Шинэ зуун гарсаар Монголын урлаг соёлд тулхтай сайн бүтээл төрсөнгүй!

Aдмин / Энтертайнмент

14 хоногийн хатуу хөл хорионы үед телевизийн суваг бүхнээр ард иргэдэд бодлогоор хүргэж буй “Карантин 14” шоуг үзээд “Монголын соёл урлагийн өнөөгийн нүүр царай энэ үү дээ” гэх харамсал гутрал төрлөө. Уг шоу нэвтрүүлгийг Соёлын яам хөрөнгө мөнгийг нь гаргаж амихандаа манай соёл урлаг энэ юм шүү хэмээн иргэддээ тайлагнаж байгаа бололтой. Төр засгаас, салбар яамных нь бодлогын түвшинд Монголынхоо ард түмэнд хүргэсэн урлаг соёл гээч нь юу вэ гэвэл ерөөсөө хошин шогийн маазарсан хэдэн нөхдүүд байх жишээний. Мэдээж тэдэн дээр зохиолын дуучид, үндсэндээ дуулсан, хуурдсан, бүжиглэсэн манайхны хэлдгээр хошин шогчид нэмэгдэж байгаа. Тийм ээ, энэ бол Монголын агуу их урлаг гээч нь. “Карантин 14” гэдэг шоу шинэ зууны урлагийн үнэн нүүр царайг гэрчлээд өглөө. Урлаг соёлоо үнэлж, хэмжиж буй төр засгийн хэмжүүр бодит үнэлэмжийг хэлээд өгөв бололтой. Мөн сүүлийн хоёр жилийн карантины үед гэртээ сууж байгаа ард түмэн үүнийг сайн мэдэрсэн байх. Ганц сэтгэлд хүрсэн кино байхгүй, хуучин соц үеийн киногоо үзэхээс өөр арга байхгүй нь энэ бүхнийг гэрчилнэ.

Шинэ зуун буюу 21 дүгээр зуун гарсаар Монголын соёл урлагт дэлхийн хэмжээний сонгодог бүтээл бараг гараагүйг, тийм хэмжээний бүтээл төрсөн байлаа ч төр засаг нь огтоос тоолгүй харалган өнгөрснийг судлаачид хэлдэг. Шинэ зуун гэдэг бол 2000 оноос хойших асуудал. Хамгийн түрүүнд кино урлагийг аваад үзье. Г.Аюурзана, С.Бямбаа нарын “Хэвтрийн хүн” гэдэг юм уу, шинийг эрэлхийлсэн ганц нэг бүтээлийг эс тооцвол кино урлаг жинхэнэ утгаараа сөнөсөн. Зүгээр л арилжааны мөнгөний кинонууд, урлагийн хэмжүүрт хүрэх нь байтугай дундаас доош түвшний кинонуудын үер болсон. Алаан хядаан, хүчирхийлэл, цус нөж, өшөө авалт, садар самуун ийм л юм үзүүлсэн “бүтээл”-үүд жилд хэдэн зуу, мянгаараа гарсан. Үзэл санаа, үнэт зүйл, уран бүтээл гээч киноны жанжин шугам нь байхгүй. Амин сүнсгүй болсон. Ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэн “Би киног урлаг байхад нь хүчин зүтгэж байснаараа өөрийгөө азтайд тооцдог. Одоогийн киног урлаг гэж хэлэхэд хэцүү. Арилжааны кинонуудын давлагаанд кино урлаг хөл алдан живлээ” гэж харамсалтайгаар мэдэгдсэн. Сүүлд “Явуулын хүн” киног үзсэн хүмүүс “ядахдаа алаан хядаан, орилоон хашгираангүй нь сайхан юм” гэж байхав. Ингэж кино урлаг маань дахин сэхэл авахааргүй болчихов уу даа, янз нь. Тэгвэл драмын урлагт ямар шинэчлэл ирснийг үзье.

