг эсэргүүцэхийн зэрэгцээ, эмч, ажилчид холбогдоод буй асуудлын үнэнийг олж тогтоон салбарын ажилтнуудын нэр хүндийг сэргээх

2. Салбарын ажилтнуудын цалин, илүү цаг зэрэг хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэг бүрд хөдөлмөрийн маргаан үүсгэх

3.Дээрх асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдвэл Нийслэл болон орон нутгийн эмч, ажилчид улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх тул уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсч байна хэмжээжээ.

ӨДРИЙН СОНИН П.БАТЗАЯА

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:47:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:47:56

Huuramch emchnar [192.82.77.56] 2021-04-24 11:18:33

haha ulaan tsain mungu avchaad odoo arisaa hamgaalj bnshdee naaduulcne haha llr uls yuma ne

зочин [64.119.22.91] 2021-04-24 09:24:16

ХӨСҮТ ийг сайн шалгаж үнэн зөвийг олох хэрэгтэй. Өмнөх УОК шалгалт оруулахад баахан дутагдал илэрсэн алдаагаа засахын төлөө ажлаагүй харин ч ард түмний тархийг хуучин дарга нь угааж шалгах буруу байсаначтай сайн эмч алдаа гаргасан ч байж болох асуудал мэт ойлголтыг төрүүлж байсан. Алдаа засахгүй байсаар олон хавар нэгдээ гэдэг шиг ийм байдалд хүрсэн байхаа. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ. юм байсан болоод шалгаж байгаа даа

Зочин [192.82.89.222] 2021-04-24 06:25:55

ҮЭХ-ны. дарга нар бүгд ижилхэн худлаа ярьсан баагий нар байдаг

Иргэн. [192.82.90.121] 2021-04-24 05:53:33

Намайг дуурайхыг дэмжиж байна.

Зочин [122.201.24.231] 2021-04-24 05:38:49

Урд нь ажиллаж бсн баг бурэлдэхууг зов сайн ажиллаж бжээ тархавар судллын мэрэгшисэн ажлаа мэддэг хумуус бжээ бид даан ч олон хоног хол хорьж бна гэж орилсоор бгд тусгаарлалтын хугацааг богиносгодог маш буруум бна тэндээс халдвар тархалтын 50-60 хувь нь эхэлсэн байж болохын

Иргэн [64.119.17.86] 2021-04-23 17:23:32

Эмч нар хичнээн их мэрийж зүтгэсэн ч гэсэн ХӨСҮТ тодорхой хэмжээнд буруутай. Цар тахал дотоодод алдсан, тусгаарлах байрнуудад ариутгал, халдваргүйжүүлэлт муу хийсэн, муу байр сонгосон гээд л. Бичвэл их юм байна.

Зочин [66.181.178.184] 2021-04-24 00:53:50

БЗД -ийн эмнэлэг, наран саран сувилалч билүү дотдоодод алдсан хариуцлага нь эмч нарт ямар ч хамаагүй юм. Харин МХЕГ болон УОК, НОК маш том хариуцлага үүрэх ёстой, цаад утгаараа сонгуулйн дараа дэндүү шоудсан, назгайрсан УИХ, МАН түүний засгийн газар бүрэн хариуцлагаа хүлээх ёстой. ХӨСҮТ-ийн эмч эмнэлгийн ажилтанууд муу нөхцөлд чадлынхаа хэрээр ажилласаныг ард түмэн мэдэж байгаа. Эмч нар хангалттай сануулж хэлсэн, хэлж ч байгаа.

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.69.62] 2021-04-23 16:25:27

GAZAR.DOOR.BAIGAA.XULGAAJ.LUIBARJIDAA.GARGA.BITGI.XUDALAA.XUZAAD.BAIGAARAI.XALDBAR.CUDLALIN.YNDECNI.TOB.BAIRAND.NEGJLEG..SHALGALT.XIXGYI.BOL.BAAXAN.ARXIJID.ZUGLUULJ.EMENLEG.EZGYIJLEED.BAIJ.BAIDAG.ZAGAAN.XUBZAC.OMCOOD.XYN.ALAAD..ALCAN.XYMYYCEE.XUBZAC.SHIG.XURAAGAAD.BAIJ.BAINA.ZARIM.N.BARILAGIN.ZAXILGAANI.INJNER.NARMANDAXIG.DUURIAGAAD.ZAGAAN.XUBZAC.OMCOOD.XYN.NIDLAAD.BAIJ.BAINA.IM.AIULTAI.XULGAAJUUD.ALUURJIDIG.XORIOND.XIJ.ALCAN.XYMYYCYYDIN.XAANA.XAANA.BARILAGIN.XUNDAAMAND.ZUTGACANIG.N.XELYYLJ.ARGA.XEMJEE.XURDAN.AB..ONDOO.ARGA.BAIXGYI.

