Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд агаарын тээвэрлэгчдэд хандан тасалбараа худалдан авна
УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авах юм. Хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар нийт 2 удаагийн нислэгээр /БНСУ, Япон/ 373 иргэн эх орондоо ирээд байна.
05 дугаар сарын 05-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
05 дугаар сарын 07-нд СӨүл-Улаанбаатар
05 дугаар сарын 11-нд Сөүл-Улаанбаатар
05 дугаар сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
05 дугаар сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
05 дугаар сарын 15-нд Бусан-Улаанбаатар
05 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
05 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
05 дугаар сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
05 дугаар сарын 26-нд Токио-Улаанбаатар
05 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
05 дугаар сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
05 дугаар сарын 28-нд Стамбул-Улаанбаатар
05 дугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана. Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна. Энэхүү хуваарь нь Ковид-19 цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:55:37
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:55:37
Зочин [148.60.92.227] 2021-05-04 09:27:01
Gadaadad baigaa hymyysee zogsoogooch ee!!!haldbar ylam l ikhesene biz ee!!!
Заяа [223.38.35.226] 2021-05-03 11:24:38
Хилээ хаагаачээ. Цар тахал дэлхийн улс орнуудад маш их байна. Хил нээх маш буруу шүү
Монгол [198.52.178.112] 2021-05-03 10:13:44
6-р сарын нислэгийн хуваарь яаралтай гаргамаар бна. Транзит нислэг тул захиалгуудаа эрт өгч чадахгүй хүлээж бна.
Иргэн [64.119.24.202] 2021-05-03 05:14:34
УОК 6 сарын хуваарийг эртхэн гаргаж өгнө үү, ажлаа төлөвлөмөөр бна.
Зочин [202.9.46.194] 2021-05-03 02:02:10
Олон улсын нисэхээ хэвийн горимд шилжүүлж олон улстай хилээ нээх гэрээ байгуулаачээ. Эрүүл саруул хүнийг вакцин хийлгүүлээгүй гэж гадагшаа явах эрхийг нь хориглохгүй байхыг шаардаж байна.
Зочин [192.82.90.234] 2021-05-03 03:36:10
Чиний эрүүл байх хэнд хамаатай юм бэ?Тухайн улс вакцин хийлгээгүй хүнийг оруудахгүй гэхэд л чи хэн ч биш болно ш дээ.Олон улс орон тийм шаардлага тавьж байна малаа.Дураараа я.н бэ?