Б.Лхагвасүрэнгийн зохиол их эзэн Чингис хааны тухай “Атга нөж” түүхэн жүжгээс өөр шинэ зуунд гарсан дорвитой тулхтай бүтээл байхгүйг мөн л мэргэжлийн судлаачид нь хэлж байна. “Атга нөж”-ийн хувьд 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойгоор бүх найруулагчдын дунд уралдаан зарлаж Б.Баатар шалгарч драмын тайзнаа тавьж байсан. Ер нь найруулагч Баатарын тухайд гэвэл шинийг эрэлхийлсэн хуучинсаг сэтгэлгээ шударга бус зүйлийг үл тэвчдэг, жинхэнэ сонгодог найруулагч байсан. Д.Урианхайн “Хүн бүгд-би”, Б.Батрэгзэдмаагийн “Хаалганы өмнө” зэрэг орчин үеийн жүжгүүдийг тэрээр ерээд оны сүүл үед олонд хүргэсэн. Гэвч академик театрын уран сайхны бодлого мэргэжлийн бус массын хэмжээний байж, тийм хэмжээний жүжиг тавьж орлогоо боддогийг зарим нэг нь айхавтар шүүмжилдэг. Үндсэндээ орлогоо бодоод мэргэжлийн театр нь зүгээр нэг сайн дурын продакшнуудтай адил хэмжээний жүжгүүд тавиад, нийт массыг хошууруулаад, уг жүжгийг найруулсан найруулагч болоод уран бүтээлчдээ мундаг гэж магтаад байгаа нь өөрөө маш том ухралт. Цөөхөн хэмжээний үзэгчтэй байсан ч гэсэн үндэсний мэргэжлийн театр сонгодог бүтээлийг жил бүр эр зориг гаргаж заавал тавих ёстой. Жар, далаад онд яагаад Монголд балетын урлагийг, дуурийн сонгодог урлагийг бодлогоор бий болгосон юм бэ. Хэрвээ үзэгчээ бодсон бол, орлогоо бодсон бол тухайн үед өнөө л зохиолын дуунуудаа дуулуулж хуучин уламжлалтайгаа ноцолдсоор байх байсан. Гэвч төрөөс, Соёлын яамнаас бодлого (тухайн үеийн соёлын бодлогыг алсын хараатай хүмүүс гаргадаг байж)барьж орчин үеийн сонгодог урлагийг бий болгосноороо өнөөдөр дэлхийд балетын Д.Алтанхуяг, мэргэжлийн дуурийн сонгодог театрууд булаацалдаж байгаа Э.Амартүвшин нар төрөхгүй байсан нь гарцаагүй үнэн юм. Тэгэхээр Монголд байгаа хоёр академик театр буюу Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр урын сангийн бодлогодоо өөрчлөлт шинэчлэлт оруулах ёстой. Драмын театр “Атга нөж”-өөс гадна сүүлд хүннү гүрний ойгоор “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг тавьсан нь ололт байсан. Дуурийн театрын тухайд Л.Эрдэнэбулган найруулагч мөн ч их ярьсан даа.

Энэ театрын бодлого алдагдлаа, сонгодгуудыг тавихаа больсон, ерөнхий удирдаач гэдэг хүн нь зүгээр л нийтийн дуучдын удирдаач боллоо, хуучин Жамсранжавын үед ийм байгаагүй, өнөө балетын бүжгэн жүжиг хаачив гээд бөөн бухимдал, гуниг харуусал байсныг мэднэ. Утга зохиолын тухайд Д.Урианхай, Г.Аюурзана гээд дэлхий нийт хүлээн зөвшөөрч буй том зохиолчид гарсан. Парист төвтэй “Дэлхийн нэг шүлгийн ном” гэдэгт Урианхайн шүлэг багтсан, мөн тэрээр Азийн тэргүүн найрагч болж Нобелийн шагналд албан ёсоор нэр дэвшсэн, Аюурзаны романууд дэлхийн олон орны хэлээр орчуулагдаж хэвлэгдсэн гээд утга зохиолын салбарт амжилтууд бий. Хөгжмийн урлагт алтан үеийнхнийг больё гэхэд Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим шиг, морин хуурт зориулсан бүтээлүүд болоод “Цагаан суварга” шиг, Б.Шаравын “Сэрсэн тал”, “Гэгээн алсад одох юмсан”, З.Хангалын “Салхич шувуу” симфони, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь болон Ц.Чинзориг, Г.Алтанхуяг нарын мэргэжлийн бүтээлүүд үгүйлэгдэж орон зай хоосорсон гэхэд хилсдэхгүй. 2000-аад оны эхээр бичигдсэн Б.Шаравын “Чингис хаан” дуурь, Ц.Нацагдоржийн “Тавдугаар симфони”-ийг эс тооцвол шинэ зуунд хөгжмийн мэргэжлийн томоохон бүтээл олон гараагүйг судлаачид хэлдэг, хөгжмийн зохиолчдын яриа хөөрөөнд ч дурдагддаг.