Zochin [202.9.47.30] 2021-04-23 13:04:21

HOSUT-d tiim zuil bsan, bgaa uguig shalgaj togtooh ni zov. gehdee tahal oron nutag ruu tarsanii gol buruutan ni UOK. NOK 2 sh dee. haldvar tarhah ondor ersdelteig medseer baij 3sariin 1 nees UB-aas oron nutag ruu cholootei gargasnii hor urshgaar oron nutagt tarchihlaa sh dee. UB-aas hun gargahgui, bas hatuu hol horio togtooson bol iim bdald hurehgui blaa. Ene bol erdoo UOK, NOK 2-iin bodlogiin aldaanii ur dun oor yu ch bish

ХӨСҮТ улс төржсөн буруутай [62.102.148.68] 2021-04-23 12:10:21

Мэдсээр байж улс төрийн буруутай шийдвэрийг дагасан ХӨСҮТ буруутай. Тэд өвчин тараах гээд байгааг маш сайн мэдэж байсан. Мөнгө л гэж харсан. Үнэндээ тэдний бодсноос илүү хоруу өвчин гарчихлаа, тарчихлаа. Одоо хамгийн багадаа 10000 хүн үхнэ.

Иргэн [103.229.123.107] 2021-04-23 10:33:16

Одоо та нар хэрэлдээд яадаг юм? Вакцинаа хурдан хий. 2 ээлжээр ч хамаагүй ажиллаад өглөө 9 өөс орой 21 хүртэл аль болох олон хүнд хийлдээ, Эмч сувилаг нар нь өглөө яг цагтаа цуглаад.Зарим эич , сувилагч нар ер цагаа барьдаггүй.

Зочин [103.26.193.246] 2021-04-23 09:29:32

НОК СУМТАЙБУЗАР буруутай ш дээ. хамаг улсыг наалдуулж тэврэлдүүлж хашиж тээвэрлэсэн.

болио [192.82.85.198] 2021-04-23 09:14:30

гаднаас тусламж аваа орос ану гаас өөр арга бхгүй өөрсдөө мэдлэг чадвар бхгүй ээ оросоос эмч америк аас ч ирнэ дээ израйль солонгос гээд зөндөө л бгаа шдээ

Зочин [192.82.78.155] 2021-04-23 09:09:58

Баримт 1. Халдварын шинжилгээг багадаа 4 цагаас дээш хугацаагаар гаргадаг. ХӨСҮТ-ийн 22 эмч ажилтнууд сүүлийн 1 сарын хугацаанд 4 цагаас доош хугацаанд 410 шинжилгээг хуурамчаар үйлджээ.... зарим нь бүр 1 минутын дотор гаргасан баримт Тагнуулын ерөнхий газарт авагджээ. live.tv.mn

зочин [192.82.71.184] 2021-04-23 08:13:58

ҮЭХ цалингаас суутгах санаатай нэмүүлэх гээд байна уу. Саяхан сая саяар өгсөн шүү дээ. Хирээс хэтэрч болохгүй танараг өргөсөн хүмүүс ажил хаядаггүй юм.

Зочин [202.126.89.96] 2021-04-23 07:35:17

ҮЭХ-ны дарга нь бас суганы үс самнагч юм бн

зочин [66.181.182.218] 2021-04-23 06:53:50

одоо тэр буруутай,энэ буруутай гэж дүгнэлт хийх цаг ч биш, өнгөрсөн асуудал шүү дээ.ингэж хэл амаа олохгүй уралцаад тусыг эс олно.эмч эмнэлэгийн ажлчдын мэдлэг чадвар хомс хүч хүрэхгүй үхлийн тоо өдөр нэмэгдэж бна.гадныханы туслалцаа мэргэжлийн баг судлаач эрдэмтэд хэрэгтэй 30,0хан мянган хүний халдварыг бага ч гэсэн саармагжуулах ни чухал,манай эмнэлгийн ажилчдын хүч бололцоон дээр түшиглэж гадны мэргэжлийн баг дадлага туршлага мэдлэгийг ашиглах чухал.үхлийг л зогсоох шаардлагатай.тэр уушигний аппаратыг олдох хэмжээгээр бэлдэх шаардлагатай

Зочин [66.181.188.163] 2021-04-23 06:09:33

Өвчний тархалт нэмэгдээд эмнэлгийн мэргэжилтнүүд сануулаад байхад засгийн газар хөл хорио тогтоохгүй байсаар гамшгийн хэмжээнд хүрсэн хойно аргагүйн эрхэнд тогтоосон.Эрх баригчид ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндээс илүү ерөнхийлөгчийн сонгуульд анхаарсан.Тиймээс аль болохоор ерөнхийлөгчийн сонгууль дөхүүлж байж 300000 төгрөгийг тарааж оноо авахыг хүссэн.