Шинэ зуун гарсаар яагаад ийм тулхтай бүтээлүүд төрөхгүй, Монголын урлаг гудманд гарчихав гэхээр явж явж үзүүр гогцоо нь төр засагтай, урлагийн боловсрол нимгэн, их урлагийг ерөөсөө хошин шог, зохиолын дуугаар хэмждэг улстөрчидтэй холбоотой. Өнөөдөр хамгийн их алдаршиж, хамгийн их нэртэй төртэй, орой бүр зурагтаар гардаг, Монголын урлагийн нүүр царай нь хошин шогийн хэдэн жүжигчин зохиолын дуучид л байна. Дуугаа дуулаад, маазарсан яриагаа яриад, амьтан хүн инээлгээд явж байгаа нь тэдний буруу биш. Тэд бол хийх ёстой ажлаа хийж байгаа уран бүтээлчид.

Хамгийн гунигтай нь хошин урлагийнхан, нийтийн дуучид болоод рок попын гэх энэ нөхдүүдийг “Монголын супер одууд” гэж зарлан тунхаглаж, юм бүхний оройд залж, гавьяат болоод төрийн шагнал ардын цолоороо шагнаж дээд зэргээр өргөмжлөн, нийтийн дунд улам хөөсрүүлж байгаа төр засгийн харалган бодлогын гай юм. Хэдэн жилийн өмнө нэг хамтлагийн дуучинд Монголын төр, төрийн соёрхлоо гардуулсан нь жинхэнэ уран бүтээл хийдэг хүмүүст аймшигтай доромж мэт санагдсан. Төрийн соёрхол гэдэг бол жинхэнэ язгуур бүтээгч нь өөрөө авдаг ийм шагнал. Тухайлбал, “Цогт тайж” кино зохиол бичсэн Б.Ринчен, Төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэн, “Тунгалаг Тамир”-ыг бичсэн Ч.Лодойдамба ч юм уу, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав, Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал гээд хөгжмийн зохиолчид, Ү.Ядамсүрэн, Н.Цүлтэм гээд зураачид оюуны охь болсон шилдэг бүтээл туурвиж Монголын урлагийн сан хөмрөгийг баяжуулснаараа авдаг дээд шагналыг зүгээр нэг хамтлагийн дуучинд өгчихөөр юу болох билээ.

Мөн өнөөдөр сонгодог урлагийн төлөө явж буй жүжигчдэд шагнал өгөхгүй хэрнээ ганц нэг хошин шогийн дүрд гарч маазарсан нөхдүүд гавьяат авч байгаа нь Монголын соёл урлагийн бодлого гээч нь урвуугаараа эргэсний тод илрэл.

Хошин шогийн жүжигчид, дуучин хуурчин, рок поп, хип хопын хурган банди нар яагаад мандаад байна вэ гэхээр ердөө л ганцхан юм байгаа. Улстөрчид тэднийг мундаг гэж бодоод байгаадаа ч биш. Харин тэднийг нэр алдартай болгож, нийт масс энэ нөхдийг л үзэж байгаа юм байна гэдгийг сайтар ойлгосон учир тэднээр хөтлөгчөө, нүүр царайгаа хийж хөдөөгийнхний, хотын гэр хорооллынхны саналыг авч, төрийн түшээ болох ийм л амин хувийн хөгийн сэтгэлгээ Монголын их урлагийг боомилж байгаа юм. Үүний эцсийн үр дүнд Монгол Улс дэлхийн хэмжээнд үнэлэгдэх бүтээлгүй, мэргэжлийн академик театртай хэрнээ нийтийн урлагийг шүтсэн, бүгд инээсэн, маазарсан, тулга тойрсон хов жив ярьсан, түүндээ баяссан ийм үхээнц боловсрол мэдлэггүй хөөрхийлөлтэй хүмүүс боллоо. Соёл урлагт мөнгө төсөвлөдөг ч түүнийг нь Их хурлын гишүүд хувь хувьдаа, танил тал, ах дүү найз нөхдөдөө өгөөд хуваагаад идчихдэг ийм байхад яаж “Мандухай цэцэн хатан” шиг үндэсний оюун санааг баяжуулсан сонгодог бүтээл гарах билээ. Монгол төр хэдий болтол гудамжны урлагийг оройдоо залж хөлөөрөө толгой, толгойгоороо хөлөө хийх юм бэ. Үндэсний сонгодог урлаг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний уран бүтээлчдээ одоо харж хандаж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг нь олгож, шинэ зуунд үнэлэгдэх хэмжэний бүтээл хийхийг бодлогоор шаардаж, их урлагтаа эргэлт авчирч, наад хэдэн хошин шогийн нөхөд, нийтийн дуучдаасаа илүү үзэх цаг болсон.

ӨДРИЙН СОНИН Норовын Гантулга

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 12:55:48

ZAP [202.9.40.50] 2021-05-05 12:55:48

зөв [86.85.55.114] 2021-04-27 09:18:39

Уг нь их зөв санаа бичсэн байна. Хөдөөнийхөн, хотын гэр хорооллынхныг энд буруутгасан нь арай илүүдчихэж. Нийтлэлийн гол утгаасаа хадуураад явчихлаа. Тэгээд ч тэр нэр дурдсан сонгодог бүтээл бүтээсэн ахмадууд маань ч бүгд л хөдөөний хүмүүс шүү дээ. Хөдөөдөө асуудал байгаа бишээ. Соёлын яам, төрийн бодлогод асуудал байна.

Иргэн [202.126.90.91] 2021-04-26 22:32:02

Тунч үнэн зөв сэдэв хөндсөн танд гүн талархаж байна

Зочин [202.126.90.91] 2021-04-26 22:30:15

Нийгмийн сэтгэлгээ хир ихээр бохирдож бузартсныг өнөөгийн урлаг гэгчээс тодхон харж болно

Иргэн [202.126.90.91] 2021-04-26 22:26:42

Өөрт нь янхануудыг зуучилж хөнжилд нь оруулж өгсөн гуншаа,гиншээ Болд гэгчид төрийн шагнал олгож байхад урлаг яаж өөдтэй байх аж

ЗОЧИН [202.126.89.63] 2021-04-26 10:01:17

ӨӨРСДИЙГӨӨ ОД ГЭЭД БОДЦОН ТЭНЭГҮҮД Л ИХСЭЖ БАЙНА ТҮҮНЭЭС ЧАНАРТАЙ УРАН БҮТЭЭЛ ГАРГАЧИХ ОД МАНАЙ ОРОНД БАЙХГҮЙ

Хүн [202.9.40.64] 2021-04-26 11:21:10

Битгий солиорцгоо нэг муу хамтлаг чинь хүний сэтгэлд хүрсэн олон дууг хлмүүст хүргэж 20 30 жил хөдөлмөрлөөд төрөөс мөнгө цалин аваагүй амьдарч байна. Тэр хошин шог ч гасэн дэлхийд байдаг урлаг нэг их гэгээрсэн юинууд хүний хийсэн хөдөлмөрийг зөв үнэлэж чадахгүй бол ядаж дуугай суу шүлмж бичсан хлнтэы санал нийлэхгүй байна чи тэгээд бүтээлээ гаргаач

enh [192.82.85.15] 2021-04-26 08:11:34

End asuudliig unen tabisan bn odooni kino gej bugd adilhan hulgai deerem zodoon sadar samuun maazral , tegeed l heden zohioliin duuchid bugd gabiyat geed bgaamaa ichij uhmeer

Соёлын сайдын байр суурь сонин байх юм. [202.131.225.53] 2021-04-25 19:57:51

Бид энд санаа бодлоо бичих л юм. Үүнийг Соёлын яамных нь, тэрхүү Соёлын сайд нь уншдаг юм болов уу? Соёлын салбарыг удирдаж буй энэ мэргэжлийн байгууллага нь ямар бодолтой байдаг юм болдоо?