Зочин [64.119.20.80] 2021-04-23 12:42:50

Яг зөв

Зочин [202.9.46.9] 2021-04-23 05:46:16

Хүн нь байхад хэрэг олдоно

Зочин [192.82.75.45] 2021-04-23 07:15:10

ВИРУС ГАЗАР АВАХУУЛСАН БУРУУТАН НЬ МАН-ЫН АЛБАН ТУШААЛТНУУД. УЧИР НЬ ТЭД 2 УДААГИЙН СОНГУУЛЬД ХАМАГ АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭЭД ВИРУСИЙГ МАРТСАН. МӨН ХӨЛ ХОРИО ТОГТОО ГЭЖ МЭГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭЛЭЭД БАЙХАД БААР, РЕСТОРАН, ҮЗВЭР, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГ ИХ ОНЦ БУС ҮЙЛЧИЛГЭЭГ САНААТАЙ НЭЭЖ ХАРИУЦЛАГА АЛДСАН. ТЭР НЬ СОДБААТАР, ХРЭЛСҮХ, ОЮУНЭРДЭНЭ, ВИРУСИЙН ЭСРЭГ ГЭЖ ЗАРЦУУЛСАН ИХ МӨНГИЙГ СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ ЗУВЧУУЛСАН

Зочин [195.46.106.44] 2021-04-23 05:12:37

Эмч нартаа талархаж байгаа. Өвчин дэгдсэн, тархсан гол буруутан чинь шадар сайд байсан Содбаатар, МХЕГДарга Т.Гантулга, ОБЕГ дарга Ариунбуян нар л байгаа шүү дээ. Сүүлд томилогдсон Амарсайхан буруугүй. Эдгээр нөхөд хариуцлага сулруулсан, эмх замбараагүй байдлыг зогсоож чадаагүй эрхэлсэн ажилдаа туйлын хариуцлагагүй хандсан. Энэ 3 тай хариуцлага одоо хүртэл тооцохгүй байгаа нь Хүрэлсүх Оюунэрдэнэ болон МАН-ын нэр хүндийг унагаж байна.

Зочин [202.9.47.12] 2021-04-23 04:37:36

48 мянган хүний шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэнээс болж халдвар эрчимтэй тархсан болох нь үнэн. Гэхдээ ХӨСҮТ болон ЗГ, УОК хариуцлагаас зугтааж бие бие рүүгээ бурууг тохож байна.

Зочин [202.126.90.60] 2021-04-23 05:36:50

Яаж ч бодсон ийм олон хүний хариуг буруу гаргаад тэднийг хайж хөөцөлдөх, эсвэл цуглуулан мөгө авах боломж магадлалын онолоор ч байхгүй. Нутаг явах танилууддаа гаргалаа гэхэд 1 сум дунджаар 2800 хүнтэй шүүидээ. Байцаагчид математикт сайн бол лррно тооцно доо

Зочин [139.5.219.243] 2021-04-23 05:09:45

Чи яг баримттай нотолж чадөх уу?

зочин [66.181.182.218] 2021-04-23 04:32:36

өнгөрсөн асуудал,хяналтанаас гарсан.хор хохирол ни өдөр бүр үхлийн тоогоор илэрхийлэгдэж бна.хятадын ухани мужийн мэргэжлийн багийг судлаач нартай уриж авч ир.3саяын 30,0 хан мянган хүний үхэл эрсдэлийг хятад эмч эрдэмтэн нартай хамтарч ажилла.одоо бие ,биерүүгээ чичилж хэрэлдэж маргах цаг биш.улс орноо аварах гээд бгаа бол хүмүүсийн эрүүл мэнд ,ами насыг аварцгаа.тархалтын тоо 30,0хан мянга бна ,бага дээр ни арга хэмжээ авцгаа.