Зочин [64.119.16.65] 2021-04-25 19:38:22

тэгнэш д. бүх хүн мөнгө л харж улаан нүдэлж байгаа юм чинь. мөнгө олоод ахиухан хөрөнгөтэй байсан ч уран бүтээлээр оролдох боломжгүй. нөгөө хөрөнгөө манаж байхгүй бол хуйвалдаад хулгайлаад паг болгодог. улсаас дэмжлэг өглөө ч гэсэн хангалттай биш байдаг. хэдэн үеийн дараа л хүссэн бүтээлүүд чинь төржж эхэлнэ дээ.

Irgen [192.82.89.18] 2021-04-25 16:19:42

Gadaadad gaigui bolovsroloo ezemsheed irsen hun bhgui bolhoor argagui shuu dee, gadagsh yavsan ni tendee l uldene yagaad gevel ergej ireed busdin adil bolood unelemj bhgui.

зочин [64.119.19.109] 2021-04-25 16:04:01

Мөнгөний урлаг өнгөний болдог юм байна. Марзагнал нь доромжлоод байгаа ч юм шиг. Сүүлийн үеийн кигогы нэрнүүд хүртэл инээдтэй. Хараад л дүгнэлт хийнэ биз ээ.

Зочин [66.181.190.212] 2021-04-25 07:13:38

Карантин гээд нэрнээсээ авхуулаад өөрсдийн соёлоо үгүйсгэсэн. Нэвтрүүлгийн нэрэнд ямар ч утга уянга сайхан юм байхгүй зүгээр л гадаад үг. Оролцсон хүмүүс нь наль наль гээд л гадаад монгол холиод л воов ок мок юу вэ? Ингэж хүүхэд залуусдаа үлгэрлэдэг юм уу?

Зочин [202.179.21.249] 2021-04-25 16:10:43

Сүүлийн үед мэргэжлийн шүүмжлэгч үгүй болж,хэрэв хэн нэгэн үзэгч саналаа хэлвэл "дургүй байвал сувагаа л сольчихоочдээ" гэдэг үгтэй хүмүүс нэмэгдсээр байна Алдаа,дутагдлаа сонсохыг хүсэхээ болих нь тухайн уран бүтээлч жүжигчин найруулагч, ,театр,телевиз,хэнбугай нь ч гэсэн гандан буурч орчлонгийн улаан тоосонд бүдгэрч мартагдахын цондон гэдгийг бодууштай.Алиа марзан дэмий юм үзэж байгаа болон үзүүлж буйн буруу гэхээсээ илүү мэргэжлийн сайн найруулагчдаа соц үе шигээ гадагш сургаж эхлээсэй.Энэ бол төр засгийн бодлогоор хийгдэх ажил..Мэргэжлийн урлаг,арилжааны үзүүлбэр хоёрыг ялгаж ,сонгож үзэх боломж одоохондоо алга л байна шүү.Энэ өсч буй хүүхдүүд л хэцүү байна даа.

"КарантЕн" гээд алдсан байсан уу? [202.131.225.53] 2021-04-25 16:00:59

Киноны нэрийг "КарантЕн"гээд үсгийн алдаатай бичичихсэн байл уу? Эсхүл өөр нэвтрүүлэг андуураад байна уу?

Жалганы орк [103.57.93.193] 2021-04-25 14:44:33

Сайн бүтээл гарсан шүү дээ карантин 14 гээд

Зочин [103.229.120.42] 2021-04-25 08:21:07

МОНГОЛЫН СОЁЛ БОЛ '' МАН гараа далайсан ХҮРЭЛСҮХ .

TS.TUGANBAYR,87.02.03 [202.126.90.40] 2021-04-25 03:36:27

МОНГОЛ АРДЫН НАМ БОЛ МИНИЙ ХУВЬД ҮХЭЭРИЙН,БУЗРЫН,ЛАЛРЫН,ЦУС ОЙРТСОН,ӨРШӨӨЛГҮЙ,ХАРААЛД ХАХСАН,МАОГЫН ЭРЛИЙЗЖСЭН,ЧИНГИСЫН ГЕНИЙГ ХЯДСАН,НҮҮДЛЫН ТӨРЫГ УСТГАСАН ШҮШМАА НАМ.

Зочин [88.103.231.157] 2021-04-25 02:23:05

Тиймээ тэр Карантин 14 гэгч үзүүлбэр үнэхээр ичмээр юм болсон байналээ. Хамгийн сайн залуучуудаа цуглуулж нэвтрүүлэг явуулсан царай нь энэ. Маазрахаас өөр юмгүй хөвүүд охид. Наль ньал гээл. Ичмээр залуучуудтай болжээ. Улс соёл Сөнөж бнадаа.

Зочин [64.119.16.65] 2021-04-25 19:40:48

хүмүүнжүүлэх гээч нэг сурган хүмүүжүүлдэг онол байдаг шүү дээ. тийм зүйлээ түргэн оруулж хүүхдүүдэд вакцин мэт шахаж суулга. тэгээд сургалтын хичээлээрээ бөмбөгд.

Эмгэнэж байснаас баясах нь дээр. [66.181.188.206] 2021-04-24 22:03:28

Эмгэнэлт бүтээлээр тодорч байснаас хошин шогоор олныгоо баясгаж явсан нь дээр. Хүмүүсийг гашуудуулж байснаас хөгжөөж явсан нь хамаагүй дээр.

Ts.TUGANBAYR.97.02.03 [202.126.90.2] 2021-04-24 21:31:35

2008 онд Би бүтэн 48 цаг эрүүлдэн шүүрдэнд бсан.2009.02.20ноос хойш ял шийтгэлээ цаируулж, энгийн амьдралаар ажилж амьдрах эрхээ эдлэхын тулд Ц.элбэгдоржыг 2009 оны ерөнхийлөгчын сонгуульд дэмжсэн.Гэвч ялгаваралан гадуурхал үргэлжилсээр.БҮТЭН 13 жил ардчиллыг хүлээлээ.Ардчилсан нам надад сүүлдээ Түи май хөгийн хөгшин новшоо хохь чинь гэдэг болсон.

Зочин [139.5.217.56] 2021-04-24 19:52:11

Заавал 10 хоног сэтгэл гарган хөдөлмөрлөсөн хүмүүсийг доош нь хийж шүүмжилээд байхдаа ч яахав өмнө бичиж байхгүй яасан юм чадахгүй байж дандаа битгий шүүмжилж тэнэгтэж байл даа сэтгэл зүтгэл гарган ганц ч гэсэн хүнд өвчин халдаачихгүй гэрт нь байлгачих гэж л зүтгэсэн хүмүүсийг шүүмжлжх амархан урам хэрэгтэй үедээ хэрэгтэй шүү

Ts.Tuganbayr. [202.126.90.2] 2021-04-24 21:37:17

Би 1987 оны 2 сарын 3нд төрсөн болно.

Зочин [66.181.189.99] 2021-04-24 19:31:06

Агуу хүмүүс дуусчээ. Одолны элий лалайнуудаас бүү хүлээ. Монголын сайхан хэл сөгөмөн байхад ухааг бодол мөхсөн. Цаашид ч дууссан. Ийм новшин дотор ихэс агуу хүмүүсээ нэрлэх ч хог руу шидэхтэй адил

Зочин [139.5.218.243] 2021-04-24 19:15:43

Хуучин кинонуудын агууллага, үгийн хэллэгийн утга гэдэг үнэн аугаа байсан байна. Залуучууд үүнээс л суралцах хэрэгтэй дээ. Сүүлийн жилүүдэд Оросын кинонуудын тавилт мундаг болжээ

Зочин [66.181.183.87] 2021-04-24 18:38:29

Хошин шог,дуу урлаг л муухан хөгжих шиг боллоо.Мэргэжилийн урдаг ерөөс хөгжсөнгүй.