Зочин [192.82.67.136] 2021-04-23 04:26:22

Эмч нар сайн ажиллаж байгаа, Цагаан нөмрөгт баатрууддаа эрүүл энхийг хүсье

иргэн [103.212.119.248] 2021-04-23 04:00:37

ХӨСҮТ - ынхан сайн ажиллаж байгаа.!!!!!Харин Хүнд сурталтай олонхи хөл хөрио тогтоохгүйн буруу болсон!!!!!!!!!ард түмэн зөв бурууг хараад сонсоод зөвиыг сонгож сур !!!!!!!!!!

Зочин [202.126.89.94] 2021-04-23 03:27:41

Энэ нөхөр өөрөө шинжилгээний хариу зарсан юм биш үү. Чанга орилоод байна

zochin [66.181.161.21] 2021-04-23 02:50:54

medee unshaad baisn medrrl avgsichud erul mendiin ,omnoh said nar bugd burutai,shalga shalga

ЗОЧИН [59.153.86.96] 2021-04-23 02:39:21

Эхнэрийнх нь орж гардагыг дэлгэсэн ХӨСҮТ-эд хонзогносон Амарсайхан ,Сонгуульд нэр цэвэр орох гэсэн МАН нам Хүрэлсүх хоёрын эрх мэдлийн шунал хоёр бүх бурууг ХӨСҮТ-д тохох ажиллагаа эхэллээ,Энэ хүн амиа бодсон бол дуугүй байж болох л байсан ,ҮЭХорооний даргын хүний хувиар ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИДЫН ТӨЛӨӨ ЗОРИГТОЙ ДУУГАРЛАА ,Дэмжиж бн,

Зочин [66.181.161.7] 2021-04-23 02:31:54

XOSYT tiim ch ariuxan tsagaan bish baixa. XOSYTs 60000t gj bsan PCR shinjilgeenii xariug guigad 30000d awch oor aimag ru yawad mashin awchirsan chenj bdg gj sonsson. Medeej ene bl 1 udaagiin yawdal bish bx. Orgui xudal gutgeleg bishdege. Sain shalgax xeregtei. Xamgiin ix esetguutsej orilood bga ulsiig bur sain shalgax xeregtei.

Зочин [66.181.160.57] 2021-04-23 02:09:26

Эмч эмнэлгийн ажилтнууд буруугүй. Шийдвэр гаргадаг Засгийн газар, сайд дарга нар буруутай.

Зочин [42.72.243.46] 2021-04-23 02:05:52

ХӨСҮТ мэргэжлийн байгуллагын түвшинд ажиллаж чадаагүй, өвчнийг хяналтаасаа алдсан нь үнэн шүү дээ.

Зочин [42.72.243.46] 2021-04-23 01:55:09

Туйлын үнэн гэж байдаг бол харамсалтай энэ үнэн юм аа. ХӨСҮТ анхнаасаа мөнгөнд улайрч, улс төрчддийг дагаж их намирсан. Эцэст нь баахан шинжилгээний хариу хуурамчаар үйлдэж өвчнийг тарааж, хяналтаас алдсан. Буруугаа хүлээж ард түмнээсээ уучлал гуйх хэрэгтэй санагдахын, гэтэл байж байгаа царай нь арьсаа хамгаалах гэсэн өчүүхэн хувийн муу сонирхолтой өт хорхой шиг аварлах...

Зочин [64.119.16.227] 2021-04-23 01:53:52

hul horiog togtooh sanal gargaad baihad hul horiog togtoohgui geed baisan erh medeltnuudiin balagaar unuudriin iim hund baidald hurgeed bn.husuut ymarch buruugui sh de.tiim mundag ym bol husuuted ochood ajillaad uz uursnuu.

Зочин [66.181.187.106] 2021-04-23 01:47:26

Live.mn сайтыг шүүхэд өг

зочин [66.181.181.146] 2021-04-23 01:38:57

Та хоёр сайн дураар очоод ажилад үз

РРРР [43.242.242.42] 2021-04-23 01:22:53

ЭНЭ бААТАРЧУЛУУН ГЭЖ ХОВ ЯРЬСАН ДАНДАА ҮЙМҮҮЛДЭГ НОВШ БАЙГАА ЮМ_ ХӨСҮТ Д АСУУДАЛ БАЙГАА ЦАГДАА АТГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [192.82.89.222] 2021-04-23 01:03:36

ХӨСҮТ. хариуцлага хүлээх ёстой, Хаа газрын ҮЭХ гэж мөнгө идсэн , цүнх баригчид шүү дээ


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.