Орк [103.57.93.193] 2021-04-25 14:49:30

Хошин шогиихон маань бидэндээ энгүй сайхан соёлыг түгээгээд заримдаа мань мэтиин готод орж ирсэн оркуудаа арай л хэтрүүвэх юмаа та нар ч адилхан орк шүү дээ

ЗОЧИН [103.57.94.60] 2021-04-24 17:52:08

Н.ГАНТУЛГА МАШ ЗӨВ ЮМ ХӨНДӨЖ БИЧЖЭЭ. МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙН НҮҮР ЦАРАЙГ АРЗАЙТАЛ ХУДЛАА ХӨХӨРСӨН ХЭДЭН ХОШИН ШОГЧ Л ТӨЛӨӨЛДӨГ БОЛСОН. ХАРАХААС БӨӨЛЖИС ХҮРМЭЭР БАЙДАГ ЮМ.

Өөрийн хүчээх хөгжих болсны үр дүн. [66.181.188.206] 2021-04-24 17:47:42

ЗХУ нь Монголыг гуравдагч орнуудад жишээ болгож гайхуулахын тулд манай соёл урлагийг хөгжүүлж байсан. Одоо хэн ч Монголыг хөгжүүлэхээ больсон, монголчууд өөрөө өөрсдийгөө соёлжуулах болсон. Тэгээд л 21-р зуунд Монголын соёл урлаг доошоогоо унаж яг жинхэнэ хөрсөн дээрээ бууж байгаа юм.

neonazis [66.181.161.48] 2021-04-24 17:41:07

manai kino urlag uneheer hoshin shogiin heden maazarsan teneguudiig end tend holij solij hashgiruulj oriluulaad l kino shig neg yum hiih yum. altan ueiin kino haan ni ch hurehgui yum. hoshin shogiin jujigchid uneheer teneg ulsuud jishee ni maskiin bayarmagnai busgui chi ingej bujiglej bgaad tsusaar sheej uh vee gej heldeg. uuruu avgai, ohin bdag blgui dee ter nar ni bujigend durtai bh

Зочин [66.181.161.48] 2021-04-25 00:21:34

sieg heil

Иргэн [103.212.119.220] 2021-04-24 16:13:20

АРГАГҮЙДЭЭ Хөл хэлд ороогүй ОД болчихдог юм чинь дээ

Зочин [139.5.218.243] 2021-04-24 19:08:10

Нээрээн тийм шүү. Сүүлийн үёд хийсэн кинонууд ээдээ мэдэхгүй үзэх юм олдохгүй юм. Тэрний оронд өөр юм үзсэн дээр байдаг юм. Мандуйхай цэцэн хатаны данианы нэг кино хийвэл сайхнаа. Киноны найруулгыг нь харахаар ичиж үхмээр байдаг юм зарим нь. Энэ байдлыг өөрчлөх цаг болсондоо. Цаашид их бодож сэтгэлээний өндөр түвшинд хийхийн ёрөөлийг дэвшүүльё.

Зочин [71.231.153.203] 2021-04-24 15:31:10

Мянганбаярын боовийг хөхөж боссон манай Болд төрийн соёрхолтыг л яриад байн уу даа...

Зочин [64.119.23.44] 2021-04-24 14:55:01

Гадаадын 2 сая иргэдээс дээш хандалтай бүтээлүүдэд тэр тэмдэгийг өгье. Жишээ нь. " HU" хамтлаг, дуучин Энх -Эрдэнэ, "Аравт" кино, алдарт Финк Флойд ковер тоглолт байна. Эд Монгол Улсын насанд хүрсэн иргэдтэй тэнцэх иргэдэд улс орныхоо соёл урлагийг сурталчилжээ. Үүнийг гавьяа гэхгүй бол өөр ямар зүйлийг гавьяа гэх вэ?

Зочин [192.82.89.145] 2021-04-24 14:25:07

Энэ олон гаьяатууд ч чинь зөвхөн сонгуулийн суртчилгаа хийснээрээ шагналаа авдаг юм уу.

Irgen [66.181.179.89] 2021-04-24 13:33:32

Ichej uhmeer ym , dandaa tarkhinii turaaltai ymnuud nairuulj togloj , zohioj jujiglene tegeed ichehgui olon niitiin heregseleer garah durtaigiin yana . uls tur ni ch , urlag shigee boltsii

Зочин [66.181.161.108] 2021-04-24 13:13:29

Камертоны эр эм нь мэдэгдэхгүй гонгиносон дуутай Элбэгээгийн сайн дүү Болд биздээ.

Иргэн [192.82.90.121] 2021-04-24 12:10:49

Маш чухал асуудлыг зоригтой гаргаж тавьжээ. Мэргэжлийн судлаач шуумжлэгч нар байхгуй болсон, ард тумнийг соен гэгээруулэх энэ чухал салбарыг ямарч зохицуулалт дэмжлэггуй зах зээл шийднэ гээд орхисон терийн алдаатай бодлогын гай. Энэ уран бутээлчдийн буруу бишээ.

Зочин [192.82.70.41] 2021-04-24 15:56:04

Аргагүй шүү дээ. Хорин нэгдүгээр зууны Соёл урлагийг хоёрдугаар зууныхаа удирдаад байгаа юм чинь. жишээ нь нь Драмын театрын Цэрэнсамбуу гэж нэг хүн байна.Тэтгэвэрт гарах нас нь болчхоод байтал жорлон үнэртүүлсэн драмын театрын удирдаад Хорь гаран жил боллоо. Одоо залуус да орон зайга өгөл дө.

хошин шог [59.153.87.60] 2021-04-24 11:59:25

МОНГОЛЫН МААНЬ УРЛАГЫГ МӨН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛОН ГАРЧ ИРСЭН АЛИА САЛБАДАЙ НАРЫГ ХЭТ ДӨВИЙЛГӨЖ ЭХЭЛСНЭЭС МОНГОЛ УЛСЫН МААНЬ УРЛАГЫН ШИЛДЭГҮҮД АЖИЛГҮЙ БОЛОХ НЬ БОЛЖ СЭРГЭЛЭН НЭГ НЬ ДЭЛХИЙД МОНГОЛОО СУРТЧИЛААД ЯВЖ БАЙГАА ХОШИН ШОГ УРЛАГТ ХЭТ ОРЖ ИРЭХ НЬ УЛС ОРОН ДОРОЙТОЖ БУЙН ШИНЖ ГЭЖ ГАДНЫ УЛС ОРНЫ УЛС ТӨР СУДЛААЧИД ДҮГНЭН ХЭЛСЭЭР БАЙДАГ

Зочин [59.153.115.155] 2021-04-24 10:46:49

Hoshin shogiin alia salbadai nar tashraaraa gaviyat avdagiig l gaihah yum. Tumriin shunaltanguud tun olshirson bna lee.

irgen [59.153.87.60] 2021-04-24 11:50:36

tiim shuu

Ip [202.21.109.62] 2021-04-24 10:17:19

Одоо юун урлаг манатай болсон. Ер нь капиталист нийгэмд мөнгө олдоггүй урлаг, спортын салбар хол явахгүй. Дээр нь соц үеийн худлаа өргөмжлөл, одон медалиуд хэрэггүй.

Зочин [66.181.161.53] 2021-04-24 10:12:11

Соц . үеэрээ л амьсгалж байна даа , юу нь ч буруу байхав - цаашид ч 100 жил амьсгалана .... Тэр болтол " гэр бүлийн " хэрүүлээ хийцгээж л байг , нялхас ...

Zochin [202.126.89.46] 2021-04-24 16:09:47

Manai Mongoliin niigmiin setgehuin hemjee ni ter yum ! Suul


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.